| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00398/И |
| Дугаар | 00446 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00446
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Дашийн Баясах /РД.ГЭ64092218/, Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Баясахын Бат-Оргил /РД:ГЭ87092213/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 1045558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00398/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Баясах, хамтран зээлдэгч Б.Бат-Оргил нар нь Хаан банкны Булган салбараас өрхийн зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 19.80 м.кв газар, ачааны автомашин барьцаалуулан зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 216 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Д.Баясах, хамтран зээлдэгч Б.Бат-Оргил нараас үндсэн зээл 874422 төгрөг, зээлийн хүү 138853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21783 төгрөг, наториатын зардал 10500 төгрөг, нийт 1045558 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Баясах, Б.Бат-Оргил нарт холбогдох иргэний хэрэгт Б.Бат-Оргилыгхариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Баясахад холбогдох 1045558 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцантохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 1045558 төгрөгөөс 275750 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл 769808 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Баясах нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймагдахь салбар нь Д.Баясах, Б.Бат-Оргил нараасүндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 1045558 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бат-Оргилыг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Баясах нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 1045558 төгрөгөөс 275750 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл 769808 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Баясахад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Баясах нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 1045558 /нэг сая дөчин таван мянга таван зуун тавин найман/ төгрөгөөс 275750 /хоёр зуун далан таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл 769808 /долоон зуун жаран есөн мянга найман зуун найман/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29643 /хорин есөн мянга зургаан зуун дөчин гурван мянган/ төгрөгийгТөрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баясахаас 14821 /арван дөрвөн мянга найман зуун хорин нэгэн/ төгрөг, Төрийн сангаас 14821 /арван дөрвөн мянга найман зуун хорин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ