| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00285/И |
| Дугаар | 103/ШШ2016/00281 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2016/00281
| 2016 оны 06 сарын 2******* өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00281 | Улаанбаатар хот |
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******6*******.228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.*******, Б. нар нь тус банкны ******* салбараас 201******* оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр ЗГ/14/78-1 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.171.18******* төгрөгийн зээлийг жилийн 1*******.2 хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ******* дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 18*******0*******2*******871**************1******* нэгж талбарын дугаартай, 642,21 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэлх хугацааны цалингийн орлогыг тус тус барьцаалан зээл авсан юм. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 2.*******48.********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7*******1.**************6 төгрөг, торгуулийн хүүд *******.********************* төгрөг нийт *******.144.4*******0 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2016 оны 0******* дугаар сараас хойш огт төлөлт хийгээгүй 40 хоног хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 1.**************1.441 төгрөг, зээлийн хүү 7.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 276 төгрөг, нотариатын зардал 10.*******00 төгрөг нийт 1.*******6*******.228 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч С.*******, Б. нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******6*******.228 төгрөгийг нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч ******* овогт ******* *******, овогт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******6*******.228 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.4*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2*******.22******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******, Б. нараас 2*******.22******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ