Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/211

 

 

                            

 

 

     2019              07              17                                                     2019/ШЦТ/211                                                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн 1834000070023 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ч. А, Монгол улсын иргэн, 1984 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 4-6 насны 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 03 дугаар баг Цөх их овооны ам гэх газарт оршин суух хаягтай,

Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.А нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим 63-36 СЭҮ улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1 дэх заалт “а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Мандахнарангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, иргэн Б.Алтанцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруутэй эсэх дээр маргахгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09-10 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-11 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-12 тал/, 2017 оны 12 сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Цахилт 3 дугаар баг 124-н даваа гэх газарт Ачааны чиргүүлтэй 58-40 УБЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийн араас Т/Эстима маркийн 63-36 СЭҮ дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Эстима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 63 настай эмэгтэй Б.Алтанцэцэг нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-26 тал/, №0000209121 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-28 тал/, тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар /хх-30-36 тал/, тэтгэвэрийн зээлийн гэрээний хуулбар /хх-37 тал/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пүрэвдоржоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /38-56 тал/, А.Пүрэвдоржийг Ч.Ю.Михайловичийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /хх-59 тал/,  хохирогч Ч.Ю.Михайловичоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-61-64 тал/, хохирогч Я.Мянганзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-66-67 тал/, хохирогч М.Одонцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-70-71, 2-р хавтас хх-26-27 тал/, хохирогч Ж.Мандахнарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-73, 2-р хавтас хх-28-29 тал/, хохирлын баримтууд /хх-77-100 тал/, хохирогч О.Мөнхбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-103-104, 2-р хавтас хх-30-32 тал/, гэрч Т.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-105-106 тал/, гэрч Д.Баттулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-111, 2-р хавтас хх-35-36 тал/, гэрч Д.Рагчаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-112-113, 2-р хавтас 34 тал/, гэрч Б.Үнэнбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-114, 2-р хавтас хх-58-59 тал/, гэрч Ч.Энхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-115, 2-р хавтас хх-02, 37-38 тал/, гэрч Л.Гантигчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-123 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №7 дугаар дүгнэлт /хх-125 -128 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-129-131 тал/, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын  Цахилт 3 дугаар баг 124-н даваа гэх газарт ачааны чиргүүлтэй 58-40 УБЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийн араас Т/Эстима маркийн 63-36 СЭҮ дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Эстима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 63 настай эмэгтэй Б.Алтанцэцэг нь газар дээрээ нас барсан гэх хэргийн цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-132-135 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №50 дугаар дүгнэлт /хх-137-138 тал/, Ч.Ю.Михайловичийн өвчний түүх /хх-140-146 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №49 дугаар дүгнэлт /хх-147-148 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №48 дугаар дүгнэлт /хх-150-151 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №54 дугаар дүгнэлт /хх-153-154 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №52 дугаар дүгнэлт /хх-156-157 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №358 дугаартай дүгнэлт /хх-161-164 тал/, хохирогч Ж.Мандахнарангийн өвчний түүх /хх-165-178 тал/, Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №86 дугаар дүгнэлт /хх-182-183 тал/, хохирогч О.Мөнхбилэгийн өвчний түүх /хх-185-193 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 он 12 дугаар сарын 28-ны өдрийн №607 дугаар дүгнэлт /хх-195 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасаг шинжилгээний дүгнэлт /хх-197-198 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-213-215 тал/, Ч.Аийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-217 тал/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-227 тал/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-233 тал/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа №09 /хх-245 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-245-246 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-247-248 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хавтас хх-05 тал/, гэрч Ц.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас 8-9 тал/, шинжээч Т.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-14-16 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-19-20 тал/, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-21-23 тал/,  хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-24-25 тал/, гэрч Ц.Нармандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-39-40 тал/, гэрч Д.Доржзандангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41 тал/, гэрч Т.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-42-43 тал/, гэрч А.Хүдэрболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-44-45 тал/, гэрч А.Наранбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-47-48 тал/, №571 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хавтас хх-53-56 тал/, Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн №233/нэмэлт/ дүгнэлт /2-р хавтас хх-66-68 тал/, Ц.Отгонцэцэгийг хохирогч Ж.Мандахнарангийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /2-р хавтас хх-80 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-81-82 тал/,  Ц.Отгонцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /2-р хавтас хх-83 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-84 тал/,  иргэний нэхэмжлэгч Б.Энхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-86 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №3 дугаартай прокурорын тогтоол /2-р хавтас хх-109 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хавтас хх-110 тал/, Ч.Аийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтас хх-113-117 тал/, шүүгдэгч Ч.Аийн хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.А нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим 63-36 СЭҮ улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1 дэх заалт “а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Мандахнарангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Алтанцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пүрэвдоржийн: “18 цаг 41 минутанд Юрка ах миний утас руу залгаад аваарт орчихлоо гээд уйлаад орилоод байсан. Ээж яасан гэхэд байхгүй ээ, байхгүй гэж хэлээд утсаа салгасан. Би дахин эргээд залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Ээжийн утас руу залгахад бас дуудад авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа холбогдоод аваарт орсон, ээж нь газар дээрээ өнгөрчихлөө гэж хэлсэн. Зүүнхараагийн цагдаагаас буцаад Сэлэнгэ рүү яв гэхэд тэр жолооч буцалгүйгээр шууд хот руу давхисан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-26 тал/,

Хохирогч Ч.Ю.Михайловичийн: “...Тэгээд явж байтал бид нарын урд талд нэг машин явж байгаа юм шиг зогсож байгаа юм шиг харагдсан би тэрийг хараад хараа муутай би харж байхад жолооч харж байгаа байлгүй гэж бодоод явж байтал өөдөөс нэг  гэрэлтэй машин гараад ирсэн. Тэгээд тэр машинтай зөрөөд өнгөртөл урд талын ачааны тэргэнд гэнэт тулаад ирсэн. Тэгтэл жолооч зүүн гар тал руу дарсан уу яасан жолоочийн ар хэсгээр очоод мөргөөд би нэг хэсэг ухаан балартсан. Тэгтэл манай жолооч машинаас бууцгаа гээд орилоод байсан тэгээд буугаад машинаа тойроод харсан чинь том машины чиргүүлийн араас орчихсон байсан. Тэгээд машинд үлдсэн байсан гурван хүний нэг хүнийх нь хөлөөс татаж гаргах гэсэн чинь би нөгөө хүн маань зүгээр зүгээр гэхээр нь би эхнэрээ хайсан чинь миний ард талд газар хэвтэж байхаар нь очоод хөгшөөн босоорой гэсэн. Тэгээд машины гэрэл тусахаар нь хартал тархи нь задарчихсан байсан. Тэгээд нас барчихсан гэдгийг мэдээд ухаан балартчихсан.  ....Миний хамар цөмөрсөн, тэрний улмаас нүд бүрэлзээд байдаг болсон. Би гэмтлийн эмнэлгийн тархи нуруу нугасны тасагт 2017 оны 12 дугаар сарын 24-28-ны хооронд 4 хоног хэвтэж эмчлүүлсэн байгаа. Маш их цочролд орсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-62-64 тал/,

Хохирогч Я.Мянганзаяагийн: “ ...Тэгээд явж байтал манай машины өөдөөс 3 машин орж ирсэн. Тэр машинуудын гэрэлд гялбасан тэгээд зөрөөд өнгөртөл өөдөөс нэг том машин сүүдэрлээд тулаад ороод ирсэн. Би тэгээд ухаан алдсан цааш юу болсныг мэдэхгүй байна. ... ослын улмаас миний баруун талын хөмсөг задарсан, мөн баруун хацар зүсэгдсэн, уруул болон эрүүний арьс задарч мах нь гарсан байсан. Тархи хөдөлсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-66-67 тал/,

Хохирогч М.Одонцэцэгийн: “...Тэгээд би унтчихсан байсан. Машин донслох шиг болоод урд талын суудлын дэр мөргөөд сэрсэн. Тэгсэн чинь машины хажуу тал байхгүй онгорхой болчихсон байсан. Мянганзаяа татаад ухаан алдчихсан байж байгаад ухаан орсон. Тэгээд бид хоёр машинаас буусан чинь замын хажууд хоёр хүн хэвтэж байсан. Жолооч хоёр хүн үхчихлээ шүү дээ гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-70-71 тал/,

Хохирогч Ж.Мандахнарангийн: “...Би осолд орсоноо 01 сарын 24-ний өдөр ар гэрийнхэнээсээ мэдсэн. Би Улаан-Үдэд зодуулсан гэж бодоод байсан чинь осолд орсон гэж хэлсэн. Би тэрийгээ санахгүй байна. Улаан-Үүдээс том автобусанд суусан санагдаж байна.  .. Миний нүүрэнд гэмтэл учирсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг 1-р хавтас хх-73 тал/,

Хохирогч О.Мөнхбилэгийн: “... Тэгээд би жаахан явж байгаад унтчихсан байсан. Тэгтэл гэнэт жингүйдэж байгаа юм шиг болохоор нь нүдээ нээгээд харсан чинь өөдөөс нэг юм ороод ирэх шиг болохоор нь нүүрээ дарсан, тэгээд ухаан алдчихсан. Тэгээд ухаан ороод машинаас буусан чинь нөгөө эгч, Мандахнаран хоёр газар хэвтчихсэн байсан. Жолооч ах, нөгөө эгчийн нөхөр хоёр гадаа гарчихсан байсан. Мянганзаяа гээд залуу машин дотор татчихсан байсан. Тэгээд Мандахнаранг нэрээр нь дуудсан чинь дуугарахгүй байсан мөн нүднээс нь цус гарчихсан харагдаж байсан. Тэгээд байж байгаад ухаан орсон.  ...Баруун нүдний дээд зовхи задарч 13 ширхэг оёдол тавиулсан, мөн зүүн хамрын ухархай сэтэрсэн, хацар шалбарсан, тархи хавагнасан, баруун хөлийн шилбэ гэмтсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-103-104 тал/,

Гэрч Д.Баттулгын: “... 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу хэрэг болдог өдрийн өглөө гэгээ орж байх үед Төв аймгийн Жаргалант сумын 124-ийн давааны наад хөтөл өөд явж байхад машины короп ажиллагаагүй болсон тэгээд машины бүрэн инерцийг бүрэн дуустал гүйлгэж машиныг замаас зайлуулсан ослын тэмдэг гурвалжингаа чиргүүлээсээ хойш 35 алхаад цаасан хайрцаг дотор чулуугаар хүндрүүлэгч хийгээд цаасан хайрцагтаа ослын гурвалжингаа хүлж орхиод ослын гурвалжингаас цааш 15 алхаад 20 литрийн шар канистер байрлуулсан , чиргүүлийнхээ зүүн хойд буланд мяндсан уяагаар пооспорддог торон ногоон өнгийн хантааз зүүсэн тэгээд би машиныхаа хоропоо машин доогуураа орж шалгаж үзтэл хороп аль ч араандаа авцалдахгүй ажиллагаагүй болсон байсан. Тэгээд хоропоо тайлж аваад би ах Рагчааг үлдээгээд замын машинд суугаад хот явсан. ....19 цаг өнгөрч байх үед 9403-тай дугаар залгаад Төв аймгийн Замын цагдаагаас ярьж байна чиний машинаа байрлуулсан газар ийм осол аваар гарсан байна гэж хэлээд тэгээд би хүнээс жижиг машин гуйгаад осол болсон газар ирсэн осол газар ирэхэд нэг стима маркийн машин миний машины чиргүүл толгой хоёрын засвар толгой нь орсон байдалтай зогсож байсан цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Би тээврийн хэрэгслийг замаас бүрэн чөлөөлөх өөрөөсөө шалтгаалж чадах бүхий л арга хэмжээг авсан боловч замаа бүрэн чөлөөлж чадаагүй би машинаа өөрийнх инерцийн хамгийн эцсийн цэг хүртэл замаас гаргаж явсан замаас гаргах гээд олон том машинд гар өргөсөн боловч зогсоогүй 2 машин зогсоод чирэх боломжгүй гэж хэлсэн нэг машин нь Шаланз байсан чирэх боломжгүй гэж хэлсэн дараагийн машин Хово машин чирэх оролдлого хийсэн боловч чирч дийлээгүй тэгээд надад чи хоропоо л яаралтай соль гэж зөвлөсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-111 тал/,

Гэрч Д.Рагчаагийн: “ ...Тэгээд байж байтал оройхон манай дүү машин дээр осол гарсан байна. Цагдаагаас дуудаж байна гээд манай дүү манай хүргэн хоёр явсан. Би бол очоогүй. ...Ослын зогсолтын тэмдэг яг тавьсан. Дүү бид хоёр зэрэгцэж яваад гучаад тав алхаад тавьсан, би цаашаа арван тав алхаад шар сав тавьсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-112 тал/,

Гэрч Б.Үнэнбаярын: “ ... Намайг хэргийн газарт очиход ослын зогсолтын тэмдэг тавьсан байсан. Энхдалайг анх очиход Эстима машины жолооч тэр ослын зогсолтын тэмдэгийг нь дайраад унагаасан байсан ба тэгээд ахиад осол гарахаас сэрэмжлээд босгоод тавьчихсан байсныг тусгаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-114 тал/,  

Гэрч Ч.Энхдалайгийн: “ ... Ослын тэмдэгийг цаасан хайрцагны гадна талд скочдож наагаад хайрцаг дотор нь чулуу хийгээд 36 метр газар тавьсан. Ослын зогсолтын тэмдэг тавихдаа бол өөрийн зогсож байсан эгнээгээ голуулж тавиагүй засмал замын ирмэг хэсэг рүү шахаад тавьчихсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-115 тал/,

Гэрч Ц.Энхболдын: “ ... Он сарын өдрийг нь санахгүй байна. Баттулга гэх залуу 2017 оны сүүлээр ирээд Faw-н крон янзлуулсан. Тухайн Faw маркийн машины крон нь 8 араатай байдаг юм. Түүнээс хөнгөний 4 араа, хүндийн 4 араа байдаг. Тэр араануудаас бүгд эвдэрсэн байсан. Мөн хойд хүнд хөнгөний цлиндр эвдэрсэн ямар ч ажиллагаагүй болсон байсан. Тийм учраас машиныг хөдөлгөх боломжгүй болсон эвдрэл байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-08-09 тал/,

Гэрч Ц.Нармандахын: “... Ослын гурвалжин тэмдэг цаасан хайрцаг налуулан скочоор хүлж байрлуулсан байсан ослын тэмдгийг гурвалжингийн доод тал нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-40 тал/,

Гэрч Д.Доржзандангийн: “ ... Том оврын Фаб машины ард талд цаасан хайрцаг түшүүлж тавьсан хайрцаг дотор чулуу хийж хүндрүүлж тогтоосон ослын гурвалжин доод суурь байхгүй гэрэл ойлгогч цацруулагч тэмдэг байсан. Мөн тэмдэгийн хажуу талаар буюу ертөнцийн зүгээр хойд хэсгээр нь Эстима машины баруун талын дугуйн даралтын мөрийг 1 гэсэн дугаараар тэмдэглэж авсан уг мөр нь осол болсон А цэг буюу Фаб машины чиргүүлийн зүүн хойд булан хүртэл үргэлжилсэн байсан гэрэл зургаар бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгт биеэр оролцож нүдээр харахад ослын гурвалжин тэмдэгийг эстима машин дайраагүй хажуугаар нь шүргэх шахам гарсан байдалтай байсан ослын тэмдэг доод суурь байхгүй тал тэмдэг байсан яг тэр хэвээр нь гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1 дээр тусгагдсан байгаа” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-41 тал/,

Гэрч А.Хүдэрболдоос: “ ...Том машин ч бай жижиг машин ч бай хурдны хайрцагтай /хром/ хурдны хайрцаг буюу хропны гол болон голын араа сэрээ зэрэг нь эвдэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл явах, хөдлөх боломжгүй. Хурдны хайрцагны гол бол арааг тогтоож өгдөг чухал гол эд анги сэрээ бол арааг сольж өгдөг мөн л гол эд анги араа бол ойлгомжтой араа байхгүй бол машин хөдлөхгүй гэхдээ араа бол шатлалтай аль араа эвдэрснээс шалтгаалдаг харин сэрээ, гол хоёр байхгүй эвдэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл хөдлөх боломжгүй” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-44-45 тал/,

Гэрч А.Наранбатын: “ ...хропны гол бол арааг тогтоож өгдөг чухал эд анги сэрээ, гол, араа зэрэг эд анги аль нэг нь л байхгүй бол хроп ажиллахгүй тээврийн хэрэгсэл хөдлөх боломжгүй” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-48 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-09-10 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас хх-11 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтас хх-12 тал/, 2017 оны 12 сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Цахилт 3 дугаар баг 124-н даваа гэх газарт Ачааны чиргүүлтэй 58-40 УБЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийн араас Т/Эстима маркийн 63-36 СЭҮ дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Эстима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 63 настай эмэгтэй Б.Алтанцэцэг нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19 тал/,

Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №7 дугаар “1.Талийгаач Б.Алтанцэцэгийн биед хавсарсан гэмтэл: Нүүрний төрх илтэд өөрчилсөн эдийн дутагдал бүхий том шарх, нүүр, толгой, нүүрний олон ясны ил хугарал, хуйх болон нүүрэнд шарх, хатуу хальсны урагдал, аалзан хальсны урагдал, тархины эдийн дутагдал, няцрал, суурь ясны бяцрал хугарал, орой ясны хугарал, эрүү яс баруун, зүүн талдаа хугарсан, зүүн хацар яс, зүүн нүдний ухархай яс, хамар яс хугарсан, зүүн нүд болон зөөлөн эд тасарсан гэмтэл, цээж хэвлийн хөдий дахь илүүдэл агууламж, баруун уушгины угын урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний гол судасны урагдал, сэмжинд цус хуралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, сээрний 3,4-р нугаламын хугарал, нугас  тасралт, зөөлөн эдэд цус хуралт, сээрний 3,4-р нугалмын хугарал, нугас тасралт, зөөлөн эдэд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, цээжний хэнхэрцэг зүүн талд 1,2,3,4,5-р хавирганууд, баруун талд 2,3,4,5,6,8,9-р хавиргануудад хугарал, зүүн чих, эрүү, цээж, хуйх, урууланд шарх, баруун шуу ясны ил хугарал, эдийн дутагдалд шарх, сарвуу тасарсан гэмтэл, зүүн эгэм, цээж, хэвлийд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн дутагдал, зүүн эгэм, цээж, баруун өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь амьд ахуйд үүссэн гэмтэл байна. 2.Дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас зүрх, амьсгал зогсч нас барсан байна. 4.Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь В 3-р бүлгийн цустай байсан байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-128 тал/, Цогцосны гадаа биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас хх-129-131 тал/, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын  Цахилт 3 дугаар баг 124-н даваа гэх газарт ачааны чиргүүлтэй 58-40 УБЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийн араас Т/Эстима маркийн 63-36 СЭҮ дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Эстима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 63 настай эмэгтэй Б.Алтанцэцэг нь газар дээрээ нас барсан гэх хэргийн цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-132-135 тал/,

Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №50 дугаар “ 1. Черняев Юрий Михайлович-н биед ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамарт сорви, хамар, баруун нүдэнд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-137-138 тал/, Ч.Ю.Михайловичийн өвчний түүх /1-р хавтас хх-140-145 тал/,

Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №49 дугаар “ Я.Мянганзаяагийн биед баруун хөмсөг, дээд уруул, эрүү, баруун бугалганд сорвит, баруун бугалганд цус хуралт, баруун нүдний зовхинд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /1-р хавтас хх-148 тал/,

Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №48 дугаар “ 1. М.Одонцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /1-р хавтас хх-151 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №358 дугаартай “ 1.Төв аймгийн ШША-ны эмч шинжээч И.Ганболорын 2018.01.08-ны №52 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2.Ж.Мандахнарангийн биед тухайн үед зүүн зулайн дэлбэн, баруун дотор капсул, баруун чамархайн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүүн зүүн зулайн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн хажуугийн ховдлын доод болон арын эврийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд, баруун чихэнд, дээд уруулын шарх, нүүрний зулгаралт, баруун доод 1-р шүдний булгарал, баруун 2-р шүдний сулрал гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Ж.Мандахнаран нь баруун, зүүн нүдний холын харалган өвчтэй байсан байна. 4.Ж.Мандахнарангийн дээрх ослоос учирсан гэмтэл нь архаг хууч өвчинд нөлөөлөөгүй байна. 5.Ж.Мандахнарангийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 6. Ж.Мандахнарангийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэл хамаарна” хх-161-164 тал/,  Ж.Мандахнарангийн өвчний түүх /хх-165-178 тал/,

Төв аймаг дахь засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №86 дугаар “ 1. О.Мөнхбилэгийн биед зовхи, зүүн хацарт сорвит гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Өвчний түүх 2018-03-12-ны өдөр ирсэн” гэх дүгнэлт /1-р хавтас хх-183 тал/, О.Мөнхбилэгийн өвчний түүх /2-р хавтас хх-186-193 тал/,

            Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн №233/нэмэлт/ дугаартай дүгнэлт /2-р хавтас хх-66-68 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ч.А нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим 63-36 СЭҮ улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1 дэх заалт “а/хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,

 иргэн Ж.Мандахнарангийн биед тухайн үед зүүн зулайн дэлбэн, баруун дотор капсул, баруун чамархайн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүүн зүүн зулайн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн хажуугийн ховдлын доод болон арын эврийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд, баруун чихэнд, дээд уруулын шарх, нүүрний зулгаралт, баруун доод 1-р шүдний булгарал, баруун 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

 Б.Алтанцэцэгийн биед хавсарсан гэмтэл: Нүүрний төрх илтэд өөрчилсөн эдийн дутагдал бүхий том шарх, нүүр, толгой, нүүрний олон ясны ил хугарал, хуйх болон нүүрэнд шарх, хатуу хальсны урагдал, аалзан хальсны урагдал, тархины эдийн дутагдал, няцрал, суурь ясны бяцрал хугарал, орой ясны хугарал, эрүү яс баруун, зүүн талдаа хугарсан, зүүн хацар яс, зүүн нүдний ухархай яс, хамар яс хугарсан, зүүн нүд болон зөөлөн эд тасарсан гэмтэл, цээж хэвлийн хөдий дахь илүүдэл агууламж, баруун уушгины угын урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний гол судасны урагдал, сэмжинд цус хуралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, сээрний 3,4-р нугаламын хугарал, нугас  тасралт, зөөлөн эдэд цус хуралт, сээрний 3,4-р нугалмын хугарал, нугас тасралт, зөөлөн эдэд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, цээжний хэнхэрцэг зүүн талд 1,2,3,4,5-р хавирганууд, баруун талд 2,3,4,5,6,8,9-р хавиргануудад хугарал, зүүн чих, эрүү, цээж, хуйх, урууланд шарх, баруун шуу ясны ил хугарал, эдийн дутагдалд шарх, сарвуу тасарсан гэмтэл, зүүн эгэм, цээж, хэвлийд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн дутагдал, зүүн эгэм, цээж, баруун өвдөгөнд зулгарал бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон болох нь:

шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Ч.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 4 хүний биед хөнгөн зэргийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйл, хэсгийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Ч.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Хохирогч М.Одонцэцэг, О.Мөнхбилэг, Я.Мянганзаяа, хохирогч Ж.Мандахнарангийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.Энхдалай нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ч.Ю.Михайловичийн хууль ёсны төлөөлөгч А.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохиролд 14432663 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Ч.А нь төлж барагдуулсан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас шүүгдэгч Ч.А нь 9 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж,  2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №03 дугаартай №000194843 дугаартай 699м2 газар битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №01424767 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, №526804 дугаар жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б. овгийн Ч.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. А-ийг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч. А-ийг нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Ю.Михайлович, Ж.Мандахнаран нар нь цаашид гаргах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шүүгдэгч Ч.А нь шүүхийн шатанд 9 хоног цагдан хоригдсоныг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагааар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №01424767 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, №526804 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн №000194843 дугаартай 699мкв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ