Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01567

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоотод байрлах, 105,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 216 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03991 дугаар шийдвэрээр хариуцагч ******* нь 180,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 45,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн *******а 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан байна. /хх38-43/

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.1. Төлбөр төлөгч ******* нь төлбөрт хураагдсан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоотод байрлах, 105,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн хаягт байрлах, 216 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт нийт 1,800,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “*******” ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан.

 

4.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор хариуцагч *******аас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/99 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

4.3. Шинжээч нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоотод байрлах, 105,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 216 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрын зах зээлийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 443,043,500 төгрөгөөр үнэлсэн байна.

 

4.4. *******аас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4-187/10649 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******д мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т нийцжээ.

 

4.5. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 443,043,500 төгрөг, өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 352,876,500 төгрөг болсныг хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд ойролцоо байршил бүхий нийтэд санал болгосон хөрөнгүүдтэй харьцуулж, харьцуулалтын нэгжийн үнийн тохируулга хийх байдлаар үнийг тогтоож, үнэлэгдэж буй хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнийг 443,043,500 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

5. Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт бага үнээр тогтоосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал фэйсбүүкээс авсан 5 зар гаргаж өгсөн хэдий ч нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР

 

                                                        ШҮҮГЧИД                                  Б.УУГАНБАЯР

 

                                                                                                     Ч.МӨНХЦЭЦЭГ