| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00443/И |
| Дугаар | 00444 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00444
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сум 1-р баг Таримал сэлэнгэ, 3 гудамж, 7 тоотод оршин суух Галтай овогт Чойжинжавын Чимэдлхам /РД:ТЕ70012676/, тус хаягт оршин суух Дүйнхэр тэргүүнтэн овогт Энхжаргалын Цогзолмаа /РД.НЫ71071862/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5600947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00443/И индекстэй иргэний хэргийгхүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар нь Хаан банкны Булган салбарын харъа Сэлэнгэ тооцооны төвөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4500000 төгрөгийн малчны зээлийг27.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 83 толгой мал, өөрсдийн амьдарч байгаа 8*7 хэмжээтэй байшин зэргийг барьцаанд тавьсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд тусгагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн хуваарьт төлбөр хугацаа хэтрээд 89 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараас үндсэн зээлийн төлбөр4500000 төгрөг, зээлийн хүү 1092280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8667 төгрөг нийт 5600947 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нарт холбогдох 5600947 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5600947 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ.ҮНДЭСЛЭХ нь: Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараасүндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5600947 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5600947төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-дзааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5600947 төгрөгийг хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож, эвлэрсзн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104565 /зуун дөрвөн мянга таван зуун жаран таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараас 52282 /тавин хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг, Төрийн сангаас 52282 /тавин хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкныБулган аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийгхариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгзхийгдурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ