Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00433

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Ойчитын 2-3 тоотод оршин суух Завар овогтДамбажамцын Баян-Өлзий /РД:ФЖ88070137/-д холбогдох 534415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00377/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баян-Өлзий нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагаас ВС30 багцын 90079909 дугаарыг тасралтгүй 12 сар ашиглах, тасралтгүй ашигласан тохиолдолд 150000 төгрөгийн үнэ бүхийн HUAWEI гар утсыг үнэгүй авах, 12 сар ашиглаагүй тохиолдолд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу гар утасны төлбөрт 120000 төгрөг төлөхөөр, мөн 510000 төгрөгийн үнэтэй Samsung Prime гар утас 1 ширхэгийг зээлээр авч төлбөрийг 6 сараар хуваан төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Д.Баян-Өлзий нь 90079909 дугаарыг 4 сар ашиглаж 2015 оны 04, 05 сарын ярианы төлбөр 70415 төгрөг, HUAWEI гар утасны үнэ болох 120000 төгрөг, Samsung Prime гар утасны төлбөр 340000 төгрөг, нийт 30415 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 530415 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 534415 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баян-Өлзий нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтел ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Скайтел ХХК нь Д.Баян-Өлзийд холбогдуулан 534415 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 534415 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарСкайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Ойчитын 2-3 тоотод оршин суух Завар овогт Дамбажамцын Баян-Өлзий /РД:ФЖ88070137/-д холбогдох 534415 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16683 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 8341 төгрөг, хариуцагчаас 8342 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ