Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/274

 

 

   2019              09              18                                                     2019/ШЦТ/274                                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

иргэдийн төлөөлөгч Д.Зоригт,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын  прокурор Б.Эрхэмбаяр,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа, түүний өмгөөлөгч М.Чимэдбадам, Д.Ганбат,

гэрч Д.Хадбаатар,

шинжээч Б.Хос-Эрдэнэ

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У. овогт Б. Б-д холбогдох эрүүгийн 1834000000154 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овогт Б.Б Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Төв  аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Нарстайн 1-15 тоотод оршин суудаг байсан, урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай талаар Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэд /1-р хавтас хх-89 тал/ тусгагдсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар иргэн М.Мөнхбаатарыг Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар хоёр удаа буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан, мөн шүүгдэгч Б.Б нь галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 5 сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газар байсан. П.Андруш бид хоёр ууланд явна гээд ярьсан байсан. Тэр өдөр гэртээ байхгүй айлын ногооны талбай дээр байсан. Тэгээд би П.Андрушийг явах уу гэсэн чинь явъя би гэртээ очоод морь малаа эргүүлээд ирье гэсэн. Би болохоор П.Андруушийн гадаа юм аа орхисон байгаа гээд явж ирсэн. Бид хоёр Төстийн рашаан явъя гэж бодож байсан. Тухайн үед би 1-2 шил архи уусан байсан. Маргалдсаны улмаас хохирогч Мөнхбаатарыг айлгая гэж бодсон. Эхлээд хий буудсан. Дараа нь чиглүүлж буудаагүй мод руу буудчихлаа гэж бодсон. Намайг талийгаачийг буудчихлаа гэхэд би арай үгүй байх гэж бодсон. Тэгээд Д.Хадбаатар гэрч миний бууг авсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа: “...Миний дүү хөдөлмөрч, нямбай хүн байсан. Өөрийн гэр бүл ах дүү нарыгаа халамжилж авч явдаг, ихийг хийж бүтээж яваа насандаа амь насаа алдсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Миний дүүг танихгүй анх удаагаа харсан гэж яриад байгаа тэгсэн хэрнээ чамайг ална шүү гээд буудаад алчихдаг. Урьд нь таниж мэдэхгүй хүн байсан гэдэг утгаар энэ хүн захиалгаар ямар шалтгаанаар алчихав гэдгийг гайхаж байна Өөрөө залуухан хүн байна. Сайхан амьдрах насан дээрээ хүнийг ч хохироогоод өөрийгөө ч хохироогоод бид нарын хувьд үнэхээр их харамсалтай байна. Бид нар дүүгийнхээ амь насыг тодорхой хэмжээгээр үнэлж байгаа. Хоёр хүүхэдтэй нэг нь оюутан, нэг нь 11 дүгээр ангид сурдаг. Энэ хүүхдүүдийг залж явдаг хүний амь насыг хохироосон. Би дүүгийнхээ амь насыг 40 000 000 төгрөгөөр үнэлж байна. Оршуулганы зардал өгөөгүй. Хүний урманд нэг ч удаа ирж уулзаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-03-05 тал/, Төв аймгийн Батсүмбэр сум Сөгнөгөрийн голын ойролцоо Мягмар овогтой Мөнхбаатар нь буудагдаж нас барсан гэх хэргийн газрын үзүүлэлт /1-р хавтас хх-06-12 тал/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-13 тал/, Мягмар овогтой Мөнхбаатар буудуулсан байдалтай нас барсан хэргийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-14-19 тал/, талийгаачийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-20 тал/, М.Мөнхбаатарын өмсөж байсан хувцасны гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-21 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-22 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-23-24 тал/, хэв загвар дээж авсан тэмдэглэл /1-р хавтас хх-25-26 тал/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтас хх-27-28 тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хавтас хх-29 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-31 тал/, №0000215961 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хавтас хх-34 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-38-39 тал/, гэрч Д.Хадбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-40-41, 139, 2-р хавтас хх-215 тал/, гэрч Ц.Чинбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-42-45 тал/,  гэрч Ж.Арвинжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-46-47 тал/, гэрч О.Даваадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-48-49 тал/, гэрч Л.Энхсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-50-51, 144 тал/, гэрч У.Эрдэнэжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-52-53, 143 тал/, гэрч Я.Нямбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-54-56 тал/, гэрч Б.Нямбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-57-58 тал/, гэрч Б.Тэрбишээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-59-60 тал/, гэрч С.Оюунгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-61-62, 141 тал/, гэрч П.Андрушаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-63-64, 145 тал/, гэрч Ц.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-65-66, 142 тал/, гэрч Б.Баатарсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-67 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №63 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /1-р хавтас хх-69-70 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №3742 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-72-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5664 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-78 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5666 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-80-82 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3740 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-84-86 тал/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /1-р хавтас хх-89-91 тал/, Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-103 тал/, гэрч Г.Мөнгөнхазаараас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-140 тал/, шинжээч Б.Хос-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-146-147 тал, 2-р хавтас 185 тал/, гэрч С.Энхмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-167 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-178-181 тал/, гэрч А.Учрахбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-182, 223 тал/, гэрч Ш.Эрдэнэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-188-189 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1644  дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-187-189 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-203-205 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтас хх-216-218 тал/, мөрдөн байцаалтын 1834000000154 дугаартай хэрэгт гэрч Д.Хадбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургууд /2-р хавтас хх-219-222 тал /, гэрч А.Учрахбаярт сум, сумны хошууг үзүүлж байгаа гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас хх-224 тал/ болон бусад баримтууд, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

        

Шүүгдэгч Б.Б-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар иргэн М.Мөнхбаатарыг Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар хоёр удаа буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-03-05 тал/, Төв аймгийн Батсүмбэр сум Сөгнөгөрийн голын ойролцоо Мягмар овогтой Мөнхбаатар нь буудагдаж нас барсан гэх хэргийн газрын үзүүлэлт /1-р хавтас хх-06-12 тал/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-13 тал/, Мягмар овогтой Мөнхбаатар буудуулсан байдалтай нас барсан хэргийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-14-19 тал/, талийгаачийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-20 тал/, М.Мөнхбаатарын өмсөж байсан хувцасны гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-21 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-22 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-23-24 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-31 тал/, №0000215961 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хавтас хх-34 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №63 дугаар “1.Талийгаач М.Мөнхбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр холын зайнаас буудагдаж нурууны баруун талаас хэвлийн зүүн урд руу нэвтэрч нарийн бүдүүн гэдэс чацархайг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрхи гэмтэл галт зэвсэгийн холын зайн буудалтаас 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цочмог цус алдалтаас болж нас баржээ. 5. Талийгаачийн цус нь 1 бүлгийн харъяалалтай байна. 6.Талийгаачийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /1-р хавтас хх-69-70 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №3742 дугаартай “1.Шинжилгээнд 7,62 мм-ийн 1943 онд /хуучинаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, гол төмрийн урдаас тайрч гар аргаар овоог суулгасан, байлдааны зориулалттай Мосины 1891/30 загварын винтов бууг ирүүлсэн байна. Энэ буу нь буудлага үйлдэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй, шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио нь шинжилгээнд ирүүлсэн ВОК-740 дугаартай замагаар буудагдсан байна. Жич: Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөр элэгдэж бянтны мөр үүсгэхээргүй болсон ба шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь элэгдэж муудсан гол төмөртэй буунаас буудагдсан байна. 3. Дээрх шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсгээр үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлэн хураан авсан хошуу хонгионы санд бүртгэлгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-72-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5664 дугаар “-Шинжилгээнд ирүүлсэн замагны 740 дугаартай винтов маркийн буунаас дарь тортог илэрч байна. -Шинжилгээнд ирүүлсэн замагны 740 дугаартай винтов маркийн буугаар гол төмрийг цэвэрлэснээс хойш 2 удаа буудлага үйлдсэн байна. -Хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-78 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5666 дугаартай “-Шинжилгээнд ирүүлсэн улаан алаг өнгийн цамцны ханцуйнаас бэхжүүлж авсан арчдаст дарь тортогны үлдэц элемент илэрсэн. -Шинжилгээнд ирүүлсэн Д.Хадбаатар, М.Мөнхбаатар, Д.Чинбаатар нарын гарын арчдасууд болон ногоон өнгийн курткаас бэхжүүлж авсан арчдас тус бүрээс ямар нэг дарь тортогны элементүүд илэрсэнгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-80-82 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-178-181 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хавтас хх-216-218 тал/, мөрдөн байцаалтын 1834000000154 дугаартай хэрэгт гэрч Д.Хадбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургууд /2-р хавтас хх-219-222 тал /,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаагийн: “...Намайг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ буюу Улаанбаатар хотод байж байсан чинь талийгаач дүү Мөнхбаатарыг маань Төв аймгийн Батсүмбэр сумын зуслангийн байшин дээрээ байж байгаад хүнд буудуулчихлаа гэж талийгаачийн эхнэр Туул надад хэлсэн. Тухайн үед би нөхөр Хосбаярын хамт түрүүлээд Батсүмбэр суманд ирсэн чинь талийгаач дүү Мөнхбаатар маань зуслангийнхаа газрын урд талын газарт байх байшингийн ар талд нас барсан байсан” гэж ярьсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-38 тал/, 

гэрч Д.Хадбаатарын: “... Ингээд талийгаач хөрштэйгээ юм яриад нөгөө архинаасаа татаад байшингийнх нь хажууд сууцгааж байсан чинь 30 орчим минут өнгөрсөний дараа Баагий, Андуу хоёр морьтой хашааны урдуур өнгөрөхдөө Баагий энэ муу халзан пизда яасан том пизда бэ чамайг алнаа пизда минь гээд хашгираад байсан ба анх ирэхдээ буугүй байснаа тэгж хашгирахдаа нуруундаа буу үүрчихсэн байсан. Тэгэхээр нь ах чи юу гээд байгаа юм бэ зүгээр дуугүй явчих гэхэд нь буцаад хашааны урдаас баруун талаар нь тойрч гол руу орж зүүн тийш явж ирээд байшингийн ардуур урсаж байгаа голын урд байшингийн ард байх торон хашааны хаалганы гадна ирчихээд дахиад талийгаачийг хөөе пизда минь чи чаддаг юм бол босоод гараад ир гээд хашгираад дуудаад байхаар нь талийгаач байшингийн ард талд гараад очсон. Би цуг очсон тэгэхэд талийгаач хашааны хаалга руу тулаад очсон чинь морьтойгоо гол руу буцаад орсон. Тэгэхээр нь талийгаач чи хүн дуудчихаад буцаад байшин руу алхсан чинь Баагий буугаа мөрнөөсөө аваад голын дунд морьтойгоо зогсож байгаад буудсан чинь сум нь хашааны хаалганы гадаа цаахан талд нь газар оносон. Би хаалганых нь наад талд байсан болохоор сайн харсан тэгсэн Баагий морьтойгоо хашааны хаалга руу ойртож ирээд буугаа дахиад цэнэглээд талийгаач руу чиглүүлж байгаад талийгаач Мөнхбаатарыг арагшаа харсан байхад нь буудсан ба талийгаач урагшаа хараад унахаар нь би Баагий руу гүйж очоод бууг нь булааж аваад сандарсандаа талийгаачийн наахан очиж замгийг нь татаж хонгиог нь хаяад замгийг нь хармаалаад бууг нь аваад дээшээ пад трактортой явах байсан ба эргээд хартал Баагий талийгаач дээр оччихсон наадахаа өөд харуулаач гэх дуу гарч байсан. Хажууд нь байшингийн эзэн ах яасан буудчихсан юм уу гээд байж байхаар нь би трактороо асаагаад талийгаачийн зуслангийн байшин дээр очиж Дээдий, Мөөжиг гэх хоёр ажилтаныг нь аваад буцаад хэрэг болсон гэх газар ирсэн чинь Баагий байхгүй морьтойгоо явчихсан нөгөө байшингийн эзэн ах ганцаараа байхаар нь талийгаач Мөнхбаатар ах дээр гүйгээд очсон чинь ах нас барчихсан байсан ” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-40-41 тал/,

гэрч Ц.Чинбаатарын: “...Тэгтэл хашааны гадна нэг нөхөр морио уячихаад явган алхаж бид нар дээр ирээд Андууг явъя гэж хэлээд хамт суугаад би тэр архийг нь аягалаад сууж байтал Андуу босоод би явлаа гээд ганцаараа яваад өгсөн. Тэгсэн талийгаач Андууг явъя гэж ирсэн залууд чи яв би энэ ахтай танилцаж жоохон юм яримаар байна гэхэд нөгөө залуу талийгаачид ах газар сонирхохгүй юу зарах газар байна гэж хэлэхээр нь талийгаач чи яв гэж жаахан ширүүхэн хөөсөн гэхдээ маргаж муудаагүй тэгээд яваад өгсөн. Тухайн үед талийгаач жаахан халамцуу ирсэн хамт яваа залуу нь эрүүл явж байсан. Талийгаачийг буудсан морьтой ирсэн залуу бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь анзаарч хараагүй. Талийгаач надад энэ нутгийн хүмүүст нүүр өгч болдоггүй юм гээд бид хоёр талбайн ажил төрөл яриад сууж байтал Андуу нөгөө морьтой ирсэн залуу 2 хашааны урдуур баруунаас зүүн тийшээ өнгөрөөд явж байснаа бид нарыг хараад талийгаачид хандан энэ яасан том том дуугардаг нөхөр бэ, гэж хэлээд буцаж хашааны урдуур яваад хашаанд орж ирэхгүй хашааг баруун талаар нь бүтэн тойроод бид нарын хойно хашааны явган хаалга нь дээр ирж голд морьтойгоо зогсож байгаад талийгаачийг дуудсан тэгэхэд бид нарын хажуунаас талийгаач боссон тэгтэл хамт ирсэн залуу нь дагаад босохоор нь би бөөн зодоон болох нуу гэж айгаад хиам зүсэж байсан хутгаа аваад байшиндаа ортол 2 удаа буун дуу гарахаар нь гүйгээд гараад иртэл талийгаач байшингийн хойно доошоо хараад хэвтчихсэн хамт явсан залуу нь буудсан залуугийн хажуунаас буудчихлаа хойд талын явган хаалганы тэндээс ирж харагдсан. Тэгээд би талийгаачийг дээш нь эргүүлж харуулахад хэвлий хэсэг нь цус болоод шархаар нь өөх цухуйж харагдсан миний хажууд талийгаачийг буудсан залуу мориноосоо буугаад ирчихсэн талийгаачийг дээш нь харуулахад хамт өргөж эргүүлээд явчихсан. Харин талийгаачтай хамт ирсэн залуу хүн дуудна гээд тракторлуугаа гүйгээд явсан би өөрийнхөө машин дээр ирээд машинаа асаагаад талийгаач дээр очиход нөгөө буудсан залуу явчихсан би ганцаараа талийгаачийг өргөж машинд оруулж дийлэхгүй байсан.  Тэгээд талбайн эзэн Ууганбаяр луу утсаар залгахад түүний эхнэр Гантулга авахаар нь танай энд хүн буудчихлаа цагдаа түргэн хурдан дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-43-44 тал/,

 гэрч О.Даваадоржийн: “ ...Тухайн үед архинаас нь нэг татаад дууссан ба Б Ариунаа бид хоёртой хамт явж чадахгүй морь туранхай байгаа харин Андуу ахтай ойрын газар явна гээд голын урагшаа Андуугийн гэр лүү туранхай хээр морьтойгоо явсан юм. Түүнээс хойш Бтэй уулзаагүй ба орой нь Б хүн буудсаныг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-48-49 тал/,

гэрч Л.Энхсүхийн: “Тэгээд бид хоёр юм хийж байгаад 14 цагийн үед хоолоо хийчихээд унтаж байсан чинь доороос Эрдэнэжаргал бид хоёр дээр Хадаа трактортой ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа гээд бид 3 доошоо явсан. Тухайн үед Хадаа Винтов буутай орж ирээд түүнийгээ гудсан дор хийж орхиод гарсан. Бид гуравыг захирлын зуслангийн доод талд байх хашаатай жижиг байшин дээр очиход тус байшингийн ард талд захирал дээшээ хараад нас барсан байсан. Хадбаатар бидэнд эндхийн нэг хүн Мөнхбаатар ахыг ална гэж заналхийлж байгаад буу авчираад 2 удаа буудсан. Эхний сум нь оноогүй газар оносон дараагийн сум нь оносон гэж байсан” /1-р хавтас хх-50-51 тал/,

гэрч У.Эрдэнэжаргалын: “ ... 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед захирал маань хамаатны дүү Хадбаатарын хамт доошоо урьд шөнө унаж ирсэн машинаа тавина гээд явсан. Тэгсэн чинь 14 цагийн үед Хадбаатар ганцаараа нэг винтовтой ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа гээд нөгөө винтовоо гудсан доор хийгээд бид гурав доошоо явсан. Тэгээд доор байх хашаанд байх байшингийн ард талд очиход захирал талийгаач Мөнхбаатар маань дээшээ харсан байдалтай нас байсан юм. Хадбаатар бидэнд ярихдаа тухайн байшингийн эзэн болон Андуу гэдэг залуу Хадбаатар талийгаач нарыг байхад тухайн талийгаачийг буудсан залуу ирээд согтуурахаад байхаар нь талийгаач яв гээд явуулсан юм гэсэн. Тэгээд нөгөө залуу нь эргэж морь унаж буу үүрч ирээд талийгаачийг ална гэж байгаад буудсан гэж бидэнд ярьсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-52-53 тал/,

гэрч Б.Тэрбишийн: “ ... Би Батсүмбэр сумын төв дээр Пүрэвдорж, түүний найз нарын хамт ганц шил архи уугаад явж байгаад Сөгнөгөрт очиход Пүрэвдоржийн эхнэр Хэнмэдэх надад 18 цагийн орчим дүү чинь хүн буудчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ Сөгнөгөрөөр хайгаад олоогүй тэгээд гэртээ ирэхэд эхнэр бас надад Б хүн буудсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд ах дүү нартаа хэргийн талаар утсаар хэлсэн. Тэгээд орой гэртээ байж байтал Бтэй хамтран амьдарч байгаа Оюунаа гэх хүүхэн манайд орж ирээд Б морийг авч янзал гэж хэлээд явахаар нь би араас нь та хоёр яах нь уу гэхэд хойшоо явлаа гэхээр нь би Бд яаж байгаа талаар асуухад намайг уучлаарай гэж уйлж байгаад л хойшоо явсан. Тэгээд би мориноос нь эмээлийг нь аваад хашаандаа сул тавиад гэртээ ороод байж байтал цагдаа нар манайхаар ирцгээсэн. Тэгээд намайг аваад Б хайсан би яг хаана байгааг нь мэдэхгүй учир олж өгч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-59 тал/,

гэрч С.Оюунгэрэлийн: “ ... 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөө Б бид хоёр будаатай шөл хийж идээд дээшээ Андуу ах дээр очиж уулзана гээд 12 цагийн орчим ганцаараа хээр морио унаад гарсан. Тэгээд буцаж орж ирээд Андуу ахыг олохгүй байна гээд гэрээсээ буугаа аваад Андуу ахыг олж аваад явна гээд хөнжил, дээл, хоол хүнс аваад гарсан түүнээс хойш дахиж ирээгүй. Тэгтэл Б бэр эгч рүү охин нь утсаар ярьж Б хүн буудсан байна гэж хэлэхэд нь бэр эгч Нямбаяр нь над дээр орж ирээд хэргийн талаар үдээс хойш 16-17 цагийн орчим хэлсэн юм. Тэгээд би эцгийг нь хаяад гарч чадахгүй хамт байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад Банзай гуай хоол нэхээд байхаар нь би түүний охин Нямбаярын гэрт нь очиж будаатай шөл хийгээд буцаж ирээд өвгөнд өгөх гэтэл унтчихсан байхаар нь би хэвтэх гээд ор засаад байж байтал 00-01 цагийн орчим хаалга хүн татахаар нь тайлж өгсөн чинь Б гадаа ирчихсэн гараад ир гэхээр нь гараад гадаа уулзаад би уйлаад яагаад ийм хэрэг хийчихвээ гээд загнаж байгаад Б ах Тэрбишид морийг нь өгөөд Б бид хоёр уул руу явах гэж байсан хөнжил дээл зэргийг нь аваад явган яваад Сөгнөгөрийн эзэнгүй үхрийн фермерт очиж унтаад өглөө нь би 06 цагийн үед босоод Б гэрт ирэхэд цагдаа нар намайг тосож уулзаад машинд суулгаад уулзахад нь би эхлэхэд Б нууж байгаад дараа нь байгаа газрыг нь хэлж өгсөн юм. Шөнө хүртэл би Бд одоо хэргээ хүлээ өөрөө очиж уулз гэхэд айгаад очиж чадахгүй байхаар нь чи явган нүцгэн тэртээ тэргүй баригдана тэрнээс өөрөө очиж уулз гэж зөндөө хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-61 тал/,

гэрч П.Андрушийн: “ ... Би Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр  3 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б надтай хамт Рашаан руу мөөгөнд явах байсан. Тэгээд би Б хүлээнгээ гэрээсээ дээшээ явж Чинбаатар гэдэг хүний эзэмшлийн зуслангийн байшин дээр очиж газрыг нь борнойдож өгсөн. Чинбаатарын зуслангийн байшин нь Сөгнөгөр голын эргийн яг урдхан талд байдаг юм. Ингээд 12 цагийн үед би нөгөө газраа борнойдоод байж байхад тэдний дээд талын зуслангийн одоо талийгаач болчихсон Мөнхбаатар гэдэг хүн тэднийд Хадбаатар гэх манай нутгийн залуутай хамт Чинбаатартай танилцана гээд нэг шил 0.75 литрийн тал архитай ирчихсэн байсан. Ингээд тэдгээр хүмүүс архи уугаад талийгаачийг би хуучин таньдаг байсан болохоор бид хоёр тоглоомоор барилдаж маазраад байцгааж байсан чинь дороос Б морьтойгоо Андуу ахаа хоёулаа явах уу гээд ирсэн. Тэгэхээр нь би трактороо аваад морио авах гээд доошоо гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд байж байхад 10 гаран минутын дараа Б морьтойгоо давхиж ирээд манай гадаа орхисон байсан буугаа аваад надад хоёулаа явах уу гээд бид хоёр дээшээ дунд талын замаар явсан. Тухайн үед Чинбаатарын зуслангийн хажуугаар гарахад Б талийгаачтай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй Б хашгираад байсан ба чи урьд нь морьтой цогиулаад чих бас жоохон хатуу байсан болохоор сонсоогүй. Ингэсэн чинь Б эргээд морьтойгоо давхихаар нь би түүнийг араас морьтойгоо ирэх байх гээд араас нь яваагүй. Тэгсэн чинь намайг дээр явж байхад Чинбаатарын зуслангийн тэндээс хоёр удаа дараалаад буун дуу гарахаар нь би морьтойгоо эргээд явж байсан чинь Б өөдөөс морьтойгоо буугүй хүрээд ирсэн. Тэгснээ надад та эмч дуудаарай би хүн буудчихлаа гэснээ хажуугаар зөрөөд явсан. Тэгэхээр нь би Чинбаатарын зуслан дээр очсон чинь хүмүүс цугласан байхаар нь шууд гэрлүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-63 тал/,

гэрч Ц.Туулын: “ ...2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр намайг ажил дээрээ байхад талийгаач нөхөр маань 12 цаг 30 минутын үед миний утас руу залгаж надтай ярьсан. Тухайн үед нөхөр маань урд өдөр нь буюу 15-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байх ногооны хашаандаа үрсэлгээ суулгана гэж явсан байсан болохоор над руу Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газраас залгаж хөгшөөн машинаа шаварт суулгасан тэрийгээ гэрлүүгээ очиж хоночихоод сая өглөө Батсүмбэрийн Бааска гэдэг залуугаар татуулчихлаа, дотор нь байсан тоног төхөөрөмжөө буулгаад улаан машинаа буцаагаад шавраас гаргаад тавьчихлаа хамаатны Хадаа бас ирчихлээ одоо ингэсгээд харилаа гэхээр нь би өө за, за болж, болж гээд утсаа тасалсан. Ингээд байж байсан чинь нэг их удалгүй над руу манай ээжийн маань эгчийн хүүхэд Батсүмбэрт амьдардаг Хадаа гэдэг залуу яриад Туул эгчээ Мөнхбаатар ахыг нутгийн хүн буудчихлаа гэж хэлэхээр нь би Хадаад хандан түргэн дууд, эмч дууд гээд өөрөө Улаанбаатар хотоос гараад явсаар байгаад Батсүмбэрт 15 цагийн үед очсон чинь нөхөр маань доод талын айлынхаа хашаанд нас барчихсан байдалтай цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтанд авсан байсан. Тухайн үед нөхрийг маань хэн буудав гээд сураглаад байсан чинь танихгүй хүн талийгаачийг маань буудсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-65 тал/ зэргээр,

шүүгдэгч Б.Б нь галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан болох нь:

гэрч Д.Хадбаатарын: “...Баагий буугаа мөрнөөсөө аваад голын дунд морьтойгоо зогсож байгаад буудсан чинь сум нь хашааны хаалганы гадаа цаахан талд нь газар оносон. Би хаалганых нь наад талд байсан болохоор сайн харсан тэгсэн Баагий морьтойгоо хашааны хаалга руу ойртож ирээд буугаа дахиад цэнэглээд талийгаач руу чиглүүлж байгаад талийгаач Мөнхбаатарыг арагшаа харсан байхад нь буудсан ба талийгаач урагшаа хараад унахаар нь би Баагий руу гүйж очоод бууг нь булааж аваад сандарсандаа талийгаачийн наахан очиж замгийг нь татаж хонгиог нь хаяад замгийг нь хармаалаад бууг нь аваад дээшээ пад трактортой явах байсан ба эргээд хартал Баагий талийгаач дээр оччихсон наадахаа өөд харуулаач гэх дуу гарч байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-40-41 тал/,

гэрч Л.Энхсүхийн: “Тэгээд бид хоёр юм хийж байгаад 14 цагийн үед хоолоо хийчихээд унтаж байсан чинь доороос Эрдэнэжаргал бид хоёр дээр Хадаа трактортой ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа гээд бид 3 доошоо явсан. Тухайн үед Хадаа Винтов буутай орж ирээд түүнийгээ гудсан дор хийж орхиод гарсан. Бид гуравыг захирлын зуслангийн доод талд байх хашаатай жижиг байшин дээр очиход тус байшингийн ард талд захирал дээшээ хараад нас барсан байсан. Хадбаатар бидэнд эндхийн нэг хүн Мөнхбаатар ахыг ална гэж заналхийлж байгаад буу авчираад 2 удаа буудсан. Эхний сум нь оноогүй газар оносон дараагийн сум нь оносон гэж байсан” /1-р хавтас хх-50-51 тал/,

гэрч У.Эрдэнэжаргалын: “ ... Тэгсэн чинь 14 цагийн үед Хадбаатар ганцаараа нэг винтовтой ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа гээд нөгөө винтовоо гудсан доор хийгээд бид гурав доошоо явсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-52-53 тал/,

гэрч П.Андрушийн: “ ... Гэртээ ирээд байж байхад 10 гаран минутын дараа Б морьтойгоо давхиж ирээд манай гадаа орхисон байсан буугаа аваад надад хоёулаа явах уу гээд бид хоёр дээшээ дунд талын замаар явсан. Тухайн үед Чинбаатарын зуслангийн хажуугаар гарахад Б талийгаачтай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй Б хашгираад байсан ба чи урьд нь морьтой цогиулаад чих бас жоохон хатуу байсан болохоор сонсоогүй. Ингэсэн чинь Б эргээд морьтойгоо давхихаар нь би түүнийг араас морьтойгоо ирэх байх гээд араас нь яваагүй. Тэгсэн чинь намайг дээр явж байхад Чинбаатарын зуслангийн тэндээс хоёр удаа дараалаад буун дуу гарахаар нь би морьтойгоо эргээд явж байсан чинь Б өөдөөс морьтойгоо буугүй хүрээд ирсэн. Тэгснээ надад та эмч дуудаарай би хүн буудчихлаа гэснээ хажуугаар зөрөөд явсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-63 тал/,

Гэрч С.Энхмөнхийн: “ ... Манай сумын иргэн Б.Б нь ямар нэгэн галт зэвсэг эзэмшдэггүй, татвар төлдөггүй байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Б нь галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг буу нь ямар нэгэн бүртгэлгүй буу байсан юм” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-167 тал/,

Гэрч А.Учрахбаярын: “ ... Би Төв аймгийн Цагдаагийн газарт ажилладаг ба Төв аймгийн нутаг дэвсгэрт байгаа иргэдийн гар дээр байдаг галт зэвсэгэнд жилд нэг удаа тооллого явуулдаг, мөн шинээр худалдаж авсан галт зэвсэгэнд гэрчилгээ олгоход хяналт тавьдаг ажилтан байгаа юм. 7,62х54 мм-ийн сум нь зүрхэвчтэй суманд ордог. Мөн байлдааны сумны ангилалд хамаардаг” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-182 тал/ , ...Энэ сум бол винтов бууны сум байна. Сумны хошуу нь ган зүрхэвчтэй сумны хошуу байна” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-223 тал/,

Шинжээч Б.Хос-Эрдэнийн: “... Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь ган зүрхэвчтэй сумны хошуу ба тус сумны хошуу нь байлдааны зориулалттай мөн шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь мөн байлдааны зориулалттай сумны хонгио байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-185 тал/,

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1644 дугаартай “ 1.Шинжилгээнд ирүүлсэн 7,62 мм-ийн сумны хошуу, 7,62х54 мм-ийн хонгио нь ЛПС загварын байлдааны зориулалттай сумын хошуу, хонгио байна. Галт хэрэгсэл гэж Улсын дээд шүүхийн тайлбарыг үзнэ үү. 2. Дээрх сумны хошуу нь ган зүрхэвчтэй ердийн сумны хошуу байна. 3. Иргэний зориулалттай сум нь ган зүрхэвчгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь байлдааны зориулалттай сумны хошуу байна. 4.Шинжилгээнд 7,62 мм-ийн 1943 онд /хуучинаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, байлдааны зориулалттай Мосины 1891/30 загварын винтов бууг ирүүлсэн байна. Жич: Энэ галт зэвсэг нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн боловч орчин үеийн байлдааны зэвсгийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг гүйцэхгүй, Мосины 1891/30 загварын винтов бууг ан агнуурын зориулалтаар иргэд эзэмшиж байна.” гэх дүгнэлт /2-р хавтас хх-187 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч П.Хосбаяр өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн: “...Шинжилгээнд ирүүлсэн бууны загвар нь мосина 1896 оны винтов 30 загвар гэдэг. Энэ бууг анх 1896 онд зохиогоон бүтээгээд 1930 онд сайжруулсан байдаг. Сайжруулсан загварын, байлдааны зориулалттай гарч байсан. Энэ бууг орчин үеийн байлдааны зэвсэгтэй харьцуулж болохгүй. Яагаад гэвэл, автомат ажиллагаа байхгүй, зөвхөн гар ажиллагаанд цэнэглэгддэг учраас ангийн зориулалтаар ашигладаг болсон. Ангийн буу юу, байлдааны буу юу гэдгийг Батлан хамгаалах яамнаас гаргасан жагсаалтад мосинагийн жагсаалт байдаг. Энэ бууг байлдааны, ангийн зориулалттай ашиглаж болно. Шинээр батлагдсан Галт зэвсгийн тухай хуульд анд хэрэглэх гэж байгаа буу нь заавал ангийн зориулалтаар ашиглаж, байлдааны зориулалтаар ашиглаж болохгүй гэдгийг заасан байгаа. Ангийн зориулттай сум нь ган зүрхэвчгүй байна гэж заасан байгаа. Ган зүрхэвчтэй сум яагаад ангийн сумнаас ялгаатай байна вэ гэвэл, ангийн сум бол тухайн анг шархдуулах, амь насыг тарчлаахгүйгээр сэргээж буудах зорилготой байдаг буюу тухайн сумны хошуу нь тухайн ангаа оносон тохиолдолд нэвт гарахааргүй байдаг. Байлдааны зориулалттай сум бол ган зүрхэвчтэй болохоор тухайн буудсан обьектыг нэвт гарах боломжтой байдаг. Мосина буунууд хүхээгэндээ 5 ширхэг сумтай байдаг. Гар ажиллагаагаар хүн цэнэглэж явах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүхээгэндээ сумаа хийчхээд заавал гараар цэнэглэж татдаг..... Энэ шинжээчийн дүгнэлтэн дээр гаргасан гэрэл зургийн үзүүлэлтийг үзэж болно. Үүн дээр сумны хошуу бол ямар нэгэн байдлаар нэмэлт мөр үүсгэхгүй. Энэ буу нь нилээн ашиглагдсан гол төмрийн буу элэгдсэн байдаг. Тухайн сумны хошуу нь гол төмөр дээр харьцаж байгаад хол нарийвчлалтай буудахын тулд хийгдсэн. Олон жил ашигласан буудлагын хувьд цэвэрлэгээ хийгддэг. Энэ буу бол багассан байсан. Өөрөөр хэлбэл, энэ сумаар буудлага үйлдсэн тохиолдолд 4.5 киллометрт аюултай гэж үздэг. 4500 метрээс дээшээ буудахад цаашаагаа явах чадлаа хадгалдаг байгаа. Энэ тохиолдолд сумны хошуу нь гол төмөртэйгөө сайн харьцахгүйгээр дотор нь холхих маягтай явагддаг. Ойрын зайд чиглэлийн хувьд ойлгомжтой. Дээрээс нь мод руу орсон тохиолдолд сумны хошуунд мөр гарах ёстой. Энэ бол шинжилгээний дүгнэлтээр нягтаршил гэж ярьдаг ойж дараагийн бай дээр тусахад сумны хошуун дээр мөр үүсдэг. Мөр үүсээгүй байсан. Байлдааны зориулалттай сум гэдэг нь тухайн байлдах гэж байгаа бүсээс хамаараад сумны хошууг  сонгодог. Энэ загварын сумны хошуу нь ган зүрхэвчтэй төмөр сум буюу ердийн сум байдаг. Ангийн зориулалттай сум гэж бичээгүй зүгээр ердийн байлдааны зориулалттай байлдааны сум гэж бичсэн” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “ ......Үзлэгийг цааш үргэлжлүүлж явуулахад уг цогцосны баруун талын ташаа хэсэг өмдний резины хажуу талд өвс ногоо цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг газар өвсөн дээр шар өнгийн сумны хошуу мэт зүйл байсныг шинжээч, ахмад Б.Б гэрэл зургаар бэхжүүлж 66 гэсэн тоогоор дугаарлан эд мөрийн баримтаар хураан авч 1 гэсэн дугаартай гялгар уутанд хийж үзлэгийг цааш явуулахад гэрч Д.Хадбаатар нь Б талийгаачийг буудуулсны дараа би бууг нь аваад энд авчирч замгийг нь татсан гэж зааж үзүүлснийг 67 гэсэн тоогоор дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэхэд уг 67 гэсэн дугаартай газрын хөрсөн дээр шар өнгийн сумны хонгио мэт зүйл байсныг гэрэл зураг авч хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авч 2 гэсэн гялгар уутанд хийж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг голын эргийн урд байх хашааны ногоон өнгийн хашааны гадна талд морьтойгоо зогсож байгаад талийгаачийг буудсан гэж Хадбаатар заасныг гэрэл зургаар бэхжүүлэхэд уг голын эргийн шаварлаг хөрсөн дээр адууны туурайн мөр тод гарсан байсныг шинжээч ахмад Б.Б гэрэл зургаар бэхжүүлэв. Уг буудсан гэх газраас сумны хонгиог хайхад хашааны хаалганаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 9.50 метрийн зайд сумын хонгио мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлж 3 гэсэн дугаартай гялгар уутанд хийгээд гэрч Хадбаатар нь тус хонгио олсон газарт Б зогсож байгаад анх талийгаачийг буудсан сум нь энд орсон байх гэж зааж үзүүлсэн газрыг хэмжихэд уг газар нь хашааны хаалганы модон шонгоос 2 метр 20 см зайд байсныг үзэхэд хөрс рүү хатуу биет орсон мөр байсныг гэрэл зургаар авч уг газрыг ухахад хошуу олдоогүй болно. Талийгаачийг буудсан гэх газраас цогцосны толгой хүртэл хэмжихэд 10 метр 20 см зайтай байв. Үзлэгийг цааш явуулахад байшингийн баруун урд өнцөгөөс баруун зүгт /чанх/ ВОК740 замгийн дугаартай дайзны хэсэгт ЧН611 дугаартай, 1949 гэсэн тэмдэглэгээтэ хүрэн оосортой буу байсныг гэрэл зураг авч шинжээч ахмад Б.Б битүүмжилж хураан авч 4 гэж дугаарлав. Цаашид байшингийн хаалгийг нээхэд үүдний хэсэгт 0,75 метрийн архины лонх байв. Уг лонхийг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгт ач холбогдол бүхий ач холбогдолтой зүйлийг хайхад бууны замаг хэсэгт нэг ширхэг сум байсныг 5 гэж дугаарлав” гэж хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-05 тал/ зэргээр тогтоогдсон байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б амь хохирогчийн урьд таньдаггүй бөгөөд тухайн өдөр танилцсан хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, маргаан дууссаны дараа Б.Б нь морин дээрээ очиж морио унаад Андуу гэх айлын гадна байсан буу аваад буцаж амь хохирогчийн гэрийн гадаа очиж эхний удаа буудлага үйлдэхэд газарт, дараагийн буудлага үйлдэхэд амь хохирогчийн хэвлийн хөндийг нэвтэрч улмаар цочмог цус алдалтаас болж түүний амь нас хохирч дахин буудлага үйлдэх явцад нь гэрч Д.Хадбаатар зогсоосон үйл явдал болсон байна.

          Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтэлд нь галт зэвсгийн холын зайны буудалтаас 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

 шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосины 1891/30 Винтов маркийн бууны онцлог нь “зөвхөн гар ажиллагаагаар хүн цэнэглэх боломжтой, механик ажиллагаа явагдаагүй байхад буудлага үйлдэгдэхгүй, өөрөөр хэлбэл буудлагын дараа хонгиогоо аваад дараагийн сум хийнэ, дараагийн сумаа авахын тулд мөн механик ажиллагаа хийгддэг бөгөөд 4.5 км газарт аюултай болох талаар шинжээчийн 1644 дугаартай дүгнэлт, дүгнэлтээ тайлбарлан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Б.Хос-Эрдэнийн мэдүүлэгт тус тус тусгагдсан байна. /2 хх-185, 187-189 тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/

 Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-т “ галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмөрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг”,

Мөн хуулийн 3.1.2-т “ Сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэгдэх зориулалттай бүрдэл хэсгийг” тус тус ойлгохоор хуульчлагдсан тул шүүгдэгч Б.Б-ийг “хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

Мөн Б.Б нь ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосины 1891/30 Винтов маркийн бууг 2014 оноос эхлэн хадгалж, хэрэглэж байсан боловч сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Галт зэвсгийн тухай хуульд зааснаар аваагүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон нь Гал зэвсгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан “галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хязгаарласан буюу хориглосонийг зөрчиж хадгалсан, тээвэрлэсэн, хэрэглэсэн тул “галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

          Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар иргэн М.Мөнхбаатарыг Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар хоёр удаа буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар,

           мөн шүүгдэгч Б.Б-н галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хэрэг учрал гарах үед гэрч Д.Хадбаатар нь амь хохирогч болон шүүгдэгч Б.Б нарын хамт байсан байх ба хэргийн талаар Д.Хадбаатар нь зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч гэж үзэхээр байна.

Гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогддог тул гэрч Д.Хадбаатарын мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч нар нь “амь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй, айлгах зорилготой байсан. Олон хүн хэрэг гарсан газарт байгаагүй, галт зэвсэг буюу тухайн үед хэрэглэж байсан буу ангийн зориулалтай. Байлдааны зориулалтгүй. ” гэх агуулга бүхий гомдол хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэсгүй байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1644 дугаартай “ 1.Шинжилгээнд ирүүлсэн 7,62 мм-ийн сумны хошуу, 7,62х54 мм-ийн хонгио нь ЛПС загварын байлдааны зориулалттай сумын хошуу, хонгио байна. Галт хэрэгсэл гэж Улсын дээд шүүхийн тайлбарыг үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь байлдааны зориулалттай сумны хошуу байна. 4.Шинжилгээнд 7,62 мм-ийн 1943 онд /хуучинаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, Мосины 1891/30 загварын винтов бууг ирүүлсэн байна. Жич: Энэ галт зэвсэг нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн боловч орчин үеийн байлдааны зэвсгийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг гүйцэхгүй, Мосины 1891/30 загварын винтов бууг ан агнуурын зориулалтаар иргэд эзэмшиж байна.” гэх дүгнэлт /2-р хавтас хх-187 тал/

        Дээрхи шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Б.Хос-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь ган зүрхэвчтэй сумны хошуу ба тус сумны хошуу нь байлдааны зориулалттай мөн шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь мөн байлдааны зориулалттай сумны хонгио байсан. ЗХУ-д үйлдвэрлэгдсэн байлдааны зориулалттай Мосины 1891/30 Винтов маркийн бууны онцлог нь “зөвхөн гар ажиллагаагаар хүн цэнэглэх боломжтой, механик ажиллагаа явагдаагүй байхад буудлага үйлдэгдэхгүй, өөрөөр хэлбэл буудлагын дараа хонгиогоо аваад дараагийн сум хийнэ, дараагийн сумаа авахын тулд мөн механик ажиллагаа хийгддэг бөгөөд 4.5 км газарт аюултай галт зэвсэг, хонгио нь байлдааны зориулалттай. ” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-185 тал, шүүхийн хэлэлцүүлэгт/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хэрэг учралын газарт гэрч Д.Хадбаатар, Ц.Чинбаатар байсан ба бусдын эд хөрөнгө байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан,

          Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчтой маргалдсаны дараа буюу маргаан төгссөний дараа өөр газарт байсан галт зэсгийг авчран, галт зэвсгийг гар аргаар цэнэглэж буудлага хийж, дахин механик үйлдэл хийж дахин буудлага үйлдэж амь хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд түүний үйлдэл амь хохирогчийн үхэл шалтгаант холбоотой байна.      

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах, галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Б.Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг  тогтоож, уг ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь өмнө нь татгалзсан өмгөөлөгч А.Мөнхтулгын хамт шүүх хуралдаанд оролцохоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Учир нь шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлогдсон, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан шүүгдэгч Б.Б нь өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нараас татгалзсан үндэслэлээр хойшлогдсон, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан шүүгдэгч Б.Б нь өмгөөлөгчгүй учраас өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нартай шүүх хуралдаанд оролцоно гэх үндэслэлээр тус тус хойшлогдсон болно.

Шүүх шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгч А.Мөнхтулгад хууль заасан хугацаанд мэдэгдсэн байхад өмгөөлөгч А.Мөнхтулга нь шүүгдэгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна гэж үзсэн. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Мэндсүрэн нь шүүгдэгч Б.Бд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасан өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдсан байх тул шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдаанд оролцогч талууд хуульд заасан нэг үндэслэлээр хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж тухайн хүсэлтээ гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа нь оршуулгийн зан үйлийн зардалд 22886490 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б-ээс 13350700 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаад олгож,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаагийн нотлох баримтын шаардлага хангаагүй 9535790 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 40000000 төгрөг нийт 49535790 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн дөрвөлжин хээтэй цамцыг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, Мосины 1891/30 загварын Винтов маркийн буу 1 ширхэг, 2 ширхэг хонгио, 1 ширхэг сумын хошуу, 1 ширхэг сумыг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирээгүй болно.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 489 хоног цагдан хоригдснийг ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овогт Б. Б-ийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2.Шүүгдэгч У. овогт Б. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б урьдчилан цагдан хоригдсон 489 /дөрвөн зуун наян ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн дөрвөлжин хээтэй цамцыг  устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, Мосины 1891/30 загварын Винтов маркийн буу 1 ширхэг, 2 ширхэг хонгио, 1 ширхэг сумын хошуу, 1 ширхэг сумыг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

7.Шүүгдэгч Б.Б иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 13.350.700 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаад олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа нь нийт 49.535.790 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай. 

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ