Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00432

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сум 6 дугаар баг 6а хэсгийн 12-11 тоотод оршин суух А.Буянцогт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд, 22-21 тоотод оршин суух Ш.Баян-Эрдэнэ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5908844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00478/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Буянцогт, Ш.Баян-эрдэнэ нар нь Булган аймгийн Төрийн банкнаас 2014 оны 09-р сарын 01-ны өдөр 120000339559 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 4808125 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр өндөр настны тэтгэвэрийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд сар нийгмийн даатгалаас орох тэтгэвэрээ барьцаалууланавсан. 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр, зээлийн гэрээний үндсэн зээл 4808125төгрөг, зээлийн хүү 1100719 төгрөг, нийт 5908844 төгрөгийг А.Буянцогт, Ш.Баян-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Буянцогт нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Ш.Буян-Эрдэнэд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч А.Буянцогт нар нь харилцан тохиролцож хариуцагч А.Буянцогт нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 687170 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй А.Буянцогтод холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож А.Буянцогт нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 687170 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сум 6 дугаар баг 6а хэсгийн 12-11 тоотод оршин суух Тайж овогт Аюушийн Буянцогт /РД:ГЮ59051077/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, А.Буянцогт нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5908844 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 687170 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109491 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Буянцогтоос 54745 төгрөг, Төрийн сангаас 54745 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ