Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00441

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Д хэсгийн 3-5 тоотод оршин суух, Баатад овогт Дагвадоржийн Бямбасүрэн /РД:ГЮ89040809/, тус хаягт оршин суух Галгас овогт Даваасамбуугийн Гантулга /РД:ИБ85033153/, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг12 дугаар хорооны Сонгинын 23-221 тоотод оршин суух Галгас овогт Даваасамбуугийн Амарзаяа /РД:ИБ82051616/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 16736390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00457/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаадТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Гантулга, Д.Амарзаяа нар нь Хаан банкны Булган салбараасЗГ-14/1229тоотзээлийн гэрээ байгуулан 18000000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар амины сууц худалдан авах зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Д.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Гантулга, Д.Амарзаяа нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Үндсэн зээл 16517264 төгрөг, зээлийн хүү 204492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534 төгрөг, нотариатын зардал 14100 төгрөг, нийт 16736390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Бямбасүрэн, Д.Гантулга, Д.Амарзаяа нарт холбогдох иргэний хэрэгт Д.Амарзаяаг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Бямбасүрэн, Д.Гантулга, Д.Амарзаяа нарт холбогдох 16722290 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 16722290 төгрөгөөс 2400000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 14322290 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Бямбасүрэн, Д.Гантулга нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Д.Бямбасүрэн, Д.Гантулга, Д.Амарзаяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 16736390 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Амарзаяаг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Бямбасүрэн, Д.Гантулга нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 16722290 төгрөгөөс 2400000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 14322290 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Бямбасүрэн, Д.Гантулга нартхолбогдох иргэний хэрэгтхариуцагч Д.Бямбасүрэн, Д.Гантулга нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 16722290 /арван зургаан сая долоон зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн/ төгрөгөөс 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 14322290 /арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлжбарагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241632 /хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийгТөрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбасүрэн, Д.Гантулга нараас 120816 /зуун хорин мянга найман зуун арван зургаан/ төгрөг, Төрийн сангаас 120816 /зуун хорин мянга найман зуун арван зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ