| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/04949/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 207
2016 оны 07 сарын 05 өдөр
| Дугаар 183/ШШ2016/00207 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох
1 828 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн**************ы бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр******* СӨХ байгуулагдсан. Тус СӨХ нь оршин суугчдын тав тухтай амьдарч, ажиллах боломжоор хангах үүднээс гадна орчиноо тохижуулах, ногоон байгуулж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж оршин суугчдад тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авч 3 дах жилдээ ажиллаж байна. гэтэл тус СӨХ-ны гишүүнны 1 тоотын оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаагаас засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байна. Иймд аас 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 26 сарын төлбөр 1 828 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт 2013 оны 2 дугаар сарын сүүлээр уг байрыг худалдан авч оршин сууж байна. Манай гэр бүл энэ байранд ам бүлээрээ тав тухтай, эрүүл орчинд үр хүүхдүүдтэйгээ амьдрахыг хүсч хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч амьдарсан цагаасаа байнгын асуудалтай тав тухгүй дарамтанд байж эрүүл мэндээрээ хохирч байна. Бид амгалан тайван нөхцөл бололцоог хайж, өөрсдийн зүгээс хувийн арга хэмжээ авч амьдарсаар өдий хүрсэн бөгөөд холбогдох байгууллагуудад өргөдөл гомдол байнга тавьж байсан боловч хүлээн авалгүй, бидний эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Манайх 1 давхарт амьдардаг лифт болон граш ашигладаггүй. Доод грашаас машин тавих асаах бүрт утаа угаар орж ирдэг. Дулаанаар хангадаггүй, паар халдаггүй байсан тул бүх паарыг өөрсдөө сольж сантехникч дуудаж халаадаг болсон. Банны өрөөгөөр байнга тамхины утаа орж ирдэг. Орцны кодтой хаалга ажилдаггүйн улмаас согтуу хүмүүс байнга хаалга нүддэг. Дээд болон хажуу айлын дуу чимээ агааржуулалтын хоолойгоор нэвт сонсогддог. Үүдний цахилгаан үүсгүүрийн автомат шатаж өөрсдөө сольсон. Бид энэ талаар амаар болон бичгээр байнга гомдол гаргаж байсан бөгөөд 2014 онд уг барилгыг барьсан******* Компорт ХХК-д өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу тус байрны инженерүүд ирж үзэн амьдрах нөхцөлөөр хангана хэмээн засвар үйлчилгээ хийж байгаад гэнэт танайх тусдаа СӨХ-той болсон учраас манайх хариуцахаа болилоо гээд засвараа үргэлжлүүлэн хийхээ больсон. Бид СӨХ-той уулзаж учир байдлаа хэлэхэд СӨХ-ны ажилтан гомдлыг хүлээн аваагүй бөгөөд загнаж хэрүүл маргаан үүсгэн ёс бус харьцсан. Энэ мэт явсаар бид 2015 оны 3 дугаар сараас өөрсдөө дээрх асуудлаа янзалж СӨХ-д төлбөр төлөхгүй байхаар шийдсэн. Бид асуудлаа хэлж цэвэрлэгээ болон хогны төлбөрөө төлж бусад төлбөрийг асуудлаа шийдвэрлүүлсний дараа төлнө гэдгийг удаа дараа хэлж байсан. Манай гэр бүл СӨХ-д ямар ч өргүй бөгөөд үр хүүхдээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж өгөхийн тулд СӨХ-ны хийж чадахгүй байгаа ажлуудыг хөрөнгө мөнгөө гарган дахин засч байгаа тул засвар үйлчилгээний зардлыг төлөх боломжгүй юм. Бидэнд ирүүлсэн нэхэмжлэлийн 5 болон 9 дүгээр зүйлд бичсэн баримтууд зөрүүтэй байгаа нь СӨХ оршин суугчдын эрх ашиг гэхээс илүүтэйгээр мөнгө нэхэмжилж, албан бус үйлдэл хийж, зохих журмын дагуу ажиллахгүй байгаа нь харагдаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* СӨХ нь хариуцагч д холбогдуулж СӨХ-ны төлбөрт 1 828 060 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
, 7.1- жээ.******* Ѫ-ны Удирдах зөвлөлийн 2013 12 дугаар 22-ы №02 дугаар Ѫ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Дэлгэрмаа сон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.
Түүнчлэн т Хан-Уул 俿 , 2013 12 угаар 30-ны жээ./хх-4/
Тус СӨХ-ны 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр СӨХ-ны төлбөрийг тогтоож, уг тогтоолд үндэслэж тус СӨХ-ны 2014 оны 6 тоот, 2015 оны 27 дугаар тогтоолууд гарсан байх ба засвар үйлчилгээний зардал, хуримтлалыг м.кв-аас 300 төгрөг, бусад зардлыг тогтмол байхаар тогтоосон байна./хх-ийн 5, 10, 11/
Харин хариуцагч нь ...Манайх 1 давхарт амьдардаг лифт болон граш ашигладаггүй. Доод грашаас машин тавих асаах бүрт утаа угаар орж ирдэг. Дулаанаар хангадаггүй, паар халдаггүй байсан тул бүх паарыг өөрсдөө сольж сантехникч дуудаж халаадаг болсон. Банны өрөөгөөр байнга тамхины утаа орж ирдэг. Орцны кодтой хаалга ажилдаггүйн улмаас согтуу хүмүүс байнга хаалга нүддэг. Дээд болон хажуу айлын дуу чимээ агааржуулалтын хоолойгоор нэвт сонсогддог. ...Бид СӨХ-той уулзаж учир байдлаа хэлэхэд СӨХ-ны ажилтан гомдлыг хүлээн аваагүй бөгөөд загнаж хэрүүл маргаан үүсгэн ёс бус харьцсан. Энэ мэт явсаар бид 2015 оны 3 дугаар сараас өөрсдөө дээрх асуудлаа янзалж СӨХ-д төлбөр төлөхгүй байхаар шийдсэн. Бид асуудлаа хэлж цэвэрлэгээ болон хогны төлбөрөө төлж бусад төлбөрийг асуудлаа шийдвэрлүүлсний дараа төлнө гэдгийг удаа дараа хэлж байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
147 147.1- Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд аас 2014 оны 2 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны 2013, 2014, 2015 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр тооцож, нийт 1 828 060 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Хариуцагч нь СӨХ-ийн үйл ажиллагаа муу эсэхээс шалтгаалахгүйгээр дээрх зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.
, ы хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баянжаргалаас 1 828 060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд 44 210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ