Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01506

 

   

 

 

 

     2025         09           05                                        210/МА2025/01506

 

 

“*******” ХХК, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/07318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* газарт холбогдох,

Анхны дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон түүний дагуу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар хариуцагч ******* газарт холбогдуулан анхны дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон түүний дагуу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан хэмээн маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, мөн тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаа илэрхийлсэн байх бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан  үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан байна. Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлосон байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин шүүх хуралдаан давхацсанүндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, хүсэлтдээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсыг нолтох баримтаар хавсаргажээ.

Шүүх 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцүүлж эрхийн акт гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргах журамд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал байгааг мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хэлэлцэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “өмгөөлөгчийг биечлэн оролцуулах, шүүх хуралдаанд тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлуулах, үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдсон учир нэхэмжлэгч талын материаллаг эрх зүйн талаар гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/07318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.АЗБАЯР

 

 

                                           ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА