| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0184/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 194
2019 07 01 2019/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-иргэний нэхэмжлэгч Ж.Чинзориг
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан
-шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц.Н-т холбогдох эрүүгийн 1934002180188 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 43-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Ц.Н, /регистрийн дугаар __86030218/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг “Ар сүж” гэх газарт Тоёота Прадо-120 маркийн 73-30 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлийг зөрчин зам тээврийн осол гарган зорчигч С.Аюурзаны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Н: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Чинзориг: “би иргэний нэхэмжлэгчийн хувьд гомдолгүй...машины үнэлгээ болох 1.950.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, дараа нь өөрсдөө зохицоод явна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хавтаст хэргээс хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6-16 тал/, хохирогч С.Аюурзаны мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, шинжээчийн №2378 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-55 тал/, шинжээчийн №43 дугартай дүгнэлт /хх-ийн 45-46 тал/, шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102 тал /, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83 тал/, ял шалгах хуудас /хх-ийн 105 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 84 тал/ болон шүүгдэгч Ц.Н-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг “Ар сүж” гэх газарт Тоёота Прадо-120 маркийн 73-30 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлийг зөрчин зам тээврийн осол гарган зорчигч С.Аюурзаны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Чинзориг нь “би иргэний нэхэмжлэгчийн хувьд гомдолгүй...машины үнэлгээ болох 1.950.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Аюурзана “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж, шүүхээс хохирогч С.Аюурзанад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Аюурзанад хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д тус тус зааснаар хохирогч С.Аюурзаны цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “шүүгдэгч Ц.Н нь хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн, осол болсныг холбогдох байгууллагад мэдэгдсэн, 2-6 настай бага насны 3 хүүхэдтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулын ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна .
Шүүгдэгч Ц.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Ц.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Н-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Чинзориг, хохирогч С.Аюурзана нар нь гомдол, саналгүй гэснийг, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: