| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0217/э |
| Дугаар | 2019/ШЦТ/251 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/251
2019 08 26 2019/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
-улсын яллагч Д.Хонгорзул,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
-шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.гийн Г холбогдох 1834000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С. овогт Ч.гийн Ганбат, Монгол улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө “Ураг-Илгэн” ХХК-д ажилладаг байсан, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдоржийн 9 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 1, зааснаар 13 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 11 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг “Бургалтай” гэх газар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус сумын байгаль хамгаалагч буюу хууль сахиулагч Ү.Эрдэнэтуяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт уг сумын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг галт зэвсэг ашиглан эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт Ү.Эрдэнэтуяагийн гаргасан өргөдөл /хх-11 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-14 тал/, хохирогч Ү.Эрдэнэтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-19 тал/, гэрч Н.Нарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21, 111 тал/, гэрч Б.Ганхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23, 112-113 тал/, гэрч С.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26, 110 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №438 дугаар дүгнэлт /хх-28-29 тал/, эмчийн тодорхойлолт /хх-30 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх42 тал/, хохирлын баримтууд /хх-43 тал/, Ч.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64-65 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирогч Ү.Эрдэнэтуяагийн өргөдөл /хх-84 тал/, гэрч А.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-114 тал/, галт зэвсгийн гэрчилгээний хуулбар /хх-116-117 тал/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-130 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-131 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-133-141 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-143 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-144 тал/, хохирогч Б.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-146-147 тал/, хохирогч Д.Энхтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-149-151 тал/, хохирогч Б.Баттүвшингээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-153-154 тал/, хохирогч Ү.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-156-157 тал/, гэрч Б.Мөнх-Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-163-166 тал/, гэрч Б.Батхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-167-170, 225 тал/, гэрч С.Ганхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-171-173 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1461 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Гын шээсний дээж” гэж хаягласан 100мл хэмжээтэй шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-175-176 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-177, 181 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1462 “1.Шинжилгээнд ирүүлсэн Ч овогтой Ганбатын баруун, зүүн гарын арчдас дарь тортогны үлдэц элементүүд илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн Ч овогтой Ганбатын баруун, зүүн гарын арчдаст дарь тортогны үлдэц элементүүд илрээгүй тул 2 дахь асуултад хариулах боломжгүй” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-179-180 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “-Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Ф10793 дугаартай, замагны 26277 дугаартай буугаар буудлага үйлдсэн байна. -Хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох арга аргачилал болон техникийн бололцоо байхгүй тул буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэх дүгнэлт /хх-183 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №922 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн буу ОХУ-д үйлдвэрлэсэн, спорт-ангийн зориулалттай, ТОЗ-8-01 маркийн буу байна. 2.Шинжлэгдэж байгаа буугаар буудлага үйлдэх боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудагдсан хэрэг манай санд бүртгэгдээгүй” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-184-185 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-200 тал/, Илтгэх хуудас /хх-207, 208 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-209 тал/, Ф10793 гол төмрийн, 26277 замагийн дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгийн Цагдаагийн галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлгүй гэх албан бичиг /хх-210 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-212 тал/, гэрч Б.Мөнх-Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-223 тал/, гэрч С.Ганхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-224 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулгын Ч.Гад хамаарах хэсгийн хуулбар /хх-237 тал/, гэрч А.Баасанхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-239 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн жижүүрийн томилгоо, хохирогч Б.Баттүвшин, Б.Мөнхбаяр, Ү.Энхбаяр, Д.Энхтөгс нарын ажилд томилсон тогтоолын хуулбарууд /хх-241-250, 2 дугаар хавтас 06-14 тал/, гэрч М.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-15-16 тал/, гэрч Ц.Баярбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-67 тал/, Ч.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас/, шүүгдэгч Ч.Г-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг “Бургалтай” гэх газар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус сумын байгаль хамгаалагч буюу хууль сахиулагч Ү.Эрдэнэтуяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт уг сумын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг галт зэвсэг ашиглан эсэргүүцсэн учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Ү.Эрдэнэтуяагийн: “ ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би ганцаараа мотоцикльтойгоо тарваганы эргүүл шалгалт хийгээд явж байсан ба Харуулын толгойн даваан дээрээс Нарстайн даваа руу дурандтал давааны арын энгэр дээр Саарал суудлын тэрэг хэрээд яваад байхаар нь би тэр саарал машиныг шалгах санаатай мотоцикльтойгоо яваад очтол саарал суудлын тэрэг уулын орой дээр зогсчихсон байсан ба яваад очиход 4 залуу нэг нь машин дотор суугаад нэг нь машиныхаа гадаа зогсоод нэг залуу нь бие засаж байсан юм. Тэгээд би очоод байгаль хамгаалагчийнхаа үнэмлэхийг үзүүлээд яагаад тарвага агнаад байгаа юм бэ гэтэл Нараа гэгч нэртэй залуу нь нээх зүйл яриагүй болохоор нь би машиных нь зургийг 4 талаас нь авчихаад буугаа шалгуул гэж шаардлага тавьтал буугаа өгөхгүй байсан юм. Бүгдэнд нь машиныхаа арыг онгойлго үзлэг шалгалт хийнэ гэтэл ерөөсөө шаардлага биелүүлэхгүй байсан юм. Тэдгээр хүмүүс дунд байсан халзан толгойтой эрээн футволктой залуу миний шаардлагыг биелүүлэхгүй чиний наад төрийн ажил чинь гэж юу байдаг юм одоо эндээс зайл пизда минь гэж хэлтэл Нарангэрэл гэгч залуу бид нар ингээд явлаа гэтэл та нар зөрчил гаргаж байна буугаа хураалга гэтэл бид нар буугаа өгөхгүй гэсэн юм. Тэгээд ерөөсөө тавьсан шаардлага биелүүлэхгүй болохоор нь би та нарын зураг надад байгаа одоо ингээд машины чинь дугаараар хөөгөөд бууг чинь хураана гэж хэлтэл халзан толгойтой залуу чи бид нарыг заналхийлээд байгаа юм уу гээд машин дотроос орилоод байсан юм. Тэгээд би мотоцикль дээрээ мордоод асаатал халзан толгойтой залуу машинаас бууж ирээд миний энгэрээс заамдаж аваад миний зургийн аппаратыг авах гэж дайраад ганцаараа авч чадахгүй байтал Нарангэрэл гэгч машинаас бууж ирээд халзан толгойтой залуу энгэрээс заамдаж байснаа болиод Нарангэрэл энгэрээс заамдаад халзан толгойтой залуу миний аппарат барьж байсан гарнаас барьж байгаад гэнэт мушигаад ард гараад газар унагаагаад гарнаас зургийн аппаратыг авчихсан ба миний аппаратыг авах хооронд зүүн гуян дээр Нарангэрэл гэгч хөлөөрөө гишгэчих шиг болсон юм. Намайг газар унагаачихаад халзан толгойтой залуу аппарат аваад бүх зураг устгасан ба босох гэтэл Нарангэрэл намайг босгохгүй 2 хөлийн завсар хөлөө хийж зогсчихоод энгэрээс заамдаад босгохгүй байсан юм. Зургийн аппарат нь дээр байсан зургийг бүгдийг нь устгачихсаны дараа Нарангэрэл заамдаж байсан заамдаж байсан энгэрээ тавиад би бостол халзан толгойтой залуу миний түнх рүү хэд хэдэн удаа мөн цээж рүү нилээн хэдэн удаа цохиод намайг цохиж байхдаа чи муу өөр шартай залуучууд байсан бол ингэж яваад ганцаараа алуулна шүү дээ гэж хэлсэн юм. Намайг цээж рүү цохиод би арагшаа ухраад хаданд тулаад хадан дээр суутал халзан толгойтой залуу ерөөсөө намайг зодоод салахгүй болохоор нь уулынхаа оройг дагаад аппарат мотоциклоо хаяад явчихсан тэгтэл бас халзан толгойтой нэг залуу байсан тэр араас гүйж ирээд мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гар чинь эвгүй болчихсон байна ойрхон айлд хүргээд өгье гэж хэлсэн тэгэхээр нь би түлхүүрээ өгөөгүй юм. Тэгээд алхсаар байгаад 300 гаран метр орчим алхаж байтал араас тэдгээр хүмүүс машинтайгаа ирээд аппарат өгчихөөд Хунцалын эх гэдэг газар руу даваад явчихсан юм. .... Тухайн үед Ч.Г гэдэг хүн намайг зодож миний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан байгаа. Бусад хүмүүс нь намайг ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй. Тухайн үед Ганбат цагаан цэнхэр хосолсон эрээн өнгийн футволктай бэлтгэлийн өмд пүүзтэй байсан ба Ганбат нь халзан толгойтой 50 орчим насны хүн байсан. Манай Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч Наранбаатар таньж олуулах ажиллагаа явуулахад Ганбатыг би зүс царайгаар нь таньсан байгаа” гэх мэдүүлэг /хх-16-19 тал/,
Гэрч Н.Нарангэрэлийн: “... Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газарт өдрийн 14 цаг 15 цагийн үед очоод уулын орой дээр тарвага дурандаад байж байх үед мотоцикльтой өөрийгөө байгаль хамгаалагч гэж танилцуулсан залуу ганцаараа ирсэн. Тэр залуу бид нарт хандаж “яагаад тарвага алаад байгаа юм, буу шийдэмээ хураалга” гэж хэлсэн. Бид нар тухайн үед тарвага алаагүй тул алсан тарвага алга гэж хэлсэн. Би тэр залууд хандаж ах нар нь одоо явлаа, тарвага алаагүй, энээ тэрээ байхгүй” гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэсэн юм. Харин тэр үед нөгөө залуу машины араас өшиглөсөн ба би машинаа зогсоогоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Мөн тухайн үед миний хажуу талд сууж байсан Ганбат машинаас бууж нөгөө залуутай уулзаад “чи ямар учраас автомашин өшиглөж байгаа юм бэ” гэж хэлсэн. Байгал хамгаалагч гэх залуу гэрэл зургийн аппаратаар машины дугаар болон машины зургийг зураг авч байсан. Харин тэр үед Ганбат түүнээс гэрэл зургийг нь авах гээд гарыг нь мушигаад газар унагаасан ба цээж, хэвлий хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Мөн тэр залуу газар унах үед Ганбат түүний зүүн гуян дээр гишгэчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-20 тал/, ...Тухайн үед бид нар тус газар галт зэвсэгтэй явж байсан. Нэг тарвага буудаж, боодог хийж иддэг юм билүү гэж бодоод явж байсан. 1 ширхэг калибрь маркийн буутай явж байсан. Тус калибрь маркийн буу нь манай найз Мөнхбаатар гэх хүний нэр дээр байдаг буу байгаа юм. Би өөрийн найз Мөнхбаатараас тухайн өдөр буугаа өгч байгаач найз нь ганц тарваганд яваад буцаагаад өгье гэж хэлсэн ба түүний галт зэвсэг нь гэрчилгээтэй болохоор би авч явсан юм” гэх мэдүүлэг /хх-111 тал/,
Гэрч Б.Ганхуягийн: “ ...Бөөнөөрөө машинд суучихсан байсан ба бид нарыг явуулахгүй гэхээр нь машинд суучихсан байсан эрээн хувцастай халзан толгойтой залуу машинаас буугаад байгаль хамгаалагчтай маргалдаад ноцолдоод байх шиг байсан юм. Тэгтэл байгаль хамгаалагчийн гар нь эвгүй болчихлоо гар гар гээд мотоциклио хаячихаад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч С.Лхагвасүрэнгийн: “ ... Тухайн үед бид нар тус газар галт зэвсэгтэй явж байсан. Бид нар салхинд гарангаа нэг тарвага агнаад боож иддэг юм билүү гэж бодоод явж байсан юм. 1 ширхэг калибарь буутай явж байсан” гэх мэдүүлэг /хх-110 тал/,
Гэрч А.Мөнхбаатарын: “... Надад ТОЗ-8 маркийн галт зэвсэг байгаа. ... Би тус галт зэвсэгийг 2017 оны 20 орчим найз Нарангэрэлд өгсөн ба тухайн үед Нарангэрэл надаас миний эзэмшлийн бууг аваад хөдөө тарваганд яваад ирье гээд гуйгаад байхаар нь өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-114 тал/,
Хохирогч Б.Мөнхбаярын: “ ...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сумынхаа цагдаагийн байранд байж байтал шөнийн 22-23 цагийн үед Лүн сумын замын цагдаагийн хяналтын пост нь дээр үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөгс утсаар залгаад энд асуудал гарлаа Баяннуурын хэсгийн төлөөлөгч Батхүүд 63-61УНИ улсын дугаартай Т.Ланд круйзер 70 маркийн тээврийн хэрэгсэлтэй Чгийн Ганбат гэх хүн Баяннуураас Улаанбаатар хотын чиглэлд зугатаахаар нь бид нар зогсоох гээд зогсоож чадсангүй урд талынхаа зам дээр гараад зогсож бай гэхээр нь би цагдаа Жаргалсайхан, Сэргэлэнбаяр нарыг аваад урд талынхаа зам дээр толгойн гуанз гэх газарт очиж тээврийн хэрэгслээр боолт, хаалт хийгээд зогсож байтал 00 цаг 03 минутанд нөгөө зарлуулсан тээврийн хэрэгслийг ирэхээр нь зохицуулагчийн дохиогоор зогсох дохио өгтөл зам дээр буцаж эргээд Лүн сумын чиглэлд буцаад зугатаасан тэгтэл Энхтөгс дахиж залгаад нөгөө тээврийн хэрэгсэл засмал замаасаа салаад танай сумын чиглэлд явж байна шүү гэхээр нь бид нар Баянхангай сумын төв рүү амдаж яваад нөгөө зугатаасан тээврийн хэрэгслийн ард тулж очоод дагаад явж байтал нөгөө машин шарваад цасанд суучихаар нь Лүн сумаас цагдаа, зохицуулагч Энхтөгс, Баттүвшин, Энхбаяр нар ирэхээр нь бид нар нийлээд нөгөө машин дээр явган яваад очтол жолооч нь ойртвол амиа хорлоно өөрийгөө хутгалан гэсэн тэгэхээр нь би та буугаад ир ээ учир зүйгээ ололцъё гэсэн чинь та нартай учир зүйгээ ололцохгүй та нарыг галлана шүү гээд бид нарын өөдөөс ТОЗ-8 маркийн буу барьж машинаас бууж ирээд шагайсан тэгэхээр нь бид буцаад машиндаа суутал нөгөө жолооч машинаа цаснаас гаргаад бид нарын машиныг мөргөх гээд өөдөөс чиглээд ирэхээр нь бид нар хойшоо ухраад зугатаасан чинь араас хөөгөөд мөргөх гээд байхаар нь бид нар засмал зам руу ороод гуанзаны хажууд зогссон тэгээд харж байтал нөгөө машин хөдлөөд гуанзаны дугуй засвар дээр очиж зогссон тэгээд харж байтал нөгөө машин хөдлөөд замаас гараад хойшоо Баянцогт сумын чиглэлд явсан араас нь бид нар 2 тээврийн хэрэгсэлтэй дагаад явж байтал нөгөө тээврийн хэрэгсэл буцаж эргээд бид нарын тээврийн хэрэгслийг мөргөх гээд 2-3 удаа чиглэж ирсэн бид нар тухайн үед замаас гарч байсан. Тэгээд нөгөө тээврийн хэрэгсэл буцаад Баянцогт чиглэлд явсан бид нар араас нь дагаад явж байтал Угтаалцайдам сум руу явдаг Өлийн давааны замаар явж байгаад баруун гар тал руу салсан бүдэг замаар салаад явахаар нь араас нь бага зэрэг зайтай дагаад явахад Баянхангай сумын Цагаан тэмээ гэх газрын ойролцоо Зэс толгой гэх газрын ойролцоо ирээд нөгөө тээврийн хэрэгсэл цасанд суучихсан тэгэхээр нь би яваад очтол өөдөөс буудлаа гээд буугаа шагайгаад байхаар нь машин дээрээ буцаж очиход нөгөө машиныг алсаас ажиглаж байтал цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийнхан ирж Чгийн Ганбат гэх хүнийг баривчилсан” гэх мэдүүлэг /хх-146-147 тал/,
Хохирогч Д.Энхтөгсийн: “ ...Тэр жолооч замгүй газраар баруун тийшээ эргээд Баянхангай сумын төв гуанз 2-ын голыг чиглээд явахаар нь Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр луу утсаар яриад хойшоо сумын төв рүү явж байна замаар нь тосоорой гэж хэлсэн. Тэгтэл тэр машин сумын төв рүү явж байгаад шороон замаас гараад замгүй газраар явж байгаад цасанд суусан. Энэ үед бид нар тойрч очоод хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр та одоо энийгээ болио, учраа олъё гэж хэлэхэд тэр жолооч өөдөөс “би та нарыг ална шүү, та нар намайг яаж байгаа юм бэ, эсхүл би өөрийгөө ална шүү, цус үзье” гэж орилсон болохоор хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр бид нарыг та нар буц машиндаа ор гэсэн бид нар буцаад машин руугаа орсон. Энэ хооронд тэр хүн машинаасаа буу бариад гарч ирчихсэн би та нарыг буудна шүү ална шүү гээд орилоод байсан. ...Тэр хүн бид нарыг ойртуулахгүй, шалгуулахаас зайлсхийсэн, ална шүү хэмээн орилж буу гаргаж ирээд бид нар луу орилсон. Тэр үед харанхуй байсан болохоор машинаас буу бариад л бууж ирж байгаа нь тодорхой харагдсан болохоор бид нар буудаж магадгүй гээд эргээд машин руугаа зугтааж орсон. Тухайн буу нь урт буу байсан сүүлд үзэхэд ТОЗ-8 маркийн буу байсан. Бид нар луу буу гаргаж ирсэн боловч бид нар луу буудаагүй” гэх мэдүүлэг /хх-149-150 тал/,
Хохирогч Ү.Энхбаярын: “ ... Энэ үед бид нар тойрч очоод хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр та одоо энийгээ болио, учраа олъё гэж хэлэхэд тэр жолооч өөдөөс “би та нарыг ална шүү, та нар намайг яаж байгаа юм бэ, эсхүл би өөрийгөө ална шүү, цус үзье гэж орилсон болохоор хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр бид нарыг та нар буц машиндаа ор гэсэн бид нар буцаад машин руугаа орсон. Энэ хооронд тэр хүн машинаасаа буу бариад гараад ирчихсэн би та нарыг буудна шүү ална шүү гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-156-157 тал/,
Гэрч Б.Мөнх-Оргилын: “ ...Тэгэхээр нь би цонхыг нь тогштол жолооч цонхоо жоохон доош нь буулгаад чи ахыгаа нэг удаа явуулчих гээд байхаар нь би жолоочийг та машинаасаа буугаад ирээч гэтэл жолооч би машинаасаа буухгүй гээд цонхоо хаагаад суугаад байхаар нь хэсгийн төлөөлөгчдөө утсаар мэдэгдсэн юм. Тэгтэл удалгүй хэсгийн төлөөлөгчийг ирэнгүүт бид хоёрын дундуур гараад баруун тийш Булган аймгийн Дашинчилэн сумын чиглэлд зугатаасан юм. .. Төлөөлөгч Батхүү болон Төв аймгийн Лүн сумын Баянхангай сумын цагдаагийн хамт Баянхангай сумын цайны газруудын баруун талд Баянхангай сум руу салдаг уулзвар дээр байж байтал Баянхангай сумын зүүн урд талд гурван тээврийн хэрэгслийн гэрэл зогсож байгаа харагдахаар нь бид гурав нөгөө Т.Ланд круссер 70” маркийн 63-61 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод саатуулчихлаа гэж бодоод очиж явтал Баянхангай сумын цагдаа нөгөө нөхөр чинь чинь манай хэд рүү буудаад байх шиг байна сая бууны дуу гарлаа гэж хэлсэн. Тэгээд бид гуравыг яваад очтол манай цагдаагийн алба хаагчид нөгөө нөхөр чинь буудаж байна гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-165 тал/,
Гэрч Б.Батхүүгийн: “. Тэгээд Улаанбаатар хотын чиглэлд зугатангуут би Төв аймгийн Лүн сумын замын зохицуулагч, дэслэгч Түвшинбат, зохицуулагч, цагдаа, ахлах ахлагч Энхтөгс нартай утсаар холбогдож мөн уг тээврийн хэрэгслийн мэдээллийг өгч Төв аймгийн Лүн сум болон Баянхангай сумын асфальтан замын зорчих хэсгүүдэд хаалт хийлгэсэн боловч тээврийн хэрэгслийн жолооч буцаж Төв аймгийн Лүн сумын чиглэлд явж байгаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү асфальтан замаас салан зугатсан бөгөөд араас нь Төв аймгийн Лүн сумын хяналтын постны албан хаагчид Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр уг тээврийн хэрэгслийг саатуулахаар явсан. Би цагдаа Б.Мөнх-Оргил болон Төв аймгийн Лүн сумын Баянхангай сумын цагдаагийн хамт Баянхангай сумын цайны газруудын баруун талд Баянхангай сум руу салдаг уулзвар дээр байж байтал Баянхангай сумын зүүн урд талд гурван тээврийн хэрэгслийн гэрэл зогсож байгаа харагдахаар нь бид гурав нөгөө Т.Ландкруйзер 70 маркийн 63-61 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод саатуулчихлаа гэж бодоод очиж явтал цагдаа Б.Мөнх-Оргил бид хоёртой явж байсан Баянхангай сумын цагдаа нөгөө нөхөр чинь манай хэд рүү буудаад байх шиг байна сая бууны дуу гарлаа нөгөө хэд чинь зугатаагаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид гуравыг яваад очтол манай цагдаагийн албан хаагчид нөгөө нөхөр чинь буудаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-168-169 тал/,
Гэрч С.Ганхуягийн: “ ...Тэгтэл төлөөлөгч Б.Батхүү намайг машиныхан урд дугуйны хийг хурдан гарга гэхээр нь би урд дугуйны хийг гарган зогсож байтал жолооч та нарыг ална шүү гээд байхаар нь утасны гэрлээ жолооч руу тусгатал жолоч над руу буу чиглүүлээд барьчихсан байж байсан юм. ...Намайг машиныхан дугуйны хийг гаргаад байж байтал над руу буугаа чиглүүлээд барьчихсан байсан ба над руу буудаагүй юм” гэх мэдүүлэг /хх-172-173 тал/,
Гэрч А.Баасанхүүгийн: “ ...Би тусгай ажиллагааны газарт мэргэн буудагч ажилтай. 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цаг 25 минутанд зэвсэглэсэн этгээд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй буудаж зугтсан гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлага нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Зэс толгой” гэх газраас ирсэн тул манай тусгай бүлэг нь бүлгийн дарга, ахмад Болорбаатараар ахлуулсан бүрэлдэхүүнд надтай нийлээд бүгд 7 хүн явсан. Ингээд Улаанбаатар хотоос 1 тээврийн хэрэгсэлтэй 00 цаг 43 минутанд гарч 01 цаг 30 минутанд хэргийн газар очсон. Тэгээд тус газарт очиж эрэн хайх ажиллагаа явуулаад сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км зайд Зэс толгой гэх газраас 03 цаг 20 минутанд Чгийн Ганбат гэх хүнийг баривчилсан. Баривчилахад Ганбат гэх этгээд нь 63-61 УНИ улсын дугаартай “Ланд Круйзер Прадо” маркийн жийп машин дотроо ганцаараа, нохой нь арын суудал дээр, хоолойндоо хүртэл сумтай ТОЗ-8 маркийн буутай уг буу нь суудлынх нь хажууд, 8 сумтай буугаа цэнэглэсэн байдалтай 2 ширхэг заазууртай, 2 хутгатай уг заазуур хутганууд нь жолоочийн хажуугийн суудал дээр нь байсан. Тухайн үед Ганбатыг машинаасаа бууж ирэх шаардлага тавихад биелүүлээгүй тул анхааруулах буудлага хийж шууд дайчлан баривчилсан байгаа” гэх мэдүүлэг /хх-239 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, Ү.Эрдэнэтуяагийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-11 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №438 дугаар “1.Ү.Эрдэнэтуяагийн биед хэвлий, зүүн гуяанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-29 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-131 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-133-141 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-143 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-144 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 922 дугаартай “1.шинжилгээнд ирүүлсэн буу ОХУ-д үйлдвэрлэсэн, спорт-ангийн зориулалттай, ТОЗ-8-01 маркийн буу байна. 2.Шинжлэгдэж байгаа буугаар буудлага үйлдэх боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудагдсан хэрэг манай санд бүртгэгдээгүй” гэх дүгнэлт /хх-184 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулгын Ч.Гад хамаарах хэсгийн хуулбар /хх-237 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн жижүүрийн томилгоо, хохирогч Б.Баттүвшин, Б.Мөнхбаяр, Ү.Энхбаяр, Д.Энхтөгс нарын ажилд томилсон тогтоолын хуулбарууд /хх-241-250, 2 дугаар хавтас 06-14 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, галт зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Ч.Г-ын Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагч буюу хууль сахиулагч Ү.Эрдэнэтуяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан, дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт уг сумын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг галт зэвсэг ашиглан эсэргүүцсэн шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Ч.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.Г-ын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, галт зэвсэг хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Эрдэнэтуяад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж шийдвэрлэсэн болно.
Хохирогч Ү.Эрдэнэтуяагийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсныг хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, хэргийн хамт ирсэн Ч.Г-ын гарын арчдасыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Ч-гийн Г-ыг хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, галт зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дхаь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилиийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ч.Г-д тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Ч.Г-д галт зэвсэг өмчлөх, эзэмших, хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г нь шүүхээс тогтоосон 3 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ хуулийн 6.1 зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.
8.Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүлмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Г нь 72 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 5 ширхэгийг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад, хэргийн хамт ирсэн Ч.Гын гарын арчдасыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ