Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01562

 

“М К К”ХХК-ний

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалтай,

“М К К”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Ө Б З Г”, “Э Ү”ХХК, “О Ө, У Б Е Г”т тус тус холбогдох

 “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М К К”ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох,

“ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү”ХХК-ийн ““МРЦ”” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 01, 02 тоот тогтоолуудын хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

“Т Ө Б З Г” төлөөлөгч Ц.Нын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Б, хариуцагч “Т Ө Б З Г” итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Л.И, Э.Э, хариуцагч “ О Ө, У Б Е Г”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М К К”ХХК нь ОХУ-ын төрийн өмчит “Р” корпорацитай гэрээ байгуулан “Э Ү”ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан. Улмаар “Э Ү”ХХК-ийн тухайн үеийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын “ С Я”-тайхамтран 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Э Ү”ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасны дагуу 100 хувийн саналаар баталж, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр нэхэмжлэгч нь “Э Ү”ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт заасны дагуу “Э Ү”ХХК-ийн шинэчилсэн дүрэм нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор “Э Ү”ХХК-ийн 51 хувийн хувьцааг ТӨБЗГ эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор “Т Ө Б З Г” 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/346 тоот албан бичгээр ирүүлсэн саналаар “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийж, “Т Ө Б З Г” нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн “Э Ү”ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулах, “Э Ү”ХХК-ийн шинэчилсэн дүрэмд өөрчлөлт оруулах, “Э Ү”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 7 /өмнө нь 6 байсан/ болгон нэмэгдүүлж 51 хувийн хувьцаа эзэмшигчээс 4 гишүүн, 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн тус тус санал болгон томилох зэрэг асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар баталсан болно. “Т Ө Б З Г” хурлын танхимд болсон “Э Ү”ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн дагуу шинэчилсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 05/2016 тоот тогтоолоор баталж, хурлын 06/2016 тоот тогтоолоор “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн 7 гишүүн томилсон. Ийнхүү “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол батлагдсанаар “Э Ү”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийг төлөөлөх гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “С Я”ны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэ, “Т Ө Б З Г” даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл нарыг, цөөнх хувьцаа эзэмшигчийг төлөөлөх гишүүдээр Д.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг тогтоол гарах өдрөөс эхлэн тус тус 4 жилийн хугацаатай томилсон тул эдгээр гишүүд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хууль тогтоомжийн дагуу эдлэх эрхтэй болсон. Энэхүү ТУЗ-ийн бүрэлдэхүүн томилогдсон өдрөөс хойш нийт 2 удаа хуралдаж “Э Ү”ХХК-ийн ерөнхий захирлыг чөлөөлөх, шинээр томилох, үйлдвэрийн 2017 оны Бизнес төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг 100 хувийн саналаар шийдвэрлэж байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Т Ө Б З Г” Иргэний болон Компанийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэрэг баримт бичгийг ноцтойгоор зөрчин, манай компанид мэдэгдэлгүйгээр “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Нэг. “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлын 06/2016 тоот “Э Ү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоол хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагын хувьд: “Э Ү” ХХК-ийн удирдлага, үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, санал хураах, ТУЗ-ийн гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, шинээр томилох зэрэг харилцааг Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Э Ү” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, түүнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/2016 тоот тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлт зэрэг баримт бичгээр зохицуулж байна. “Э Ү”ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хууль, “Т Ө Б З Г” даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/24 тоот тушаал, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 74 тоот тушаал, мөн өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг чөлөөлөх тухай” 77 тоот тушаал, “М К К”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх олгох тухай” 1/09 тоот тушаал, “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2016 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл зэргийн дагуу зохион байгуулагдсан. Дээрх хурлаас хойш “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг албан ёсоор зарлан хуралдуулаагүй бөгөөд тухайн хурлын 06/2016 тоот тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “С Я”ны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, “Т Ө Б З Г” даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл нарыг, цөөнх хувьцаа эзэмшигчийг төлөөлөх гишүүдээр Д.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар зэрэг 7 хүн ажиллаж байгаа болно.

Хоёр. “М К К”ХХК-ийн өмчийг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох шаардлагын хувьд: “М К К”ХХК нь ОХУ-ын төрийн өмчит “Р” улсын корпорацитай гэрээ байгуулан “Э Ү”ХХК-ийн 49 хувийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард худалдан авсан. Хувьцааг худалдан авсны дараа төрийн 51 хувийн хувьцааны өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч “С Я”, “Т Ө Б З Г” зэрэг байгууллагуудтай хамтран хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, “Э Ү”ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох зэрэг эрхээ хэрэгжүүлж ирсэн. “М К К”ХХК нь “Э Ү”ХХК-ийн 49 хувийн хувьцааны өмчлөгч байсныг шинэчилсэн дүрэмд нэмэлт оруулах замаар хасч байгаа үйлдэл нь давхар баталгаажуулж байгаа. Гэтэл “Т Ө Б З Г” 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар зохион байгуулж, “М К К”ХХК-ийн өмчлөлийн хувьцааг төрийн өмчид шилжүүлжээ. “М К К”ХХК нь “Э Ү”ХХК дахь өөрийн өмчлөлийн 49 хувийн хувьцааны өмчлөх эрхийг аливаа гуравдагч этгээдэд тэр тусмаа “Т Ө Б З Г”т шилжүүлэх ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Аливаа хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө, түүнийг дагасан эрх гэдэг бол тэдгээрийн эрх чөлөөний нэгэн адил жам ёсны эрх. Энэ эрхийг гагцхүү хуульд зааснаар эсхүл шүүхийн шийдвэрээр хязгаарлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус өмчлөгчийн эрхийг хуулиар баталгаажуулсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “М К К”ХХК нь хэлцлийн үндсэн дээр “Э Ү”ХХК дахь өмчлөлийн 49 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх, хувьцаатай холбоотой эрхээ дуусгавар болгох эрхтэй. “Т Ө Б З Г” нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 111-113 дугаар зүйлүүдийг ноцтойгоор зөрчин, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг төрийн өмчид хүчээр шилжүүлэн авч, саналын эрхийг хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүгээр зогсохгүй энэ үйлдлээ баталгаажуулахаар хариуцагч нь “ О Ө, У Б Е Г”харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт дээрх хоёр компанийн 49 хувийн хувьцааны өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хууль бусаар хийлгүүлсэн.

Гурав. “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү”ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд: “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь нэхэмжлэлд дурдагдсан хүчин төгөлдөр бус “Т Ө Б З Г” шийдвэрээр буюу хууль бусаар хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон. Ийнхүү “Э Ү”ХХК болон “МРЦ” ХХК ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэл хүчин төгөлдөр бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд: а) Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн тухайд: “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “хараат бус байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмуудын хүрээнд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэвч, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 -д “улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна” гэж заасныг баримтлан илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ аваагүй. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу буюу журмын 4.2.4-т “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ...”-г шаардалгүй, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийсэн. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж бүртгэх эсэх шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан үүргээ хуульд нийцүүлж биелүүлээгүй буюу хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн байна. Б. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийг хийсэн тухайд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.9-д “улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах” гэж заасан хориглосон үйлдлүүдийг хийсэн. Мөн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалтуудын хүрээнд улсын бүртгэл хийхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, бүртгэгдсэн цөөнх хувьцаа эзэмшигчээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бодит байдалд хууль тогтоомжид нийцээгүй, илт хууль бус болох тухай мэдэгдэл бүхий хүсэлтийг хүргүүлсээр байтал ийнхүү хууль, тогтоомжийг илэрхий зөрчиж албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өмчлөгчийн эрхэд халдсан бүртгэлийг хийсэн.

Дөрөв. “Т Ө Б З Г”-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус бөгөөд хурлаас гаргасан бүх шийдвэр нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн нь төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг эзэмшиж буй аж ахуйн нэгжид нэгэн адил хамааралтай бөгөөд өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна. Мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэсний дагуу төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил оролцох бөгөөд аливаа давуу эрхийг эдлэх ёсгүй.  “М К К”ХХК нь “Э Ү”ХХК-ийн 49 хувийн хувьцааны өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлээгүй байгаа тул Компанийн тухай хууль, “Э Ү”ХХК-ийн шинэчилсэн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрийн ТУЗ-ийг чөлөөлөх, шинээр томилоход дараах үндсэн шаардлага хангагдсан байх ёстой. Үүнд: 1. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, “Э Ү”ХХК-ийн шинэчилсэн дүрэмд заасан журмын дагуу зарлан хуралдуулах, 2. Хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонх оролцсон байх, 3. Хуралд нийт оролцсон гишүүдийн дийлэнх олонх санал өгсөн байх Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэж компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулсан. “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.19 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулна гэж зааснаар хурал зохион байгуулах Компанийн тухай хуулийн зохицуулалтыг “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчид мөрдөх үүрэгтэй. “Т Ө Б З Г” хууль бусаар “М К К”ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан нэрийдлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах журам зөрчсөн байгаа тул хурал хүчин төгөлдөр бус болсныг нотолно. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гээд “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 8.13 дахь хэсэгт “Дүрмийн 8.12-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн ...” гэсний дагуу “Э Ү”ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн 66.6-аас дээш хувь нь хуралд оролцоогүй бол тухайн хурал хүчин төгөлдөр бус байх буюу тус хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус байна. “Т Ө Б З Г” “Э Ү”ХХК дахь “М К К”ХХК-ийн 49 хувийн хууль ёсны дагуу шилжүүлж авалгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу зарлан хуралдуулах журмыг зөрчин хувьцаа эзэмшигч “М К К”ХХК-д огт мэдэгдэлгүйгээр “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж шинэчилсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулж, ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгож, шинээр ТУЗ-ийн гишүүдийг томилсон зэрэг шийдвэр гаргасан нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болсон. Үүнд: 1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг болон “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.19 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих журмын дагуу зарлан хуралдуулаагүй. 2. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гээд “Э Ү”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа Хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан ирц бүрдээгүй хурлаас шийдвэр гаргасан. 3. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчиж “М К К”ХХК-ийн саналын эрхэнд халдсан. 4. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг болон шинэчилсэн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг тус тус зөрчин дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хамтран хариуцагч “Э Ү”ХХК-ийн ерөнхий захирал тус дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр “О Ө, У Б Е Г”т албан бичиг хүргүүлсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болсон. 5. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлалгүй дангаараа дүрэмд өөрчлөлт оруулсан болон бусад шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хамгаалах зарчмыг илт ноцтойгоор зөрчсөн. Иргэний болон Компанийн тухай хууль, “Э Ү”ХХК-ийн шинэчилсэн дүрмийг өмнө нь мөрдөж байсан “Т Ө Б З Г” санаатайгаар дээрх үйлдлийг гэнэт хийж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагын эрхэнд халдсан, төрийн захиргааны байгууллага дур зоргоороо авирласан ноцтой үйлдэл юм. “Т Ө Б З Г” нь “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг шинэчилсэн дүрмийн дагуу зарлан хуралдуулаагүй мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх шийдвэр гаргахдаа шинэчилсэн дүрмийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн тоог 7 байхаар шийдвэрлэсэн үйлдэл нь өөрөө “Т Ө Б З Г”-шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр гэж үзэж байгааг гэрчилнэ. “М К К”ХХК нь өмчлөх эрх зөрчигдсөн талаарх иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарах энэ нэхэмжлэлийн шаардлагаа гурван хариуцагчийн нэгнийх нь буюу “ О Ө, У Б Е Г”үйл ажиллагаагаа байнга явуулдаг газрын шүүхэд хандаж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг зөрчөөгүй. Иймд “М К К”ХХК-ийн гаргасан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”“Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М К К”ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү”ХХК, ““МРЦ”” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэр буюу 01, 02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ О Ө, У Б Е Г”итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 3 дугаар шаардлага буюу “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Э Ү”ХХК, ““МРЦ”” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах маргаан биш тул шүүх энэ шаардлагыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Энэ асуудал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Ү”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал тул түүнээс гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх талаарх маргаан нь “Э Ү”ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг гүйцэтгэх удирдлага зарлан хуралдуулдаггүй бөгөөд энэ үйл ажиллагаанд гүйцэтгэх удирдлагын оролцоо байхгүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “Т Ө Б З Г” итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь яг үүнтэй ижил шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо шийдвэр нь хараахан хүчин төгөлдөр болоогүй ч ижил шаардлагыг 2 өөр харьяаллын шүүх нэг зэрэг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний шүүхийн харьяаллын маргааныг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон захиргааны акттай холбоотой өөр маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа бол иргэний шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа түдгэлзүүлж, захиргааны хэргийн шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ журмыг Иргэний хэргийн шүүх зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэж, одоо тухайн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхээр шүүх хуралдаан явуулж байгаа нь үндэслэлгүй болохыг анхаарна уу. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Т Ө Б З Г” даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал тус газрын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А1/666 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М К К”ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох шаардлага шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа. “Т Ө Б З Г” даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал хүчингүй болсноор уг тушаалын дагуу хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчингүй нь тодорхой. Тэгэхээр энэ маргааныг иргэний шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Тэгээд ч энэ маргаан нь иргэний шүүхийн харьяалалд хамаатай гэж үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, “Т Ө Б З Г” нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд “Э Ү”ХХК нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд, “О Ө, У Б Е Г” нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд тус тус хамаарах тул нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5, 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг тус тус баримтлан “М К К”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э Ү”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Э Ү”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М К К”ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг, “Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 01 тоот “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай”, 02 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “О Ө, У Б Е Г”т холбогдох “ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү”ХХК, ““МРЦ”” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай “М К К”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “М К К”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгөөс 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас 70 200 төгрөгийг, хариуцагч “Т Ө Б З Г”-140 400 төгрөгийг, хариуцагч “Э Ү”ХХК-аас 140 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М К К”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан ээлжит бус хурал, түүнээс гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” 01, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцож, “М К К”ХХК-ийн “Э Ү”ХХК-ийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхийг болон “Э Ү”ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Н хяналтын гомдолдоо: “М К К”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э Ү”ХХК, “Т Ө Б З Г”, “О Ө, У Б Е Г”т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэний хэрэг үүсгэх 5 үндэслэлийг заасан бөгөөд 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж заасан болно. “Т Ө Б З Г” нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага”-д хамаарах бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ...захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээдийг хэлнэ” гэж заасан болно. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2092 дугаар магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.” гэж заасан тул “Э Ү” ХХК- ийн 51 хувийг эзэмшигч болох хариуцагч “Т Ө Б З Г” хувьд Компанийн тухай хуулиар зохицуулагдах хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбоотой үүссэн харилцаанд бусад хувьцаа эзэмшигчтэй ижил буюу бусад хуулийн этгээдийн адил тэгш эрх хэмжээтэй оролцоно. Иймд “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Т Ө Б З Г”, “М К К”ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаанаас үүсэлтэй маргаан гарсан байна. Өөрөөр хэлбэл “М К К”ХХК нь төрийн эрх бүхий байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актад холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, харин Компанийн тухай хуульд заагдсан адил тэгш эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрхийн зөрчилтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны “Иргэний хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 32 дугаар тогтоолын 2.1.2-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний хэрэг шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн байдаг. “Т Ө Б З Г” нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заажээ. Улсын Их хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгалдаг. Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 1-т Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон ““МРЦ”" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсон тооцсугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын тогтоол нь хуулийн нэгэн адил хүчинтэй тул 2017 оны 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноор “М К К”ХХК-ийн “Э Ү” ХХК, ““МРЦ”” ХХК дахь 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хүчингүй болгосон байтал шүүх Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан хувьцаа эзэмших эрх тус тус зөрчигдөх тухай хувийн эрх зүйн хүрээнд хамаарах тул энэхүү маргаан нь ердийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн болно хэмээн буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Хоёр. Хэргийн харьяаллын талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг: Харин 3 дугаар шаардлага /”О Ө, У Б Е Г”т холбогдох/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасанд хамаарах гомдол тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал нь Сүхбаатар дүүрэгт харьяалагдахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Яам, засгийн газрын агентлаг, зарим байгууллагын байршлыг тогтоох тухай” 40 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар “Т Ө Б З Г” (жагсаалтын 10-д) Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 хороо, Энхтайваны өргөн чөлөө-16а хаягт, “О Ө, У Б Е Г” (жагсаалтын 14-д) Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Бага тойруу 5/2 тоот хаягт байршилтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг шүүхийн шийдвэртээ өөрөөр тайлбарлаж буюу хэргийн харьяалал зөрчөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч “М К К”ХХКомпани нь хариуцагч “Т Ө Б З Г”, “Э Ү”ХХКомпани, “О Ө, У Б Е Г”т холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ. Үүнд:

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “М К К”ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох,

“Т Ө Б З Г”-2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан бүх шийдвэр буюу 01, 02 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“ О Ө, У Б Е Г”Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э Ү”ХХК-ийн ““МРЦ”” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 тоот “тогтоол хэвээр, хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг тавьсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч “Т Ө Б З Г” хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх хэргийн болон шүүхийн харьяалалыг зөрчсөн, ...”Т Ө Б З Г” нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, захиргааны эрх зүйн субьект бөгөөд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн, ...Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “М К К”ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хүчингүй болгож, уг тогтоол хүчинтэй байхад шүүх хувийн эрх зүйн маргаан гэж буруу дүгнэсэн, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн...” шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Ө Б З Г” хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

“М К К”ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон уг хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгатай буюу компанийн хувьцаа эзэмшигчийн гаргасан нэхэмжлэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцжээ. Хэргийн харьяалал болон шүүхийн харьяалалын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 15 дугаар зүйлийн 15.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны талаар шийдвэр гаргахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 115 дугаар зүйлийн 115.2-т заасан тул маргааны зүйлд хамаарахгүй асуудлаар буюу “М К К”ХХКомпани нь “Э Ү”ХХКомпанийн хувьцааны 49 хувийг хэрхэн олж авсан, хууль ёсны эсэх, уг эрхийг хүчингүй болгосон Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын талаар дүгнэлт өгөх хуулийн үндэслэлгүй бөгөөд эдгээр асуудал нь энэ иргэний хэрэгт хамаарахгүй юм. Нөгөө талаар хариуцагч “Т Ө Б З Г” нь “...Улсын Их хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хувьцааны 49 хувийн эрхийг хүчингүй болгосон, уг тогтоолыг хүчин төгөлдөр байгаа...” гэсэн үндэслэл зааж, маргаж байгаа тул нэхэмжлэгч компанийн 49 хувийн эзэмших эрхийг хүчингүй болгосон эрх зүйн актыг гаргасан этгээд буюу хэргийн оролцогч бус, өөр этгээдэд холбогдох асуудлын талаар дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Харин маргааны зүйл болох компанийн ээлжит бус хурал болон тус хурлаас гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх зөрчигдсөн эсэх хүрээнд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэр гаргах үндэслэлтэй.

Хоёр шатны шүүх үндсэндээ нэхэмжлэлийн шаардлага, агуулга, хүрээг зөв тодорхойлсон ба Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан  2 тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, энэ талаарх шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, эрх зүйн үр дагаварыг ялгаж, зааглан, оновчтой дүгнэсэн боловч нэхэмжлэлд байхгүй асуудлаар шийдвэр гаргасан, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөх тогтоол хүчинтэй болохыг тогтоосон нь хуульд нийцээгүй тул зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

1.2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан 2 тогтоолыг хүчингүй болгох хуулийн үндэслэлийн талаар:

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Э Ү”ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, “Э Ү”ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын “С Я”, 49 хувийн хувьцаа эзэмшигч “М К К”ХХКомпани болохыг дүрэмд тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбоотойгоор “Э Ү”ХХК-ийн 51 хувийн хувьцааг төрийг төлөөлж “Т Ө Б З Г” харьяалахаар болжээ.

Үүний дараа “Т Ө Б З Г” 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/346 тоот албан бичгээр санал хүргүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Э Ү”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, “Т Ө Б З Г” нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн “Э Ү”ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулах, “Э Ү”ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, “Э Ү”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог өмнө нь 6 байсныг 7 болгож, 51 хувийн хувьцаа эзэмшигчээс 4 гишүүн, 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн тус тус санал болгон томилох зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/2016 тоот тогтоолоор баталж, мөн өдрийн 06/2016 тоот тогтоолоор “Э Ү”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн, нэр бүхий 7 гишүүнийг 4 жилийн хугацаатай томилжээ.

Дээрх өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “О Ө, У Б Е Г” бүртгүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Улсын бүртгэлийн баримтаас үзвэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор баталсан дүрэм, уг дүрэмд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт бүхий “шинэчлэн найруулсан дүрэм” компанийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн баримт бичиг нь байна.

“Э Ү”ХХКомпанийн дүрмээр 51 хувийн хувьцаа эзэмшигч нь  “Т Ө Б З Г”, 49 хувийн хувьцаа эзэмшигч нь “М К К”ХХКомпани байх тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, “Э Ү”ХХКомпанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар тус компанийн эрх барих дээд байгууллага нь эдгээр хувьцаа эзэмшигчдийн хурал байна.

Харин 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус  хурлыг “Т Ө Б З Г” дангаараа хуралдуулж, “Э Ү” ХХК-ийн дүрмийн 1.2, 4.8, 9.2, 9.5, 9.23, 9.4, 9.35, 9.37 дахь заалт буюу 49 хувийн эзэмшигч “М К К”ХХКомпанид холбогдох заалтыг хүчингүй болгож, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 100 хувь Монгол Улсын төрийг төлөөлж “Т Ө Б З Г” эзэмших агуулга бүхий холбогдох дүрмийн өөрчлөлтийг 01 тоот тогтоолоор баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчилж, төрийн өмчийн төлөөлөл бүхий гишүүдийг томилох тухай 02 тоот тогтоолыг гаргаж, энэ талаарх өөрчлөлтийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “О Ө, У Б Е Г”т бүртгүүлжээ. /хэргийн 1 дэх хавтас 199, 210-211 дүгээр тал/

Хариуцагч “Т Ө Б З Г” зохион байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг болон компанийн дүрмээ зөрчсөн тул хууль бус, түүнээс гаргасан шийдвэр хүчингүй болох талаар хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

“Э Ү” ХХК-ийн дүрмийн 8.19-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зохицуулна” гэж заажээ.  Компанийн ээлжит бус хурлыг хуралдуулах талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээ, хувьцаа эзэмшигчийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох журам, санал өгөх эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал зэрэг эрх зүйн асуудлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр  61.1, 62, 63, 64, 65, 68, 69 дүгээр зүйлд зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон

хувийн өмчийн эсвэл холимог өмчийн хэлбэртэй аль ч компанид үйлчилнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь үүсгэн байгуулагч, гишүүдийн харилцан зөвшилцөлд үндэслэсэн шинжтэй байдаг тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх, дүрмээ өөрчлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөх, томилох зэрэг асуудал нь хувьцаа эзэмшигч этгээдүүдийн хуульд заасан арга, журмаар хамтран шийдвэрлэх асуудал юм. Тийм учраас Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох,  саналаа өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг нарийвчлан зохицуулсан байна.

“Т Ө Б З Г” 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа хурлын тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдэгдлийг “Э Ү”ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч “М К К”ХХКомпанид хүргээгүйгээс “М К К”ХХКомпани нь мөн өдрийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хуралд оролцох, санал өгөх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, 69.2-т компанийн дүрэмд хурал хүчин төгөлдөр байх ирцийн хувийг хуульд заасан 50 хувиас дээгүүр хэмжээгээр тогтоож болно гэж тус тус заажээ.

“Э Ү” ХХК-ийн дүрмийн 8.12-т хурал хүчин төгөлдөр байх ирцийг хуульд зааснаас өөрөөр тогтоож, “Компанийн саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж тогтоон, мөн дүрмийн 8.16-д “...компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийг шинэчлэн найруулах, ...компанийг өөрчлөн байгуулах, ...хувьцааг хуваах болон нэгтгэх, ТУЗ-ийн гишүүдийг томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, ...зэрэг асуудлыг нийт оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр зааснаас үзэхэд дүрмээр тогтоосон хурлын ирц хангагдаагүй тул ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол улсын Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “....Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс  “М К К”ХХКомпанид шилжсэн ...”Э Ү”ХХКомпанийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол улсын Засгийн газарт даалгаж...” шийдвэрлэсэн хэдий ч  энэ тогтоол нь хувьцаа эзэмшигчдийн  ээлжит бус хурал хуралдуулах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, санал өгөх эрхийг хязгаарлах  үндэслэл болохгүй юм. Компанийн ээлжит бус хурлыг хуралдуулах ажиллагаа хуульд заасан арга, журмын дагуу явагдах ёстой болно.

2. Магадлалд өөрчлөлт оруулах талаар

а/ Нэхэмжлэгч нь “Э Ү”ХХКомпанийн 49 хувийг эзэмших эрхээ хүчинтэй болохыг тогтоолгох шаардлага  гаргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэлд дурдсан “...49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох...” шаардлагатай  ижил агуулгатай байх ба давж заалдах шатны шүүх үүнийг шаардлага бус, хурлыг хүчингүй болгосны улмаас үүсэх эрх зүйн үр дагавар гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэл гэж үзэн,  хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцээгүй байна.

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор хуулийн этгээдийн улсын бүртгэл дах нэхэмжлэгчийн хувьцаа эзэмших эрх хэвээр үлдэх тул 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох асуудал нь шаардлага бус, эрх зүйн үр дагавар учир нэхэмжлэл гэж үзэж, шийдвэр гаргах үндэслэлгүй юм. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр бус учраас “Э Ү”ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч “М К К”ХХКомпани, 51 хувийн хувьцаа эзэмшигч “Т Ө Б З Г” хувьцааны эрх тус тус хэвээр үлдэх үр дагавартай юм.

б/Нэхэмжлэгчийн гаргасан “...хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 дугаар тогтоолыг хүчинтэй болохыг” тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй байжээ.

“Э Ү”ХХКомпанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлд 51 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 4 гишүүн, 49 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөн 3 гишүүн тус тус сонгогдсныг баталж, 4 жилийн хугацаагаар томилсон байна. Үүний дараа 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас уг тогтоолыг хүчингүй болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлсэн боловч уг шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаа тул улсын бүртгэл дахь өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх хүчинтэй эсэх асуудал хөндөгдөнө.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөх, дахин сонгох, эрхийг дуусгавар болгох зэрэг нь компанийн дотоод асуудал бөгөөд харин уг ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан эсэх эрх зүйн асуудал нь шүүхэд хамаарах тул шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 дугаар тогтоолыг хүчинтэй болохыг тогтоох боломжгүй, нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэгтэй ба энэ хугацаанд хуралдуулаагүй бол мөн хуулийн 59.5-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болдог байна.

Хуулиар ийнхүү зохицуулснаас гадна компанийн хувьцаа эзэмшигч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэвээр гэж үзэх, дахин сонгох, өөрчлөх нь өөрсдийнх нь шийдвэрлэх бүрэн эрхийн асуудал тул шүүх хөндлөнгөөс оролцох учиргүй байна.

Эдгээр үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дах хэсгийг баримтлан “Э Ү”ХХКомпанийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг болон уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” 01 тоот, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот  тогтоолыг тус тус хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагаас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дах хэсгийг баримтлан Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай “ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/2016 дугаар  тогтоолыг хүчинтэй  болохыг тогтоолгохыг  хүссэн “М К К”ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Т Ө Б З Г” хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч “Т Ө Б З Г” хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

   ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА