Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00284

 

 

 

 

 

2016 оны 06 сарын *******0 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00284

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны ******* дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* дүүргийн 5 дугаар хороо ******* ******* гудамжны тоотод оршин суух овогт /РД:СЧ*******0*******0576/-ын улсад ажилласан жилээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оны 7 дугаар сарын 15-нд ******* аймгийн Хэрлэн-Баян-Улааны отор тэжээлийн аж ахуй/ОТАА/-д тракторын жолоочоор орж, 1992 оны 6 дугаар сард сангийн аж ахуй тарж 1992 оны 6 дугаар сарын 15-нд Баянбулаг ХК болж, тракторын жолоочоор ажиллаж 1994 оны 12 дугаар сарын *******0-нд ажлаас гарсан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1978 онд ажилд орсон тушаал олдож, 1979 оны ээлжийн амралт, 1980 онд өндөр бүтээл дүгнэж шагнал олгох баримт олдож, 1985 онд хадланд гарч хоолонд орсон баримт 1986 онд үнэгүй хоолонд орсон баримт, 1987, 1988, 1989, 1990 оны ээлжийн амралтын тушаалууд, 1992 онд мод бэлтгэлд гарсан баримт 1994 оны Баянбулаг ХК-д ажиллаж байсан ээлжийн амралт, 1992, 199*******, 1994 оны Баянбулаг ХК-иас шимтгэл төлсөн баримт олдсон. Хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичээтэй баримт үндэслэж намайг 1978 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 6 дугаар сарын 15 хүртэл Хэрлэн-Баян-Улааны ОТАА-д тракторын жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 15-аас 1994 оны 12 дугаар сарын *******0 хүртэл Баянбулаг ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 1978 оноос 1994 он хүртэл ******* аймгийн Хэрлэн-Баян-Улааны ОТАА, Баянбулаг ХК-д тус тус тракторын жолоочоор тасралтгүй ажилласан байдаг.Аймгийн архиваас тухайн ажиллаж байсан үеийн нотлох баримтууд гарч ирсэн. Хөдөлмөрийн дэвтэр нь засвартай байх тул бусад нотлох баримтуудыг үндэслэж түүний ажилласан жилийн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь ******* аймгийн Хэрлэн-Баян-Улаан ОТАА-д 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Баянбулаг ХК-д 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг шүүхээс шаардаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Д. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн гол нотлох баримт болох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичвэр засвартай байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болжээ.

Нэхэмжлэгчийн ******* аймгийн Хэрлэн-Баян-Улаан ОТАА-д, Баянбулаг ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА-ын даргын 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай Ээлжийн амрал олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 10 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА-ын даргын 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Өндөр бүтээлийн уралдаан дүгнэж, шагнал урамшуулал олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 11-12 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА-ын даргын 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хадланчдыг үнэгүй хооллох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 1*******-14 дүгээр тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үнэгүй хооллох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 15-16 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 17-18 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1988 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийн 85 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 19 дүгээр тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 20 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5******* дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар;/хх-ийн 21 дүгээр тал/

       Хэрлэн-Баян-Улааны ОТАА даргын 1992 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 1************** дугаартай Мод бэлтгэлийн ангид түр ажиллуулах тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар;/хх-ийн 22 дугаар тал/

       Хэрлэн-Баян-Улааны Баян булаг ХК-ийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ************** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 2******* дугаар тал/

       Гэрч Пүрэвдоржийн Жаргалсайхан, Нямдаваагийн Чимгээ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүнийг 1978.07.15-ний өдрөөс 1994.12.10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн Баян-Улааны ОТАА, Баянбулаг ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт зааснаар овогт ыг 1978.07.15-ний өдрөөс 1994.12.10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн Баян-Улааны ОТАА, Баянбулаг ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ