| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00468/И |
| Дугаар | 00449 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00449
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэгсийн 8-11 тоотод оршин суух Тайж овогт Чулуунбаатарын Наранчимэг /ГЮ60102308/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3-р баг В хэсэг 7-р гудамж 10 тоотод оршин суух Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэцэг /УХ72041706/-т холбогдох 2600000 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00468/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Батцэцэг нь 2015 оны 6 дугээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3-н сарын хугацаатайгаар 2000000 төгрөг 15 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээл 2000000 төгрөг, зээлийн хүү 600000 төгрөг, нийт 2600000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Наранчимэг, хариуцагч Д.Батцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.Батцэцэг нь Ч.Наранчимэгийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 2600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 600000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Наранчимэгийн нэхэмжлэлтэй Д.Батцэцэгт холбогдох зээл, зээлийн хүү, нийт 2600000 төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Наранчимэг, хариуцагч Д.Батцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.Батцэцэг нь Ч.Наранчимэгийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 2600000төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 600000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3А хэгсийн 8-11 тоотод оршин суух Тайж овогт Чулуунбаатарын Наранчимэг /ГЮ60102308/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3-р баг В хэсэг 7-р гудамж 10 тоотод оршин суух Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэцэг /УХ72041706/-т холбогдох 2600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Наранчимэг, хариуцагч Д.Батцэцэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.Батцэцэг нь Ч.Наранчимэгийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 2600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 600000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батцэцэгээс28275 төгрөг, Төрийн сангаас 28275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Наранчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ