| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00049/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 1940000640041 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал байхгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Б
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 03 дугаар багт байрлах “Нархан” цэцэрлэгийн өрөөнөөс иргэн С.С орхиж гарсан “Хуа Вэй Пи-8” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Манай охин нь Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нархан" цэцэрлэгт явдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед буюу цэцэрлэг тарах үед хүүхдэдээ бүжгийн дугуйландаа өмсдөг чийшиг гэх гутлын оруулж өгөхөөр цэцэрлэг дээр очсон юм. Ингээд би хүүхдэдээ чийшиг гутлыг нь өгчихөөд гарах гэтэл хүүхдүүдийн хувцас сольдог өрөөнд байх шкаф нь дээр хар хавтастай хавтгай дэлгэцтэй утас байхаар нь аваад уг утсыг унтраагаад дээгүүр өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийгээд цэцэрлэгээс гарч гэртээ харьсан. Ингээд би гэртээ хариад уг утсыг унтраагаад гэрийн хойд талд байх төрсөн ах Э ахын гэрт орж гэрийн зүүн хойд хэсэгт унинд хавчуулж тавьсан. Намайг Э ахын гэрт ороход манай бэр эгч Ч эгч байсан. Намайг уг утсыг унинд нь хавчуулж хийхэд манай бэр эгч Ч мэдэж байсан. Надаас Ч эгч “Юун утас юм” гэхээр нь би “хүний утас” гэж хэлээд гэрээс нь гарсан. Ингээд би гэртээ эргэж ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг хүний утас авсан байна гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Намайг анх ороход хүүхдүүдийн ганц хоёр эцэг эхчүүд байсан. Гэхдээ намайг утас аваад гарахад хүн байгаагүй. Би уг утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдэж байсан. Би уг утсыг ямар нэгэн санаа зорилгогүй авсан. Би тухайн үед өрөөнд хүн байхгүй болохоор нь утсыг авчихсан юм. Тэрнээс надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би уг утсыг өрөөний шкаф нь дээрээс аваад л шууд унтраасан. Би тухайн үед эзэн нь залгаж магадгүй гэж бодоод унтраачихсан юм. Би утсыг эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Би бусдын эд хаясан гээсэн эд зүйлийг аваад хэрэгт холбогдоно гэж бодоогүй хууль эрх зүйн мэдлэг дутмаг учир ийм буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм буруу зүйл хийхгүй, цаашид би бусдын хаясан гээсэн эд зүйлийг олбол цагдаагийн байгууллагад хандаж байна. Иймд миний хийсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хууль хяналтын байгууллагаас хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуу/
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай хоёр хүүхэд тус сумын 3 дугаар багт байрлах “Нархан” цэцэрлэгт суралцдаг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 хүүхэд маань бүжгийн тэмцээнтэй гээд өглөө 09 цагийн үед “Нархан” цэцэрлэгт хүү У дутуу зүйлсийг ангид нь оруулж өгөөд үүдний хэсэгт байрлах хувцасны шүүгээн дээр чийшиг дээр нь нэрийг нь бичиж өгөх гээд Huawei Р8 lite маркийн гар утсаа шүүгээн дээр тавьсан …У ангид ороод хүүгийнхээ хувцсыг өмсгөөд зарим нэг зүйлийг нь янзалж дуусчихаад бүжгийн тэмцээнд орохоос нь өмнө хүүгийнхээ зургийг авъя гэж бодоод халаас болон цүнхэндээ утсаа үзэхэд байхгүй байсан би У ангид орж ирээд 30-40 минут болсон байх тэгээд У ангийн хүүхдийн ээж Н гар утсаар өөрийнхөө утас руу хоёр удаа залгахад холбогдох боломжгүй, миний туслах үйлчилгээнд бүртгэгдлээ гэсэн хариу өгсөн ...Би гар утсаа 2018 оны 10 дугаар сард лизингээр 740.000 төгрөгөөр худалдан авч байсан миний гар утасны содон шинж тэмдэг нь хар өнгийн арьсан гэртэй, хар өнгийн Huawei Р8 lite маркийн гар утас байсан утасны гэрэнд ногоон өнгийн С.С гэсэн хаан банкны виза карт байсан. Би урьд өмнө эд зүйлээ хулгайд алдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа ямар нэгэн хүн байхгүй. Гар утсаа худалдан аваад 06 cap болж байгаа учир 700.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуу/
Гэрч Л.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн үед байх яг сайн цагийг нь санахгүй байна өөрийн гэртээ нөхөр Э ийн хамт гэртээ байж байтал гаднаас Б.Б гар утас оллоо гээд манайд орж ирсэн би Б.Б ийн авч орж ирсэн гар утсыг сайн хараагүй ямар ч байсан нэг хар өнгийн утас байх шиг байсан. Б.Б ийг гаднаас орж ирэхэд би хойд талынхаа орон дээр хэвтэж байсан юм. Манай нөхөр Э Б.Б т хандаж цэцэрлэг чинь хяналтын камертай шүү дээ камераа шүүгээд ирээд авах биз гэж хэлээд ажилдаа явсан Б.Б манай гэрийн баруун хойд талын унинд нөгөө гар утсаа хавчуулчихаад гараад явсан ” гэх мэдүүлэг /хх-н 21-р хуу/
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10-р хуу/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 13-р хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 14-р хуу/, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 23-р хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37-р хуу/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нархан” хүүхдийн цэцэрлэгийн өрөөний шүүгэн дээр орхиж гарсан С.С HUAWEI P8 /Хуа Вэй Пи-8/ загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан болох нь
Хохирогч С.С “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 хүүхэд маань бүжгийн тэмцээнтэй гээд өглөө 09 цагийн үед “Нархан” цэцэрлэгт хүү У дутуу зүйлсийг ангид нь оруулж өгөөд үүдний хэсэгт байрлах хувцасны шүүгээн дээр чийшиг дээр нь нэрийг нь бичиж өгөх гээд Huawei Р8 lite маркийн гар утсаа шүүгээн дээр тавьсан ...хүүгийнхээ зургийг авъя гэж бодоод халаас болон цүнхэндээ утсаа үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Л.Ч ийн “...Б.Б гар утас оллоо гээд манайд орж ирсэн би Б.Б ийн авч орж ирсэн гар утсыг сайн хараагүй ямар ч байсан нэг хар өнгийн утас байх шиг байсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийн үйлдэлд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б ийг Хуй Вэй Пи-8 загварын гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.Б т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн эд хөрөнгийг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч С.С алдсан гэх “Хуа Вэй Пи-8” загварын гар утсыг шүүгдэгч Б.Б ээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 13-14-р хуу/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг
тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР