| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/02641/И |
| Дугаар | 210/МА2025/01582 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01582
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04826 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: *******, “*******” ХХК, *******, “*******” ХХК нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 14 ширхэг орон сууцыг болон орон сууцны үнийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компанид 2013 оны эхээр ******* санал тавьсны дагуу “*******” ХХК, иргэн ******* нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Уг гэрээний 2.1-д “Талууд хамтран Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт орших, ашиглах эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээтэй иргэн *******гийн эзэмшлийн газарт баригдах барилгын төсөлд хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэх, ашиг хуваарилахтай холбоотой харилцааг тодорхойлно” гэж заасан ба гэрээний 2.2-т зааснаар ******* өөрийн эзэмшлийн талбайд “*******” ХХК-тай хамтран ажиллахыг зөвшөөрч, барилга барих газраар хангаж, барилга барих зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авахаар, 5.2.1-д зааснаар гэрээний хугацаанд ашиглалтад орох зоорийн давхар бүхий 32.2х18.6 хэмжээтэй 6 давхар, 6 блок барилгуудаас 1 блок байр болон 32.2х18.6 хэмжээтэй, 1 давхрыг 4 ширхэг авто зогсоолын хамт *******д өгөхөөр, манай компани үлдсэн 4 блок барилга, 5 давхар барилга зоорины хамт авахаар, үл хөдлөх хөрөнгийн дуусаагүй барилгын гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээрээ гаргуулан авч дараа нь *******д шилжүүлэхээр гэрээ байгуулсан.
1.2. Гэрээ байгуулагдсан 2013 оноос эхлэн манай компани барилга угсралтын ажлыг эхлүүлж тухай ондоо барилгын суурийн ажлыг хийж, 5 блок барилгын карказуудыг босгоод ид ажил явагдаж байх хугацаанд тухайн бүсэд амьдардаг иргэд болон төрийн байгууллагаас газрын эрхийг цуцлах, барьсан барилгыг буулгах гэх мэт шаардлага гаргаснаас гадна компани санхүүгийн эх үүсвэрийн дутагдлаас барилга угсралтын ажил түр зогссон.
1.3. 2016-2017 онд барьсан 5 блок барилгын карказуудын 4 блок дээр шинэ хөрөнгө оруулагч нарыг оруулж, барилга угсралтын ажил явагдаж байхад *******гийн ах ******* нь “анх тохирсноос өөр нөхцөлөөр гэрээ байгуулна” гэж биднийг байнга шахаж дарамт үзүүлж, “хэрэв дахин нэмэлт гэрээ байгуулахгүй бол барилгын ажлыг зогсооно” гэж сүрдүүлж, газрын эзэн гэдгээрээ түрүү барьж барилгын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ажилтнуудыг нэвтрүүлэхгүй хамгаалалтын ажилтнууд тавих, цахилгаан дамжуулах дэд станц буюу КТП-ын өмчлөгч гэдгээрээ тог таслах зэргээр ажил зогсоож, “шинэ гэрээг миний нөхцөлөөр байгуул, байгуулахгүй бол ажлыг чинь явуулахгүй” гэж дарамталсан бөгөөд хугацаа алдаж, улам их хохирохгүйн тулд аргагүй байдалд оруулж, тэдний бэлдсэн гэрээнүүд дээр гарын үсэг хүчээр тулгаж зуруулсан.
1.4. Манай компанид өөртөө илтэд алдагдалтай нэмэлт, хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй, тийм хүсэл зориг огт байгаагүй. Хэрэв *******, ******* нарын тулгасан гэрээг байгуулахгүй бол барилга угсралтын ажил зогсож, улмаар манай компани маш их алдагдалд орох нөхцөл байдал үүссэн.
Дээрх дарамт шахалтаас болж байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 дугаартай гэрээний дагуу зөвхөн “*******” ХХК-аас нийт 7.3 тэрбум төгрөгийн зардал гарган барьсан барилгын 4 ширхгийг нь бусад хөрөнгө оруулагч нарт шилжүүлэхээр болж, цаашид шинээр хөрөнгө оруулсан этгээдүүд тухайн барилгаа барьж дуусган *******д оногдох 1 давхар байраа өгөхөөр болсон бөгөөд ******* нь тухайн этгээдүүдээс уг орон сууцуудаа бүрэн авсан.
1.5. Манай компани 990 дугаартай гэрээгээр зөвхөн ******* дугаартай байрыг барихаар болсон бөгөөд уг барилга нь *******гийн ашиглах эрхтэй 598.92 м.кв талбайтай, 57,340,600 төгрөгийн суурь үнэлгээтэй газар дээр 3,642.8 м.кв талбайтай байрыг 1 м.кв талбайг 1,284,200 төгрөгөөр барьж нийт 4.6 тэрбум төгрөгийн зардал гарган 33 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Гэтэл манай компанийн 4.6 тэрбум төгрөгийн зардал гарган барьсан 33 айлын орон сууцнаас ******* нь бодит байдал дээр 21 ширхэг орон сууц, 8 ширхэг авто зогсоол буюу нийт 3,2*******,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хүч хэрэглэн булааж авснаар бид ямар ч ашиггүй, олон тэрбум төгрөгийн алдагдалд орсон.
1.6. Иймд *******тэй гэрээ байгуулсан бүх талууд нийлж *******д гомдлыг шаардлага хүргүүлж, гэрээнүүдээс татгалзсан талаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн төвд албан ёсоор мэдэгдэл хийсэн бөгөөд хүч хэрэглэж хийсэн хэлцлүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад бүгд гомдол гаргасан.
1.7. Гэрээнээс татгалзах гомдлын шаардлага мэдэгдлүүд хүргүүлсний дараа манай компани Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл зөвхөн шүүхийн шийдвэр гарсан хүмүүсээс бусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байх тухай албан хүсэлтүүдийг 2019, 2020, 2021 онуудад хүргүүлж байсан боловч ******* нь зөвшөөрөл авалгүй, гэрээний маргааныг эцэслээгүй, дуусаагүй байхад дур мэдэн хүч түрж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий орон сууцууд, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гаргуулан авсан.
1.8. ******* нь маргаан бүхий орон сууцууд, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахдаа Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэж заасныг зөрчин баригдсан барилгын даацын хануудыг нураан өрөөнүүдийн зохион байгуулалтыг өөрчилж 140 м.кв талбайтай байрыг 3-4 айл болгон хувааж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан авсан нь тухайн барилга хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулах нурах эрсдэл үүссэн.
1.9. *******, ******* нар нь “аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал зуучлалын төсөл хэрэгжүүлнэ” гэж төрийн захиргааны байгууллагаас газар аваад /эрхийн доголдолтой/ бидэнд “орон сууц барихад ямар ч асуудалгүй ашигтай” гэж итгүүлж барилга бариулсан, орон сууцны барилга барих эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд орон сууцны зориулалтаар барилга байшин барихаар хэлцэл хийх нь хэлцлийн үндэслэлтэй байх эрх зүйн зарчимд нийцэхгүй.
1.10. Хамтран ажиллах гэрээ нь хэн хэндээ ашигтай, хэрэв алдагдал хүлээх бол хамт хүлээх ёстой атал 57 сая төгрөгийн суурь үнэлгээтэй газраар хөрөнгө оруулалт хийж, 33 айлын зориулалттай орон сууц бариулж дууссаны дараа 22 ширхэг орон сууцыг хүч хэрэглэн гэрээ байгуулах замаар авсан нь хууль болон шударга ёс хуульд нийцэхгүй. Үүнээс хүч хэрэглэж гэрээ байгуулж 14 ширхэг орон сууцыг буцаан шаардаж байгаа бөгөөд ямар ч гэрээгүй *******, *******, ******* тоот орон сууцыг ******* нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Иймд 2017 оны 09 дүгээр сараас хойш дарамтлан гэрээнүүд байгуулж нэмэлт өөрчлөлт оруулж явсаар хамгийн сүүлд хүч хэрэглэж гэрээ байгуулан хөрөнгө шилжүүлэн авсан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Арилжааны 2 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******гийн өмчлөлд бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, *******/*******/, ******* гудамжны ******* дүгээр байрны *******/4, *******, *******-1, *******-3, *******-4, *******, *******-1, *******-2, *******, *******, ******* тоотод байрлах орон сууцууд, ******* дүүргийн ******* хороо, *******/*******/, ******* гудамжны ******* дүгээр байрны В1 давхрын 1, 2 тоот хаягт байрлах автозогсоол зэргийг биет байдлаар нь гаргуулах, биет байдлаар нь гаргуулах боломжгүй тохиолдолд орон сууцыг 1 м.кв тутмыг нь 2,000,000 төгрөгөөр үнэлж бусдад худалдсан гэж үзэж байгаа тул тухайн үнэлгээгээр тооцон орон сууцны үнийг, автозогсоолыг тус бүр 20,000,000 төгрөгөөр тооцон үнийг *******гээс гаргуулах,
******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц нь *******ы өмчлөлд, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц *******гийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байгаа тул эдгээр орон сууцны үнийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******, “*******” ХХК, ******* нарын хариу тайлбарын агуулга:
2.1. Иргэн ******* нь ******* дүүрэг, ******* хороо, Зайсангийн аманд байрлах газрыг 2008 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу газар хуульд заасан болзол журмаар эзэмшдэг. Уг газар дээрээ “*******” ХХК-тай хамтран барилга барихыг зөвшөөрч Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* нь тухайн гэрээний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд: барилга барих газар эзэмшигчийн хувьд өөрийн эрхийг үнэлэн хөрөнгө оруулалт хийсэн дулааны шугам татах, байршуулах, холбох ажиллагааг өөрийн хөрөнгө зардлаар хариуцан хийсэн, найдвартай цахилгааны эх үүсвэр болох нийтийн шугамд холбох, тоног төхөөрөмж байршуулах, холбох ажиллагааг өөрийн хөрөнгө, зардлаар хариуцан хийсэн, цэвэр, бохирын усыг авах, зайлуулах, нийтийн шугамд холбох, аюулгүй ажиллах, найдвартай эх үүсвэртэй байх ажиллагааны төлбөрийн 50 хувийг хариуцан санхүүжүүлэх, барилга баригдах ажиллагааны үеийн шаардлагатай техникийн зөвшөөрлүүдийг авах, барилгын ажил саатахгүй байхыг хариуцан зохион байгуулах зэрэг хэлбэрээр оюуны болон эдийн засгийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийсэн болно.
Харин “*******” ХХК бэлэн эрхийн зөрчилгүй газрын төлбөр, ус, дулаан, цахилгаан шийдсэн газар дээр барилга барих ажлыг хариуцан хийж уг барилгын талбайн 20 хувьд тэнцэх хэмжээний барилгын талбайг *******гийн оруулсан хөрөнгө оруулалтад дүйцүүлэн олгохоор тохиролцсон.
2.2. Нэхэмжлэгч нь газар ашигласны төлбөрт барилга бүрээс 1 давхрыг *******д өгөхөөр тохиролцсон гэж гэрээнд байгаагүй зүйлийг бичжээ. Тохироо нь, 2013 онд гэрээ байгуулахдаа гэрээний 5.2.1-д “гэрээний хугацаанд ашиглалтад орсон зоорийн давхар бүхий 32.2x18.6x6 давхар 6 блок барилгуудаас 1 блок байр болон 32.2х18.6 хэмжээтэй 1 давхрыг 4 авто зогсоолын хамт” гэж, 5.5-д “Хамгийн зүүн урд талын 1 блок барилгыг зогсоолын хамт гэж тохирч байсан баруун урд талын 1 давхрыг 4 зогсоолын хамт” гэж тохирч байсан.
2.3. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг барилгыг ганцаараа барих боломжгүй байна гэж гуйсаар “*******” ХХК нь барилгын ажилд нэр бүхий 2 иргэн болон “*******” ХХК-ийг татан оролцуулахаар болсон. Ингээд гуйлтыг нь зөвшөөрч 990 дугаартай Хамтран ажиллах нэмэлт гэрээг байгуулсан.
2.4. Үүнээс хойш 991, 992, 1037 дугаартай Хамтран ажиллах гэрээ болон Арилжааны 01, 02 дугаар гэрээг тус тус байгуулсан байдаг. Уг гэрээнүүд нь одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Дээрх гэрэээнүүдэд ашиг хэрхэн хувиарлах талаараа тохиролцсон.
2.5. “*******” ХХК гэрээгээр тохирсны дагуу ******* хотхоны ******* дүгээр байрны 1 дүгээр давхар ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 4 өрөө, ******* тоотод байрлах 118 м.кв талбайтай 3 өрөө, нийт 258 м.кв талбайтай 2 давхар ******* тоотод байрлах 4 өрөө байр, ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 4 өрөө, ******* тоотод байрлах 118 м.кв талбайтай 3 өрөө, ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 3 өрөө, нийт 516 м.кв талбайтай 3 давхар ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 4 өрөө, ******* тоотод байрлах 118 м.кв талбайтай 3 өрөө, ******* тоотод байрлах 118 м.кв 3 өрөө байр, ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 4 өрөө, нийт 516 м.кв талбайтай 4 давхар, ******* тоотод байрлах 140 м.кв талбайтай 4 өрөө, 6 давхар 104 тоотод байрлах 64.5 м.кв талбайтай 3 өрөө, 1 блок барилгаас 6 ширхэг автозогсоол өгөхөөр тохирсон.
2.6. “*******” ХХК газрын төлбөрт ******* болон ******* тоотыг нэмж үлдэж буй 26 м.кв талбайд сантехникийн бүх төрлийн материал нийлүүлэхээ илэрхийлсэн албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “*******” ХХК-д ирүүлсэн байдаг.
2.7. Энэ байдлаар гэрээгээр тохирсон ажиллагаа хийгдсэн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцох үндэслэл байхгүй. Гэрээ нь зарим байдлаар хэрэгжсэн тул нэгэнт хэрэгжсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцох боломжгүй юм.
Тухайн гэрээг байгуулахдаа талууд нь хийсэн үйлдлээ бүрэн ойлгох чадвартай, эрх зүйн чадамжтай байсан. Хэн нэгний дарамт шахалтаар гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол энэхүү дарам шахалт байсан гэх үйл ажиллагаа ба баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй.
2.8. Мөн гэрээний үнийн дүнд нийцэх дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч “*******” ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
3.1. “*******” ХХК-ийн оролцсон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
3.2. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд бусад бүх гэрээг хүч хэрэглэж хийсэн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
4.1. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд дуусгаагүй барилгыг худалдаж авах харилцаа үүссэн. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай бөгөөд энэ хүрээнд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны барилгын зориулалттай, нийт 3,593 м.кв талбайтай 2 давхар дуусгаагүй барилгын карказыг *******гийн үйлчилгээний барилгын газар гэх нэртэй нийт 1,5 тэрбум орчим төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийдэг.
Үүнээс “*******” ХХК болон тухайн үед гэрээ байгуулсан иргэн н.******* нарт 800,000,000 орчим төгрөгийг төлөөд 800,000,000 төгрөгийг “*******” ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу 800,000,000 төгрөгт ногдох үл хөдлөх хөрөнгийг барилга ашиглалтад орсны дараа *******д төлнө гэх байдлаар харилцан тохиролцсон.
4.2. Гэрээ хийж байхдаа үл хөдлөх эд хөрөнгийн дуусаагүй барилгын гэрчилгээ нь “*******” ХХК-ийн нэр дээр байсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээд дуусаагүй барилгын өмчлөгчөөр тогтоогдож “*******” ХХК-ийн өмчлөгч гэрээний дагуу эрх үүргээ хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилтэйгээр уг харилцаанд орж ирсэн.
4.3. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ байгуулагдахад барилга 30 хувийн гүйцэтгэлтэй, 2017 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын байдлаар 90 хувийн орчим гүйцэтгэлтэй явж байсан. Ингэж байтал гэнэт газрын эзэн гэж хүн гарч ирсэн, ******* гэж хүний нэр явдаг боловч биет байдлаар ******* гэж хүн огт гарч ирдэггүй, ******* гэж хүний захиалгаар хамгаалалтын алба, тог таслах ажиллагаа явсан, лавшруулаад ирэхээр ******* гэж хүн гарч ирдэг.
Бид буцаад “*******” ХХК руу хандаад ямар учиртай хүн байгаа вэ гэхээр анх 2013 онд ******* гэж хүнтэй тохиролцоод Хамтран ажиллах гэрээ байгуулсан, тухайн үеийн өөрийн газар нь хамаатан ******* гэж хүний нэр дээр байсан, бид ******* гэж хүнтэй гэрээ хийсэн, бид нарын хувьд хамтран ажиллах гэрээг зөрчсөн зүйл байхгүй, гэнэт ийм нөхцөл байдал үүссэн гэх байдлаар хэлсэн.
4.4. ******* гэж хүний зүгээс тог таслах, хамгаалалтын ажилтан авчрах, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилчдыг дарамтлах зэрэг нөхцөл байдал байсан. Тог таслахаар ямар сөрөг үр дагавар үүсэх талаар хэрэгт мэргэжлийн инженер хүмүүсийн гэрчийн мэдүүлэг авагдсан.
2017 оны 09 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын дунд хүртэл хариуцагч талаас дарамт ирдэг, аргагүй эрхэнд “*******” ХХК-ийн зүгээс тухайн төслийг хэрэгжүүлэхэд банк болон банк бусаас их хэмжээний зээл авсан, тухайн барилгыг захиалагч нараас нэлээдгүй хэмжээний захиалга авсан байдаг.
4.5. Цаг хугацаа, захиалагч нарын дарамтаас болж аргагүй эрхэнд уулзалтад очсон. 2017 оны 11 дүгээр сарын хамтран ажиллах гэрээ хийгдсэн, тухайн үеийн барилга гүйцэтгэгч нар барилгаа явуулахгүй бол аргагүй нөхцөл байдал үүссэн, дүр үзүүлж хийхээс өөр аргагүй болсон, нэг бол барилгаа аваад яв эсхүл барилгыг зогсооно гэх асуудал үүссэн. Эдийн засгийн болон эрх зүйн үр дагаврын хувьд нэгдүгээрт барилга зогсоход эдийн засгийн хувьд *******гийн зүгээс тодорхой төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын асуудал дээр хохирохгүй.
4.6. Тухайн барилгын тогийг тасалбал барилга тэр чигтээ хөлдөнө, учир нь тухайн үед ус дулааны шугамыг татчихсан, 90 хувийн гүйцэтгэлтэй барилга гэдэг нь битүүлчихсэн, тодорхой дотоод засал хийгдсэн байсан. Эдийн засгийн хувьд өнөөдрийн маргаж байгаа дүнгээс хэдэн 10 дахин хэмжээний хохирол амсах үр дагавар үүсээд аргагүй байдалд орж тухайн гэрээг байгуулсан.
4.7. Газрын эзэн барилга улсын комисст өгөхөд гарын үсэг зурж өгдөг, бид ажлаа явуулах зорилгоор зээл авсан, цаг хугацаа алдахгүйн тулд гэрээг хийсэн.
Хамгийн гол нь газрын эзэд ямар нэгэн байдлаар улсын комисс ажиллаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гээд хүсэлт өгөхөд газрын эздийн гарын үсэг зурах үйлдлээрээ биднийг дарамталсан. Энэ бол биет байдлаар дарамтлахаас илүү бичиг цаасны асуудал дээр зурагдах гарын үсгээр дарамтална гэдэг бол бизнес явуулж байгаа хүмүүсийн хувьд хүнд байсан. Зайсангийн барилга нь анхны барилгын төсөл байсан учраас багагүй хөрөнгө гаргаж барилгын ажлыг эхлүүлсэн.
4.8. Гэтэл 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 1 тэрбум гаран төгрөгийн ашиг олно, үүнээс 800,000,000 төгрөгийг газрын төлбөрт өгнө гэж бодож байтал 800,000,000 төгрөг нь 2 тэрбум төгрөг болчихоор миний хувьд ашиг алдагдлын харьцаа хасах руу ороод компанийн хувьд маш том алдагдал хүлээсэн.
4.9. Шүүхээр хууль ёсны итгэлийг хамгаалах, шударга ёсны зарчим тогтоох чиг үүргийн хүрээнд бодит байдал дээр ийм л зүйл болсныг харгалзан үзэж, маргаан бүхий хэлцэл хууль зөрчиж байгуулагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцнэ гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, “*******” ХХК, *******, “*******” ХХК нарт холбогдох 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Арилжааны 2 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч *******гээс 11 ширхэг орон сууц, 2 ширхэг автозогсоолыг эсхүл үнийг, хариуцагч *******гаас 3 ширхэг орон сууцны үнэ 708,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, хариуцагч “*******” ХХК-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,997,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 22,997,970 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр гаргаж чадаагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой алдаанууд гаргасан.
6.2. Шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй гэх тухайд, 990 дугаартай гэрээний талууд болох н.*******, н.******* нарыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18669 дугаар захирамжаар энэ хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татсан.
6.2.а. Тухайн хүмүүсийг гуравдагч этгээдээр татсаны дараа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийн туслах бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч н.*******ийн зүгээс “би энэ хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцохгүй талаар өмнө нь хэлж байсан, маргах зүйл байхгүй, ямартай ч маргааш очиж уулзъя” гэх, н.*******гийн зүгээс “надад маргах зүйл байхгүй, би өмнө нь барилга барьж байгаад одоо больсон” гэх агуулгатай тайлбарыг утсаар өгсөн байдаг.
6.2.б. “Тухайн хүмүүсийг дуудаж, нэхэмжлэлийн шаардлагыг нь гардуул, тухайн хүмүүс нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваагүй атлаа яагаад эрх нь хөндөгдсөн, хөндөгдөөгүй гэх асуудлын талаар ярьж байна вэ” гэх агуулгаар дээрх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулъя гэх байр суурьтай байсан.
6.2.в. Гэтэл анхан шатны шүүх н.******* болон н.******* нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхээс гадна мөн нэхэмжлэгч талын эрх хөндөгдсөн.
6.2.г. н.*******, н.******* нар нь маргаан бүхий 990 дугаартай гэрээний талууд учир тухайн хүмүүсээс асууж тодруулах үйл баримтууд бидэнд байсан.
Нэгэнт шүүх тухайн хүмүүсийг гуравдагч этгээдээр татсан буюу тухайн хүмүүс нь хэргийн оролцогч болсон учир бид тухайн хүмүүсээс асуулт асууж болдоггүй. Түүнчлэн гэрчээр асуулгах хүсэлт гаргахад хэргийн оролцогчийг гэрчээр асуух боломжгүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх хязгаарлагдсан.
6.2.д. Шүүгч тухайн хүмүүсийг гуравдагч этгээдээр ороолцуулаагүй атлаа шийдвэр гаргахдаа 5 ширхэг карказыг 990 дугаартай гэрээгээр хэрхэн, яаж тохиролцсон нь тодорхой байна гэх байдлаар дүгнэснийг процессын ноцтой алдаа гэж үзэж байна.
6.2.е. Хэрэв шүүх тухайн хүмүүсийг гуравдагч этгээдээр татсан захирамжаа хүчингүй болгосон тохиолдолд бид тухайн хүмүүсийг гэрчээр оролцуулж, 990 дугаартай гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
6.3. Анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч н.******* гэх хүний талаарх асуудал яригддаг. Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь маргаан үүссэн цаг хугацаанд *******гийн хамгаалагчаар, хөрөнгө оруулагч нарыг нэвтрүүлэхгүй гэх үүрэг даалгавартай ажиллаж байсан н.******* гэх хүнийг олсон бөгөөд тухайн хүнийг гэрчээр асууя гэх хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч талын зүгээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг дэмжиж байсан бөгөөд мөн бид хүсэлт гаргасан. Тухайн хүнийг *******гийн үүрэг даалгавраар, тухайн газарт харуул хамгаалалтын ажил хийж байсан гэдгийг бид огт мэдээгүй, энэ талаар мэдэх боломж байгаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад мэдсэн.
Түүнчлэн “тухайн хүн одоо ирж байгаа юм байна, тэр хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулъя” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг баримталж, шүүх хуралдаанаас өмнө энэ талаарх хүсэлт гаргах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр н.******* гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасанд нийцээгүй гэж үзэж байна.
6.4. Хариуцагч тал хариу тайлбар огт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
6.4.а. Илтгэгч шүүгчийн уншсан хүчин төгөлдөр хэлцэл гэх хариуцагчийн тайлбар нь бидний анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өгч байсан тайлбар юм. Бид анх 2022 онд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу барилга байшин барих боломжгүй дархан цаазтай газар нутагт байшин бариулж, биднээс их хэмжээний орон сууц авсан гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байсан.
6.4.б. Нэхэмжлэгч тал нь 2025 онд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүч хэрэглэсэн гэж тодруулж, зарим нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, зарим автозогсоолыг нэмсэн гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн.
Энэ нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч талын зүгээс ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй учир нэхэмжлэгч тал нь хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэх ойлголттойгоор анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.
6.4.в. Хариуцагч тал энэ хэрэг маргааны талаар мэтгэлцэж байгаа тохиолдолд шүүх бичгээр хариу тайлбар өгөхийг хариуцагч талаас шаардах ёстой.
Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шалгах ёстой байсан. Гэтэл хариуцагч тал хуульд заасан хугацаанд хариу тайлбараа огт гаргаж өгөөгүй.
Хариуцагч тал ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй учир бид ямар үндэслэлээр тухайн хүмүүстэй маргах вэ гэдэг асуудал яригдана. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн тайлбарыг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д тус тус заасны дагуу бидэнд мэтгэлцэх боломжийг огт олгоогүй гэж үзэж байна.
6.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтын хүрээнд энэ хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул процессын хувьд дээрх алдаануудыг гаргасан гэж үзэж байна.
6.6. Гуравдагч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тохиолдолд ямар нэгэн тайлбар хэлэх байсан бөгөөд гуравдагч этгээд “*******” ХХК-ийн зүгээс удаа дараа бие даасан шаардлага гаргасан.
6.7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч тал нь ашиг, алдагдлын асуудлаар маргасан. Ашгийн тухайд бид 470 м.кв талбайг ******* гэх хүнд өгөх ёстой буюу 1 ширхэг барилгын 1 давхрыг тухайн хүнд өгөх ёстой байсан. Бусад 4 ширхэг барилгаас 470 м.кв талбайгаа авсан талаар *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүн хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөн н.******* гэх хүнтэй маргаж байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хэлдэг.
6.8. Нэхэмжлэгч компани 470 м.кв талбай өгөх ёстой байхад яагаад хариуцагч ******* нь 1,880 м.кв талбай илүү авч байна вэ буюу нийт 2,100 м.кв талбайг авч байна вэ гэх агуулгаар бид маргасан.
Хариуцагч талын зүгээс ямар шалтгаанаар илүү талбай авч байгаа талаараа ямар ч хариу тайлбар өгөөгүй, зөвхөн гэрээ хүчин төгөлдөр гэх асуудлыг ярьдаг бөгөөд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Тиймээс шүүгчийн дүгнэсэн ашиг хуваарилалт зөв байна гэх дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй.
6.9. Мөн анхан шатны шүүхийн шүүгч алдагдлын талаарх асуудлыг огт дүгнээгүй. “*******” ХХК нь ******* хотхонд 7,500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Дээрх үнийн дүнгээс 4,800,000,000 төгрөгийг 209-1 дүгээр байрыг барихад зарцуулсан болохыг мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнчлэн 209-1 дүгээр байрны доор байх газар 56,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх талаар нэхэмжлэгч тал маргахад хариуцагч талын зүгээс ямар ч хариу тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нь 56,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн атлаа яагаад 21 ширхэг орон сууц авч байна вэ, энэ тохиолдолд ашиг, алдагдлаа тэнцүү хуваая гэх агуулгаар маргасан. Гэтэл анхан шатны шүүх алдагдлын талаар огт дурдаагүй. Нэхэмжлэгч тал нь хүч хэрэглэсэн, мөн бид тухайн гэрээнээс татгалзсан гэх үндэслэлийг тайлбарладаг.
6.10. Гэрээнээс татгалзсан гэх үйл баримт хэрэгт авагдсан буюу гэрээний талууд гэрээнээс татгалзсан мэдэгдлээ гардуулсан талаар тайлбарладаг бөгөөд тухайн татгалзлыг хүлээн авсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны үед хэлдэг. Анхан шатны шүүхийн шүүгч нэгэнт хэрэгжсэн гэрээг цуцлах боломжгүй гэх агуулгаар дүгнэснийг нэхэмжлэгч талын зүгээс эс зөвшөөрч байна.
Бидний гэрээний үндсэн зорилго нь ашиг олох болохоос байшин барих биш юм. Нэхэмжлэгч талын зүгээс бид ашиг хуваарилах үед ******* гэх хүний хамаарал бүхий ******* болон н.******* гэх хүмүүс дарамтлаад байсан учир бид гэрээнээс татгалзсан гэх тайлбарыг хэлдэг.
6.11. Гэтэл анхан шатны шүүх тухайн барилгыг улсын комисс хүлээж авсан учир танай гэрээний зорилго хэрэгжсэн байна гэж дүгнэсэн. Үүнийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бид нэгэнт ашгаа хуваарилж дуусаагүй байсан гэх агуулгаар маргасан.
6.12. Хүч хэрэглэсэн гэх үйл баримтыг гэрчүүд нотолдог бөгөөд мөн хүчинд автаж байсан гэрээний тал болох гуравдагч этгээд энэ талаар тайлбарладаг. Бидэнд харуул хамгаалалт тавьдаг байсан, ус дулааныг хаадаг байсан, бид газрын эзний зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж авч чадахгүй, улсын комисс ажиллуулж чадахгүй учир бид энэ хүний хэлсний дагуу хийсэн. Үнэхээр тухайн хүний авч ирсэн гэрээнд гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй гэх тайлбаруудыг хэлдэг.
Дээрх тайлбартай холбогдуулж, хариуцагч талын зүгээс ийм нөхцөл байдал үүсээгүй гэх талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, нэг ч гэрч дуудаж асуугаагүй. Иймд нэхэмжлэгч тал хариуцагч тал нь энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон.
6.13. Гэтэл анхан шатны шүүх “та нар гэрээнд гарын үсэг зурсан байна, нэгэнт гэрээнд гарын үсэг зурсан учир энэ гэрээ хүчин төгөлдөр” гэх дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэр бүхий 5 гэрч оролцсон бөгөөд тухайн гэрчүүд бүгд хүч хэрэглэсэн гэх үйл баримтын талаар ярьдаг.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хэрэг хаасан тогтоолоор энэ нь зөрчлийн шинжтэй үйлдэл байна, үүнийг зөрчлийн эрх бүхий албан тушаалтан нь шалга гэж хэргийг буцааж байсан. Гэрээ байгуулж байх цаг хугацаанд тухайн хүмүүс зөрчил үйлдэж, уг гэрээг байгуулж байсан байна гэх нөхцөл байдал тогтоогддог.
6.14. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, зөвхөн хариуцагч талын мэтгэлцээгүй, нотлох баримтаар маргаагүй асуудлыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байна.
6.15. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн ямар ч гэрээгүйгээр биднээс 3 ширхэг орон сууц авсан гэх талаар анхан шатны шүүх хуралдааны үед бид маргасан байхад анхан шатны шүүхийн шүүгч *******, *******, ******* тоот орон сууцыг огт дүгнээгүй болохыг анхаарч үзнэ үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч талын зүгээс ******* буюу *******гийн хамаарал бүхий хүн болох ******* гэх хүн хүч хэрэглэсэн гэж тайлбарладаг. Би нэхэмжлэгч талын хүмүүстэй огт уулзаж байгаагүй бөгөөд тухайн хүмүүст ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж байгаагүй. Хүч хэрэглэнэ гэдэг нь айлган сүрдүүлж, дарамталж, албан хүчээр гэрээ, хэлцэл хийхийг хэлдэг байх.
Гэтэл ийм асуудал огт болоогүй бөгөөд ******* болон ******* миний биеийг хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага дээр дуудсан тохиолдолд энэ нь эрүүгийн хэрэг болно.
7.2. Нэхэмжлэгч тал нь *******г илүү эд хөрөнгө авсан гэж тайлбарладаг. Тэгвэл энэ нь залилангийн хэрэг болно. Гэтэл дээрх асуудлаар эрүүгийн хэргийн журмаар намайг шалгаж, байцаасан зүйл огт байхгүй атлаа ямар ч баримт нотолгоогүй зүйлийг шүүх хуралдааны явцад ярьдаг. Талууд сайн дураараа гэрээ хэлцэл хийсэн бөгөөд тухайн гэрээ хэлцэл нь хэрэгжиж дууссан.
Миний бие нь хүн дарамтлах, илүү эд хөрөнгө авсан гэх хууль бус, залилангийн шинж чанартай үйлдэл гаргасан зүйл огт байхгүй.
7.3. Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдаг буюу алдагдал гарсан гэх атлаа ямар нэгэн алдагдлыг нэхэмжилдэггүй гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “*******” ХХК, ******* нарын тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох гэж байгаа тохиолдолд тухайн гэрээний үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 11,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тушааж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх гомдлыг гаргасан.
8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, мөн түүнийг дэмжсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн тухайн баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар захирамжийн дагуу уг баримтыг гаргуулан авах эрхтэй байдаг.
Мөн нэхэмжлэгч талын зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй байна, энэ үйл баримт нь нотлогдохгүй байна гэх зүйлийг ярьдаг. Шүүх нэхэмжлэгч талын гаргасан нотлогдохгүй байна гэх тайлбар үндэслэлгүй гэж дурддаг. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хуулийн дагуу үнэлэгдэх нотлох баримт мөн эсэхийг шүүх дүгнэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Гэтэл нэхэмжлэгч тал нь манай гаргаж өгсөн нотлох баримт үнэн зөв нотлох баримт гэж шүүхийн бүрэн эрхэд халдсан байдлаар давж заалдах гомдлоо гаргасан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэсэн бөгөөд нотлох баримтаас гадна хэргийн оролцогч нарын тайлбар, татгалзлыг сонсож, өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргасан.
8.3. Мөн нэхэмжлэгч тал нь манайх зөрчлийн гомдлууд гаргасан байхад энэ талаар анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж хэлдэг. Гомдлыг хэн ч гаргаж болох бөгөөд тухайн гомдлын хүрээнд эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл, тогтоол үйлдэж, мөн прокурорын байгууллагаас тухайн гэмт хэрэг бүртгэлийг шалгаж, түүнд тохирсон ял, шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотолж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч тал нь зөвхөн гомдол гаргасан нөхцөл байдлаа нотлох баримт болгон маргадаг.
8.4. Нэхэмжлэгч тал нь миний эрхэд хэтэрхий халдсан байдлаар буюу намайг огт тайлбар гаргаагүй гэж ярьдаг. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан буюу процессын алдаа гаргаагүй. Иймд нэхэмжлэгч талын гаргаж буй давж заалдах гомдол огт бодит байдалд нийцэхгүй байна.
8.5. Мөн миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “та нар хариуцагч “*******” ХХК-иас юу шаардаж байна вэ” гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* “юу ч шаардаагүй, гэрээний оролцогч гэх агуулгаар хариуцагчаар татсан” гэж хариулдаг. Энэ мэтчилэн нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдаг.
8.6. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь н.******* болон н.******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Гэтэл тухайн н.******* болон н.******* нараас нэхэмжлэгч тал өөрсдөө татгалзсан байдаг.
8.7. Анхан шатны шүүх процесс ажиллагааны ноцтой алдаа гаргасан, мөн хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл хэргийн оролцогчийн эрх хэзээд нээлттэй байсан.
8.8. Нэхэмжлэлийн шаардлага маш чухал бөгөөд хариуцагч талаас чухам юу шаардаж байна, түүнийгээ ямар нотлох баримтын хүрээнд дэмжиж байна гэдэг нь тодорхой байх ёстой байтал нэхэмжлэгч талын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байдаг.
8.9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргасан. Даргалагч шүүгчээс гэрээ хэлцэлтэй холбоотойгоор асуулт асуухад “*******” ХХК нь “*******” ХХК болон ******* гэх газрын эзэнд мэдэгдэлгүйгээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулж, “*******” ХХК-д тухайн төслийг худалдан борлуулсан байсан. Үүнтэй холбоотойгоор ******* гомдол гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас тухайн дуусаагүй барилгын гэрчилгээг хүчингүй болгож, *******гийн нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Үүнээс хойш ч талуудын хоорондох маргаан үргэлжилж байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч тал хүч хэрэглэсэн, харуул хамгаалалт тавьж, барилгын ажил руу оруулахгүй байсан гэж тайлбарладаг.
Тухайн цаг хугацааны хувьд барилгыг улсын комисс хүлээн авч, айлуудаа оруулж байсан үе бөгөөд мөн барилга нь онцгой буюу харуул хамгаалалттай байдаг бүс юм. Түүнчлэн барилгын ажилчдыг барилгын талбай руу нэвтрүүлэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, барилгын ажил хийж гүйцэтгэх чадамжтай эсэхийг тодорхойлж оруулдаг бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон сэжиг бүхий хүмүүсийг барилгын талбай руу оруулдаггүй. Барилга нь онцгой бүс учир тухайн харуул хамгаалалт тавигдсан. Гэтэл энэ асуудлыг нэхэмжлэгч талын зүгээс хүч хэрэглэсэн, манай ажлыг хийхэд саад учруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
8.10. Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх процессын алдаа гаргасан гэж ярьдаг атлаа хуульд заасан ямар процессын алдаа гаргасан талаар тодорхойгүй тайлбарладаггүй. Түүнчлэн анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “*******” ХХК-ийн тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх процессын алдаа гаргасан гэж тайлбарладаг бөгөөд манай талын зүгээс нэхэмжлэгч талын гаргасан уг тайлбарыг дэмжиж байна. Учир нь “*******” ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн.
9.2. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК нь *******тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд ******* нь “*******” ХХК-аас 470 м.кв талбай бүхий орон сууц авах байсан.
Тухайн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг байгуулах үед “*******” ХХК-ийн захирал н.******* нь “*******” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь энэ хэрэг маргааны гуравдагч этгээд болох ёстой байсан.
Учир нь бид “*******” ХХК болон н.*******, н.******* нартай адил тухайн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр 1 блок барилгыг нь барьсан. Гэтэл манай компанийг энэ хэрэг маргааны хариуцагчаар татсан.
9.3. Үүнээс гадна “*******” ХХК-ийн захирал нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******гийн хүүхэд байдаг. Түүнчлэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ болон түүний дараагийн 2017 оны 10 дугаар сарын гэрээнд “*******” ХХК оролцож эхэлж байгаа. “*******” ХХК нь нэхэмжлэгч эсвэл нэхэмжлэгчийн талд оролцох ёстой гуравдагч этгээд байтал “*******” ХХК-ийг хариуцагчаар татсан атлаа ямар нэгэн байдлаар мэтгэлцэх боломж олгоогүй. Хэрэв “*******” ХХК-ийг зөв статусаар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бол энэ хэрэг маргаан арай өөрөөр шийдвэрлэгдэх байсан.
9.4. “*******” ХХК, н.*******, н.******* нарын өгсөн яриа цахим орчинд тавигдсан байдаг. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.
9.5. Хариуцагч ******* нь 56,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар гаргасан бөгөөд хариуцагч тал цахилгаан тасалдаг байсан талаар гэрчүүд нотолдог. Тиймээс бид яаж ч чадахгүй хүч хэрэглэж хийсэн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан.
Иймд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр, харин сүүлд хийсэн Арилжааны гэрээнүүдийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцуулж, асуудлаа шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, “*******” ХХК, *******, “*******” ХХК нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 14 ширхэг орон сууцыг болон орон сууцны үнийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь *******, “*******” ХХК, ******* нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдлөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг, боломжгүй бол үнийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг тодруулж өөрчлөхдөө *******, “*******” ХХК, *******, “*******” ХХК нарт холбогдуулан “...хүч хэрэглэж гэрээ байгуулсан үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 28-ны Арилжааны 2 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч нарын үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 13 ширхэг орон сууц, 2 ширхэг автозогсоолыг, боломжгүй бол үнийг гаргуулах” гэж тодруулсан.
Хариуцагч *******, “*******” ХХК, *******, “*******” ХХК нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Арилжааны 2 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч *******гээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан 11 ширхэг орон сууц, 2 ширхэг автозогсоолыг эсхүл үнийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцэхгүй байна.
Түүнчлэн, 3 ширхэг орон сууцыг гэрээнд дурдаагүй гэж үзсэн атлаа хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулаад түүний үр дагавар 14 ширхэг орон сууц гаргуулах шаардлагад багтсан гэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх чиглүүлэх чиг үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх нь талууд маргааны зүйлийг зөв тодорхойлж, талууд мэтгэлцэх, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх боломжийг бий болгоно.
Нэхэмжлэлийн шаардлага бодитоор эсхүл үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэхээс гадна маргааны зүйл болсон орон сууц нь хэний өмчлөлд байгаа талаар үйл баримт тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаар 4 этгээдийг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нийцэж байх боловч хариуцагч тус бүрт холбогдох шаардлага тодорхой байхыг шаардана.
Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-аас татгалзаж, хариуцагч *******гаас 708,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг орон сууцтай холбоотой шаардлага, хариуцагч *******гээс үлдэх 11 ширхэг орон сууц, 2 ширхэг автозогсоол эсхүл үнийг шаардсан гэх боловч хариуцагч “*******” ХХК-д холбогдох шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч түүнийг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг бүрдүүлнэ.
Тодруулбал, “*******” ХХК нь 14 ширхэг орон сууцыг болон орон сууцны үнийг төлөхийг зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж байгаа нь хариуцагч тус бүрт холбогдох шаардлага тодорхойгүй болохыг илэрхийлж байна.
5. Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/00914 дугаар захирамжаар Г.*******ийг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2025/18469 дугаар захирамжаар Ж.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа шүүгчийн туслахын тэмдэглэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,000,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ