Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00285

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00285

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1955 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 15 тоотод оршин суух Тайчууд овогт Батдоржийн Батчулуун/РД:УГ55121411/-ы улсад ажилласан жилээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батчулуун миний бие 1972-1978 оны хооронд Улаанбаатар хотын Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд бетон арматурчнаар ажилласан 6 жил, Багануур дүүргийн Зүүн өмнөд районы Цахилгаан Шугам Сүлжээний газарт 1985-1994 оныг дуустал гагнуурчин, монтёроор тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтууд устаж олдохгүй байгаа. Иймд хэрэгт хавсаргасан бичгийн баримтуудыг үндэслэн миний улсад ажиллаж байдлыг тогтоож өгнө үү. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батчулуун нь Улаанбаатар хотын Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1972-1978 оны хооронд бетон арматурчин, өрлөгчнөөр, Багануур дүүргийн Зүүн өмнөд Районы Цахилгаан Шугам Сүлжээний газарт 1985-1994 оныг дуустал гагнуурчин, монтёроор тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг шүүхээс шаардаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Б.Батчулуун нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн гол нотлох баримт болох түүний хөдөлмөрийн дэвтэр устаж алга болсон тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болжээ.

Нэхэмжлэгчийн Багануур дүүргийн Зүүн өмнөд районы Цахилгаан Шугам Сүлжээний газарт 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

       Багануур Зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1985.07.04-ний өдрийн 75 дугаартай Ажилд томилох, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбараар; /хх-ийн 7 дугаар тал/

       Багануур Зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1987.03.19-ний өдрийн 35 дугаартай Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалыг хуулбараар; /хх-ийн 8-9 дүгээр тал /

       Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1988.02.02-ны өдрийн 13 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалыг хуулбараар; /хх-ийн 10-11 дүгээр тал/

       Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1990.01.03-ны өдрийн 01 дүгээр Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалыг хуулбараар; /хх-ийн 12-13 дугаар тал/

       Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1991.02.05-ны өдрийн 27 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалыг хуулбараар; /хх-ийн 14-15 дугаар тал/

       Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1992.01.01-ний өдрийн 01 дүгээр Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбараар; /хх-ийн 16-17 дугаар тал/

       Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1993.02.01-ний өдрийн 13 дугаар Ээлжийн амралт батлах тухай тушаалын хуулбараар; /хх-ийн 18-19 дүгээр тал/

      Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1994.01.06-ны өдрийн 01 дүгээр Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар /хх-ийн 20 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүнийг 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 30ы өдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газарт гагнуурчин, монтёроор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэж дууссаны дараа төлүүлэхээр хойшлуулав.

Нэхэмжлэгчид шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2016.06.23-ны өдөр танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай улмаас хүрэлцэн ирж чадаагүй тул хуульд заасны дагуу түүнийг оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Нотлох баримтуудыг үнэлэхэд: нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тайчууд овогт Батдоржийн Батчулууныг 1985.07.04-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 31ий өдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газарт гагнуурчин, монтёроор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Батчулуунаас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ