Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01809

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06704 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт холбогдох,

Гуравдагч этгээд: ******* ХХК

 

Гэрээнээс татгалзаж, орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани ******* ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээгээр *******, хороонд баригдаж буй хотхоны барилгад гадна тагтны шилэн хаалт нийлүүлж, суурилуулах ажлыг 353,014,200 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний үнийн дүнд 137,488,000 төгрөгт тус баригдаж буй хотхоны ,, 8 давхрын 52.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх бараа материалыг ******* ХХК-аас авахаар тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч ******* ХХК-тай байгуулсан.

Тус гэрээгээр хариуцагч компани нь гэрээнд заасан бараа материалыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үүрэгт ******* ХХК-аас шилжүүлэн авахаар тохиролцсон орон сууцыг бартерт өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. ******* ХХК-ийн захирал нь бараа материал нийлүүлэх нь ойлгомжтой, баталгаа болгож тус орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж өгөхийг хүссэн. Улмаар манай байгууллагын зүгээс татгалзаагүй, бараа материалаа гэрээнд заасан хувиар болон тоо ширхэгийн дагуу нийлүүлнэ гэж итгэсэн. Гэтэл захирал нь бартерт авах орон сууцны захиалгын гэрээг өөрийн компани дээр хийхгүй, ажилтан *******гийн дээр хийж өгөхийг хүссэн тул хүсэлтийн дагуу *******гийн нэр дээр гэрээ байгуулах албан тоотыг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК-д гаргасан. Дээрх албан тоотыг үндэслэн 2023 оны 11 сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн ажилтан *******тэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

1.2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид удаа дараа бараа материал нийлүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул өөр байгууллагаас бараа материалаа татан авч ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт бартерт өгсөн орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж авъя гэхэд өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй, худал шалтаг хэлсээр байна.

Иймд хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-д шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Би өөрийн компани нэр дээр ******* ХХК-тай гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн гэх ******* нь манай компанид ажилладаггүй, түүнийг танихгүй, урьд нь уулзаж харж байгаагүй. Манай байгууллагын нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурамчаар миний гарын үсгийг дуурайлган зурж залилан хийсэн гэж үзэж байна.

Иймд ******* ХХК болон ******* нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч ******* нь той 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугааap, арлын дугаартай Форд мустанг /ford mustang/ маркийн автомашин, ******* УАВ улсын дугаap, арлын дугаартай Ягуар /Jaguar/ маркийн автомашинуудыг нийт 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдан авагч олд уг автомашинуудыг шилжүүлсэн. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2-т худалдан авагч тал нь гэрээний зүйлийг худалдан авахаар худалдагч талтай тохиролцож өөрийн гэрээт авлага болох *******, хороонд баригдаж буй Төгс орчин 2 хотхоны ,, 52.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 137,488,000 төгрөгийн дүн бүхий 2024 оны 2 сард ашиглалтад орох орон сууцны захиалгын гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулахаар /барьцаа/ шилжүүлэн өгснөөр худалдан авагч тал худалдан авч буй гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүснэ гэж, гэрээний 2.3-т худалдан авагч тал худалдагч талд гэрээний зүйлийн үнийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулан, үүргийн гүйцэтгэлд бариулсан байр захиалгын гэрээг буцаан суллаж авахаар харилцан тохиролцов гэж тус тус заасны дагуу автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг орон сууцны захиалан бариулах гэрээг хариуцагч ******* нь ******* ХХК-тай байгуулсан. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу худалдан авагч нь автомашины үнийг төлж барагдуулаагүй тул дээрх орон сууцны өмчлөх эрх хариуцагч *******д шилжсэн.

3.2. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч ******* нь хариуцагч ******* ХХК-д ажилладаггүй, мөн тус орон сууцыг ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д ажил гүйцэтгэсэн хөлсөнд авч байгааг ******* мэдэхгүй бөгөөд гагцхүү автомашин худалдан авсан нь ******* ХХК-д дээр очоод орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаарай гэж хэлсний дагуу ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. ******* ХХК нь *******д орон сууц захиалгын гэрээг шилжүүлж түүнтэй гэрээ байгуулах гол үндэслэл нь ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгийг үндэслэн уг гэрээг байгуулсан. Нөгөөтэйгүүр, автомашин худалдан авсан , хариуцагч ******* ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нар нь хоорондоо ямар харилцан холбоо хамааралтай болохыг хариуцагч ******* мэдэхгүй. Тухайн цаг үед дээрх нэр бүхий хүн, хуулийн этгээд нар бүгд зөвшөөрч орон сууц захиалгын гэрээг хариуцагч *******д шилжүүлсэн атлаа удаан хугацааны дараа дээрх орон сууц нь ашиглалтад орох гэж буй энэ цаг үед шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч *******гийн шударгаар олж авсан өмчлөх эрхэд хууль бусаар халдсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төгс прогресс ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 3.1-д ...ажлын хөлсөнд ******* хотхоны орон сууцыг 1 м.кв-ыг 2,600,000 төгрөгт тооцож бартерт олгоно гэсэн. ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр ...тус компанид бартерт өгсөн Төгс Орчин-2 хотхон, ,, 52.88 м.кв талбайтай орон сууцыг *******гийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг *******тэй байгуулсан. ******* ХХК нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын хөлсөнд дээрх байрыг өгсөн. Манай компани ******* ХХК болон *******тэй ямар нэгэн хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрийн дагуу уг байрыг дээрх этгээдүүдийн аль нэгэнд олгоход татгалзах зүйлгүй тул цаашид шүүх хуралд оролцохгүй болно гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар *******, хороо, Архивын ерөнхий газрын хойд талд байрлах дуусаагүй барилгын 52,88 м.кв талбай бүхий 137,488,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцанд *******, ******* ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11-20/01 тоот орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид нийт 845,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх *******, хороо, Архивын ерөнхий газрын хойд талд байрлах дуусаагүй барилгын 52,88 м.кв талбай бүхий 2 орон сууцны захиалгын гэрээг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч ******* нь той 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн Ford mustang, Jaguar маркийн хоёр ширхэг автомашины өмчлөх эрхийг од шилжүүлэх, нь хоёр ширхэг автомашины үнэ болох 140,000,000 төгрөгийг хариуцагч *******д 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ маргааны зүйл болсон 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор хариуцагч *******д шилжүүлэн гэрээнд заасан хугацаанд автомашины үнийг төлж барагдуулаагүй тохиолдолд орон сууцны өмчлөх эрх бүрэн шилжихээр тохиролцсон. нь автомашины үнийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул маргаан бүхий орон сууц нь хариуцагч *******гийн өмчлөлд бүрэн шилжсэн.

Гэтэл шүүхээс хариуцагч *******, нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчинтэй, хариуцагч ******* нь ******* ХХК болон ******* ХХК гэх хуулийн этгээдүүдтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж зөв дүгнэсэн боловч ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээнээс талууд татгалзсантай холбоотой маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч ******* нь маргаан бүхий 2 өрөө орон сууцын өмчлөх эрхийг шударгаар олж авсан. нь хариуцагч *******тэй гэрээ байгуулахдаа маргаан бүхий орон сууцыг ажлын хөлсөнд авч байгаа, өөрийн өмчлөлийн байр гэж ойлгуулсан бөгөөд ын хэлсэн ёсоор барилгын гүйцэтгэгч ******* ХХК дээр очиж захиалгын гэрээ байгуулахад ямар нэгэн асуудал үүсээгүй тул итгэл үнэмшил төрсөн. Түүнчлэн, ******* ХХК болон ******* ХХК гэх компаниудыг огт мэдэхгүй. Мөн тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжиж буй 2 өрөө орон сууц болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

6.2. Анхан шатны шүүхээс ******* ХХК болон Ууган төмөрт ХХК гэх компаниудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, эрх зүйн харилцаанд орсон. Хариуцагч Ууган төмөрт ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тал дээр талууд маргаагүй тул гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь ашиг олсон байдал тогтоогдоогүй тул дээрх 2 компанийн төлбөрт тооцсон хөрөнгийг гуравдагч этгээдийн хувиар өөртөө шилжүүлж авсан нь үндэслэлгүй гэж хууль буруу тайлбарлажээ.

Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Апь нэг урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд үүрэг гүйцэтгэсэнд тооцох юм. Гэтэл шүүхээс хуульд заасан хоёр урьдчилсан нөхцөлөөс зөвхөн нэгийг нь тогтоогдоогүй гэх шалтгаанаар маргаан бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэжээ. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоот бичгээр ******* ХХК-д хандан маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг хариуцагч *******гийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК маргаан бүхий орон сууцыг *******д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч албан бичиг илгээсэн.

6.3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, мөн зүйлийн 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасан. Харин , ******* нарын хооронд байгуулагдсан дээрх орон сууцны өмчлөх эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хүчинтэйг дурдав. Орон сууцны захиалгын эрхийг барьцаа болгосноос эрхийг анхнаасаа худалдах арилжих хүсэл зориг агуулаагүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шударга өмчлөгч гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр тухай зөв дүгнэсэн хэдий ч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангах болон шударга эзэмшигч, өмчлөгчийн талаар буруу тайлбарлажээ. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагч ******* болон иргэн Ганболд нарын хооронд байгуулагдсан автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ нь барьцааны шинжгэй гэж үзсэн ч барьцаалагч буюу ******* барьцаалуулагч буюу Ганболдын барьцаалах эрхгүй этгээд болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл хэргийн үйл баримтаар тогтоогдож байхад хариуцагч *******г шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, шүүхээс эрх шилжүүлсэн тухайн хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дуусаагүй барилгад орон сууц болох үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ. Гэвч хэрэгт цугларсан баримтаас үзвэл маргаан бүхий орон сууцны эрхийн лавлагаа хэрэгт авагдаагүй, дуусаагүй барилга буюу 80 хувиас дээш гүйцэтгэлтэй байранд эрхийн гэрчилгээ гарах боломжгой, ******* болон иргэн Ганболд нарын хооронд байгуулагдсан автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу маргаан бүхий орон сууцны эрх шилжих нь тодорхой нөхцөл бүрдсэн, шүүхэд хэрэг шилжсэнтэй холбоотой хөрөнгийн эрхийг шилжүүлээгүй, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа, шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар гуравдагч этгээдээр оролцсон Төгс прогресс ХХК-ийн тайлбар, хариуцагч *******гийн маргаан бүхий байранд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн зэрэг тайлбар, баримтыг харгалзан үзээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж зааснаар гомдлын үндэслэлээ тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь Төгс прогресс ХХК-аас маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авч, дараа нь Ууган төмөр ХХК-д ажлын хөлс, бараа материалын төлбөрт шилжүүлсэн талаар талууд мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, Төгс прогресс ХХК-д хариуцагч *******, нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал н.Энхсайхан, , н.Батболд нар хамт очиж уг маргаан бүхий орон сууцыг *******гийн нэр дээр шилжүүлж авсан. Тодруулбал, ******* нь уг орон сууцыг бараа материал, ажлын хөлсөнд авч байгаагаа мэдэж байсан. Мөн Ууган төмөр ХХК-ийн тамга тэмдгийг бусдад ашиглуулсан баримт тогтоогдсон тул үүнээс үүсэх үр дагаврыг уг компани өөрөө хариуцах нь зүйтэй.

Худалдагч тал буюу Уугантөмөр ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын аль аль нь маргаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелэгдээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх нээлттэй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээ цуцалсны үр дагавартай холбоотойгоор талууд гэрээний зүйл буюу орон сууцыг буцаан шилжүүлэх асуудал яригдана. Иймээс Уугантөмөр ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд шилжүүлсэн орон сууцаа буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр хангаж шийдвэрлэсэн. Дараагийн асуудал болох барьцааны гэрээний тухайд ******* нь гэх хүнтэй автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг барьцаанд авсан гэж тайлбарласан. Гэвч уг орон сууц улсын комисст хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл, улсын комисс хүлээж аваагүй байхад ******* өөрийгөө барьцааны зүйлээр шударгаар өмчлөгч гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Харин хариуцагч ******* нь оос тухайн автомашины үнийг шаардах эрх нээлттэй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ: ...манай компани ******* ХХК-тай вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үнэд ******* ХХК-аас шилжүүлж авах орон сууцыг бартерт өгөхөөр тохиролцсон. Тус компанийн захирал гэж танилцуулсан , Б.Батболд нар бартерт авах орон сууцны захиалгын гэрээг ажилтан *******гийн дээр хийж өгөх хүсэлт гаргасныг зөвшөөрч, ******* ХХК-аас *******тэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэтэл ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзсан тул орон сууц захиалгын гэрээг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3.2. Хариуцагч ******* ХХК-иас татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч ******* ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, ямар ч гэрээ байгуулаагүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш хуурамч, харин компанийн тамга мөн байна. *******, ******* ХХК, нарыг танихгүй, нь миний хамаатны хүн ч манай компанид ажилладаггүй. Нэг хэсэг эхнэрээсээ салаад очих газаргүй, ажилгүй байхдаа манай оффисийг ашигласан. гэгчийг тай хамт явахыг хэд хэд удаа харснаас мэдэхгүй... гэж,

 

3.3. Хариуцагч *******гээс татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК нарыг танихгүй, гэрээ хэлцэл хийгээгүй. Харин той зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээний барьцаа болгож ******* ХХК-ийн орон сууцыг авсан, улмаар тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй тул орон сууцыг төлбөрт тооцож авсан. Нэхэмжлэгч нь ******* ХХК-аас орон сууцыг бус харин үнийг шаардах нь зүйтэй... гэж тус тус тайлбарласан.

 

4. Хэрэгт ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* ХХК нь барилгын гадна тагтны шилэн хаалт нийлүүлж, суурилуулах, захиалагч буюу ******* ХХК нь гэрээний төлбөр болох 353,014,200 төгрөгт Хан-Уул дүүргийн хороонд баригдаж буй хотхоны барилгаас нэг м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр тооцон орон сууцыг арилжааны гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон, /хх-ийн 6-7/

 

4.1. ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч буюу ******* ХХК нь вакум цонхны материал, цонхны шилийг нийлүүлэх, худалдан авагч буюу ******* ХХК 2024 оны 02 дугаар сард ашиглалтад орох Хан-Уул дүүргийн хороонд баригдаж буй хотхоны ,, 52,88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 137,488,000 төгрөгт тооцон арилжааны гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон, /хх-ийн 12/

 

4.2. ******* болон нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрэээгээр худалдагч ******* нь Ford mustang, jaguar маркийн хоёр ширхэг автомашиныг худалдах, худалдан авагч нь нийт 140,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөх, зээлийн барьцаанд 137,488,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн хороонд баригдаж буй хотхоны ,, 52,88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулах тохиролцсон,

 

4.3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 11 дүгээр 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн хороонд баригдаж буй хотхоны ,, 52,88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, захиалагч ******* нь 1 м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр тооцон нийт 137,488,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд бартераар төлөхөөр тус тус тохиролцсон гэрээнүүд авагдсан байна. /1-р хх35/

 

5. Дээрх гэрээнүүд болон зохигчийн тайлбар, татгалзлаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын төлбөрт тооцон ******* ХХК-д, ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон ******* ХХК-д тус тус шилжүүлсэн. Харин нь *******тэй байгуулсан авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, улмаар ******* ХХК нь *******тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр *******д шилжүүлжээ.

 

5.1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, компанийн бичиг баримтыг ашигласан, гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш, хариуцагч *******, мөн нарыг танихгүй гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-иудтай гэрээ байгуулаагүй, ямар харилцаа холбоотой болохыг мэдэхгүй, харин нь гэрээ байгуул гэж дуудсан тул ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцсэн.

 

5.2.Энэ тохиолдолд нь хэний зөвшөөрлөөр орон сууцыг *******д шилжүүлсэн, ******* ХХК болон нарын хооронд ямар харилцаа хамаарал байгаа эсэх, нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-ийн өмнөөс бусдад шилжүүлэх эрхтэй эсэх, ******* ХХК нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэхийг тодруулах ажиллагааг шүүх хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.

 

6. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, *******гээс орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж өгөхийг шаардаж буй шаардлагын үндэслэл тодорхой бус, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ