Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         03             27                                            2019/ШЦТ/97

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Б.А-д холбогдох эрүүгийн 1734003580216 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1971 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 89-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 711126 дугаарын регистртэй, С овгийн Б.А

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.А нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт “Мэнгтиан” ХХК-ийн “Хар акул” гэрээт харуул хамгаалалтын албанд объектын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 11-15-ны хооронд онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовиур үүсгэж, П.Ганзулыг бороохойгоор болон гараараа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: 

...Би 2017 оны 9 дүгээр сарын 6-ны орой П.Ганзултай хамт архи уусан. Тэгээд унтахаар хэвтэхэд миний хөнжлийг хуу татсан. Тэгээд би босож ирээд яагаад байгаа юм гэж хэлээд ганц алгадсан. Сүүлийн зодоон 2017 оны 9 дүгээр сарын 14-15-ны шөнө болсон. Бид хоёр хамт архи уусан согтуу байсан, богоончиг дотор зодолдсон. П.Ганзулын мэдүүлгээр 2017 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрийг хүртэл өдөр болгон зодолдсон юм шиг ярьсан байсан. Бид хоёр тас харанхуй богоончиг дотор зодолдсон. Бид хоёр тухайн үед хоёулаа согтуу байсан. Тэр богоончиг бол архи уугаагүй эрүүл саруул байхад юм мөргөөд байдаг зай багатай газар юм. Би хугархай бороохойгоор нэг удаа цохисон. Бид хоёр адилхан нэг нэгнээ зодож цохисон. Тухайн үед миний биед ч гэсэн зулгаралт үүссэн байсан боловч би тоохгүй орхисон. Тэгэхдээ П.Ганзулыг гэмтээсэн болохоор миний буруу боловч бид хоёр харилцан зодолдсон... гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

Эрүүгийн 1734003580216 дугаартай хэрэгт хохирогч П.Ганзулын /хх-ийн 17-18, 86, 177-178 дугаар хуудас/, гэрч П.Ганзулын /хх-ийн 06-07 дугаар/, гэрч Б.Хонгорзулын /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ю.Хүрэлбаатарын /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Б.Анхбаярын /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Жамуухын /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч А.Ойбаярын /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Э.Хашболдын /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Ш.Эрдэнэбулганы /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч Д.Буянхишигийн /хх-ийн 71-72 дугаар хуудас/, шинжээч Ө.Сарангэрэлийн /хх-ийн 179-180 дугаар хуудас/, гэрч Д.Энхээгийн /хх-ийн 181-182 дугаар хуудас/, шинжээч Б.Ундармаагийн /хх-ийн 241-242 дугаар хуудас/, шинжээч С.Чулуунсүхийн /хх-ийн 243-244 дүгээр хуудас/, гэрч С.Мөнхбаатарын /хх-ийн 245-247 дугаар хуудас/, яллагдагч Б.А-ы /хх-ийн 67-68 дугаар хуудас/, /2-р хх-ийн 07-08 дугаар хуудас/ гэх мэдүүлгийн,  

шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11893 дугаартай дүгнэлт, /хх-ийн 10 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаартай дүгнэлт /хх-ийн 197-199 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1027 дугаартай /хх-ийн 221-223 дугаар хуудас/,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1106 дугаартай дүгнэлт /хх-ийн 235-238 дугаар хуудас/,

хохирогч П.Ганзулын Заамар гомдол /хх-ийн 03 дугаар хуудас/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 04-05 дугаар хуудас/, хохирогч П.Ганзулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирогч П.Ганзулын Төв аймгийн цагдаагийн хэлтэст хохирол нэхэмжилсэн тухай хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эмнэлгээс өвчсөн илгээх хуудас, толгойн компьютерт томографын шинжилгээ, тодорхойлолт /хх-ийн 30-34 дүгээр хуудас/, хохирогч П.Ганзулын хувийн байдлын талаар “Хар Акул” ХХК-ийн хуулбар баримтууд /хх-ийн 46-52 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/, өвчний түүх /хх-ийн 184-190 дүгээр хуудас/, эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 224 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 226 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 227-229 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.А-ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох цагдаагийн цахим хайлтын систем /хх-ийн 13-15 дугаар хуудас/, “Хар Акул” хамгаалалтын албаны ажлын анкет, оршин суух хаягийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, “Хар Акул” ХХК-ийн захиргаанд ажилд орох өргөдөл, “Хар Акул” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын албан хаагчдын ажиллах хугацааны баталгааны талаар гаргасан хуулбарууд /хх-ийн 35-45 дугаар хуудас/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, Хан-Уул дүүрэг 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүрэг 89 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Хашчагнуур БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа, итгэмжлэл,  /хх-ийн144-150 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Үүнд: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд хохирогч П.Ганзулыг гараараа болон бороохойгоор цохиж, зодсон, уг цохиж зодсоны улмаас хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан үр дагавар бий болсон үйл баримтыг үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн болно.

 

Шүүх үйл баримтыг үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн учир “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн,

“Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.А-ы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэсэн хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилж шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ыг 2017 оны 09 дүгээр сарын 11-14-ны өдрийн хооронд гэж яллаж байгааг шүүх хохирогч П.Ганзул, гэрч Б.Хонгорзул, Ю.Хүрэлбаатар, Б.Анхбаяр, Б.Жамух, А.Ойбаяр, Э.Хашболд, Ш.Эрдэнэбулган нарын мэдүүлгүүдийг үндэслэн үйл баримтын цаг хугацааг тогтоох зүйтэй гэж үзсэн болно. 

   

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт “Мэнгтиан” ХХК-ийн “Хар акул” гэрээт харуул хамгаалалтын албанд объектын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа онц харгис хэрцгийгээр, бие махбодын зовиур үүсгэж, П.Ганзулыг бороохойгоор болон гараараа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Ганзулын ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний орой Б.А бид 2 архи хувааж уугаад хоорондоо маргалдаад тухайн үед намайг Б.А албанд ашиглаж байсан резинин бороохойгоор зодсон... ...тэрнээс хойш би орноосоо босож чадахгүй 3-4 хоносон... ...сүүлд дахиж 2017 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө... ...архиа уучхаад дахиж намайг гараараа зөндөө зодсон болохоор би маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед “Хар Акул” ХХК-ийн албаны ээлжийн ахлах Жамух-д болсон явдлын талаар утсаар хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос дэд захирал Ойбаяр хажуудаа 2 алба хаагчтай хамт ирсэн... /хх-ийн 17-18, 86, 177-178 дугаар хуудас/,

гэрч П.Ганзулын ...Б.А гэх хамгаалагчид удаа дараа зодуулсан... ...Дараа нь өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-15-ыг шилжих шөнө согтуу орж ирээд мөн нүүр нүдгүй өшигчиж зодсон... /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

гэрч Б.Хонгорзулын ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед над руу утсаар яриад хамт ажилладаг Б.А гэх хүнд зодуулаад гэж ярьсан... ...тэр шөнөдөө шөнийн 3 цагт харуулын ахлах Жамух гэх хүн нь гэрт манай нөхрийг авч ирсэн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 гэрч Ю.Хүрэлбаатарын ...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр албаны дарга Жамух утсаар дуудаж уулзаад Төв аймгийн Заамар сум руу хөдөө объектын харуулаар хэд хоног яваад ирэх үү тэнд байсан 2 ээлжийг яаралтай буулгах шаардлагатай байна гэсэн. Тэгээд би хамт ажилладаг Б.Анхбаярын хамт Улаанбаатар хотоос дэд захирал Ойбаяр, ээлжийн дарга Эрдэнэбулган, Хашаа нарын хамт очсон. Улаанбаатар хотоос гарахдаа юу ч мэдээгүй харин очиход тэнд хамгаалалтад ажиллаж байсан 2 хамгаалагч хоорондоо зодолдоод нэгнийгээ гэмтээсэн юм шиг байна лээ... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Б.Анхбаярын ...би яагаад гэнэт намайг хөдөө хамгаалалтад явуулж байгаа юм бэ гэж асуухад, асуудал гарсан гэж хэлсэн. Тэгээд тухайн газар нь очиход тэнд хамгаалалтад ажиллаж байсан 2 хамгаалагч хоорондоо зодолдоод нэгнийгээ гэмтээсэн байсан... ...Б.А гэдэг хамгаалагч Ганзулыгаа зодсон гэж тэд нар ярьж байсан... ...ээлж хүлээн авахад Ганзулын хувьд ил харагдах гэмтэл гэвэл нүүр ам нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай байсан. Харин Б.Аы биед бол ил харагдах шарх, сорви гэмтэл байгаагүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Б.Жамухын ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай хамгаалалтын албаны Төв аймгийн Заамар суманд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч П.Ганзул над руу утсаар залгаад Б.Ад зодуулчихлаа... ...би юу болсон юм бэ гэж асуухад хоёулаа хоорондоо архи уусан. Тэгээд маргалдаад Б.Ад зодууллаа гэж хэлсэн. Би энэ асуудлыг дэд захирал Ойбаярт хэлэхэд... ...тэр өдрөө өөрөө ахлаад ээлжийн ахлах Эрдэнэбулган, Хашболд нарыг дагуулаад явсан. Мөн хамт солигдож гаргахаар хамгаалагч Хүрэлбаатар, Анхбаяр нарыг авч явсан... ...Б.А нь өөрийгөө Ганзулыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ талаараа баталгаа гаргаж бичиж өгсөн... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч А.Ойбаярын ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр санагдаж байна... манай хамгаалалтын албаны дарга Б.Жамух надад хамгаалагч П.Ганзул утсаар яриад хамт ажиллаж байсан хамгаалагч Б.А-д зодууллаа гэж хэллээ гэхээр нь би утсаар нь ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан... ...юу болсон талаар тодруулж асуухад П.Ганзул нь хамт архи ууж байгаад муудалцаад маргасан. Тэгтэл Б.А нь П.Ганзулыг боож унагаагаад бороохойгоор цохьсон гэж хэлсэн. Харин Б.А-аас юу болсон талаар асуухад би зодчихсон юм гэж хэлснээс өөр зүйл ярихгүй байсан... /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

гэрч Э.Хашболдын ...А.Ойнбаяр захирал хэлэхдээ танд ажиллаж байсан 2 хамгаалагч хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрийнхөө 17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахад хамгаалагч П.Ганзул нь хамгаалагч Б.А-д зодуулсан гэж хэлж байсан... ...Б.А нь зүгээр байсан. Харин П.Ганзулын нүд нь тагларчихсан, мөн бөөр нь хөхөрчихсөн юм харахдаа муу байна гэж хэлж байсан. Замдаа буцаж явахдаа юу болсон талаар тодруулж асуухад архи уугаад хоорондоо муудалцаж тэрнээсээ болоод зодолдсон гэж хэлсэн... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч Ш.Эрдэнэбулганы ...17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэс дээр очиж уулзахад  хамгаалагч П.Ганзул нь хамгаалагч Б.А-д зодууллаа гэж хэлж байсан... ...Б.А-ы хувьд бол зүгээр гэж хэлж байсан бөгөөд биед нь ил харагдах шарх, сорви гэмтэл байгаагүй. Харин П.Ганзулын нүд нь тагларчихсан, мөн бөөр нь хөхөрчихсөн юм харахдаа муу байна гэж хэлж байсан... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

гэрч Д.Буянхишигийн ...Б.А нь миний  5 хүүхдийн дээрээсээ 3 дахь хүүхэд нь байгаа юм. Бага насаа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулиа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн... ...2009 онд хүнтэй суусан. Одоо 2 хүүхэдтэй боловч сүүлийн жил гарны хугацаанд эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа болно... ...эхнэрээсээ салснаас хойш архи их уудаг болсон. Хувь хүний зан араншин бо дуу цөөтэй дөлгөөн хүн юм... ...урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээч Ө.Сарангэрэлийн ...тухайн үед шинжээч томилсон тогтоолын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр П.Ганзулын биед өөрийн биеэр үзлэг хийхэд тухайн хүний биед духны сэртэнгийн баруун талаар хацар ясны хэсгээс суурын их далавчтай нийлэх хэсгийн зөрүүтэй хугарал, баруун, зүүн ухархайн этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, гаморийн хөндийн урд болон ар хананы хугарал, баруун зүүн алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу зүүн хацар уруулын зулгаралт, уруулд шарх, дээд баруун 3, доод баруун 3 шүдний сулрал, дух цээжинд зулгаралт, хүзүү цээжинд өнгөц шарх, хэвлий, баруун, зүүн сарвуунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байсан бөгөөд дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан... ...духны сэртэнгийн баруун талаар хацар ясны хэсгээс суурын их далавчтай нийлэх хэсгийн зөрүүтэй хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гайморын хөндийн урд болон ар хананы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зүүн ухархайн этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, баруун зүүн алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар уруулын зулгаралт, уруулд шарх, дээд баруун 3, доод баруун 3 дугаар шүдний сулрал, дух цээжинд зулгаралт хүзүү цээжинд өнгөц шарх, хэвлий, баруун, зүүн сарвуунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд цус хуралт, зулгаралт зэрэг нь бол дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... /хх-ийн 179-180 дугаар хуудас/,

гэрч Д.Энхээгийн /хх-ийн ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны 24 цаг 00 минутад хүнд  зодуулсан гэх шалтгаанаар манай эмнэлэг дээр өөрийн биеэр ирсэн бөгөөд миний бие тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал хүндэвтэр,  ухаан санаа саруул, артерын даралт 159/107, зүрхний цохилт минутад 82 удаа бусад эрхтэн системд эмгэг өөрчлөлтгүй, хэсэг газрын үзлэгээр 2 нүд хавдсан, хөхөрч улайсан,  цус хурсан, нуухадсан, дээд, доод уруулын дотор хэсэгт язарсан, хүзүүний зүүн гүрээнд зүсэгдсэн шархтай, зүүн бөөрний дээд хэсэгт хөхөрч улайсан эмзэглэлтэй хөндүүртэй, зүүн эгэмний доод хэсэгт 1*2.5 см хэмжээтэй шалбарсан шархтай байсан. Онош нь тархи доргилт байж болзошгүй, зөөлөн эдийн гэмтэл гэсэн оношийг тавьж дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явуулсан. Мөн тухайн биед яаралтайгаар дараах эмчилгээг хийсэн. Үүнд: өвдөлт намдаах эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, шархыг цэгцэлж ариун боолт хийсэн... /хх-ийн 181-182 дугаар хуудас/,

шинжээч Б.Ундармаагийн ...П.Ганзулын биед хацар ясны цөмөрсөн хугарал, баруун хоншоорын өмнөд, гадна хана, хацар ясны духны сэртэн ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна... ...өмнө гаргасан 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1027 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хэсэгт их олон гэмтлийг хамааруулж хүндэвтэр зэрэг хамаарна гэж тусгасан байсан бөгөөд бид 5 эмчийн сүүлд гаргасан дүгнэлтээр баруун хацар ясны цөмөрсөн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /хх-ийн 241-242 дугаар хуудас/,

шинжээч С.Чулуунсүхийн ...П.Ганзулын биед учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй, гэмтэл аваад эмнэлгийн тусламж авах хүртэл, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Бид 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн хүрээнд өмнө нь үзэж гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн суурь ясны их далавчтай нийлэх хэсгийн зөрүүтэй хугарал онош нь рентген зургаар тогтоогдоогүй... /хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

гэрч С.Мөнхбаатарын ...П.Ганзулын толгойн КТГ-ийн шинжилгээнд баруун талд хацар ясны духны сэртэнд зөрүүтэй, энэ нь байршлаараа хацар ясны духны сэртэнг суурь ясны, их ..далавчтай нийлэх хэсгээрээ байсан... ...дээрх төрлийн гэмтэл авсан хүмүүс ирээд өөрсдөө орж ирээд зургаа авахуулаад хэн нэгэн хүнээс туслалцаа авахгүй үйлдэл хөдөлгөөн хийгээд явж байдаг. Тийм болохоор миний хувьд дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй гэж бодож байна... /хх-ийн 245-247 дугаар хуудас/,

яллагдагч Б.А-ы ...2017 оны 09 дүгээр сарын 06-аас хойш 2017 оны 09 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө архи ууж байгаад би унтах гээд хэвтчихсэн байхад П.Ганзул дээрээс ирээд дараад тонгойж хараад, хөл дээр суугаад, хөнжил татаад намайг унтуулахгүй болохоор нь би чи муу зүгээр байгаарай, аятайхан байхгүй бол хохьчин шүү гэхэд харья чамайг гэж хэлээд намайг орон дээр дараад боосон. Миний хоолойнд боолт орсон болохоор би доороос нь эхлээд бөөр рүү нь гараараа цохиж байхаар нь би гар руу нь бороохойгоор цохьсон. Мөн тонгойхоор нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Би зөвхөн гар руу нь бороохойгоор цохьсон. Харин нүүр болон бусад газар руу нь хөл болон гараараа цохьсон. Би бороохойг хэрхэн яаж хэрэглэхийг мэднэ... ...би П.Ганзулд эмчилгээний мөнгө гэж 80.000 төгрөг л өгсөн. Би тухайн асуудлаас хойш ажил хийгээгүй. Надад нэмэлт орлого байхгүй болохоор би илүү юм өгч чадахгүй... /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

...П.Ганзул бид хоёр хамт “Хар Акул” нэртэй хамгаалалтын албанд ажилладаг байсан. Бид 2-оос өөр хүн байдаггүй байсан. Бид 2 харилцан зодолдсон. Тэр үед бид хоёр хамгаалалтад гарч байхдаа хамт архи уудаг байсан. Эрчүүд хоорондоо муудалцаад зодолдсон. Эцсийн үр дүнд би зодсон. Тэр намайг боосон. Би доор нь ороод дээрээсээ зодуулахгүйн тулд хажуудаа байсан бороохойг аваад цохьсон асуудал бол байгаа байгаа болно. Би П.Ганзулыг зодоогүй гэж хэлэхгүй. Адилхан эрчүүд л зодолдсон. Бид 2-оос өөр хүн тэнд байгаагүй. Эхлээд бид хоёр архи уухад намайг шөнө унтаж байхад П.Ганзул хөнжил хуу татсан. Тэгэхээр нь би босож ирээд 2 хүчтэйхэн алгадаад буцаад унтсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа бас намайг унтаж байхад унтуулахгүй хүн хоргоогоод дээрээс хүзүү боогоод байхаар нь би аятайхан байгаарай гэж хэлээд өөдөөс нь зодолдсон. Би өдрөөр хажуу талын уурхайн хоол хийгээд хоол хүнсээ зохицуулаад байж байсан. Мөн архи, тамхи бас авдаг байсан... ...би хэрэг болсны дараахан П.Ганзулд хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг төлсөн болно. Өөр мөнгө дахиж өгөөгүй... /2-р хх-ийн 07-08 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаартай ...П.Ганзулын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... ...П.Ганзулын биед учирсан баруун талд хацар ясны духны сэртэн суурь ясны их далавчтай нийлэх хэсгээр зөрүүтэй хугарал нь  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Баруун зүүн ухархайн этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, урууланд шарх, хүзүү цээжинд өнгөц шарх, гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Хамрын нуруу, зүүн хацар уруулын баруун доод хэсгээр зулгаралт, дээд баруун 3 шүд доод баруун 3 шүдний сулрал, дух, цээжинд зулгаралт, хэвлий баруун, зүүн сарвуунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.... дүгнэлт /хх-ийн 197-199 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1027 дугаартай ...П.Ганзулын биед баруун хоншоорын өмнөд хана, баруун ухархайн доод болон гадна хана, хацар ясны, духны сэртэн, нумын хугарал, хаар ясны хугарал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруулын баруун доод хэсгээр зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, хүзүүний баруун урд хэсгийн шархнууд, цээжний баруун дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр сарвуун ар хэсгийн цус хуралт үүсчээ... ...П.Ганзулын хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимын салстад цус хуралт, дух хамрын нуруу, зүүн хацар, уруулын, баруун доод болон гадна хана, хацар ясны духны сэртэн, нумын хугарал, хамар ясны хугарал нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна... ...П.Ганзулын биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байж болох бөгөөд нүүрэнд үүсгэгдсэн гэмтлүүд хэрэгт авагдсан резинэн бороохойгоор үүсгэгдэхгүй, бусад гэмтлүүдийг бороохойгоор үүссэн байж болно... ...П.Ганзулын биед үүссэн гэмтлүүд амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй, гэмтэл аваад эмнэлгийн тусламж авах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой... ...хүний биед шүүх эмнэлгийн 11893 тоот болон нэмэлт 304 тоот дүгнэлт үндэслэлгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 221-223 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1106 дугаартай ...П.Ганзулын биед баруун хацар  ясны нумны цөмөрсөн хугарал, баруун хоншоорын өмнөд хана, гадна, баруун ухархайн дотор хана, хацар ясны духны сэртэн, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод хэсгийн зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, хүзүүний баруун урд хэсгийн шарх, цээжний баруун дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... ...П.Ганзулын баруун хацар ясны цөмөрсөн хугарал, баруун хоншоорын өмнөд гадна хана, хацар ясны духны сэртэн ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, дух, хамрын нуруу зүүн хацар, уруулын баруун доод хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгийн шарх, цээжний баруун дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ...П.Ганзулын биед үүссэн гэмтлүүд амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй, гэмтэл аваад эмнэлгийн тусламж авах хүртэл, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой... ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжиээчийн 11893 дугаартай дүгнэлтийн 1-р заалтын суурь ясны их далавчтай нийлэх хэсгийн зөрүүтэй хугарал гэсэн нь 3-р заалтаас бусад нь үндэслэлтэй байна. Төв аймгийн шинжилгээний албаны нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 304 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1027 дугаартай дүгнэлтийн 2-р заалтаас бусад нь үндэслэлтэй байна... дүгнэлт /хх-ийн 235-238 дугаар хуудас/,

хохирогч П.Ганзулын Заамар гомдол /хх-ийн 03 дугаар хуудас/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 04-05 дугаар хуудас/, хохирогч П.Ганзулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирогч П.Ганзулын Төв аймгийн цагдаагийн хэлтэст хохирол нэхэмжилсэн тухай хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эмнэлгээс өвчсөн илгээх хуудас, толгойн компьютерт томографын шинжилгээ, тодорхойлолт /хх-ийн 30-34 дүгээр хуудас/, хохирогч П.Ганзулын хувийн байдлын талаар “Хар Акул” ХХК-ийн хуулбар баримтууд /хх-ийн 46-52 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/, өвчний түүх /хх-ийн 184-190 дүгээр хуудас/, эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 224 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 226 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 227-229 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.А-ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох цагдаагийн цахим хайлтын систем /хх-ийн 13-15 дугаар хуудас/, “Хар Акул” хамгаалалтын албаны ажлын анкет, оршин суух хаягийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, “Хар Акул” ХХК-ийн захиргаанд ажилд орох өргөдөл, “Хар Акул” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын албан хаагчдын ажиллах хугацааны баталгааны талаар гаргасан хуулбарууд /хх-ийн 35-45 дугаар хуудас/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, Хан-Уул дүүрэг 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүрэг 89 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Хашчагнуур БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа, итгэмжлэл,  /хх-ийн144-150 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт талаар:

Шүүгдэгч Б.А-ы согтуурсан үедээ иргэн Д.Ганзулыг 2017 оны 09 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр гараараа болон бороохойгоор зодож эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, гараараа болон бороохойгоор зодож, цохисон үйлдэл эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр болон хөнгөн хохирлуудын хооронд шалтгаант холбоотой байгаа бөгөөд дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд олон тооны шарх, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулж байгаа нь онц харгис хэрцгийгээр, бие махбодид нь өвдөлт, зовиур үүсгэсэн гэж үзэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

                       

Иймд шүүгдэгч Б.А-ыг үргэлжилсэн үйлдлээр, онц харгис хэрцгийгээр, бие махбодийн зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан.

 

Хохирогч П.Ганзулын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан эрүүл мэндэд учирсан хохирол 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирогч П.Ганзулд төлсөн байх тул шүүх шүүгдэгч Б.А-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А хохирогч П.Ганзулд бэлнээр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч П.Ганзулаас авах ёстой байсан авлага 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцуулсан, нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн гэж мэдүүлдэг хэдий боловч бэлэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч П.Ганзулаас авах ёстой байсан авлага 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцуулсан, нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг төлсөн гэдгээ нотолж чадаагүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа онц харгис хэрцгийгээр, бие махбодийн зовиур үүсгэж гэсэн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан учир хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг дээрх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А-ы 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн резинэн бороохойг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

хохирогч П.Ганзулын 2 ширхэг Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, П.Ганзулын 1 ширхэг тархины томографын зураг, 1 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD, 1 ширхэг фото зураг зэргийг хохирогч П.Ганзулд буцаан олгохыг,

прокурорын тогтоолоор битүүмжилсэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах шүүгдэгч Б.А-ы өмчлөлийн газрыг хууль ёсны өмчлөгчид буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.2.,

36.6., 36.7., 36.12., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр

зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С овгийн Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734003580216 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч С овгийн Б.А-ыг үргэлжилсэн үйлдлээр, онц харгис хэрцгийгээр, бие махбодын, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б.А-ны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн резинэн бороохойг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч П.Ганзулын 2 ширхэг Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, П.Ганзулын 1 ширхэг тархины томографын зураг, 1 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD, 1 ширхэг фото зураг зэргийг хохирогч УА75080214 дугаарын регистртэй, Шар түрүүт овгийн Паламдоржийн Ганзулд буцаан олгохыг,

            мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 20 дугаар гудамжны 487 тоотод бүртгэлтэй шүүгдэгч Б.А-ы өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2206005941 дугаартай газрыг хууль ёсны өмчлөгч 711126 дугаарын регистртэй, С овгийн Б.А-д буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсуай.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

   

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН