Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 204

 

2016 оны 07 сарын 05 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00204

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А  ББСБ ХХК-ийн шаардсан 12 308 284 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид нь 12 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 0000 УБР улсын дугаартай ZVW305165766 тоот арлын дугаартай Toyota Prius 30 маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 211 883 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б  улсын тэмдэгтийн хураамжинд 206 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ