Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00428

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дугаар баг Хялганат тосгон, Малчдын 1-р хэсгийн 03-05 тоотод оршин суух Зээрд-Адуун овогт Сандагдоржийн Рэнцэнханд /РД:ФЖ58121102/-д холбогдох холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4233815 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00464/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Нацагдорж, С.Рэнцэнханд нар нь Булган аймгийн Хангал сумын Төрийн банкны Хялгант тооцооны төвөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 121700033686 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээгээр 4816511 төгрөгийг жилийн 18хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр, өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр барьцаанд нь сар бүр нийгмийн даатгалаас орох тэтгэвэрээ барьцаалуулан авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.1-т зааснаар үндсэн зээлдэгч Ж.Нацагдорж нас барснаар хамтран зээлдэгч С.Рэнцэнхандаасудаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ж.Нацагдорж, С.Рэнцэнханд нарын зээлийн гэрээний үндсэн зээл 3609095 төгрөг, зээлийн хүү 624719 төгрөг, ноториартын төлбөр 1200 төгрөг нийт 4233815 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч С.Рэнцэнханд нар нь харилцан тохиролцож хариуцагч С.Рэнцэнханднь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4233815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2200000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2033815 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Рэнцэнхандад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4233815 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож С.Рэнцэнханд нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4233815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2200000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2033815 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгон, Малчдын 1-р хэсгийн 03-05 тоотод оршин суух Зээрд-Адуун овогт Сандагдоржийн Рэнцэнханд /РД:ФЖ58121102/-д холбогдох холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,нийт 4233815 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож,С.Рэнцэнханд нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4233815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2200000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2033815 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82691 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Рэнцэнхандаас 41345 төгрөг, Төрийн сангаас 41345 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ