| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00442/И |
| Дугаар | 00440 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00440
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны цулхарын ногоочидын гудамжны 01-05 тоотод оршин суух, Хорчин овогт Нацагийн Батхишиг /РД:ФМ59040193/, тус хаягт оршин суух Чулуутай овогт Бямбасүрэнгийн Амарзаяа /РД:ФД64071604/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3303783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00442/И индекстэй иргэний хэргийгхүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Батхишиг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Амарзаяа нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр ЗГ15/53 Бизнесийн зээлийн гэрээ зээлийн гэрээ байгуулан 8,000,000 / найман сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 25 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Н.Батхишиг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Амарзаяа нараас үндсэн зээл 3222889 төгрөг, зээлийн хүү 51995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10399 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 3303783 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Н.Батхишиг, Б.Амарзаяа нарт холбогдох 3303783 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцожХаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 3303783 төгрөгөөс 2000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1303783 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хаан банкинд төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Н.Батхишиг, Б.Амарзаяа нар гэж гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Н.Батхишиг, Б.Амарзаяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3303783 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Н.Батхишиг, Б.Амарзаяа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3303783 төгрөгөөс 2000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1303783 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31 -ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Н.Батхишиг, Б.Амарзаяа нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 3303783 төгрөгөөс 2000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1303783 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67811 /жаран долон мянга найман зуун арван нэгэн/төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Батхишиг, Б.Амарзаяа нараас 33905 /гучин гурван мянга есөн зуун таван/ төгрөг, Төрийн сангаас 33905 /гучин гурван мянга есөн зуун таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийгхариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ