Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01851

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/06472 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,838,966,442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХК нь зээлдэгч *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот зээлийн эрх нээх гэрээ, *******, , , тоот болон тоот үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 900,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлсэн.Дээрх барьцааны гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, Х,,од байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Х,ны зоорийн давхрын 9 тоотод байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Х,ны зоорийн давхрын 10 тоотод байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ,,од байршилтай 129 м.кв талбайтай, барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ,,, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ,,,од байршилтай, 37 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг банкны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 898,882,000 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөг болсон.

1.2. ******* ХК нь зээлдэгч *******-тай 2023 оны 08 сарын 10-ны өдөр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗБ/СС23071002-3-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 600,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар тээвэр зуучлалын үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн. Барьцааны гэрээгээр ******* өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ,,, орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг банкны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон. Зээлдэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг болсон.

1.3. Худалдаа, хөгжлийн банк ХК нь зээлдэгч *******-тай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээг байгуулан худалдан авалтын гүйлгээнд жилийн 22.80 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 40,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нар төлбөрийн кредит картыг ашиглан ******* нь 19,452,034.90 төгрөг, ******* нь 19,480,020.54 төгрөг, нийт 38,932,055.44 төгрөгийг зарцуулсан. Хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Талуудын хооронд байгуулсан байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус зааснаар банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй юм. Хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 19,452,034.90 төгрөг, хүүгийн авлага 2,819,775.56 төгрөг, нийт 22,301,810.46 төгрөг, шимтгэлийн авлага 30,000 төгрөг, харин хариуцагч ******* нь зарцуулсан дүн 19,480,020.54 төгрөг, хүүгийн авлага 2,807,220.49 төгрөг, шимтгэлийн авлага 30,000.00 төгрөг, нийт 22,317,241.03 төгрөг байна. Мөн хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 79,000 төгрөг болсон.

Иймд хариуцагч *******, *******, *******, ******* нараас нийт 1,838,966,442.43 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 898,882,000.00 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөг байна гэж, мөн талуудын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг гэж тодорхойлсан. Гэтэл манай зүгээс зээлийн гэрээг дуусгавар болгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №01/55, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №01/55, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №01/68, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №01/79 дугаартай албан бичгүүдээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй тул гэрээг цуцалж, хүүг зогсоон үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээг авах хүсэлт гаргасан.

Харин банкны зүгээс уг саналыг хүлээж авалгүйгээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нэхэмжлэл гаргах хугацаанд хүүг нэмэгдүүлж шаардсан нь хариуцагчийн ашиг сонирхлыг зөрчсөн. Нэгэнт гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг сануулж барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх санал болгосоор байхад нэмэлт хугацаа тогтоож шүүхэд хандах хүртэл хугацаа алдаж, хүү тооцож байгаа нь давуу байдлаа ашиглан гэрээний нөгөө талаас илүү мөнгө гаргуулж авах гэсэн ашиг сонирхолтой байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг гүйцэтгэх үүргийг хүлээхгүй. Тиймээс шаардлага гаргахад буруутай зүйл байхгүй тул тухайн хугацааны хүүг төлөх үүргийг хүлээхгүй. Иймд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүү, гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/RСС205222010-2 тоот байгууллагын бизнес карт эзэмших гэрээний үүрэгт хариуцагч *******гаас 22,317,241.49 төгрөг, *******оос 22,301,810.46 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нь дээрх байгууллага хоорондын зээлийн гэрээнд хамааралгүй ба барьцаа хөрөнгөөр гүйцэтгэгдэх, хамтад нь шийдвэрлэгдэх үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд хамаарах тусгаарлан шийдвэрлэвэл зохих маргааныг шүүгчийн захирамжаар тусгаарлан шийдвэрлэх нь зохистой тул уг асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

3. Хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгч Б.Баатарцогтын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банкнаас олгосон 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 6 төрлийн хөрөнгө барьцаалсан. Үүнээс хариуцагч *******, ******* нарын хоорондын хамтын болон эзэмшиж байгаа 5 үл хөдлөх хөрөнгө байдаг. Харин банкнаас олгосон 600,000,000 төгрөгийн зээлийн хариуцагч нар *******, ******* нар биш юм. Хариуцагчаас 2024 оны 07 сарын 31, 2024 оны 8 дугаар сарын 30, 2024 оны 09 дүгээр сарын 30, 2024 оны 11 дүгээр сард албан бичгүүд нэхэмжлэгчид хүргүүлсэн, энэ талаар маргахгүй гэж тэмдэглэлд тусгуулсан.

Уг албан бичигт зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж дурдсан. Иргэний хуулийн 221, 226 дугаар зүйлд зааснаар урт хугацаатай гэрээг дуусгавар болгох талаар заасан. Мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.2-т Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй. Тиймээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хүү тооцсон нь үндэслэлгүй тул хүүг тооцсоныг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч *******ийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тооцсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Хариуцагч *******-аас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн барьцаа хөрөнгийг зээлд тооцож авах санал гаргасан бөгөөд хариуцагч *******ийн өмчлөлийн хоёр үл хөдлөх хөрөнгө болох 153.53 м.кв талбайтай орон сууц нь 676,000,000 төгрөгөөр, 129 м.кв талбайтай орон сууц нь 516,000,000 төгрөгөөр, гурван авто зогсоол тус бүр 25,000,000 төгрөг буюу нийт 75,000,000 төгрөг, бүгд 1,266,000,000 төгрөг болно.

Иймд *******ийн барьцаа хөрөнгийг оролцуулахгүйгээр зээл чөлөөлөх боломжтой тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлтийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******-аас 1,761,477,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,489,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь 1,052,781,684 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, Х,,од байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай, барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Х,ны зоорийн давхарын 9 тоотод байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Х,ны зоорийн давхрын 10 тоотод байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,,од байршилтай, 129 м.кв талбайтай барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,, 02 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн , 2 дугаар хороолол, Замчид гудамж 48 дугаар байр,од байрлалтай, 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,052,781,684 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 664,000,626 төгрөгийг төлөөгүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, , ,, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 664,000,626 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,422,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 8,965,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/55 тоот хүсэлт гаргах тухай албан бичгээр зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх санал гаргасныг хэн аль нь гэрээг цуцлах санал энэ тэнцүү учир хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг цуцалсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн. Улмаар хариуцагчаас ******* дугаартай ээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 898,882,000 төгрөг, үндсэн хүүнд 153,849,206.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,478.47 төгрөг, нийт 1,052,781,684.00 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77,489,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлээр банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээг зээлдэгчийн санаачилгаар цуцлахын тулд Иргэний хуулийн 221, 225 дугаар зүйлд заасан гэрээг цуцлах аль нэг үндэслэл бүрдсэн байх ёстой. Хариуцагч ******* нь гэрээг цуцлах хүсэл зоригоо банкинд хангалттай тодорхой илэрхийлсэн буюу зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, зээлийн эрх нээх гэрээнээс татгалзсан, цуцалсан санал ирүүлээгүй байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зээлдэгчээс барьцааны зүйлийг 450,000,000 төгрөгөөр худалдах санал ирүүлснийг гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл гэж тайлбарласан нь хуульд нийцээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тодруулбал, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 09 дүгээр сарын 30-ны өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Пролог солюшн ХХК-аас ******* ХК-д албан бичгүүд хүргүүлсэн. Уг албан бичгийн агуулгаар тус компани нь зээлээ төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үлдэгдлийг хаах, багасгах санал гаргасан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон тухай урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд зээлийн гэрээнээс татгалзах, нэмэлт хугацаа тогтоох шаардлага үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 2024 оны 07 дугаар сараас хойш талууд харилцан тохиролцож зээлийн үүргийг дуусгавар болгох боломжтой. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг бодитой дүгнэлт хийж 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хүү тооцох үндэслэлгүй учраас 77,486,080 төгрөгийн хүүг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Бид зээлийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болсон тухайгаа хангалттай тайлбарлан мэдэгдэл хүргүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 898,882,000 төгрөг, зээлийн хүү 231,335,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478 төгрөг, нийт 1,130,267,764 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн кредит картын зээл 44,619,051.49 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, зээлийн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг, нотариатын зардал 79,000 төгрөг, бүгд 1,838,966,442 төгрөг гаргуулах, хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. ******* ХК нь *******-тай 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаартай Зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 900,000,000 төгрөгийг, жилийн 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, тээвэр зуучлалын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлдүүлэх, ******* нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-ийн 22-25/

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******* ХК нь хариуцагч *******, *******, *******, ******* нартай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр № ******* дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Х, Үйлдвэр-2 /17042/ хд-76 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ,,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ,,, зоорийн давхрын 02 тоот хаягт байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******, ******* өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,, Төмөр зам гудамж, 48 дугаар байр, хаягт байршилтай, 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Х, Шинэ дүр төрх хотхон Үйлдвэр-2 /17042/ хд-76 дугаар байрны зоорийн давхрын 9 тоотод байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Х, Шинэ дүр төрх хотхон Үйлдвэр-2 /17042/ хд-76 дугаар байрны зоорийн давхрын хаягт байршилтай, 153.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн борлуулалтын болон дансны орлого зэргийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 22-47/

 

3.3. ******* ХК нь *******-тай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, уг гэрээгээр байгууллага нь зээлийн эрх бүхий картыг эзэмших этгээдийн мэдээлэл болон ашиглах зээлийн лимитийн дээд хэмжээ, хугацааг тодорхойлон банканд хүргүүлэх, уг тодорхойлолтын дагуу карт эзэмшигчид картыг олгох, худалдан авалтын гүйлгээнд жилийн 22.80 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 30 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 48-51/

 

3.4. ******* ХК нь *******-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/CC230721002 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 600,000,000 төгрөгийг, жилийн 19.20 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, тээвэр зуучлалын үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлэх, ******* нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд жилийн 3.84 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-ийн 54-57/

 

3.5.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******* ХК нь *******-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, Стадион оргил, махатма ганди гудамж, 33 дугаар байр, хаягт байршилтай, 156.12 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 58-61/

 

Анхан шатны шүүх ******* ХК болон *******-ийн хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, ******* ХК болон *******, *******, *******, ******* нарын хооронд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар зөв дүгнэсэн.

3.6. Зээлдүүлэгч ******* ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 900,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600,000,000 төгрөгийг тус тус зээлдэгч *******-ийн эзэмшлийн ******* дахь ******* болон ******* тоот дансанд шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, мөн кредит картын зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* 19,452,034.90 төгрөг, ******* 19,480,020.54 төгрөг тус тус зарцуулсан нь хэргийн 134-135 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулга, кредит картын зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон.

 

3.7. Хариуцагч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээл 270,800,000 төгрөг, зээлийн хүү 102,035,220.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,399.12 төгрөг, мөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,602,520.54 төгрөг, зээлийн хүү 75,622,044.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 559,544.54 төгрөг тус тус буцаан төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн хүү тооцооллын хүснэгтээр нотлогдсон. /хх-ийн 66-69/

 

3.8. Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/11896 тоот мэдэгдлээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байна. Харин хариуцагч *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/55 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/68 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/79 тоот, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг зээлд тооцуулан шилжүүлэх агуулгатай хүсэлтийг нэхэмжлэгч ******* ХК-д гаргасан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 62, 161-166/

 

4. Хариуцагч нь зээл, кредит карт эзэмших гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн авсан, нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, харин зээлдэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсэх, зээлдүүлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

 

4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт гаргах тухай албан бичгийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн эрх нээх гэрээг цуцлагдсанд тооцож, зээлийн хүүний зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байгааг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.2. Хэрэгт авагдсан хариуцагч *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/55 тоот Хүсэлт гаргах тухай албан бичигт ...зээлийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ,,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ,,, зоорийн давхрын 02 тоот хаягт байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нийт 450,000,000 төгрөгөөр худалдах санал хүргүүлсэн байна. /хх-ийн 163/

 

4.3. Талуудын байгуулсан гэрээний 10.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, 10.2.2-т зээлдэгч гэрээний 2.1.9-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Үүнд: 2.1.9.а-д зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөөгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтэрсэн гэж заасан. Энэ заалтаас үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлийн хугацааг дангаар цуцлах эрхтэй байхад анхан шатны шүүх талууд хэн аль нь гэрээг цуцлах санал гаргах эрх эн тэнцүү учир хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарны 31-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн мөн өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан. Тиймээс зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх бөгөөд уг эрхийг хуулиар үүрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч тал зээлийн гэрээг дуусгавар болгох санал гаргасан нь зээлийн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

4.4. Нөгөөтэйгүүр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтаас үзвэл зээлийн гэрээ цуцлагдсан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон зэргээс үл хамаарч зээлдэгч нь гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх агуулгатай байна.

 

4.5. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч *******-аас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн хариуцагч *******-аас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн кредит картын зээл 44,619,051.49 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, зээлийн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг, нотариатын зардал 79,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-аас 1,838,966,442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/06472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас зээлийн гэрээний үүрэгт 1,838,966,442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...8,965,336 гэснийг ...9,352,782 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 545,395 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ