Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01497

 

  

 

 

 

 

 

 

 

     2025         09            05                                         210/МА2025/01497

                                                 

 

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/00 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

28,434,954.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ, ******* тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *******, , тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн *******, , тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн хүүд 88,042.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 412,928.30 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарийг удаа дараа зөрчиж байна.

1.3. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 7,995,026.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 412,928.30, нийт 28,7,954.76 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас нийт 28,434,954.76 /хорин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *******, , тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *******, , тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн нийт 4,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 300,125 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,0 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхээс нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон учир нь зохигчид нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тохиролцсон байхад 412,928.30 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс нотариатын зардал 27,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан, энэхүү зээлийн гэрээнээс үүдсэн хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 00 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан 4,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн хувьд нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу тооцсон. Нотариатын зардал бол зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүдэлтэй нэхэмжлэгчээс гарсан зардал. Иймд хохирлыг гаргуулах нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 28,434,954.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авч, шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй учир талууд энэ асуудлаар маргаагүй гэж үзнэ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1, .2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

3.1. “*******” ХК, ******* нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай *******ад зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-20-23/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “*******” ХК, ******* нар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр *******ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, *******, Рашаан, 14 дүгээр гудамж, тоот, м.кв талбай бүхий хувийн сууц, мөн Сүхбаатар дүүрэг, *******, Рашаан, 14 дүгээр гудамж, тоот, м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байна. /хх-24-27/

 

3.3. Зээлийн гэрээний дагуу “*******” ХК-иас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* дахь *******ын эзэмшлийн тоот данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Талууд маргаангүй. /хх-34, 37/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4.1. Талуудын баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд сар бүрийн 20-ны өдөр зээл, зээлийн хүүд 890,364.67 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. /хх-22 ар тал/

 

4.2. Нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 7,995,026.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 412,928.30 төгрөг, нийт 28,7,954.76 төгрөг гэж тодорхойлж, зээл, зээлийн хүүгийн тооцооллыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нар уг нотлох баримтыг үгүйсгээгүй, тайлбар болон нотлох баримтыг анхан шүүхэд ирүүлээгүй байна. /хх-38/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

5. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл, хүү, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

 

5.1. Тодруулбал, зээлийн гэрээний 3.3-т Зээлдэгч хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол гэрээний зөрчил гэж тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл болно. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.2. Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нотариатын зардал 27,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй” хэмээн давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх энэхүү нотариатын зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хохиролд тооцон хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон зээлийн гэрээний 4.4.4-т заасанд нийцсэн байх тул хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хангахгүй. 

 

6. Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд хариуцагч ******* давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Иймд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул түүнийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/00 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

 

 

                            ШҮҮГЧИД                                         Б.АЗБАЯР

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА