| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00249/И |
| Дугаар | 103/ШШ2016/00289 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2016/00289
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2016/00289 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах Автожим ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Шарнууд овогт Алтан-Очирын Очирмөнхөд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Очирмөнх нь 2014 оны 7-12 дугаар сарын 12.000 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын 24.000 төгрөг, 2016 оны 1-4 сарын 8.000 төгрөгийн хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр болох нийт 44.000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Очирмөнх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГ-ын нэхэмжилсэн хогны төлбөр 44.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 1-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГ нь хариуцагч А.Очирмөнхөөс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Очирмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ...,Автожим ОНӨААТҮГ-ын нэхэмжилсэн хогны төлбөр 44.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 1-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Автожим ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй, Шарнууд овогт Алтан-Очирын Очирмөнхөд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 44.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.Очирмөнхөөс тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Автожим ОНӨААТҮГ-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ