Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 215

 

 2019           07             22                                             2019/ШЦТ/215

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

-улсын яллагч Б.Энхболд,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Х.М, Ж овогт С.А., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О вогт Х.М, М овогт Т.Э нарт холбогдох эрүүгийн 1834000000121 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1987 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт,  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт баруун дэнж 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, __87042435 дугаарын регистртэй, О овгийн Х.М,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт баруун дэнж 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ийн 657 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, ___91040213 дугаарын регистртэй, М овгийн Т.Э

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт баруун дэнж 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, ___89062139 дугаарын регистртэй, О овгийн Х.М,   

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт баруун дэнж 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, ___89093002 дугаарын регистртэй, Ж овгийн С.А  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  • Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг “Улаан хужирын булан” гэх газраас иргэн Ч.Даваахүүгийн өмчлөлийн 3 тооны адууг Тоёот,а Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нядласан,
  • Шүүгдэгч Х.М, Т.Э,  нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “ Замын Ховил” гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн 2 тооны адууг Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Даюун маркийн мотоцикпь ашиглан хулгайлж нядласан,
  • Шүүгдэгч Х.М, Т.Э,  нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Нурамт” гэх газраас иргэн. Г.Эрдэнэдалайгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн азрага, иргэн Н.Эрдэнэбаярын өмчлөлийн сартай хээр зүсмийн хязаалан насны 1 тооны үхэр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нядласан,
  • Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М,   нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг “Бав” гэх газраас иргэн Э.Ууганбаатарын өмчлөлийн 3 тооны адууг Тоёота Приус 20 маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж нядласан,
  • Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутгаас иргэн Л.Очирбатын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, нядласан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

  • Шүүгдэгч Х.М: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
  • шүүгдэгч Т.Э: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
  • шүүгдэгч Х.М: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
  • шүүгдэгч С.А: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ч.Даваахүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Нямлхагвын мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 тал/, гэрч Ч.Даваахүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/, гэрч С.Алтаннавчийн мэүүлэг /1-р хх-ийн 34-35 тал/, гэрч Х.Мянганбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 38 тал/, шүүгдэгч Т.Энэбиш, Х.Мөнхбаатарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Энхтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 тал/, гэрч А.Баярмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/, шүүгдэгч  Х.Мөнхбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65 тал/,   шүүгднгч Т.Энэбишийн яллагдагчаар мэдүүлсэн /1-р хх-ийн 68 тал/, шүүгдэгч Х.Мянганбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/, шүүгдэгч  С.Алтаннавчын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/, хохирогч Д.Одсүрэнгийн мэдүүлэг  /1-р хх-ийн 130-131 тал/, гэрч С.Отгонсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 132 тал/, хохирогч Н.Эрдэнэбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 190-191 тал/, хохирогч Г.Эрдэнэдалайгийн мэдүүлэг /1-р хх-ийн 193-195 тал/, хохирогч Н.Эрдэнэбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 199 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-7 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-тал/, шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-24 УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /1-р хх-ийн 12-14 тал/, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-19 тал/, “ЗАСО” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч Н.Нямлхагвын итгэмжлэл олгосон баримт /1-р хх-ийн 31 тал/, хохирогч Ч.Даваахүүгийн 3 тооны адууны эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №4147 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 49-52 тал/, шүүгдэгч СХ.М, Т.Э, Х.М, С.А  нарын ял шалгах хуудас, “ЗАСО” ХХК-ийн салбарын гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн гэрээ иргэний үнэмлэхийн хуулбар, №01260508 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, /1-р хх-ийн 75-78, 82-85, 86-95, 96-103 талууд/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал, прокурорын санал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 111-114 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 115 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 117-119 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 120-121 тал/, шүүгдэгч Т.Э-ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг үнэлсэн үнэлгээ дүгнэлт, хохирогч Д.Одсүрэнгийн 3 тооны адууг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн Төв аймгийн Баянхангай сумын үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 122-128,137-138 тал/, шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, С.А  нарын Төв аймгийн автотээврийн төв тодорхойлолт, Хасбанк, Төрийн банк, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 151-166 тал/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 175 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 178-183 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 184-185 тал/, хохирогч Н.Эрдэнэбаярын 1, Г.Эрдэнэдалайн 1, нийт 2 тооны адууг 1.600.000 төгрөгөөр үнэлсэн Төв аймгийн Баянхангай сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 201-203 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 3661 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 205-206 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 3662 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 207 тал/, шүүгдэгч Х.Мянганбаатарын хохирол төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 225-229 тал/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 76 тал/, гэм хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 76 тал/, хэргийн газарын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 84-91 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-ны үнэлгээ /2-р хх-ийн 106-112 тал/, хохирогч Э.Ууганбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 193-194 тал/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 191 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тогтоол /2-р хх-ийн 195 тал/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 203 тал/, хохирогч Л.Очирбатын мэдүлэг /2-р хх-ийн 198 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, С.А  нар нь бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг “Улаан хужирын булан” гэх газраас Ч.Даваахүүгийн өмчлөлийн 3 тооны адууг “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь: 

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02 тал/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аптанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг “ Улаан хужирийн булаг” гэх газар байх ба уг газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт чиглэлтэй 50 км зайд байрлах газар байв. Үзлэгийг эхлэхэд ертөнцийн зүгээр баруун талд хар буурал зүсмийн морьны толгой, гэдэс, дөрвөн ширхэг шийр байв.Хэргийн газраас Парламент гэсэн бичигтэй 2 ширхэг тамхины ишийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 03-07 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, .... “Х.Мөнхбаатар нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “ Улаан хужирын булан гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Х.М, Т.Э, , С.А  нарын хамтаар бэлчээр байсан адуунаас 3 тооны адуу бугуйлдаж бариад Туул голын ертөнцийн зүгээр хойд талд талд нядалсан гэх мэдүүлгийн дагуу шалгахад уг газарт адууны сэвс, бараан зүсмийн адууны туурай, зэрэг байсныг яллагдагч Х.М заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 08-11 тал/
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11 тал/,
  • Шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-24 УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /1-р хх-ийн 12-14 тал/,
  • 68-24 УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р 15-19 тал/,
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /1-р хх-ийн 20-21 тал/,
  • “ЗАСО” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч Н.Нямлхагвын итгэмжлэл олгосон баримт /1-р хх-ийн 31 тал/
  • Хохирогч Ч.Даваахүүгийн малын А данс /1-р хх-ийн 80 тал/
  • орон нутгийн үнэлгээний комиссоос гаргасан нядлагдсан 3 тооны адууны үнэлгээ /1-р хх-ийн 50 тал/
  • Хохирогч Ч.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 18 цагийн үед баруун мандалын зүүн хажууд очиж адуугаа бүртгээд гэрлүүгээ явсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө адуугаа хайж явтал баазын гарман дээр 17 тооны адуу маань байсан, тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьтал Улаан хужирын буланд яваад ир энд 3 тооны адууны толгой шийр гэдэс байна гэсэн, 3 тооны адууг маань нядлаад явчихсан байсан, зүс нь хар буурал адуу, хээр адуу, улаан буурал зүсмийн адуунууд байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Д.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Уг тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцаалан зээлдүүлэх гэрээгээр С.А гэх хүн 4.000.000 төгрөгийн зээл сар бүрийн 05-ны өдөр 765.000 төгрөгийн төлбөртэйгөөр 6 сарын хугацаатай зээл авсан учир уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр нь манай компани байгаа юм. Манай байгууллагад мэдэгдэж хэлээгүй хугацаандаа төлбөрөө хийгээд яваад байсан. Манай компаниас гомдол санал нэхэмжлэх зүйл байна. С.А гэдэг хүн зээлийн төлбөрөө сар бүр төлж явж байгаад сүүлийн 2 сарын хугацаанд төблөрөө төлөөгүй. Манай байгууллагад 1.517.850 төгрөгийн хохирол учруулсан уг хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 тал/,
  • Гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би С.А гэх хүнийг танихгүй. Манайд мах худалдаж авдаг хүн махаа аваад мөнгө өгөх болохоор над руу яриад би хэлсэн мөнгийг нь надад хэлсэн данс руу шилжүүлдэг юм. Би С.А гэх хүнийг 5018251891 тоот данс руу нийт 8 удаа мөнгө шилжүүлсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 323 кг 2 тооны адуу өгч 1.352.000 төгрөг авсан. 2018 оны 03 сарын 05-ны өдөр 286 кг 3 тооны авч 709.000 төгрөг авсан. 2018 оны 03 сарын 15-ны өдөр 325 кг 3 тооны адуу өгч 877.000 төгрөг авсан. 2018 оны 03 сарын 17-ны өдөр 261 кг 2 тооны адуу 1.122.000 төгрөг, 2018 оны 03 сарын 21-ний өдөр 2 тооны 276 кг адуу өгч 1.242.000 төгрөг авсан. 2018 оны 03 сарын 31-ний өдөр 393 кг 3 тооны адуу өгч 1.807.000 төгрөг авсан. 2017 оны 04 сарын 01-ний өдөр 3 тооны 444 кг адуу өгч 1.642.000 төгрөгөөр өгсөн. 2018 оны 04 сарын 04-ний өдөр 3 тооны 425 кг адуу өгч 2.034.000 төгрөгөөр өгсөн. 2018 оны 04 сарын 10-ны өдөр 420 кг 3 тооны адууг 2.016.000 төгрөгөөр өгсөн. Манай ажилчин Баярмаа нь авч байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 сарын 15-ыг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Би С.Алтаннавч гэх хүнийг харж байгаагүй танихгүй. Анх 3 сарын 1-ний өдөр надад нөхөр нь гэх залуу мах өгөхдөө өөрийнхөө хотноос муудсан 2 адууг авч ирлээ. Манай нутагт шүлхий гарчихсан гарал үүсэл өгөхгүй байна гээд гуйж байгаад махаа өгөөд явсан юм. Манай нөхөр Алтансүхийн данс байгаа юм. Би энэ дансаар гүйлгээ хийдэг юм. Би Баярмаад сайн захиж хэлээд явсан юм. Би гарал үүсэлгүй мах авч байгаа талаар мэдээгүй. Би 2017 оны 11  сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхлээд 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ирж байгаа махаа өөрөө худалдаж авч байсан. Би мах авч байхдаа тогтмол гарал үүслийн гэрчилгээ авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 тал
  • Гэрч А.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би С.А гэх хүнийг танихгүй зүс танина. 2018 оны 03 сараас эхэлж манайд адууны мах авчирч өгч байсан. С.А нь нөхөртэйгөө 2-лаа саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр мах авчирч өгдөг байсан. Гарал үүсэлгүй гэрчилгээгүй мах өгдөг байсан. Би өөрөө авдаг байсан. Үзэж шалгаад гарал үүслийн гэрчилгээг нь шалгаж махаа авах ёстойн. Би С.А гэх эмэгтэй хүн авчирч өгөөд байхаар нь итгээд хулгайн мах өгч байна гэж бодоогүй. Гарал үүслийн гэрчилгээгүй мах авч байсан нь миний буруу. Надад махаа өгөхдөө би гэрчилгээг нь дараа өгье найдвартай, ямар ч асуудалгүй мах гэж өгдөг байсан. 2018 оны 03 дугаар сараас эхэлж мах өгсөн. өгөхдөө гарал үүслийн гэрчилгээгүй. Адууны мах өгсөн. Нэг өгөхдөө 2-3 адууны мах өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/,
  • шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 04 сарын 09-ны өдөр би өөрийн хадам дүү Т.Энэбиш, төрсөн дүү Х.М-р нарын хамт хөдөө эвдэрсэн мотоциклыг нь авах гэж эхнэр бид хоёр худалдаж авсан саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад шөнө 2 цагийн үед байх, Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас бэлчээртээ байсан адуунаас 3 тооны адууг Т.Э хоёр бугуйлдаж бариад тушиж байгаад нугасалж алаад ачиж яваад Улаанбаатар хотод ирээд эмээлтэд байдаг махны үйлдвэрийн хүнд зараад явсан. Мөнгийг нь дансанд хийнэ гээд 910.000 төгрөг авсан. Хээр, бор, буурал зүсмийн 3 тооны адууг махалж аваад гэдэс дотрыг нь туурай толгойг нь хаяад явсан. Би тамгыг нь хараагүй. Ширийг нь авч явж байгаад замдаа хаячихсан. Би нядалсан газраа зааж өгч чадна. Мөнгөний хэрэг гараад малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Би зээлийн компаний нэр дээр байдаг эхнэрийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би эхнэрийн дансаар хулгайлж зарсан адууны мөнгийг авсан. Миний эхнэр хамт байсан. Тэгэхдээ мал махалж нядалж зарахад оролцоогүй. Манай 2 дүү Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг руу явж байгаад замдаа мотоцикл нь эвдрээд тэр мотоциклыг нь аваад буцаж явахдаа мал махалж зарахаар тохиролцоод махалж зарсан юм. Би тамхи татдаг. Парламент татдаг. Хэргийн газар тамхи татсан ишийг нь хэргийн газар хаясан...” / 1-р хх-ийн 65 тал/,
  • Шүүгдэгч Т.Э-йн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна. Миний мотоцикл Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт эвдрээд маргааш нь хадам ахтай явж янзалж авчирхаар явсан. Улаанбаатар хотоос ахын тоёота приус-20 маркийн 6824 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй орой 20 цагийн үед явсан. Алтанбулаг сум орж мотоцикло янзалчихаад унаад буцаад Улаанбаатар хот руу явж байх замдаа туул голын ойролцоо бэлчиж байсан адуунаас 3 тооны бор хээр зүсмийн адуунуудыг бугуйлдаж бариад голын ойролцоо дэрстэй хэсэгт аваачиж тушиж унагааж байгаад нугасалж алаад махыг нь эвдэж янзлаад машиндаа ачиж гэдэс толгойг нь хаяж ширийг нь аваад явсан. Би тамгыг нь хараагүй. Ширийг нь авч явж байгаад замдаа хаягчихсан. Замдаа явж байгаад хогийн жалга тааралдахаар нь тэнд хаясан. Би 3 тооны адуу нядалсан газраа зааж өгч чадна. Шир хаана хаясан талаараа санахгүй байна. Ярилцаж тохиролцож байгаад хулгай хийхээр хамт явсан юм. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Би мах зарахад явдаггүй. Манай ах эгч хоёр мах зарсан мөнгөө авч ирээд хувааж өгдөг. Улсын дугаар гэрчилгээгүй, улаан өнгийн даюун маркийн мотоциклор явж байсан. С.Алтаннавч хамт явсан. Тэгэхдээ мал гаргах махалхад оролцоогүй. Машиндаа сууж байсан. Машинаас буугаагүй. Би тамхи татдаг. Саарал ЛД клаб гэдэг тамхи татдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын эхээр өдөрөө сайн санахгүй байна ямар ч байсан адуу махалж зарахын өмнө өдөр Т.Э бид хоёр Баянбулаг гэх газраас хүний адуу тууж ирнэ гээд явсан юм бид хоёрыг явж байх замд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мотоциклийн мотор эвдрээд бид хоёр замын унаанд суугаад Эмээлтэд гэртээ очсон. Маргааш нь ах Х.М-ын тоёота приус-20 маркийн 68-24 УНЭ улсын дугаартай машинаар Т.Э, С.А, Х.М бид дөрөв орой Төв аймгийн Аптанбулаг сумын нутагт мотоцикль эвдэрсэн газраа очиж мотоцикло янзалж аваад унаад буцаад хот руу явж байтал голын ойролцоо 30 орчим тооны 1 унагтай адуунаас 3 морь барьж аваад голын ойролцоо тушиж байгаад нугасалж алсан. Тэгээд мөчлөөд машиндаа ачаад толгой, туурай, гэдэс дотрыг нь үлдээгээд ах, бэр эгч 2 машинтайгаа яваад би Т.Энэбишийн хамт мотоциклтойгоо явсан. Би тамгыг нь хараагүй, буурал, бор, хээр зүсмийн 3 тооны морь байсан. Ширийг нь авч яваад Х.М тушаасан байх би сайн мэдэхгүй байна. Би 3 тооны адуу нядалсан газраа зааж өгч чадна. Мөнгөний хэрэг болоод л ийм аргаар мөнгө олсон юм. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна. Бэр эгчийн дансаар аваад бид нар хувааж авдаг юм. Улсын дугаар, гэрчилгээгүй, улаан өнгийн даюун маркийн Т.Э-ийн мотоциклор явж байсан. Би тамхи татдаг, саарал ЛД клаб гэдэг тамхи татдаг. Би зарж байгаагүй манай ах Х.М зардаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/,
  • Шүүгдэгч С.А-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 14 цагийн үед гэрээс өөрийн төрсөн дүү Т.Э, нөхөр Х.М, хадам дүү Х.М нарын хамт нөхөр бид хоёрын худалдаж авсан тоёота приус-20 маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Өндөрширээт бил үү Бүрэн гэл үү суманд очиж ямаа самнана гээд манай нөхөр дагуулаад явсан. Бид нар явах замдаа өмнө нь Т.Энэбиш, Х.М хоёр мотоциклтой явж байгаад мотоциклийнхоо моторыг эвдлээд мотоциклыг нь авах гэж Төв аймгийн Өндөрширээт сум руу яваад эвдэрсэн мотоциклыг нь олоод янзлаад харанхуй болж байхад оройтчихлоо гээд гэр рүүгээ буцахаар болоод явж байх замдаа би унтаж байтал нэг сэрсэн чинь тал дээр хойноо уултай урдаа дэрстэй газар байсан хаана гэдгийг нь би мэдэхгүй байна Т.Э, Х.М, С.А  гурав машины ойролцоо 2 тооны адуу хөтлөөд ирчихсэн байсан. Би яах гэж байгаа адуунууд юм бэ гэхэд манай нөхөр хүнээс авсан юм чи машиндаа байж бай гэж хэлсэн. Тэр гурав адуугаа янзлаад гэгээ орж байхад ачаад хөдөлсөн бид нар шороон замаар явж байгаад Эмээлт ороод намайг гэрт буулгаад нөхөр махаа аваад явсан. Хэний адуу гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан машины хажууд авч ирэхэд бараан зүсмийн адуу байсан. Би машинаас бие засах гээд буухад гадаа гурван ширхэг хээр зүсмийн адууны толгой байсан. Би машинаасаа буугаагүй. Манай нөхөр хүнээс авсан гэхээр нь шөнө хэнээс авах вэ дээ гэж бодоод гадарлаж байсан. Унаж явсан приус 20 маркийн тээврийн хэрэгсэлдээ ачиж ирсэн. Т.Э, Х.М хоёр мотоцикпьтойгоо яваад хот орсон. Зарсан газраасаа миний дансаар авдаг байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирльг төлж барагдуулна. Ломбарданд байдаг юм. Би худалдаж аваад мөнгө хэрэг болоод ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  • Шүүгдэгч Х.М, Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Замын Ховил” гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн 2 тооны адууг Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Даюун маркийн мотоцикпь ашиглан хулгайлж нядласан болох нь:
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар баг Замын Ховил гэх газар байх бөгөөд Улаанбаатар хотоос Бүрэн сум руу явах замын ертөнцийн зүгээр урд талд байрлах уулын зүүн хойд талын энгэр хэсэгт байв. Ертөнцийн зүгээр зүүн хойд тал руу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн мөр байх гэх..” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 117-119 тал/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “....Х.М нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн “ Замын ховил” гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02- нд шилжих шөнө Т.Э-йн хамтаар бэлчээрт байсан адуунаас 3 тооны адуу бугуйлдаж бариад уулын бэлд нядалсан гэх ба уг газрыг яллагдагч Х.М-аар заалгуулан мэдүүлгийг шалгахад уг газарт гурван хэсэг адууны сэвс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл..” /1-р хх-ийн 120-121 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 123-124 тал/,
  • Эд хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 138 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 145-148 тал/
  • Хохирогч Д.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар баг замын ховил гэдэг газар нутгалдаг юм. Манай эхнэр хүүхэд сумын төв дээр байдаг ба би өөрөө хөдөө малаа малалдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой сумын төв орж хоноод маргааш өглөө нь хөдөө гэртээ ирэхэд гэрийн урд талын уулын хормойд шувуу эргээд байсан ба яваад очиход адууны гурван гэдэс байсан. Тэгээд би адуун дээрээ яваад очиход хээр алаг морь хүрэн халзан гүү, цавьдар халзан морь байхгүй байсан. Хээр алаг морь, хүрэн халзан гүү нь холбоотой байсан. Тэгээд би цагдаагийн газар мэдэгдсэн. Хүрэн халзан гүү нь хээлтэй байсан. Тэр олсон гэдэстэй хамт хээлийг нь гаргаад хаячихсан байсан. Нөгөө хоёр нь адууны гэдэс байсан тул би өөрийн адуу гэж таньсан. Мөн манай адуу тэр 3 гэдэс олдсон газрын хажууханд бэлчдэг юм. Би сумын төв рүү явахад манай адуу бүрэн байсан. Алаг морь нь хамрыг нь сэтэлсэн тэнцүүгийн /=/ тэмдэгний тамгатай, нөгөө хоёр нь арвай тамгатай, би тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо барагдуулмаар байна. Би өмнө нь 5 тооны адуугаа алдсан. Эдгээр этгээдүүд хулгайлж авсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/,
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 04 дугаар сарын 01-ний шөнө хадам дүү Т.Энэбишийн хамт би өөрийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Т.Энэбиш өөрийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй мотоциклтой Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянхангай сумын нутагт байдаг хиаман цехээс зам салаад 20 орчим километр яваад замын хажууд бэлчиж байсан айлын адуунаас Т.Э бид хоёр бугуйлдаж барьж аваад бид хоёр нядалж махлаад машиндаа ачиж аваад явсан. Бид хоёр Улаанбаатар хот ороод би махаа Эмээлтэд байдаг махны үйлдвэрт 1.800.000 орчим төгрөгөөр зарсан. Мөнгөө эхнэрийнхээ хаан банкны дансаар авсан. Авсан мөнгөө үрээд дуусгачихсан. Алаг морь, хүрэн халзан гүү, саарал 3 тооны адуу бугуйлдаж барьж аваад махалж гэдэс дотрыг нь, туурай, толгойг нь хаячхаад ширийг нь авч явж байгаад замдаа хаячихсан юм. Би тамгыг нь ажиглаж хараагүй. Би хадам дүүгийн хамт малын хулгай хийх гэж явсан юм. Мөнгөний хэрэг болоод хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм. Манай хүүхэд зүрхны өвчтэй хагалгаанд оруулах мөнгө олох гэж хулгай хийсэн юм. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө би хадам ах Х.М-ын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт баруун дэнж 3-12 тоотоос буюу хадам ах Х.М-ын гэрээс ах машинтайгаа, би мотоциклтойгоо 18-19 цагийн орчимд гараад Баруун аймаг руу явдаг замаар явж байгаад хиаман цех гэх газраас урагшаа баруун тийш зам салаад шороон замд ороод 20 орчим километр явсан байх, явж байтал уулын урд энгэрт айлын адуу бэлчиж байсан юм. Тэгэхээр нь бид хоёр дөхөж очоод 3 тооны адууг бугуйлдаж барьж аваад нэг нэгээр нь нядалж арьсыг хуулаад эвдээд, хадам ахын приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хот руу бид хоёр хөдөлсөн. Улаанбаатар хотод очоод ах махаа зараад мөнгөө авааад надад 200.000 орчим төгрөг өгсөн. Би хадам ахыг хэнтэй хамт, ямар газар хулгайлсан махаа зарсан талаар нь мэдээгүй. Би тамгыг нь анзаарч хараагүй. Хэргийн газраасаа хөдлөөд явж байхдаа хадам ах машинаасаа буулгаж хаясан байх, би тэр талаар мэдэхгүй байна. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээгүй, улаан өнгийн даюун маркийн мотоциклор явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Х.М Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Нурамт” гэх газраас иргэн. Г.Эрдэнэдалайгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн азрага, иргэн Н.Эрдэнэбаярын өмчлөлийн сартай хээр зүсмийн хязаалан насны 1 тооны үхэр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нядласан  болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 175 тал/
  • Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 173 тал/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Уг хэрэгболсон гэх газар нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Нурамт” гэх газар байх ба тус газар нь Төв аймгийн Баянхангай сумын төвөөс ертөнцийн зүгээр чанх урд зүгт 28 км зайд байв. Уг газарт үзлэг хийхэд хонгор зүсмийн 4 ширхэг адууны шийр байх ба түүний хажууд адууны гэдэс дотор байв, түүнээс зүүн талд мөн адууны гэдэс дотор байх ба тус хоёр адууны гэдэс дотрыг ямар нэгэн нохой шувуу идээгүй, цэвэрхэн байв, тус адууны гэдэсний хойд талд 3 метр зайд Парламент нэртэй тамхины иш байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 178-183 тал/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 184 тал/
  • Баянхангай сумын орон нутгийн үнэлгээний комиссын гаргасан үнэлгээ ... “ Хээр үрээ 800,000, Хонгор азрга 800,000 мянган төгрөгөөр тус тус үнэлсэн...” /1-р хх-ийн 202 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-йн 216-219 тал/
  • Хохирол төлсөн баримтууд /1-р хх-ийн 227-229 тал/
  • Хохирогч Н.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багт мал маллаж амьдардаг юм. 2018 оны 03 сарын 21-ний өдөр Жаргалтхааны наадамд явчхаад би гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд манай адуу бүрэн байсан юм. Маргааш өглөө 8 цагийн үед худаг асаагаад адуугаа услаад байж байсан чинь манай сартай хээр үрээ байхгүй байсан. Тэгээд би ойр хавийн хүмүүсээс сурахад өчигдөр байж байсан гэсэн. Тэгээд би гэрийн урд талын жалганд шувуу суугаад байхаар нь очоод үзэхэд адууны 2 гэдэс 4 шийр байсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Гэдэс байсан газар хээр зүсмийн үснүүд зөндөө тарчихсан байсан. Мөн би тэр хоёр үрээгээ өвөлжин тэжээсэн тул нилээн тарган байсан ба тэр адууны гэдэс нилээн тарган байсан. Эцэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 8.000.000 төгрөгөөр авч байсан хурдан удамтай азарга байсан. Уг үрээ нь Сонгинохайрханы тахилгад 7-д орж байсан. Тэрэлжийн тахилгад 8-д орж байсан. Цаашид амжилт гаргах боломжтой хязаалан насны үрээ байсан. Би уг адуугаа 3 сая төгрөгөөр үнэлж байна. Тэр шийр нь хонгор зүсмийн шийрүүд байсан. Эзэн нь Далай гэдэг хүн байдаг юм. Би хохирлоо буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191 тал/
  • Хохирогч Г.Эрдэнэдалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Лүн сумын 1 дүгээр багт Авдрантын урд талд ихэр хар чулуу гэх газар нутаглаж мал малалдаг юм. Манай Эрдэнэбат нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг 2 дугаар баг тул адуугаа таньсан. Тэр адуу шулагдчихсан жалганы хоёр талд байсан гэсэн. Саран дэвсгэртэй дөлтэй гурван нүдэн чандмань тамгатай хонгор зүсмийн хавьчиг азарга байсан. Би өөрийн адуугаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Шүдлэн хязаалан насанд нь суманд уралдаад 12, 10 дугаар байранд орж байсан. Цаашид уралдаад амжилт гаргах боломжтой азарга байсан. Цагаан нуур гэх газар өвөлждөг юм. Манай азарганууд цагаан сарын өмнө манай ахын тэнд очоод байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай ах хонгор азарга чинь байхгүй байна. Энд Эрдэнээгийн нэг адуу шулагдсан байна. Тэнд нь танай тэр азарга чинь өртчихлөө гэсэн юм. 2 хоногийн өмнө нь манай ах хонио хашчихаад Улаанбаатар хот руу очиж хүүхдээ авч ирэх гэж явсан гэсэн. Тэгээд замдаа явж байхад нь манай 6 адуу, Эрдэнээгийн 6 адуу замын хоёр талд байсан гэсэн. Тэр шөнө нь уг хоёр адуу шулагдсан байсан. Шулагдсан газар байсан 4 шийр нь хонгор зүстэй байсан. Мөн өмнөх шөнө нь Эрдэнээгийн адуутай цуг байсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-195 тал/
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед өөрийн хүргэн ах Х.Мөнхбаатарын хамт Улаанбаатар хот Эмээлтэд гэрээсээ харанхуй болж байхад Х.Мөнхбаатар ах өөрийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, бичиг баримтгүй мотоциклтой гарч яваад Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянхангай сум руу явж байгаад засмал замаас шороон зам руу хиаман цех гэх газар руу зам салаад 20 орчим километр газар яваад айлын 30 гаруй адуутай тааралдаад уг адуун дундаас 1 тооны хонгор азарга, 1 тооны сартай хээр үрээний хамт бугуйлдаж барьж аваад ойролцоох жалганд аваачин Х.М-тай нийлж махалж нядлаад үүрээр гэгээ ороогүй байхад Улаанбаатар хот руу хөдлөөд Улаанбаатар хот ороод би шууд гэр рүүгээ яваад хүргэн ах Х.Мөнхбаатар махалсан адууны махаа зарахаар надаас салаад эмээлт рүү явсан ба өглөө нь хүргэн ах махаа 1.600.000 төгрөгөөр зарчхаад ирлээ гээд надтай мөнгөө хувааж авсан. Хулгай хийж мөнгө олох зорилгоор явсан юм. Бид хоёр 1 тооны хонгор азарга, 1 тооны сартай хээр үрээ сүргээс нь барьж авч нядалсан юм. Би уг 2 тооны адууг ямар тамгатай байсан талаар нь анзаараагүй. Бид хоёр бугуйлдаж уг 2 тооны адууг барьж авсан юм. Хохирлыг нь төлж барагдуулаагүй байгаа. Би хохирогч нарын хохирлыг чадахаараа төлж барагдуулна. Манай хүргэн ах Х.М өмсөж явсан хөх өнгийн саравчтай малгайгаа хаяж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220 тал/
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 20 цагийн үед гэрээсээ буюу Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлтын баруун дэнж 3-12 тоотоос би өөрийн эзэмшлийн 68-24 УНЭ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, миний хадам дүү Т.Э өөрийн эзэмшлийн улаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоциклтой яваад бид хоёр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянхангай сумын нутагт засмал замаар явж байгаад засмал замаас ертөнцийн зүгээр баруун гар тийш хиаман цех рүү зам салаад 20 орчим километр газар шороон замаар яваад замд адуу тааралдахаар нь хоёр тооны адуу адуун дундаас нь бугуйлдаж барьж аваад жалганд аваачиж нядалж махлаад миний машинд нядалсан хоёр адууны махаа ачаад Улаанбаатар хот Эмээлт рүү явсан. Т.Э мотоциклтойгоо шууд гэр рүүгээ явсан би машинтайгаа Эмээлтын махны үйлдвэр ороод махаа 1.600.000 төгрөгөөр зараад гэртээ харьсан. Би хамт явсан Т.Э-тэй хулгайлж олсон мөнгөө хувааж авсан. Адуу хулгайлж мөнгө олох зорилгоор явсан юм. Бид хоёр 1 тооны хонгор азарга, 1 тооны сартай хээр үрээ сүргээс нь барьж нядалсан юм. Бид хоёр бугуйлдаж уг 2 тооны адууг барьж авсан юм. Хохирлыг нь төлж барагдуулаагүй байгаа. Төлж барагдуулах арга хэмжээ авна. Би өөрийн өмсөж явсан саравчтай малгайгаа яарч байгаад унагаагаад авалгүй хаяад явчихсан юм. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна мөн маш их гэмшиж байна буруугаа ухаарч байна...” /1-р хх-ийн 121 тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.М, С.А  нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг “Бав” гэх газраас иргэн Э.Ууганбаатарын өмчлөлийн 3 тооны адууг Тоёота Приус 20 маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж нядласан болох нь:

  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 76 тал/
  • Гэм хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 76 тал/
  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “..уг 3 тооны адуу шулагдсан гэх газар нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн нутаг Хиаман цех гэх газарт засмал зам дагуу байрлах Петровис ШТС-ын ертөнцийн зүгээр чанга урд таллд байх Согзай гэх уулын зүүн талын өвөрт байх саравч байх ба” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 84-91 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтол /2-р хх-ийн 124 тал/
  • Эй Жэй Жэй Эм ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/13 тоот алдагдсан малын үнэлгээний “ нийт 4.303.250 төгрөг” тайлан /2-р хх-ийн 106-112 тал/
  • Хохирогч Э.Ууганбаатарын мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Бав" гэх газраас манай 13 толгой адуунаас 3 толгой морь алдсан. Өглөө адуугаа бүртгэхэд морьд харагдахгүй байхаар нь бүртгэж үзэхэд нас гүйцсэн хээр алаг морь зөв талын хаан дээрээ хятад Да үсгэн тамгатай, хээр морь зөв гуандаа хятад Да үсгэн тамгатай, 6 настай, бөөн сүүлтэй хээр морь мөн адил тамгатай, буруу чих цуулбар имтэй, зөв чих урдаасаа ухам имтэй бүдүүн морь алга болсон байсан. Хүрэн морь маань цагаан бөөрөнхий нийлэг материалаар 5-6 метр орчим бугуйл чирчихсэн адуундаа байж байсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Аргалант сумын цагдаа танай алдсан адуу шулагдсан байна гэдгийг хэлээд маргааш өдөр нь ирж Аргалант сумын цагдаатай уулзаад манай адууны толгойнуудыг харуулаад би адууныхаа толгойг таньсан. Дээрх 3 адуу маань уяж хурдлуулж байгаагүй, цэвэр Монгол адуу байгаа. Манай адууг хулгайлсан Мөнхбаатар, Мянганбаатар, Энэбиш нараас хохирлын 3 сая төгрөг хүлээж аваад байгаа. Одоо 1.700.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-94 тал/
  • Гэрч О.Отгонбаярын “...дээрх гурван тооны адуунуудын толгойнууд хоёр нь хээр зүсмийн, нэг нь хээр халзан юм уу алаг юмуу гэмээр дөрвөн шийр нь цагаан байсан...манай хүү О.Лхагва-Очир нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш харсан гэсэн...шулаад 2-3 хонож байгаа юм шиг байна...засмал зам ойрхон байдаг болохоор хөдөлгөөнтэй байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96 тал/
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай бага охин М.Мандухай нь зүрхний хагалгаанд орох шаардлага гараад үнэ төлбөр их өндөр байсан учир мөнгө олох гээд чадахгүй болохоороо мал хулгайлах санаа төрж, төрсөн дүү Х.М, эхнэрийн хамаатны дүү Т.Э нарыг дагуулаад 2018 оны 04 дүгээр сарын эхэн үеэр өдрийг нь сайн санахгүй байна. Х.М, Т.Э нар мотоцикльтой, би өөрөө лизингээр худалдаж авсан 68-24 УНЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотын Эмээлтээс баруун зүгт засмал замаар 20-21 цагийн орчим явсан. Тэгээд явсаар байгаад Хиаман цех гэж хүмүүс ярьдаг газрын засмал зам дагуу байрлах Петровис шатахуун түгээх станцын наагуур замаас урагшаа явсан шороон замаар явж байтал шороон замын зүүн тал полины захаар адуу байж байхаар нь тухайн адуунаас бид гурав 3 толгой бараан зүсмийн адууг бугуйлдаж барьж аваад бугуйлаар хөтлөөд засмал замаас салж явж байхад уулын энгэрт харагдаж байсан эзэнгүй саравчин дээр авч очоод ар талд гурвууланг нь нядалж, газар дээр нь толгой, шийр, гэдсийг нь үлдээж, миний Приус машины ар талд 3 адууны махаа шийртэй нь ачиж явсан. Нэг нь хөл алаг мөн сартай байсан, бусад талаараа бараан зүсмийн 3 толгой адуу байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100 тал/
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн 3 толгой адууг бол 2018 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос Эмээлтэд байх хүргэн ах М-ын гэрээс М ах, дүү нь М нарын хамт, М бид хоёр мотоцикль унаад, М ах өөрийнх нь унадаг саарал өнгийн 68-24 УНЭ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй харуй бүрий болж байх үед цагийг нь сайн санахгүй байна баруун чиглэлд засмал замаар явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын наад талын уулзвараар урагшаа шороон зам руу салсан. Тэгээд тэндээсээ 10 орчим км явж байтал шороон замын зүүн талд тариалангийн полины захад байсан адуунаас 3 толгой 4 шийр цагаан гэмээр юм уу нэг адуу, нөгөө хоёр нь болохоор бараан зүсмийн хоёр тооны адууг бугуйлдаж бариад уулын энгэрийн саравчин дээр очиж саравчны ард нөгөө гурван адууг М, М бид гурав нэг нэгээр нь цувуулж унагаад, нугасалж цуслаад тэнд нь янзалж газар дээр нь толгой, шийр, гэдсийг нь үлдээгээд мах, ширийг нь Мөнхбаатар ахын Приус 20 машины ард ачиж явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101тал/
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би төрсөн ах М, бэр эгч А-ийн төрсөн дүү Энэбиш нарын хамтаар 2018 оны 04 дүгээр сарын эхээр одоо яг өдрийг нь санахгүй байна Эмээлтээс баруун тийш засмал замаар явж байгаад шороон зам руу буугаад хэсэг адуу тааралдахаар нь гуравуулаа элбээд бараан зүсмийн 3 адуу барьж аваад засмал замд ойрхон харагдаж байсан эзэнгүй айлын өвөлжөөний ард авч очоод 3 толгой адуугаа нядалж, махлаад тухайн газарт гэдэс, толгой, шийрийг нь үлдээгээд махаа Мөнхбаатар ахын 68-34 УНЭ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Эмээлт зах руу орж ирээд махаа Мөнхбаатар ах тушаасан. Би 300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутгаас иргэн Л.Очирбатын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, нядласан болох нь:

  • Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 191 тал/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тогтоол /2-р хх-ийн 195 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 203 тал/
  • Хохирогч Л.Очирбатын малын А дансны хуулга /2-р хх-ийн 213-215 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 221,224,227 тал/
  • Хохирогч Л.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны орой гэрийн гадаа халтар азаргаа чөдөрлөөд аргамжиж орхисон. Тэгээд 05 цагийн үед босоод аргамжаатай азаргаа авах гэтэл байхгүй байхаар нь алдуурчихсан юм байх гээд 10 цагийн орчим адуу руугаа очтол байхгүй тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй. Маргааш нь үргэлжлүүлэн хайсан. Тэгээд олдоогүй. Тэгсэн сумын цагдаа алдсан азарга байна ирж уулзана уу гэхээр очиж уулзсан. Зүс төл сайтай морь хаздаггүй номхон уналга эдэлгээ даах чадвартай байсан. Одоо үеийн зах зээлийн ханшаар 3 сая төгрөгөөр бодож нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198 тал/
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2018 оны 05 дугаар сарын эхээр цаг хугацаагаа сайн санахгүй байна Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 хороо эмээлтээс 18 цагийн үед гэрээсээ гараад орой замын унаанд суугаад 19-20 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сум ороод сумын төвөөс урагш явж байтал айлын гадаа аргамжаатай 1 тооны азарга байсан. Би тэр азаргыг барьж аваад унаад Улаанбаатар хот Эмээлтэд очоод ах Баярцогтын хашаанд өөрийн төрсөн дүү Х.М, хадам дүү Т.Э хоёрыг дуудаад авч ирсэн азаргаа нядлаад маргааш орой нь эмээлтэд махны үйлдвэрт тушаасан. Би архи уугаад 61 гарам орно гэж явж байгаад Төв аймгийн Батсүмбэр орсон. Би хулгай хийх гэж явсан. Гадаа харанхуй болсон байсан тул би хулгайлсан азаргаа унаад замын хажуугаар яваад эмээлт орсон юм. Махалсан махаа 800 гаруй мянган төгрөгөөр зарсан. Би бэлнээр мөнгөө авсан. Би Э, Мөнхбаатар хоёрт тус бүрт нь 200000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-233 тал/
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 05 дугаар сарын эхээр байх сайн санахгүй байна, хүргэн ах Х.М Төв аймгийн Батсүмбэр сумаас 1 тооны хар азаргыг махалмаар байна гээд Х.М бид хоёрыг гэрээс дуудаад Баяртогтох ахын хашаанд авчирсан адууг нь үүрээр махалсан. Махаа Х.М ах өөрөө зарсан, надад 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230-231 тал/
  • Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын эхээр байх хугацаагаа сайн санахгүй байна манай ах Х.М Төв аймгийн Батсүмбэр сумаас 1 тооны хар азарга авч ирээд энэ азаргыг махалмаар байна гээд Х.Мр бид хоёрыг гэрээс дуудаад Баярцогт ахын хашаанд авчирч ирсэн адууг нь үүрээр махалсан. Махаа Х.М ах өөрөө зарсан ба надад 200.000 төгрөг өгсөн...би хулгайн адуу гэдгийг мэдэж байсан...би үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэпүүлэг /2-р хх-ийн 234-235 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар: 

              Шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг “Улаан хужирын булан” гэх газраас иргэн Ч.Даваахүүгийн өмчлөлийн 3 тооны адууг,

              -шүүгдэгч Х.М, Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “ Замын Ховил” гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн 2 тооны адууг,

  • шүүгдэгч Х.М Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Нурамт” гэх газраас иргэн. Г.Эрдэнэдалайгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн азрага, иргэн Н.Эрдэнэбаярын өмчлөлийн сартай хээр зүсмийн хязаалан насны 1 тооны адууг,
  • шүүгдэгчХ.М, Х.М, Т.Э нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг “Бав” гэх газраас иргэн Э.Ууганбаатарын өмчлөлийн 3 тооны адууг,

-шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э  нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутгаас иргэн Л.Очирбатын өмчлөлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, нядлаж, бусдад 11.403.250 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг тус тус бүрэн хангасан.

Шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, тус тус гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нарын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Даваахүүд 2.400.000 төгрөгийн, хохирогч Д.Одсүрэнд 2.100.000 төгрөгийн, хохирогч Г.Эрдэнэдалайд 800.000 төгрөгийн, хохирогч Н.Эрдэнэбаярт 800.000 төгрөгийн, хохирогч Э.Ууганбаатарт 4.303.250 төгрөгийн, хохирогч Л.Очирбатад 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Шүүхээс хохирогч Ч.Даваахүү, Д.Одсүрэн, Г.Эрдэнэдалай, Н.Эрдэнэбаяр, Э.Ууганбаатар, иргэний нэхэмжлэгч Д.Нямлхагва нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөр барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тус тус мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Х.М,  С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.М, Т.Э,  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” ялын дүгнэлтийг,  

-Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “Х.М, Х.М, Т.Э, С.А нар нь гэм буруугаа хүлээгээд өөрсөддөө дахиж ийм үйлдэл хийхгүй гээд дүгнэлтийг хийсэн. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Х.М,  С.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч Х.М, С.А нарын хувьд 5-11 насны 4 бага насны хүүхэдтэй, 5 настай хүүхэд нь зүрхний хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, шүүгдэгч Х.М-ын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээсэн зэрэг байдлыг харгалзаж үзээд хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч Х.М, Т.Э нарын хувьд хохирлоо бүрэн барагдуулсан, Х.М р нь 4 нялх хүүхэдтэй, Т.Э нь ээж, аавтайгаа амьдардаг зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж өгнө үү. Х.М нь энэ хэрэгт 159 хоног цагдан хоригдсон, Т.Э нь 166 хоног цагдан хоригдсон байдаг. Эдгээр цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж өгнө үү. Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж барагдуулсан. Тийм учраас үнэлгээгээр нь оруулж улсын орлого болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Х.М, С.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд,

-шүүгдэгч Х.М, Т.Э,  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.

 

-шүүгдэгч  Х.М,   С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг,

-шүүгдэгч  Х.М, Т.Э, нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатар, Т.Энэбиш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг тус тус хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

            Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг, “Парламент” гэсэн бичиглэл бүхий тамхины иш 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

-хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Мөнхбаатарын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 168 хоногийг, шүүгдэгч Т.Энэбишийн 2018 оны 08 дугар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 162 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.Анарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius-20” маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ЗАСО” ХХК-ийн эзэмшлийх бөгөөд тус тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Алтаннавч, “ЗАСО” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2017/296 дугаар 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг зээлэх тухай Зээлийн гэрээгээр унаж явах нөхцөлтэйгээр барьцаалж, зээл төлөгдөх хүртлэх хугацагаар тус компанийн нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А нь “ЗАСО” ХХК-д хохирол төлбөргүй болсон зээлээ бүрэн төлсөн гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius-20” маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗАСО” ХХК-ийн эзэмшлийн тоёота приус маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.868.900 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нараас хувь тэнцүүлэн 1.717.255 төгрөгийг тус тус гаргуулж,

-харин шүүгдэгч Т.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль түүний эзэмшлийнх гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлдэг бөгөөд ямар нэгэн гомдол санал гаргаагүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, мөнзүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар шүүгдэгч Т.Энэбишийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №15 дугаартай битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 265.900 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овгийн Х.М, М овгийн Т.Э нарыг бусдын олон тооны адууг хулгайлах гэмт хэргийг,

-шүүгдэгч О овгийн Х.М, Ж овгийн С.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М,  С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Х.М, Т.Э,нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.М, Т.Э, нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х.М,  С.А нарт тус тус үүрэг болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Х.М, С.Анар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ын цагдан хоригдсон 168 хоногийг, Т.Э- цагдан хоригдсон 162 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн зүйлгүй, Х.М, Х.М, Т.Э, С.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Мянганбаатар, С.Алтаннавч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг, “Парламент” гэсэн бичиглэл бүхий тамхины иш 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗАСО” ХХК-ийн эзэмшлийн тоёота приус маркийн 68-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.868.900 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.М, Х.М, Т.Э, С.А нараас хувь тэнцүүлэн 1.717.255 төгрөгийг тус тус гаргуулж,
  • шүүгдэгч Т.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №15 дугаартай битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 265.900 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Олхун овгийн Х.М,  С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М, С.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА