| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00417/И |
| Дугаар | 00430 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00430
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сум 3-р баг Дэрст багт оршин суух Чонос овогт Баярсайханы Цолмонбаяр /РД:ГВ84110319/, Уран овогт Лхагвасүрэнгийн Болорцэцэг /РД:ГД88122362/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2039919 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00417/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн банкнаас 2015 оны 02-р сарын 12-ны өдөр 1205/64749 тоот зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээндээ зорицлахаар авсан бөгөөд зээлээ төлөлгүй 271 хоног хэтрээд байна. Иймд Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нарын зээлийн гэрээний үндсэн зээл 1633879 төгрөг, зээлийн хүү 358710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47330 төгрөг, нийт 2039919 төгрөгийггаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нар нь харилцан тохиролцожхариуцагч Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2039919 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1039919 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1039919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2039919 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1039919 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сум 3-р баг Дэрст багт оршин суух Чонос овогт Баярсайханы Цолмонбаяр /РД:ГВ84110319/, Уран овогт Лхагвасүрэнгийн Болорцэцэг /РД:ГД88122362/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт2039919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож,Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2039919 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1039919 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47589 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Цолмонбаяр, Л.Болорцэцэг нараас 23799 төгрөг, Төрийн сангаас 23799 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ