| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00416/И |
| Дугаар | 00431 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00431
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг Дархан, 1-р хороо 6-5 тоот хаягт оршин суух Өзөөд овогт Махвалын Намхайноров /РД:ГВ92041715/, Хард овогт Пэрлайгийн Батсүх /РД:ГВ58030902/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт3779338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00416/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймаг дахь Төрийн банкны салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Намхайноров, П.Батсүх нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн банкнаас 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1205/61940 тоот гэрээ байгуулан 8000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй,24 сарын хугацаатайгаар зээлж, барьцаанд нь цалин тавьсан. Зээлдэгч нар зээлийн гэрээг зөрчиж зээл нь2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 155 хоног хугацаа хэтэрсэн байна. ИймдМ.Намхайноров, П.Батсүх нараас үндсэн зээл 3383735 төгрөг, зээлийн хүү 371720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23883 төгрөг нийт 3779338 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат, хариуцагч М.Намхайноров, П.Батсүх нар нь харилцан тохиролцож хариуцагчМ.Намхайноров, П.Гансүх нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3779338 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1059800 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй М.Намхайноров, П.Батсүх нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3779338 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож М.Намхайноров, П.Батсүх нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3779338 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1059800 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг Дархан, 1-р хороо 6-5 тоот хаягт оршин суух Өзөөд овогт Махвалын Намхайноров /РД:ГВ92041715/, Хард овогт Пэрлайгийн Батсүх /РД:ГВ58030902/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3779338 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, М.Намхайноров, П.Гансүх нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3779338 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1059800 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75420 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Намхайноров, П.Батсүх нараас 37710 төгрөг, Төрийн сангаас 37710 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ