| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0045/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, О.Баяраа,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э.Б, Б овгийн А.Д нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 9-22 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Рашаатын 160 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НО90090275 дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Цэгээний 242 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадваргүй, НН87060176 дугаарын регистртэй, Б овгийн А.Д
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б, А.Д нар нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Хөх давааны 03 тоотод оршин суух Н.Мишигийн хашаанд байрлах амбаар дотор 16 нас 09 сар 13 хоногтой буюу насанд хүрээгүй О.Нарантуяаг согтуурч биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бүлэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б:
... Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв....,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д:
...Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв...,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа:
...Би 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ажлаа тараад А.Д ах, Э.Б нартай хамт машинаас буудаг газраа буугаад би гэр рүүгээ орсон. Тэгээд хашааны хаалга онгорхой байхаар нь хаахаар очсон чинь Э.Б, А.Д ах хоёр ирж байсан. Надад 5000 төгрөг байсан чинь энэ хоёр архи уучихсан болохоор А.Д ахдаа мөнгөө өгчих 20000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд би 10000 төгрөг өгсөн. А.Д ах надтай үлдээд Э.Б ах яваад өгсөн. Тэгээд А.Д ах эмээ чинь хэзээ ирэх юм гэхээр нь хот явсан. 2-3 хоногийн дараа ирэх байх гэсэн. Тэгээд байж байхад Э.Б 1 шил архи, ундаатай авч ирсэн. Тэгээд манай амбаар руу явахаар нь би араас нь очсон чинь архи, ундаагаа гаргаж ирээд задалсан. Тэгээд А.Д ах уучих гээд би амсах гэсэн доороос тонгойлгоод намайг нэг уулгасан. Тэгээд би 2 дахь аягтай архийг нь өөрөө уусан. Нэг мэдэхэд хана налаад сууж байснаа санаж байгаа. Тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн Э.Б миний дээрээс босоод өмдөө татаад А.Д ах миний ээлж гэж хэлж байсан. Тэгээд би санахгүй байгаа нэг мэдсэн би даараад байсан чинь гадаа үснээс хүн зулгаагаад өшиглөөд байсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн гэв...
Эрүүгийн 201719000330 дугаартай хэрэгт насан хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч М.Мөнхтуулын /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч М.Мөнхцэцэгийн /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Н.Мишигийн /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Ц.Хоролгаравын /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Нэргүйгийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Б.Батдуламын /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.Ганболдын /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Б.Жимсээгийн /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч С.Хэнмэдэхийн /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Г.Даваажавын /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, гэрч Б.Баттүвшингийн /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, гэрч Ч.Буяндэлгэрийн /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнэ-Очирын /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч А.Бадамхандын /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Ш.Оюундэлгэрийн /хх-ийн 145-146 дугаар хуудас/, шинжээч Ч.Эрдэмболорын /хх-ийн 74-75 дугаар хуудас/, шинжээч Ц.Бямбадоржийн /хх-ийн 76 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч Э.Бы /хх-ийн 89-91, 93, 127-128 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч А.Д-гийн /хх-ийн 81-82, 84, 134-135 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6015 дугаартай /хх-ийн 66 дугаар хуудас/, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4684 дугаартай /хх-ийн 67 дугаар хуудас/, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4683 дугаартай /хх-ийн 68 дугаар хуудас/ дүгнэлтүүд болон
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, Гэмтэл согог судлалын төвийн Компьтер томографийн тайлбар /хх-ийн 111, 114-116 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяад хохирлын мөнгө хүлээлгэх өгсөн баримт /хх-ийн 117-118 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 119, 136-137 дугаар хуудас/, шүүгдэгч А.Д-гийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 101,102, 103 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бы ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 104, 105, 107 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бичгийн нотлох баримтуудаар тус тус цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, А.Д нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч А.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсний дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь: хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн ...нэг сэртэл Баяраа ах миний дээр гараад байж байсан ба Баяраа ах миний дээрээс босоод өмдөө татсан. Тэгээд би болиоч ээ гэтэл Цэрэн ах одоо би гэсэн, тэгтэл Баяраа ах байж бай чи гэсэн, тэрнээс хойшхи асуудлыг санахгүй байгаа... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч М.Мөнхтуулын ...тэгтэл тэр амбаар дотроос хүн түжигнээд гараад ирсэн чинь Цэрэн гараад ирсэн... /1 дүгээр хх-ийн 27-29 дүгээр хуудас/, ...би амбаар руу хаалгыг нь татаад ороход Далайцэрэн амбаарын хойд сандал дээр хувцастайгаа унтаж байсан... /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,
гэрч М.Мөнхцэцэгийн ...Цэрэнгийн эхнэр Мөнхтуул гэх эмэгтэй нөхрөө хайгаад явж байсан чинь эмээгийн хашааны амбаарт хүн нуугдчихаар нь ороод харсан чинь Цэрэн, Баяраа хоёр байсан нөхрөө аваад Баяраа, Нараа хоёрыг үлдээчихээд яваад ирсэн. Буцаад ирсэн чинь Баяраа Нараагийн дээр байхаар нь уурлаад Баярааг цохиж авсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч Н.Мишигийн ...Нарантуяа надад хэлэхдээ Баяраа намайг хүчиндсэн, одоо миний ээлж, би би гэж байсан. Баяраа миний цээжийг дарсан өвдөөд байна гэсэн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
сэжигтэн, яллагдагч Э.Б-ны ...Би Нараагийн дээрээс нь өндийгөөд боссон чинь Цэрэн ах алив би гэхээр нь би Цэрэн ахыг боль гэсэн. Цэрэн чи гараад байж бай, хүний хажууд эвгүй байдаг юм гараад байж бай гэсэн. ... /хх-ийн 89-91, 93, 127-128 дугаар хуудас/, мөн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч А.Д-г насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяаг хүчиндсэн эсэх талаар болон өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийнхээ талаар огт мэдүүлээгүй, асуулт хариултын явцад ч мөн хүчиндсэнийг нь хараагүй, Далай ах намайг гарч бай гээд би амбаараас дөнгөж харахад Далай ахын эхнэр нь ирсэн гэх мэдүүлэг, хариултыг тус тус өгсөн талаарх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн мэдүүлгүүд болон бусад мэдүүлгийн бус нотлох баримтуудаар яллаж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...тэгтэл Цэрэн ах одоо би гэсэн, би болиочээ гэсэн чинь Баяраа ах байж бай чи гэсэн, тэрнээс хойшхи асуудлыг санахгүй байгаа... гэж мэдүүлэг өгсөн нь шүүгдэгч А.Д-г өөрийг нь хүчиндсэн гэж шууд заасан мэдүүлэг гэж үзэх боломжгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн мэдүүлгийн эх сурвалжийг бусад гэрч нарын мэдүүлэг давхар нотлож чадахгүй, эргэлзээтэй байдал бий болгож байна.
Түүнчлэн улсын яллагч гэрч М.Мөнхтуулын 1 дүгээр хх-ийн 27-29 дүгээр хуудсанд авагдсан ...тэгтэл тэр амбаар дотроос хүн түжигнээд гараад ирсэн чинь Цэрэн гараад ирсэн... гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа хэдий ч уг мэдүүлэг нь 2 дугаар хавтас хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан гэрч М.Мөнхтуулын ...би амбаар руу хаалгыг нь татаад ороход Далайцэрэн амбаарын хойд сандал дээр хувцастайгаа унтаж байсан... гэх мэдүүлгээр эргэлзээтэй байдлыг үүсгэсэн учир шүүх гэрч М.Мөнхтуулын уг 2 мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн.
Мөн шүүгдэгч Э.Б-ны хувьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий мэдүүлдэг ба тэгээд шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа шүүгдэгч А.Д-г яллах үндэслэл болохгүй тул улсын яллагчийн шүүгдэгч А.Д-г яллаж байгаа яллах дүгнэлт болон дүгнэлт нь няцаагдан үгүйсгэгдэж байгаа болно.
Харин шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Хөх давааны 03 тоотод оршин суух Н.Мишигийн хашаанд байрлах амбаар дотор 16 нас 09 сар 13 хоногтой буюу насанд хүрээгүй О.Нарантуяаг согтуурч биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр... ...нэг сэрэхэд Баяраа ах миний дээрээс босоод өмдөө татаж байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч М.Мөнхтуулын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байсан... ...Цэрэн бид хоёр буцаад нөгөө айлдаа очоод нөгөө амбаарт нь орсон чинь Баярсайхан нөгөө Нараагийн өмдийг хагас шувталчихсан дээр нь гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
гэрч М.Мөнхцэцэгийн ...Цэрэнгийн эхнэр Мөнхтуул гэх эмэгтэй нөхрөө хайгаад явж байсан чинь эмээгийн хашааны амбаарт хүн нуугдчихаар нь ороод харсан чинь Цэрэн, Баяраа хоёр байсан нөхрөө аваад Баяраа, Нараа хоёрыг үлдээчихээд яваад ирсэн. Буцаад ирсэн чинь Баяраа Нараагийн дээр байхаар нь уурлаад Баярааг цохиж авсан тэгээд Баяраагийн эхнэр ирээд хашаа руу орилж хашгирч орж ирээд Нарантуяаг боож барьж хөлөөрөө өшиглөж зодсон... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч Н.Мишигийн ...Нарантуяа надад хэлэхдээ Баяраа намайг хүчиндсэн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Б.Батдуламын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 45 минутад Хэнмэдэх, Баярсайхан, эхнэр Эрдэнэцэцэг, сумын цагдаа нар Нарантуяа гэх эмэгтэйг өөрсдийн биеэр авч ирсэн. Нарантуяа нь нилээн согтуу, унтамхай байдалтай, өмд нь шороо болчихсон байдалтай байсан... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
гэрч Б.Ганболдын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 23 цагийн үед сумын цагдаа Энхбаяраас дуудлага ирсэн... ...Мишиг гуайн гэрт очих үед гэр нь цоожтой хашаан дотор нь Баярсайханы эхнэр, нэг настай эмэгтэй хоёр байсан. Амбаарын гадна талд нэг эмэгтэй дээгүүрх цамц нь зүгээр өмсөөстэй, өмд нь хагас шувтарсан байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртсэн байдалтай газарт хэвтэж байсан... /хх-ийн 43 дугаар хуудас/,
шинжээч Ч.Эрдэмболорын ...О.Нарантуяагийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт, үтрээний урд хананд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үтрээний урд хананд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба өшиглөх, цохих үед үүсэх боломжтой. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үтрээний урд хананд үүссэн байсан... /хх-ийн 74-75 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6015 дугаартай ...О.Нарантуяагийн биед тархи доргилт, үтрээний урд хананд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, гэмтэл согог судлалын төвийн Компьтер томографийн тайлбар /хх-ийн 111, 114-116 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, О.Баяраа нар ...Нарааг хүчиндээгүй. Нараа өөрөө намайг зүгээр байзж байхад оролдож, миний хүзүү, нурууг гараараа илээд чих рүү үнсээд байсан. Би Нарантуяад боль гэр бүлтэй хүн гэж хэлсэн боловч Нарантуяа болихгүй байсан... гэх мэдүүлэг, дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг хэдий ч энэ нь насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн ...нэг сэрэхэд Баяраа ах миний дээрээс босоод өмдөө татаж байсан..., гэрч Мөнхтуулын ...Цэрэн бид хоёр буцаад нөгөө айлдаа очоод нөгөө амбаарт нь орсон чинь Баярсайхан нөгөө Нараагийн өмдийг хагас шувталчихсан дээр нь гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан... гэх мэдүүлгүүд, дээрх хохирогч, гэрч нарыг давхар нотлож байгаа шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6015 дугаартай ...О.Нарантуяагийн биед ...үтрээний урд хананд цус хуралт, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байгаа болно.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяаг согтуу байхыг нь далимдуулан бэлгийн харьцаанд орсон үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой, мэдсээр байж согтууруулах ундаа уулган согтоож, улмаар биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгож, хүчиндэх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б-ны гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяад эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол, хор уршиг учирсан байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг нар мөрдөн байцаалтын шатанд баримтгүй 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, өмнөх шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 144.100 /нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуу/ төгрөг, нийт 1.444.100 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуу/ төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Э.Б 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг төлсөн ба баримтаар нэхэмжилсэн 144.100 /нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуу/ төгрөг төлөгдсөн, илүү төлсөн 215.900 /хоёр зуун арван таван мянга есөн зуу/ төгрөг төлөгдсөнийг дурдаж байгаа болно.
Харин энэ шүүх хуралдаанаар насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар шүүгдэгч Э.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч О.Нарантуяад 40.000 /дөчин мянга/ төгрөг төлсөн гэж мэдүүлэг, дүгнэлтийг гаргадаг боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт баримт гаргаж өгөөгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний өмгөөлөгч нар төлсөн гэх 40.000 /дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Д-д буцаан өгсөн гэж мэдүүлдэг болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
мөн оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б-ны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүйг шүүгдэгч Э.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бага насны хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Б-ны эзэмшлээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин саарал өнгийн хөргөгч 1 ширхэгийг, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-ны эхнэр Ш.Эрдэнэцэцэгт буцаан олгохыг,
мөн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч А.Д-гийн эзэмшлээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Д буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Жич: шүүгдэгч Э.Б-ны эзэмшлээс прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин саарал өнгийн хөргөгч 1 ширхэгийг, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 181, 182 дугаар хуудсанд авагдсан ба шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэд шүүгдэгч Э.Б, А.Д нарын эзэмшлээс тус бүр битүүмжилсэн зурагтуудын үнэлгээ хамтатган нэг үнэлгээгээр гаргасан байгаа болохыг дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.14 дүгээр
зүйлийн 2., 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Б, Б овгийн А.Д нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч Б овгийн А.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б овгийн Э.Б-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханы 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Б овгийн А.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б овгийн Э.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Б-ны эзэмшлээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин саарал өнгийн хөргөгч 1 ширхэгийг, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-ны эхнэр Ш.Эрдэнэцэцэгт буцаан олгохыг,
мөн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч А.Д-гийн эзэмшлээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Д буцаан олгохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б овгийн Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,
шүүгдэгч Б овгийн Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН