Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00447

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сум 1-р баг Таримал сэлэнгэ, 3 гудамж, 7 тоотод оршин суух Галтай овогт Чойжинжавын Чимэдлхам /РД:ТЕ70012676/, тус хаягт оршин суух Дүйнхэр тэргүүнтэн овопг Энхжаргалын Цогзолмаа /РД.НЫ71071862/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12243050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00435/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар нь Хаан банкны Булган салбарын харъа Сэлэнгэ тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 15000000 төгрөгийн бизнесийн зээлийг 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, Зээлийн барьцаанд 160 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай блокон байшин, мөн хөдлөх хөрөнгөнд 7*8 хэмжээтэй палкан байшин, 67 хэмжээтэй байшин, пад трактор, гэрийн болон зоогийн газрын тавилага, цахилгаан хэрэгсэл зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар зэзлийн гэрээнд тусгагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн хуваарьт төлбөр хугацаа хэтрээд 93 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараас үндсэн зээлийн төлбөр 11371287 төгрөг, зээлийн хүү 863595 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8168 төгрөг нийт 12243050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нарт холбогдох 12243050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12243050 төгрөгөөс 3450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 2550000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор, үлдэгдэл 6243050 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараас үндсэн зээл, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү нийт 12243050 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нар нь харилцан тохиролцож хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12243050 төгрөгөөс 3450000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 2550000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор, үлдэгдэл 6243050 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нарт холбогдохиргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12243050 /арван хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга тавин/төгрөгөөс 3450000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 2016 оны 08 дугаарсарын 10-ны өдрийн дотор, 2550000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор, үлдэгдэл 6243050 /зургаан сая хоёр зуун дөчин гурван мянга тавин/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210839 /хоёр зуун арван мянга найман зуун гучин есөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдлхам, Э.Цогзолмаа нараас 105419 /зуун таванмянга дөрвөн зуун арван есөн/ төгрөг, Төрийн сангаас 105419 /зуун таван мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ  О.ОДОНЧИМЭГ