Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01808

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/09836 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч *******гаас 101,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд *******,*******,*******,,од байрлах 108,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 34-37/

 

3.2. Төлбөр төлөгч нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 33, 47/

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,**************,,од байрлах, 108,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 63-65, 72-73/

 

3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн талаарх үнийн санал авахад төлбөр төлөгч ******* нь тухайн орон сууцны 1 м.кв-ыг 4,000,000 төгрөгөөр, төлбөр авагч******* ББСБ ХХК-аас тухайн орон сууцыг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/153 тоот тогтоолоор ХХК-ийн шинжээч ыг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 79-83/

 

3.5. Шинжээч ХХК нь *******,**************,,од байрлах, 108,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 315,947,200 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 84-113/

 

3.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 6/14 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч *******д 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх-ийн 126-127/

 

3.7. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/8 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч *******д 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тоот мэдэгдлээр мэдэгдсэн. /хх-ийн 158-159/

 

3.8. Харин хоёр дахь албадан дуудлага худалдаагаар шинжээчийн тогтоосон үнийн дүнгийн 50 хувь болох 157,973,600 төгрөгөөр оруулахад 274,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Гэтэл дуудлага худалдааны ялагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг тус газрын дансанд төвлөрүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4/19 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон. /хх-ийн 186/

 

3.9. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дахин хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч *******д 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

 

3.10. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04-250/12842 тоот мэдэгдлээр *******,**************,,од байрлах, 108,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 215,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 190-191/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй, харин дуудлага худалдааны тогтоолыг өмнөх өдөр нь төлөөлөгчид гардуулсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхгүй... гэж тодорхойлжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан Монгол шуудангийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 18/396 тоот тодорхойлолтоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч *******гийн хаягаар хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг хүргүүлсэн боловч эзэнгүй гэх шалтгаанаар буцаагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 14/

 

4.2. Анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч *******д мэдэгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн боловч төлбөр төлөгч *******гаас *******д 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаа олгосон, улмаар хариуцагч байгууллагаас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг тухайн өдөр төлөөлөгчид гардуулсан нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үзнэ. /хх-ийн 192, 194/

 

4.3. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 71 дүгээр зүйлийн 71.6 дахь заалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. Өөрөөр хэлбэл, шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасныг шаардах эрхийн хүрээнд баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээс хальж хэрэгт хамааралгүй агуулгаар эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/09836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...44 дүгээр зүйлийн 44.2.8, 71 дүгээр зүйлийн 71.6... гэснийг ...122 дугаар зүйлийн 122.5... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ