Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00429

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Мандал Малчны хороо гудамж 2 тоотод оршин суух Ц.Долгоржав, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Мандал 4-6 тоотод оршин суух Б.Мандах нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт3361788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00463/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Долгоржав, Б.Мандах нар нь Булган аймгийн Орхон сумын Төрийн банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 120900030257 тоот зээлийн гэрээгээр 2588373 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатайгаар, сар бүр төлөх нөхцөлтөйгөөр, өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр барьцаанд нь сар бүр нийгмийн даатгалаас орох тэтгэвэрээ барьцаалуулан авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд зээлийн төлбөрийн өр үүсгэн хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Иймд Ц.Долгоржав, Б.Мандах нарын зээлийн гэрээний үндсэн зээл 2588373 төгрөг, зээлийн хүү 773414 төгрөг нийт 3361788төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Долгоржав нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3361788 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Б.Мандахт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч Ц.Долгоржав нар нь харилцан тохиролцож хариуцагч Ц.Долгоржав ньТөрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3361788 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1400000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1601788.07 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ц.Долгоржавт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3361788 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ц.Долгоржав нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3361788 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1400000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1601788.07 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Мандал Малчны хорооны 2 тоотод оршин суух Чонос овогт Цэцэгмаагийн Долгоржав /РД:ГЖ63062805/-т холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3361788 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Ц.Долгоржав нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3361788 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1400000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1601788.07 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68738 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Долгоржаваас 34369 төгрөг, Төрийн сангаас 34369 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ