Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2019/0221/Э |
Дугаар | 222 |
Огноо | 2019-07-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 222
2019 07 25 2019/ШЦТ/__
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар
-шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1834006200456 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 38-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168, 169-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 434 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Бн овогтГ.Д /Регистрийн дугаар: __67062917/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 11- ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Анар” хүнсний дэлгүүрийн үүдэнд “гар утас авсан” гэх шалтгаанаар О.Мөнгөнтулгын бөөрөн тус газар цаас зүсэгчийн ирээр хатгаж, улмаар эрүүл мэндэд нь “зүүн бөөр хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Д: “Би 2018 оны 8 сард нэг уурхайд оёдолчингоор 20 хоног ажилчаад амрах хугацаа болоод Сувд дээр үл таних 2 хүнтэй архи уугаад тэгээд хашаа налаад унтсан байсан. Тэр үед О.Мөнгөнтулга гэдэг залуу миний халааснаас гар утас аваад хашааны буланд өвс рүү шидсэн байсан. Тэр хооронд манай явах гэж байсан нөхдүүд намайг сэрээж авах гэж байхад Ууганболд гадаа явж байсан залуу руу заагаад тэр ногоон футболктай залуу таны гар утсыг авсан гэж хэлсэн. Би Мөнхтулгаас утсаа нэхсэн чинь өөдөөс муу хөгшин кобра давраад байгаарай. Би чиний утсыг авсан юм уу гэж хэлсэ. Тэгээд цаашаа эргэнгүүт нь би айлгах санаатай өмдний халаасанд цаасны зүсэгчийн ир байсан. Тэрүүгээр зүүн бөөр хавьцаа зүсээд хаясан. Тэгээд байж байтал Батчулуун гээд цагдаа ирсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/, хохирогч О.Мөнгөнтулгийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн №537 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 тал/, шүүгдэгч Г.Дарханы гэрчээр гөсөн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, гэрч Т.Ууганболдын мэдүүлэг /хх-ийн 22 тал/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 24 тал/, шүүгдэгч Г.Д-ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, Шүүгдэгч Г.Д-ы мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 12-р хуудас/, хохирогч О.Мөнгөнтулгийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, хохирогч О.Мөнгөнтулгийн эмчийн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/ болон шүүгдэгч Г.Д-ы хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 11- ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Анар” хүнсний дэлгүүрийн үүдэнд “гар утас авсан” гэх шалтгаанаар О.Мөнгөнтулгын бөөрөн тус газар цаас зүсэгчийн ирээр хатгаж, улмаар эрүүл мэндэд нь “зүүн бөөр хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Д-ы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч О.Мөнгөнтулгын биед “зүүн бөөр хэсэгт шарх “ гэмтэл учруулсанГ.Д-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч О.Мөнгөнтулгын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Д-ы бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Д-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч О.Мөнгөнтулга нь мөрдөн байцаалтын шатанд “...би Г.Д ахад ямиар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хх-ийн 19 тал/, шүүхээс хохирогч О.Мөнгөнтулгад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, гэм буруугийн хуралдаанд мөн адил оролцохгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нь “Г.Д нь санаатай шүүх хуралдаанд саад учруулаагүй гэдгээ шалтгаанаа тайлбарласныг нь харж үзнэ үү, мөн хохирол санал гомдол байхгүй зэргийг харгалзан торгуулын хамгын багаар буюу 450 нэгжээр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна
Шүүгдэгч Г.Д-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Г.Д-г мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж,
Уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчГ.Д нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: