| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04405/И |
| Дугаар | 210/МА2025/01873 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01873
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/06766 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
23,784,507 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 61 дугаартай Бараа нийлүүлэх гэрээгээр *******-д 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 65,150 кг*1700 төгрөгөөр нийт 110,755,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 61,800 кг*1470 төгрөгөөр 90,846,000 төгрөгийн, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 50,000 кг*1550 төгрөгөөр 77,500,000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 40,100 кг*1550 төгрөгөөр 62,155,000 төгрөгийн бүгд нийлээд 217,050 кг, 341,256,000 төгрөгийн гурил нийлүүлсэн.
1.2. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 341,256,000 төгрөг төлөхөөс 260,800,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрт гэрээний дагуу алданги 12,378,507 төгрөгийн алданги бодсон. Өмнөх хэсэгт алданги бодоогүй.
1.3. Хариуцагч нь гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэдэг боловч дээрх үнээр нийлүүлсэн. Гэрээнд 1700 төгрөг гэж байгаа боловч бага үнээр нийлүүлсэн. Тооцоо нийлсэн акт дээр 5 сая төгрөг дутуу байна гээд нэмж гарын үсэг зурж тамга дарсан байдаг. 11 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа юм. Гэрээний 6-д алданги төлөхөөр тохирсон. Компани алдагдалтай гээд 10 сараас алданги тооцсон юм. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үнийн дүнгээс бодож хариуцагч *******-аас алданги 12,378,507 төгрөг, үндсэн барааны төлбөрийн үлдэгдэл 11,406,000 төгрөг, нийт 23,784,507 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлээс 5,406,000 төгрөгийг зөвшөөрч бусдыг зөвшөөрөхгүй. Гурилыг хүлээн авсан дээр маргахгүй. Харин үнэ дээр маргадаг. Тооцоо нийлээд 5,406,000 төгрөг үлдсэн. 2024 оны 06 дугаар сараас эхлэн гурилын үнийг нэхэмжлэгч дураараа нэмснээс зөрүү гарсан байдаг. Гэрээнд нэгж үнийг 1,700 төгрөгөөр тохирсон.
2.2. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 110,755,000 төгрөгийн гурил аваад төлсөн. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 90,846,000 төгрөгөөр гурил аваад төлсөн. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,450-р багасгаж тохирсон. 72,500,000 төгрөгийн гурил аваад төлсөн. 202 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,550-р тохироод 155,000 кг гурил аваад төлсөн. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,550-р тооцож 62,000,000 төгрөгийн гурил аваад төлөөд явж байдаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 300,800,000 төгрөг нийт төлсөн байдаг.
2.3. Нэхэмжлэгч нь 336,256,000 төгрөгийн гурил нийлүүлсэн. Ингээд мөнгөө төлөхгүй байсаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6,000,000, 31-нд 2,000,000, 02 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 09-ний 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 12-ны өдөр 1,800,000, 02 дугаар сарын 14-нд 2,650,000, 17-ны өдөр 3,000,000, 18-ны өдөр 1,000,000 3.15-нд 5,600,000, 19-нд 1,000,000, мөн өдөр 1,000,000 нийт 30,050,000 төгрөг төлсөн. Үлдэх нь 5,406,000 төгрөг болно. Алдангийг 11 саяас бодоод байна. Иймд үлдэх төлбөр болон ногдох алдангийг мөн төлнө. Нэхэмжлэлээс үзэхэд алданги яаж тооцсон нь тодорхойгүй байна. Мөн үлдэх буруу төлбөрөөс илүү алданги тооцоод байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******-с 11,674,041 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,110,466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 11,406,000 төгрөгөөс бодож байгаа нь маргаан бүхий баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй 2024 оны 03-р сарын 22-ны өдрийн 61 дугаар гэрээний 6.4-т төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хоногт 0.05 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 70,456,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэрээнд барааг хүлээн авснаас хойш 60 хонгийн дотор барааны үнийг бүрэн барагдуулна. Барааны төлбөрийг барагдуулаагүй бол 6.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувиар алданги төлөхөөр тохиролцсон
******* ХХК нь ******* ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 09-нд нийлүүлсэн барааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх тооцсон алданги 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, 70,456,000 төгрөгөөс 4 хоногт 0.05%, 140,912 төгрөг, 60,456,000 төгрөгөөс 5 хоногт 0.05%, 151,140 төгрөг, 50,456,000 төгрөгөөс 13 хоногт 0.05%, 327,964 төгрөг, 40,456,000 төгрөгөөс 76 хоногт 0.05%, 1,537,328 төгрөг, 34,456,000 төгрөгөөс 77 хоногт 0.05%, 1,326,556 төгрөг, 32,456,000 төгрөгөөс 77 хоногт 0.05%, 1,249,556 төгрөг, 30,456,000 төгрөгөөс 78 хоногт 0.05%, 1,187,784 төгрөг, 28,456,000 төгрөгөөс 78 хоногт 0.05%, 1,109,784 төгрөг, 26,456,000 төгрөгөөс 79 хоногт 0.05%, 1,045,012 төгрөг, 24,656,000 төгрөгөөс 79 хоногт 0.05%, 973,912 төгрөг, 22,006,000 төгрөгөөс 80 хоногт 0.05%, 880,240 төгрөг, 19,006,000 төгрөгөөс 80 хоногт 0.05%, 19,006,000 төгрөг, 18,006,000 төгрөгөөс 94 хоногт 0.05%, 18,006,000 төгрөг, 17,006,000 төгрөгөөс 99 хоногт 0.05%, 841,797 төгрөг, нийт 12,378,507 төгрөг.
******* XXK нь манай байгууллагыг маш их хохиролд оруулж төлбөрөө хугацаандаа төлөөгүй, захиалсан гурилаа авахгүй арга буюу банкнаас зээл авч төлбөрийг нь төлөөд байхад ойлгохгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 алданги харилцан тохирч гэрээнд гарын үсэг зурсан. ******* нь бараа хүлээлцсэн акт үйлдэж манайд хүргүүлдэг байсан үйлдлийг шүүгч нотлох баримтаар үнэлээгүй.
Иймд гэрээний 6.4-т заасан 0.05 хувийн алданги 12,110,466 төгрөгийг нэмж *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр болон үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсний алданги нийт 23,784,507 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн төлбөрөөс 5,406,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь гэрээний хавсралт 3-д заасан шаардлага хангасан улаанбуудайн баяжуулсан гурил бэлтгэн нийлүүлэх, захиалагч ******* нь хүлээн авч гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-13-16/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 341,256,000 төгрөгийн гурил нийлүүлж, хариуцагч нь гурилын үнэд 300,800,000 төгрөг төлсөн, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 40,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 22,450,000 төгрөг төлсөн талаарх тооцооллын жагсаалт хариуцагч гаргасныг нэхэмжлэгч маргаагүй, талуудын хооронд 18,050,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа талаар анхан шатны шүүхийн тооцоолол хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаас гурилын үлдэгдэл төлбөрт 11,406,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй. /хх-42-44/
5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний 2.4-д “Төлбөр төлөх хугацаа нь бараа бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш 60 хоног байх ба хугацааг барааг Захиалагчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тоолно” гэж, 3.2-д “Захиалагч гэрээнд заасан шаардлага хангасан барааг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор хүлээж авсан барааны төлбөрийг Нийлүүлэгчийн *******ны ******* тоот дансанд шилжүүлнэ” гэсэн агуулгын зөрчилтэй зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зарчмаар тайлбарлаагүйгээс алданги тооцох хоногийг буруу тооцож гаргасан алдаа гаргасныг залруулна.
5.1. Талууд Бараа нийлүүлэх гэрээний дагуу 4 удаагийн нийлүүлэлт хийсэн, гэрээний 2.2, 4.2, 5.3-т бараа хүлээлцсэн болон гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний үүрэг дуусгавар болох, захиалагч, нийлүүлэгч нь хэн аль нь бараа хүлээлцсэн акт үйлдэх талаар тохиролцсон байна.
5.2. Зохигчид гэрээний төлбөрийн нөхцөл хэсэгт төлбөр төлөх хугацааг талууд 3.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлахад бараа хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 60 хоногийн дотор төлбөр төлөх хугацааг тогтоосон байна.
5.3. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгуллага нь гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасан тул гэрээний хариуцлага буюу алдангийг гэрээнд тохиролцсон хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийг тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 60 хоногийг хугацааг тооцоход 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гэж үзнэ.
Дээрх хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл /2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр/ 57 хоногт алданги тооцоход нийт 325,071 төгрөг /11,406,000 төгрөг / 0,05% = 325,071 төгрөг/-ийн алданги төлөх үндэслэлтэй байна.
Иймд, хариуцагчаас алданги 325,071 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийн хангана.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/06766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...11,674,041” гэснийг “...11,731,071” гэж, “...12,110,466” гэснийг “...12,053,436” гэж
2 дахь заалтын “...201,735” гэснийг “...202,647” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 208,717 төгрөгийг буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ