| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00444/И |
| Дугаар | 00448 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00448
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймагдахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суухЧонос овогт Эрдэнэсүхийн Онолбаатар /РД:ГВ79122819/, тус хаягт оршин суух Боржигон овогт Рэндэндэвийн Жаргалсайхан /РД:ГЮ82123009/, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Шагдарын Энхцэцэг/РД:ГЖ89122707/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3989224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00444/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан, Ш.Энхцэцэг нар нь Хаан банкны Булган аймгийн тооцооны төвөөс 2016 оны 01 дугаар сарын 20-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 3776132 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж зээл нь 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар 136 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан, Ш.Энхцэцэг нараас үндсэн зээл 3776132 төгрөг, зээлийн хүү202007 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4084 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 3989224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ч_> Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд
гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан, Ш.Энхцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт Ш.Энхцэцэгийг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан нарт холбогдох 3989224 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 3989224 төгрөгөөс 882000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор, үдэгдэл 3107224 төгрөгийг Хаан банк болон Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар, нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдрийн дотор сар бүр 145800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү,хариуцагч Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан, Ш.Энхцэцэг нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3989224 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Энхцэцэгийг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Э.Онолбаатар, Р.Жаргалсайхан нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 3989224 төгрөгөөс 882000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор, үлдэгдэл 3107224 төгрөгийг Хаан банк болон Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сарбүрийн 02-ны өдрийн дотор сар бүр 145800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар нар нь Хаан банкны Булган салбарыннэхэмжилсэн 3989224 төгрөгөөс 882000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор, үлдэгдэл 3107224 төгрөгийг Хаан банк болон Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдрийн дотор сар бүр 145800 төгрөгийг тус тус төлжбарагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78778 /далан найман мянга долоон зуун далан найман/төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Жаргалсайхан, Э.Онолбаатар нараас 39389 /гучин есөн мянга гурван зуун наян есөн/ төгрөг, Төрийн сангаас 39389 /гучин есөн мянга гурван зуун наян есөн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ