| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох эрүүгийн 1940000950056 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Л.Д
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Д нь Д гэрт иргэн С.М марган улмаар биед нь халдан зодож иргэн С.М эрүүл мэндэд баруун гарын сарвуу, баруун гарын шуу, зүүн гарын бугалганд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Дүүгээ айлын хашаанд буулгасан байсан юм. Хашааныхан нь эзэн дүү чинь 15-16 цагийн үед орон дээрээ унтсан байдалтай босохгүй байна. Дүүгийнд чинь залуучууд чанга чанга дуугаралдаад орж чадахгүй байна гэж над руу 9 цагийн үед утсаар ярьсан. Уг хашаанд манай хамаатны группийн ах байдаг. Тэгээд намайг гэрт очиход Д-той нийлээд нийт 7 залуу байсан. Тэр үед Д унтаж байсан. Эдгээр залуус шоронд хамт яваад ирсэн, асуудал их гаргадаг учир би бүгдийг нь гэрээс хөөж гаргасан. Нэг цагаан подволктой залуу дүүгийн гутлыг өмсөөд байхаар нь подволкноос нь татаад гутлыг нь тайлуулсан. Нэг залуу нь шилтэй архи, нэг пиво хоёроо хараад, манаад суугаад байсан. Тэдгээр залуус дүүгийн гэрт шивээс хийсэн байсан. Тэгээд би нөгөө залуу энэ архиа уух нь гэж бодоод пивыг нь гаргаад шидсэн, нөхөр гаднаас орж ирэх таараад хөлийн нь оноод гэрийн үүдээр нэг пиво болсон. Араас нь архийг нь аваад шидтэл баганад архины шил болон архи тэр хавиар нэг цацагдсан. Тэгээд удалгүй хоёр залуу нэгийгээ түшсэн байдалтай орж ирээд манай найзыг ийм болгочихлоо гэж хэл амаар доромжилсон. Тэгээд бид нар цагдаа дуудсан чи зугтаачихваа гэсэн. Бид нарыг хэрэлдэж байхад цагдаа ирсэн. Би дөрвөн согтуу залуутай цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэд нар хөл дээр зогсож чадахгүй согтуу байсан” гэв.
Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн найзууд болох П, С, Б, А, Д нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д гэр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи хороололд байх гэрт нь архи ууцгаасан юм. Бид Д гэрт өдөр багцаагаар 14 цагийн орчимд орохдоо дэлгүүрээс 1 литрийн савалгаатай 2 шил "Түмний хишиг" гэх нэртэй архи аваад орсон. Ингээд П , С, Б, А бид 5 уг 2 шил архийг хувааж уусан. Ингээд нэг мэдэхэд тасраад унтчихсан байсан. Би хэзээ тасраад унтсан цагаа сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд намайг сэрэхэд Д гэрийнхээ зүүн талын орон дээр мөн тасраад унтчихсан харин П, С, Б, А болон Д эгч Д нөхрийн найз гэх О гэх залуу ирчихсэн тэд дундаа 0.75 литрийн савалгаатай “Хараа” гэх нэртэй тавиад уугаад сууж байсан. Ингээд би мөн л тэд нартай зэрэгцэж суугаад архинаас нь уусан. Намайг сэргээд удаагүй байтал гаднаас Д эгч Л.Д нь нилээн ууртай ганцаараа орж ирээд бид нарыг ямар нэгэн үгийн зөрүүгүй хөөж эхэлсэн. Энэ үеэр манай найзууд болох П, С, Б, А нар нь гэрээс гарцгаасан. Харин би тасарч унтахынхаа өмнө нь гутлаа тайлсан юм, гуталгүй байсан болохоор гутлаа өмсье гээд гэрийн баруун урд хэсэгт нэг гутал өмсөх гэтэл Д эгч Л.Д нь “Наадах чинь чиний гутал биш” гэж хэлээд миний толгой руу архины шилээр цохиход уг архины шил хагарсан. Тэгэхээр нь би дээшээ өндийгөөд “Та яаж байгаа юм бэ” гэхэд Л.Д нь гартаа хагарсан шилний үлдэгдлийг барьчихсан “Зайлцгаа, чамайг яасан ч яадгийн” гээд миний зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хатгасан. Тэгэхээр би уг хатгасан газар нь “Яая” гэж хэлээд баруун гараараа дарахад мөн л уг чигт хатгаж миний баруун гарын ар хэсэг долоовор хурууны үе нь дээр хатгасан. Тэр үед О ах босч ирээд Л.Д эгчийг салгаж надаас холдуулсан. Харин би энэ үед нь гэрээс гараад явсан. Намайг Д гэрээс гарахад гэрийн гадаа П, С, Б, А нар хүлээгээд зогсож байсан. Намайг гэрээс гарч байх үед миний зүүн гарны булчин хэсгээс шингэн зүйл гоожоод байх шиг байсан. Би гэхдээ тухайн үед юу гэдгийн нь мэдээгүй. Тэгэхээр нь би тэд нарт гэрт болсон асуудлын талаар ярьж гэрэл тусгуулж харахад миний гарнаас цус гарч байсан. Тэгсэн энэ байдлыг хараад А цагдаад мэдэгдэнэ гээд цагдаад дуудлага өгсөн. Харин бид цагдаа ирэхийг хүлээгээд хашаанд нь гэрийн нь ар хэсэгт зогсож байсан юм. Л.Д нь бид нарыг цагдаад дуудлага өгөхөд хагарсан шилнүүдээ цэвэрлэж эхэлсэн. Үүнийг манай найзууд бүгд мэдэж байгаа. Ингээд л цагдаа нар ирж бид нарыг аваад явсан би замаараа эмнэлгийн байгууллагаар орж биед учирсан гэмтлээ үзүүлж зүүн гарын бугалаг хэсэгт 2 оёдол, баруун гарын долоовор хуруунд 1 оёдол тавиулсан. Тэр үед манай найзууд болох П, С, Б, А нар нь гэрээс гараад явчихсан байсан, харин Д гэрийнхээ зүүн орон дээр унтаж байсан. Харин О ах сууж байсан болохоор энэ бүгдийг харсан. О ах уулзахдаа энэ талаар хараагүй гэж мэдүүлэг өгнө гэж хэлсэн байсан. Учир нь О нь Л.Д эгчийн нөхрийнх нь найз юм. ... Л.Д эгч ирж л уур амьсгалыг өөрчилсөн. Тэрнээс бид зүгээр л найз Д гэрт нь архи ууж байсан. Тэгсэн эцэст нь намайг архины шилээр толгой руу цохиж, хагарсан хэсгээр нь намайг хатгаж надад гэмтэл учрууллаа. Миний хувьд бол хэл амаар доромжилсон зүйл байхгүй, мөн миний мэдэхээр П, С, Б, А нар нь Л.Д эгчийг хэл амаар доромжилсон зүй байхгүй. Харин Л.Д эгч л биднийг хэл амаар доромжилж хөөж туугаад байсан. Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад хүнд цохиулж , шилээр хатгуулж биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна. Л.Д эгч өөрийнхөө үйлдсэн гэмээ ухаарахгүй биднийг буруутгаж хоорондоо муудалцсан мэтээр яриад байгаа. Бидний дунд тэр үед ямар ч хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Л.Д эгч өөрийнхөө бурууг хүлээж уучлалт гуйвал надад гомдол санал байхгүй. Харин Л.Д эгчээс Чингис хот руу явсан ирсэн зардал, шинжилгээ өгсөн зардал зэрэг нийт 32.000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрт учирсан гэмтэлдээ оёдол тавиулсан. Тэрнээс эмчилгээ хийлгээгүй учир эмчилгээний зардал мөнгө гэж надаас гараагүй” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуу/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхад манай найз С 18-19 цагийн орчимд миний утас руу залгаж “Найз нь айлд согтуу байна, ирээд авчих” гэж Бор-Өндөр сумын 4 дүгээр багт байрлах Д гэрийг зааж өгсөн. Ингээд би найз С авахаар очиход Д гэрт Д, С, П, М нар байсан ба Д , М хоёр унтаж байсан. Д нь гэрийнхээ хойд хэсэгт газраар, харин М гэрийнх нь зүүн талд байх орон дээр унтаж байсан. Харин С, П хоёр дундаа 0.75 литрийн савалгаатай архи уугаад сууж байсан. Ингээд би С явъя гэж хэлэхэд С архиа дуусгачихаад явъя гэхээр нь хурдхан шиг архийг нь дуусгах гээд би хамт уусан. Ингээд уугаад сууж байтал гаднаас А гэх залуу орж ирсэн. А г орж ирэхэд П уулзаад Амраагаар 0.75 литрийн савалгаатай “Түмний хишиг” гэх нэртэй архи 1 шилийг авахуулж хувааж уугаад сууж байтал М сэргэж бид нартай хамт суусан. Ингээд архи уугаад сууж байтал гаднаас Д эгч нь болох Л.Д нь орж ирж бид нарыг учир зүггүй загнаж гэрээсээ хөөхөд нь бид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шууд босоцгоогоод гэрээс нь гарсан. Харин М нь тухайн үед гутлаа тайлчихсан байсан учир гутлаа өмсөхөөр үлдсэн. С, П, А бид нарыг гарахад хашааны үүдэнд Д нөхөр нь машинтай зогсож байсан. Ингээд бид хашаан дотор нь М гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал М зүүн талын гарны бугалга хэсэг болон баруун гарын алганы ар хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад М нь “Д эгчид шилээр цохиулчихлаа” гэж байсан. Тухайн үед гадаа байсан С, П, А нар бүгд харсан. Тэгсэн А г цагдаа дууд гээд өөрөө цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Ингээд бид цагдаа ирэхийг Д хашаанаас гаралгүй хүлээсэн. Цагдаа хүлээж байх хугацаанд өөр ямар нэгэн асуудал болоогүй. Ингээд цагдаа нарыг ирээд Д гэрт ороход Л.Д нь Д гэрийг цэвэрлэчихсэн байсан. М ярихдаа шил авч миний толгой руу цохиж хагалаад дараа нь гар руу хатгаад байсан гэж байсан. Би дараа нь цагдаа нарыг ирэхэд нь юу болсон юм бол гэж Д гэрийг шагайхад гэрийг нь цэвэрлэчихсэн байсан. Энэ хугацаанд Д унтсаар л байсан. ... Бид найзууд учир зүгээр л юм яриад архи уугаад сууж байсан. Харин сүүлд л Д эгч нь гаднаас орж ирж биднийг загнаж хөөж туугаад дараа нь М архины шилээр толгой руу нь цохиж хагалаад хагарсан шилээрээ гар руу нь хатгасан байсан. Тэрнээс бидний дунд ямар нэгэн хэрэлдэж маргалдаж муудалцах зүйл тэр үед байгаагүй. Бид Д орж ирэхэд нь гэрээс нь гараад нилээн зайтай зогсож байсан. Тэр үед шил хагарах чимээ сонсогдоогүй. ... Миний нүдэн дээр цохиж зодсон асуудал гаргаагүй. Харин гэрт байхдаа л М архины шилээр цохиж бие рүү нь хагархай хэсгээр нь хатгаж гэмтэл учруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14-р хуу/
Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ингээд би ажлаа хийж байгаад 17 цаг 40 минутанд тараад гэртээ харьж хувцасаа сольж цай хоолоо идчихээд Д гэрлүү 19 цагийн орчимд очиход Д гэрийнхээ хойд хэсэгт газраар, харин гэрийн зүүн орон дээр нь М тасраад унтчихсан, харин гэрийн зүүн хэсэгт П , С, О, Б нар дундаа 0.75 литрийн савалгаатай “Хараа” гэх архи, 2.5 литрийн савалгаатай пиво 1 ширхгийг тавьчихсан уугаад сууж байсан. Ингээд би тэд нартай нийлж архинаас нь уусан. Тэгсэн удалгүй М сэргэж бид нартай нийлээд үргэжлүүлэн ууж юм яриад сууж байхад оройн 22 цагийн орчимд гаднаас Д эгч болох Л.Д гэгч нь ууртай орж ирээд биднийг Д гэрээс хөөж туусан. Энэ үед нь бид ямар нэгэн хариу хэлэлгүй шууд л гарсан. Харин Мөнх-Эрдэнэ, О хоёр үлдсэн. Би Отгонтөгсийг ямар учраас үлдсэн эсэхийг мэдэхгүй, харин М нь унтаж босож ирэхдээ хөл нүцгэн байсан учир гутлаа өмсөхөөр үлдсэн байсан. Ингээд С, П , Б бид нар гадаа гарч М гарч ирэхийг хүлээсэн юм. Тэгсэн М нь бидний хойноос гарч ирэхдээ баруун гараараа зүүн гарынхаа бугалга хэсгийг барьчихсан, түүнээс цус гоожсон байдалтай гарч ирсэн. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнээс юу болсон талаар асуухад “Сая Д эгч нь намайг шилээр зоочихлоо” гэж байсан. Тэгэхээр нь би “чи цагдаа дуудаж наад учраа олуул аа, цус нь тогтохгүй гоожоод байна" гэхэд П миний утсыг гуйж аваад цагдаа дуудсан. Ингээд цагдаа нарыг ирэхээс өмнө нь би гэрлүүгээ орчихоод удалгүй эргээд ороод Д хашаа руу орж ирэхэд цагдаа нар ирээд манай найзуудыг аваад явчихсан, Д эгч нь Д гэрийг цоожлоод гараад явж байсан. Тэгсэн Д эгч нь цагдаа руу залгаж “Нэг нь энд байна ш дээ, яагаад авч явдаггүй юм” гэхэд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. ... Намайг ирэхэд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон зүйл байгаагүй, мөн ирснээс хойш ч тийм зүйл болоогүй. ...Намайг Д гэрт орж ирэхэд Д болон М нар нь тасарчихсан байсан. Тэгээд намайг П , С, О Б нарын хамтаар архи уугаад сууж байхад сэргээд босч ирсэн. Тэгэж босч ирэхэд зүгээр байсан. Биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуу/
Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгсэн намайг дагуулж орсон айлд хоёр залуу тасраад унтчихсан. Харин ганц хоёр залуу сууж байсан. Би тэд нарыг хэн гэдгийг нь нэрлэж мэдэхгүй байна, ямар ч байсан өмнө нь зүс харж байсан залуучууд байсан. Ингээд сууж байтал унтаж байсан хоёр залуугийн нэг нь сэргэж байгаа бололтой босож ирсэн. Ингээд бид нийлээд уугаад сууж байтал гаднаас манай найз А эхнэрийн хамтаар орж ирсэн. Тэгсэн А эхнэр нь учир зүггүй уурлаж бид нарыг “Зайлцгаа” гэж хөөгөөд бидний сууж байсан газрын ойролцоо буюу зуухны дэргэд байсан архины шилийг аваал гэрийн багана луу цохиж хагалчихсан. Тэгсэн хагарсан шил нь миний нүүр ам руу үсэрч байсан. Гэхдээ айхтар гэмтэл учруулахаар ирж оноогүй. Энэ үед би айхтар илүү үглээгүй. Харин гэрт байсан хүмүүс бүгд гараад явсан. Би согтсондоо болоод толгойгоо гудайлгаж доошоо хараад суусан. Тэгсэн гаднаас удалгүй манай найз А орж ирсэн. Тэгэхээр нь би А мэнд ус мэдэлцээд гэрээс нь гараад явсан. Намайг гэрээс гарахад гэрийн хойд хэсэгт надтай хамт байсан залуучууд зогсож байсан. Ингээд л би гэртээ хариад амарсан. Намайг гэрт нь ирэхэд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй байсан. Мөн намайг ирээд ууж суухад ч тийм зүйл болоогүй. Тэнд байсан хүмүүс дунд ил харагдах гэмтэл шархтай, цусаа гоожуулсан хүн байгаагүй. Миний санаж байгаагаар Л.Д болон Д дүү нь гэж нэг залуу газраар унтаж байсан. Л.Д гаднаас орж ирээд багананд шил хагалсан, Тэгэхэд гэрт байсан хүмүүс гарч гүйлдэж байсан. Миний санаж байгаагаар хүн үлдээгүй байх гэж бодож байна. Д хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Л.Д нь манай эхнэртэй ирж уулзаад “нөхрийгөө гэрчийн мэдүүлэг өгүүлчих, цагдаагаас дуудаж байна” гэхээр нь манай эхнэр “юу болсон юм яасан юм” гэж асуухад “Танай нөхөр өчигдөр манай манай дүүгийн гэрт архи уусан. Тэгэхээр нь би орж тэнд байсан хүмүүсийг бүгдийг хөөж гаргаад архины шил хагалахдаа нэгнийх нь биед нь гэмтэл учруулсан байна” гэж хэлсэн. Тэрнээс би миний нүд нь дээр М гэгчид гэмтэл учирч байгааг хараагүй, согтуу байсан болохоор зарим зүйлээ ёстой санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай
Шүүхээс шүүгдэгч Л.Д гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Геологи хороололд оршин суух Д гэгчийн гэрт иргэн С.М эрх чөлөөнд халдан биед нь баруун гарын сарвуу, баруун гарын шуу, зүүн гарын бугалганд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь
Хохирогч С.М “...Тэгэхээр нь би дээшээ өндийгөөд “Та яаж байгаа юм бэ” гэхэд Л.Д нь гартаа хагарсан шилний үлдэгдлийг барьчихсан “Зайлцгаа, чамайг яасан ч яадгийн” гээд миний зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хатгасан. Тэгэхээр би уг хатгасан газар нь “Яая” гэж хэлээд баруун гараараа дарахад мөн л уг чигт хатгаж миний баруун гарын ар хэсэг долоовор хурууны үе нь дээр хатгасан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Б “...бид хашаан дотор нь М гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал М зүүн талын гарны бугалга хэсэг болон баруун гарын алганы ар хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад М нь “Д эгчид шилээр цохиулчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Л.А “...С, П , Баттөр бид нар гадаа гарч М гарч ирэхийг хүлээсэн юм. Тэгсэн М нь бидний хойноос гарч ирэхдээ баруун гараараа зүүн гарынхаа бугалга хэсгийг барьчихсан, түүнээс цус гоожсон байдалтай гарч ирсэн. Тэгэхээр нь би М юу болсон талаар асуухад “Сая Д эгч нь намайг шилээр зоочихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Архины хагархай шилээр М биед гэмтэл учруулаагүй” гэж мэтгэлцэх боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэдийгээр гэрч Г.О нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийг архины шилээ гэрийн баганад цохиж хагалсан гэж мэдүүлсэн боловч тэрээр шүүгдэгчийг хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж мэдүүлээгүй, мөн гэрт байсан хүмүүс гарч гүйлдэж байсан. Миний санаж байгаагаар хүн үлдээгүй байх гэж бодож байна ...согтуу байсан байсан болохоор зарим зүйлээ ёстой санахгүй байна гэх зэргээр мэдүүлсэн нь түүнийг тухайн үед болсон асуудлыг бодитоор тусгаж ойлгох чадваргүй байсныг нотолж байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн бусадтай зүй бус харилцсан, догшин зан авираас үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Дөлгөөнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал тавьсан боловч шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул түүнд торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцэхгүй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад хүнд цохиулж, шилээр хатгуулж биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна. Л.Д эгч өөрийнхөө үйлдсэн гэмээ ухаарахгүй биднийг буруутгаж хоорондоо муудалцсан мэтээр яриад байгаа. Бидний дунд тэр үед ямар ч хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Л.Д эгч өөрийнхөө бурууг хүлээж уучлалт гуйвал надад гомдол санал байхгүй. Харин Л.Д эгчээс Чингис хот руу явсан ирсэн зардал, шинжилгээ өгсөн зардал зэрэг нийт 32.000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрт учирсан гэмтэлдээ оёдол тавиулсан. Тэрнээс эмчилгээ хийлгээгүй учир эмчилгээний зардал мөнгө гэж надаас гараагүй” гэж мэдүүлж байх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР