Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа,

хохирогч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн В.Б-т холбогдох эрүүгийн 1834008370474 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн Хутаг Өндөр суманд 1974 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Хар чулуут 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд өмнө ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 74050501 дугаарын регистртэй, Х овгийн В.Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч В.Б нь “Ниссан Эдвэн” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 215 дахь тэмдэгт шонгийн орчимд эсрэг урсгалд зорчиж явсан “Хонда эйч ар ви” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч П.Ганчимэгийн эрүүл мэндэд хүнд, Т.Санжайжамцын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Баярмагнай, Т.Болорцэцэг, О.Наранхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б:

...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хотоос Рашаант сум руу явах гээд Драгоноос хүмүүс аваад явсан. Замд цас ороод хаялаад зам жаахан халтиргаа гулгаатай байсан. Эрдэнэсант сум руу ороход цас заримдаа хаялаад үзэгдэх орчим алга болоод байсан. Тэгээд шарвах маягтай явж байна гээд хурдаа багасгаад явж байтал эсрэг урсгал руу гулгаж ороод машинтай мөргөлдсөн. Сууж явсан хоёр хүүхэд хоёр том хүн байсан. Юу болов яав гээд хүмүүс бууж ирсэн. Тухайн үед би шоконд ороод юу болсон мэдэхгүй байсан. Энэ хэрэгтээ их гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болоод хүний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан. Заримдаа тэнгэр хол газар хатуу гэдэг болж байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярмагнай:

...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оройны 8 цагийн үед хэрэг болсон. Би өглөө нь авто вокзалаас хархорин дээр очоод машин худалдаж аваад буцаж явах үед Эрдэнэсант сумын замд ийм зүйл болсон. Цас их орж байсан. Эрдэнэсант дээр үзэгдэх орчин гайгүй болсон. Зам бол жаахан халтиргаатай байсан. Урдаас машин ирж байсан. Гүйцэж түрүүлээд ороод ирсэн. Тэгтэл ерөөсөө урсгал сөрөөд оролд ирсэн. Тоормос гишгээд замын хажуу руу орсон. Цаашаа явсан бол миний машин унах байсан. Гэтэл дарж орж ирээд мөргөлдсөн. Би нэг хэсэг шоконд орсон. Тэгээд замын хажуу руу машин эргээд эсрэг тал руугаа хараад зогссон байсан. Би 102-т дуудлага өгсөн. Цагдаа эмч нар ирсэн байсан. Машин дээр очиход юу болов оо яав аа гэхэд халтираад орчихлоо гэж хэлсэн. Буцаж ороод машиндаа суухад цагдаа, эмч нар ирсэн. Тухайн үедээ буух болсон чинь зүүн хөл өвдөгөөрөө нугалрахаар болсон. Хоёр эмчээр сугадуулж сумын эмнэлэг орсон. Өвчин намдаах эм өгсөн. Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Ослын газар цагдаа нартай очсон. Өөрөө гэрчээр оролцсон. Эмнэлгийн машин бүгдийг нь аваад явсан байсан. Би үлдсэн байсан. Цагдаа нартайгаа ослын газар хэмжилт хийхэд нь би гэрчээр орсон. Өглөө үүрээр дүүгээ дуудаж Улаанбаатар хот руу орж компьютер томографикийн зураг авахуулсан. Одоо нуруу өвдөнө. Ажил хийхэд хэцүү байгаа. Эмнэлгийн дүгнэлт гарсан. Хүзүү толгойгоор өвдөж, хүнд юм өргөж чадахгүй ууцаар хатгаад ийм байдалтай байгаа. Энэ хохирлоос үүдэлтэй гэх юм бол дүүгээ явуулж машиныхаа үнэлгээг хийлгэсэн байгаа. Энэ үнэлгээг бага үнэлсэн гэж үзэж байгаа. Миний машины эвдрэл гэмтэл хэцүү байгаа. Энэ хохирлыг даатгалын компаниас 3 757 100 төгрөгийг төлсөн. Эмчилгээний зардал 800 гаран мянган төгрөг төлсөн. Үүнийг даатгалын компани төлсөн. Энийг даатгалын компаниас өгсөн. Цэргийн эмнэлэгт хэвтэж байхад 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийтдээ ийм мөнгө авсан. Цаашдаа гарсан хохирол нь би өөрөө банк байрны лизинтэй хүн. Өдрийн орлого нь 500 000-600 000 төгрөгийн орлоготой хүн. Энэ хүнээс болж ажил хөдөлмөрөө хийж чадахгүй 2 сар хэвтсэн. Амралтын өдрүүдийг хасаж нэхэмжилж байна. Би энэ банкны банк бусаас 10 сая төгрөгийг зээлтэй сарын 600 000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг. Би ашиг орлогоосоо төлдөг. Би тэр мөнгийг өөрөөсөө төлсөн. Байрны лизинд сарын 1 000 000 төгрөг төлдөг. Хохирлоо хоёр сар төгрөгөөр нэхэмжлэх болно. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Даатгалын компиниас 3 757 100 төгрөгийг төлсөн. Батчимэгээс авсан мөнгө нь 200 000 төгрөг байгаа. Ийм хохирол надад учирсан. Аваар осол хийчихээд утсаа аваад надтай яриагүй. Утсаа авахгүй байгаа. Сэтгэл санааны хохирол маш их байна. Ардаа олон ам бүл тэжээдэг. Ганц хэдэн дүү  нарыгаа энэ амьдрал ахуйгаа залгуулж явдаг хүн. Одоогийн байдлаар ээждээ цайны сүүг нь авч өгч чадахгүй өр зээлэндээ баригдаж дууслаа... гэсэн мэдүүлгүүдийг өгсөн болно.

 

Эрүүгийн 1834008370474 дугаартай хэрэгт хохирогч Б.Баярмагнайгийн /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогч П.Ганчимэгийн /хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч О.Наранхүүгийн  /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Т.Санжайжамцын /хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Наранхүүгийн /хх-ийн 29-30 дугаар хуудас/,  насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг /хх-ийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулийн /хх-ийн 34-35 дугаар/, гэрч Б.Баярмагнайгийн /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч О.Наранхүүгийн /хх-ийн 38-39 дугаар хуудас/, яллагдагч В.Бийн /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12885 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12757 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12900 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12880 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12758 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12722 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1814 дугаартай “Honda HR-V” маркийн 3230 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 дугаар хуудас/, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, хохирогч О.Наранхүүгийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 74 дүгээр хуудас/, хохирогч П.Ганчимэгийн цахим иргэний үнэмлэхийн үнэмлэх /хх-ийн 76 дугаар хуудас/,  “Nissan Advan” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01773146 дугаартай гэрчилгээний, В.Б-ийн 1175144 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 78 дугаар хуудас/, итгэмжлэл, “Honda HR-V” маркийн 32-30 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирогч Б.Баярмагнайгийн жолоочийн үнэмлэх, цахим иргэний үнэмлэхийн хуулбар  /хх-ийн 81-83 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Туулын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-87 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 88-99 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 215 дахь тэмдэгт шонгийн орчимд “Ниссан Эдвэн” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Хонда эйч ар ви” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч П.Ганчимэгийн эрүүл мэндэд хүнд, Т.Санжайжамцын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Баярмагнай, Т.Болорцэцэг, О.Наранхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Баярмагнайгийн ...Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг өнгөрөөд явж байтал миний урсгал руу цагаан өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирэхээр нь би замын хажуу руу дараад зогсох гэхэд шууд ирээд мөргөсөн... ...Тухайн үед миний машиныг Батчимэг гэх хүүхэн “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад урсгал сөрөөд миний машиныг мөргөсөн байсан...,

хохирогч П.Ганчимэгийн ...Би урд талын суудал дээр, Батчимэг жолоо бариад Батчимэгийн ард Наранхүү эгч, түүний зүүн талд нь эрэгтэй, эмэгтэй 2 жаахан хүүхэд сууж явсан... ...Улаанбаатар хотоос гарахад цас орж эхэлсэн. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам ямар байсныг мэдэхгүй байна... ...ослын улмаас миний баруун зүүн талын нийт 17 хавирга хугарсан. Асуух ясны далбаа цуурсан хүнд гэмтсэн...,

хохирогч О.Наранхүүгийн ...бид нар Булган аймаг руу 16-17 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сумын гэрэл харагдаж байх шиг байсан. Осол гэнэт болсон учир юу ч харж амжаагүй... ...би хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй...,

насанд хүрээгүй хохирогч Т.Санжайжамцын ...Гэмтлийн эмнэлэгт хүүхдийн тасагт нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 7 хоног хэвтэж хагалгаанд ороод эмнэлгээс гарсан. Одоо хоёр хөл дээрээ явж байгаа. Зүүн хөлийн дунд чөмөг хугарсан...,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Наранхүүгийн ...Зүүн хөлийн дунд чөмөг хэсгээрээ хугарсан. Ослын дараа гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэж эмчилгээ хийлгээд хагалгаанд орж хадуулсан. 2019 оны хавар 05 дугаар сард дахиж очиж хадуулсан хадаасаа авахуулна. Одоо бол хөл дээрээ сулдхан гишгээд явж байна...,

насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг ...Намайг ээж, эмээ өвөө рүү Улаанбаатар хотоос машинд суулгаад явуулсан би замдаа унтаад явж байтал хүмүүс хашгирсан. Тэгсэн намайг нэг ах тэвэрчихсэн байсан... ...хойд талын суудал дээр сууж явсан... ...машинтай мөргөлдсөн гэсэн би мэдэхгүй байна...,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулын ...өөрийн охин болох 9 настай Болорцэцэгийг... ...Драгон дээрээс Булган аймгийн Рашаант сум руу өвөө, эмээ хоёр руу Батчимэг эгчийн машинд өдрийн 16 цагийн үед суулгаж өгөөд явуулсан... ...Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Батчимэг эгч машинтай мөргөлдсөн талаараа манай ээж рүү эхэлж утсаар хэлсэн... ...өглөө үүрээр 04 цагийн үед над руу утсаар ярьж хэлээд би эмнэлэг дээр ирэхэд охины биеийн байдал гайгүй...,

гэрч Б.Баярмагнайгийн ...Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд дөрөв тав орчим километр явж байхад өөдөөс ирж байсан машин урсгал сөрөн миний өөдөөс чиглэн явах үед би тоормоз гишгэн баруун гар тал руугаа буюу засмал замынхаа урд хэсэг рүү зам чөлөөлөх гэтэл өөдөөс чигээрээ ирж миний машиныг мөргөхөд миний машин бүтэн эргэх шиг болоод юу болсныг мэдээгүй хэсэг шоконд ороод гар утсаараа залгаж 102 дугаарт залгаж дуудлага өгсний дараа нөгөө машины хүмүүс дээр очоод “яаж байна хүн бэртсэн үү” гэж асуухад жолооч эмэгтэй нь “харин гулгаад мөргөчихлөө” гэж хэлж байсан...,

гэрч О.Наранхүүгийн ...би одоо Рашаант сум руу дөхөж байгаа юм байна даа гэж бодоод тэр хооронд унтчихсан байна лээ. Гэнэт машин дотор сууж явсан хүүхэд орилж хүмүүс яанаа, яанаа гэцгээсэн. Тэр үед осол болоод дууссан байсан. Би машинууд хооронд яг яаж мөргөлдсөн болохыг огт харж чадаагүй... ...Би машины хойд талын суудлын жолоочийн ард хэсэгт хаалганы хажуу талд сууж явж байсан... ...гадаа цас орж гадаа хальтаргаатай байсан...,

яллагдагч В.Б-ийн ...Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг руу орох гэж явахад цас ороод зам хальтаргаатай байсан тул гулгаад эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд зогссон... ...Би зогсоох арга хэмжээ авсан боловч гулгаад зогсоогүй... гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12885 дугаартай ...П.Ганчимэгийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралт, бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12757 дугаартай ...Т.Санжайжамцын биед зүүн дунд чөмөгний дунд хэсгийн хөндлөн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун зовхи, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12900 дугаартай ...В.Б-ийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн талд 1 дүгээр хавирганы хугарал, зүүн зовхи, баруун ташаа, хэвлий, зүүн гуя шуунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12880 дугаартай ...Т.Болорцэцэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12758 дугаартай ...О.Наранхүүгийн биед цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гуя, зүүн гуя, шилбэ, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12722 дугаартай ...Б.Баярмагнайгийн биед цээж, хэвлий, баруун шуу, баруун гарын сарвуунд цус хуралт, цээж, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт,

замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай ...Хонда Эйч Ар Ви маркийн 3230 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй...,  

...Ниссан Адван маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Б нь ...Жолооч В.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн... талаарх  дүгнэлт,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.685.000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1814 дугаартай “Honda HR-V” маркийн 3230 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.988.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Наранхүүгийн, хохирогч П.Ганчимэгийн цахим иргэний үнэмлэхийн үнэмлэх, “Nissan Advan” маркийн 8306 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1175144 дугаар жолоочийн үнэмлэх, итгэмжлэл, “Honda HR-V” маркийн 3230 APX улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирогч Б.Баярмагнайгийн жолоочийн үнэмлэх, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Туулын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хохирлын баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Мөн шүүгдэгч В.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч Б.Баярмагнай, П.Ганчимэг, О.Наранхүү, насанд хүрээгүй хохирогч Т.Санжайжамц, насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туул нарын мэдүүлгүүдээр,

мөн мэдүүлгийн бус шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12885 дугаартай, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12757 дугаартай, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12900 дугаартай, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12880 дугаартай, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12758 дугаартай, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12722 дугаартай, замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай дүгнэлтүүд, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1814 дугаартай үнэлгээнүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.  

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Б-ийн “Ниссан Эдвэн” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Хонда эйч ар ви” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч мэдэлгүй үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч В.Б-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч В.Б-ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ганчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамцын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг, хохирогч О.Наранхүү, Б.Баярмагнай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн хохирогч Б.Баярмагнайгийн эд хөрөнгөд хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч П.Ганчимэгийн хувьд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд хэрэгт авагдсан баримтаар 393.241 /гурван зуун ерэн гурван мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг, баримтгүй 606.759 /зургаан зуун зургаан мянга долоон зуун тавин ес/ төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч В.Б нь хохирогчид 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг төлсөн нь шүүхийн шатанд шүүгчийн туслах Х.Амарбаясгалан нь түүний 88197660 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч П.Ганчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа дээрх дугаарын утсаар мэдэгдсэнийг мэдэгдэх хуудсанд тэмдэглэж авсан байх тул дээрх 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч нь хохирогч П.Ганчимэгт төлсөн гэж үзэхээр байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, түүний хууль ёсны төлөөлөгч О.Наранхүү, насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Туул, хохирогч О.Наранхүү нарын хувьд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч В.Б нь насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Туул нарт 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц болон түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч О.Наранхүү нарт 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг тус тус төлсөн болох нь мөн шүүхийн шатанд шүүгчийн туслах Х.Амарбаясгалан нь түүний 88197660 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч П.Ганчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа дээрх дугаарын утсаар мэдэгдсэнийг мэдэгдэх хуудсанд тэмдэглэж авсан байх тул насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, түүний хууль ёсны төлөөлөгч О.Наранхүү, насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Туул, хохирогч О.Наранхүү нарт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нийт 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, насанд хүрээгүй хохирогч Т.Болорцэцэг, хохирогч О.Наранхүү нар мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч О.Наранхүү нар цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн тул энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

 

Хохирогч Б.Баярмагнайгийн хувьд олох ёстой байсан орлого 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, байрны лизингийн төлөх ёстой байсан 2 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, машины зөрүү 5.020.000 /таван сая хорин мянга/ төгрөг, машин ачуулсаны 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, “Магна профит инвестмент” ББСБ-ын зээлийн 2 сарын эргэн төлөлтийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хүүхдээ зөөлгөсний хөлс 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, эмчилгээний зардал нийт 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, үүний зөрүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 20.300.000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилсэн байна.

 

Үүнээс шүүх байрны лизингийн төлөх ёстой байсан 2 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, машины зөрүү 5.020.000 /таван сая хорин мянга/ төгрөг, “Магна профит инвестмент” ББСБ-ын зээлийн 2 сарын эргэн төлөлтийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хүүхдээ зөөлгөсний хөлс 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, нийт 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

олох ёстой байсан орлого 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, машин ачуулсаны 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардлын 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үүний зөрүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт дутуу учир энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Баярмагнай хэрэгт баримтаар 568.000 /таван зуун жаран найман мянга/ төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч В.Б нь хохирогчид бэлнээр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, албан журмын даатгалын сангаас эрүүл мэндэд учирсан хохирол гэж 789.100 /долоон зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөг, нийт 989.100 /есөн зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөг, “Ашид Билгүүн” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1814 дугаартай “Honda HR-V” маркийн 32-30 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд хийсэн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 2.988.000 /хоёр сая есөн зуун наян найман мянга/ төгрөгөөс даатгалын сангаас 2.968.000 /хоёр сая есөн зуун жаран найман мянга/ төгрөг тус тус төлсөн байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж шүүгдэгч В.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, дутуу баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч В.Б-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох өрх толгойлсон эмэгтэй, 2 охин хамт амьдардаг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч В.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнссэж албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч В.Б-ийн жолоочийн 1175144 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

“Nissan Advan” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01773146 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч “Капитал континент Инвестмент” ББСБ-д олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

    36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

             38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

   тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн В.Б замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн В.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн В.Б-т шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн В.Б нь шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол,

мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х овгийн В.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч В.Б-ийн жолоочийн 1175144 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

“Nissan Advan” маркийн 83-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01773146 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч “Капитал континент Инвестмент” ББСБ-д олгохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн агнийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн В.Б-т 1 /нэг жилийн хугацаагаар оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

8. Хохирогч Б.Баярмагнайгийн нэхэмжилсэн 20.300.000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас байрны лизингийн төлөх ёстой байсан 2 сарын зээлийн эргэн төлөлтийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, машины зөрүү 5.020.000 /таван сая хорин мянга/ төгрөг, “Магна профит инвестмент” ББСБ-ын зээлийн 2 сарын эргэн төлөлтийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хүүхдээ зөөлгөсний хөлс 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, нийт 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

насанд хүрээгүй хохирогч Т.Санжаажамц, хохирогч О.Наранхүү нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа,

хохирогч Б.Баярмагнай нь олох ёстой байсан орлого 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, машин ачуулсаны 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардлын 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үүний зөрүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай нотлох баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн В.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН