Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 209

 

2016 оны 07 сарын 05 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00209

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох

 

СӨХ-ны төлбөрт 3 959 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй засвар үйлчилгээний зардалд төлсөн 1 390 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* СӨХ-ны захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 9 сараас 2016 оны 5 сар хүртэлх хугацааны үндсэн байрны 29м2 талбайн СӨХ-н төлбөр болох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ болон цэвэрлэгээний хөлс, БОНЗ-н урамшуулал нийт 509 800 төгрөг, өргөтгөлийн 75м2 талбайн СӨХ-ны төлбөр болох 3 450 000 төгрөг нийт 3 959 800 төгрөгийг төлөөгүй болно. нь үндсэн байрнаасаа гадагш өргөтгөл хийсэн цагаасаа эхлээд оршин суугчдын дургүйцэлтэй тулгарч хуушуурны газраас эхлээд янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулна гээд байн байн засвар хийж барилгын материал зөөж, будаг үнэртүүлж, саун ажиллуулж, хөрш болон дээд айл, доод подволын хэсэгт ус уур ихтэй байснаас айлууд нь мөөгөнцөртөж байснаас оршин суугчдын тав тух алдагдаж, амар тайван байдал алдагдаж холбогдох газруудад хандсаны улмаас 3-4 удаа мэргэжлийн хяналтын газраас удаа дараа үйлдвэр үйлчилгээг нь хааж байсан. Энэ хугацаанд хүний амь үрэгдэж, зарим нь хүндээр бэртсэн тохиолдол ч гарч байсан. СӨХ-ны зүгээс Б.тай удаа дараа уулзаж, СӨХ-ны мөнгөө төлөхийг шаардаж зарим үед тохиролцоонд хүрч СӨХ-ны мөнгөө төлөхөөр болдог ч ганц нэг удаа мөнгө өгөөд орхидог. Утасдаж сануулахад өнөө маргаашгүй өгнө гэж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд 2015 оны 1 сараас эхлэн үндсэн байрны 29м2 талбайд үсчин ажиллуулж байгаа тул м2-г нь 1000 төгрөгөөр, өргөтгөлийн 75м2 талбайд Начинзаан ломбард ажиллаж байгаа тул м2-г нь 2000 төгрөгөөр, өмнөх төлбөрийг нь хуучин хэвээр авахаар тооцож нийт 3 959 800 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 10 сарын 01-ний өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг байгуулсан. 50 метр квадрат талбайтай өрөөг 1м2-г 1000 төгрөгөөр тооцон засварын хөлсийг авахаар болсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 зүйлд сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтоохоор заасан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байхаар хуульчилсан байна. Бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэр байхгүйгээр, үзүүлэхгүйгээр гэрээ хийж өөрсдөө 1000 төгрөгөөр тооцож хууль бусаар авч байсан.******* СӨХ-д төлбөрөө тухай бүр нь өгч байсан бөгөөд үүнд 2012.11.02-ны өдөр 200 000 төгрөг, 2012.09.26-ны өдөр 30 000 төгрөг, 52 980 төгрөг, 67 110 төгрөг, 2013.01.03-ны өдөр 200 000 төгрөг, 2013.02.07-ны өдөр 200 000 төгрөг, 2013.03.29-ний өдөр 150 000 төгрөг, 2014.03.01-ний өдөр 100 000 төгрөг, 2015.03.31-ний өдөр 200 000 төгрөг, 2015.07.20-ны өдөр 100 000 төгрөг, нийт 1 390 000 төгрөгийг засвар үйлчилгээний хөлсөнд төлсөн байна.******* СӨХ нь 2015 оны 2 сараас эхлэн үндсэн байрны 29 м2 талбайд үсчин ажиллуулж байгаа тул м2-г нь 1000 төгрөгөөр юуг тооцож авч байгаа талаараа харилцан тохиролцоогүй учраас энэ үнээр тооцож өгөх эрх зүйн үндэслэл байхгүй тул өгөх боломжгүй. ,*******,ны 01 тоот 29 м2 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б. байх бөгөөд улсын бүртгэлийн тоот бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ нь өөрийн хувийн өмчийн орон сууц байхад дундын өмчийн эд хөрөнгө гэж үзэн 2012 оны 10 сараас СӨХ-д 230 350 төгрөг төлсөн нь ч үндэслэлгүй байна. СӨХ нь дундын өмч гэж засвар үйлчилгээний болон бусад төлбөр аваад байгаа нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцэхгүй байна.******* СӨХ-д төрийн банкаар 2012.10 сард 9 450 төгрөг, 2012.11 сард 9 450 төгрөг, 2012.12. сард 9 450 төгрөг, 2013.01 сард 9 450 төгрөг, 2013.02 сард 9 450 төгрөг, 2013.03 сард 9 450 төгрөг, 2013.04 сард 9 450 төгрөг, 2013.05 сард 9 450 төгрөг, 2013.06 сард 9 450 төгрөг, 2013.07 сард 9 450 төгрөг, 2013.08 сард 12 450 төгрөг, 2013.09 сард 9 450 төгрөг, 2013.10 сард 9 450 төгрөг, 2013.11 сард 9 450 төгрөг, 2013.12 сард 9 450 төгрөг, 2014 оны 01 сард 9 450 төгрөг, 2014.02 сард 9 450 төгрөг, 2014.03 сард 9 450 төгрөг, 2014.04 сард 11 450 төгрөг, 2014.05 сард 11 450 төгрөг, 2014.06 сард 11 450 төгрөг, 2014.07 сард 11 450 төгрөг, 2014.08 сард 11 450 төгрөг, нийт 230 350 төгрөгийг төлсөн байна.******* СӨХ нь өргөтгөлийг 2000 төгрөгөөр тооцож авна гэсэн боловч энэ талаар бас тохиролцсон зүйл байхгүй өргөтгөлийг 75 м2 гэсэн тохиролцоо ч байхгүй учраас 29 м2-ийн төлбөр 509 800 төгрөг, өргөтгөлийн 75 м2 талбайн СӨХ-ийн төлбөр 3 450 000 төгрөг, нийт 3 959 800 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 142.2-т орон сууцны байшингийн чухам аль хэсэг нь дундын өмчлөлд тооцогдохыг зохицуулаагүй, орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах байшингийн хэсгүүдийг тоочоогүй байна. Иргэний хуулийн 147 зүйлийн 147.2-т орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах талаар орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон сууцны доторх дундын ашиглалтын талбай,орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэсэн заалтын дагуу хэрхэн хувиарилсан талаар сууц өмчлөгчид мэдэгдээгүй. СӨХ-ны хууль зүйн шинжийг Иргэний хуулийн 143.3-т СӨХ нь 25 дугаар зүйлд хуулийн этгээдийн эрхгүй байхаар заажээ. Үүнийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-т дахин дурдсан байна. СӨХ нь дангаараа эрх эдэлж үүрэг хүлээхгүй болно. Нэхэмжлэгч тал засвар үйлчилгээний тарифаа хуулийн дагуу үндэслэлтэй тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 сарын 01-ний өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг байгуулсан. 50 метр квадрат талбайтай өрөөг 1м2-г 1000 төгрөгөөр тооцон засварын хөлсийг авахаар болсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 зүйлд сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтоохоор заасан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байхаар хуульчилсан байна. Бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэр байхгүйгээр, үзүүлэхгүйгээр гэрээ хийж өөрсдөө 1000 төгрөгөөр тооцож хууль бусаар авч байсан.******* СӨХ-д төлбөрөө тухай бүр нь өгч байсан бөгөөд үүнд 2012.11.02-ны өдөр 200 000 төгрөг, 2012.09.26-ны өдөр 30 000 төгрөг, 52 980 төгрөг, 67 110 төгрөг, 2013.01.03-ны өдөр 200 000 төгрөг, 2013.02.07-ны өдөр 200 000 төгрөг, 2013.03.29-ний өдөр 150 000 төгрөг, 2014.03.01-ний өдөр 100 000 төгрөг, 2015.03.31-ний өдөр 200 000 төгрөг, 2015.07.20-ны өдөр 100 000 төгрөг, нийт 1 390 000 төгрөгийг засвар үйлчилгээний хөлсөнд төлсөн байна.******* СӨХ нь 2015 оны 2 сараас эхлэн үндсэн байрны 29 м2 талбайд үсчин ажиллуулж байгаа тул м2-г нь 1000 төгрөгөөр юуг тооцож авч байгаа талаараа харилцан тохиролцоогүй учраас энэ үнээр тооцож өгөх эрх зүйн үндэслэл байхгүй тул өгөх боломжгүй. ,*******,ны 01 тоот 29 м2 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б. байх бөгөөд улсын бүртгэлийн тоот бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ нь өөрийн хувийн өмчийн орон сууц байхад дундын өмчийн эд хөрөнгө гэж үзэн 2012 оны 10 сараас СӨХ-д 230 350 төгрөг төлсөн нь ч үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 147 зүйлийн 147.2-т орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах талаар орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон сууцны доторх дундын ашиглалтын талбай,орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэсэн заалтын дагуу хэрхэн хувиарилсан талаар сууц өмчлөгчид мэдэгдээгүй. Иймд засвар үйлчилгээний тарифаа хуулийн дагуу үндэслэлтэй тогтоогоогүй тул******* СӨХ-оос хууль бусаар хурааж авсан 1 390 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр нь миний өөрийн хувийн өмчийн орон сууц байхад дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэн төлбөр төлсөн нь үндэслэлгүй гэжээ. Энэ талаар Иргэний хуулийн 147-р зүйл ангид Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах талаархи тодорхой заалтууд байна. Иргэний хуулийн 147.2-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. Иргэний хуулийн 147.3-т Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана. гэжээ. Үүнээс үзэхэд иргэн өөрийн эзэмшлийн 2 өрөө буюу 29м2 болон өргөтгөлийн 75м2 нийт 104м2-ийг сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайд тооцно. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4- т Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно: 16.4.2. Сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэж заасны дагуу******* СӨХ-ны бүх гишүүдийн тайлангийн хурлын 2011 оны 3 сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор 3.1-т Орон сууцны зориулалтыг өөрчилж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа байрны 1м2 талбай тутамд 1000 төгрөгөөр тооцож засвар үйлчилгээний хөлсийг тооцно гэж тогтоосон. СӨХ-ны зүгээс иргэн Б.д СӨХ-н мөнгөө төлөх талаар удаа дараа шаардахад би удахгүй тооцоогоо хийнэ, гэрээгээ хийнэ гэж хойшлуулсаар 2012 оны 10 сарын 01-ний өдөр СӨХ-тэй гэрээ байгуулсан. Гэрээндээ 1 тоотын үндсэн 29м2 байрыг оффисын зориулалтаар ашиглах тул айлтай адилтган сард 9 450 төгрөг, өргөтгөлийн 75м2 талбайн 50м2-ийг ашигтай ашиглаж байгаа гэж тооцон 1м2-г 1000 төгрөгөөр тооцно гэж заасан. СӨХ-н бүх гишүүдийн хуралд суугаач гэж гуйгаад ч ирдэггүй, огт оролцдоггүй. Ийм учраас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.1-т Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу СӨХ-н төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* СӨХ нь хариуцагч Б.д холбогдуулж СӨХ-ны төлбөрт 3 959 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч засвар үйлчилгээний зардалд төлсөн 1 390 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 859 800 төгрөгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.

 

, 7.1- жээ.******* Ѫ-ны Удирдах зөвлөлийн 2008 4 дүгээр 22-ы №01 дугаар Ѫ-ны гүйцэтгэх захирлаар г сон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна. /хх-5/

 

Т Хан-Уул 俿 , 2012 01 дүгээр 17-ны жээ./хх-4/

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2012 оны 10 сарын 01-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Б. нь******* СӨХ-ны харьяа 3-р байрны 1-р орцны 1 тоотын өргөтгөлийн 50 м.кв талбайтайг аж ахуйн зориулалтаар ашиглаж, уг байрны засвар үйлчилгээний хөлсийг 1м.кв-ыг 1 000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байна. Түүнчлэн уг гэрээгээр 1 тоотын үндсэн 29 м.кв байрыг оффисын зориулалтаар ашиглаж, засвар үйлчилгээний хөлсийг айлтай адилтган авахаар тус тус тохиролцсон байна./хх-ийн 64/

 

Зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

 

,*******,ны 01 тоот 29 м2 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б. байх бөгөөд улсын бүртгэлийн тоот бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг байранд зохих зөвшөөрлийн дагуу 75 м.кв талбай бүхий өргөтгөл барьж, ашиглалтад оруулсан байна./хх-ийн 25-31/

 

Нэхэмжлэгч******* СӨХ нь 2011 оны 3 сарын 26-ны өдрийн 01 дугаар СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолоор орон сууцны зориулалтыг өөрчилж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа байрны 1 м.кв талбай тутамд 1 000 төгрөгөөр тооцож засвар үйлчилгээний хөлсийг тооцохоор, 2015 оны 3 сарын 29-ний өдрийн 01 дугаар СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолоор СӨХ-ны Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хавсралт 1-ээр баталсан Орон сууцны байранд ...үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тарифын дагуу /ломбард 1 м.кв талбай тутамд 3 000-3 500 төгрөг, үсчин 1 м.кв талбай тутамд 2 000- 2500 төгрөггэх мэт/ тооцохоор тус тус тогтоосон байна. /хх-ийн 70-71/

 

Түүнчлэн хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг талуудын байгуулсан гэрээний дагуу тодорхой хугацаанд төлж байсан талаараа тайлбартаа дурдаж, баримтуудыг ирүүлсэн байна.

 

Харин х Б. нь ...Бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэр байхгүйгээр, үзүүлэхгүйгээр гэрээ хийж өөрсдөө 1000 төгрөгөөр тооцож хууль бусаар авч байсан. Иргэний хуулийн 142.2-т орон сууцны байшингийн чухам аль хэсэг нь дундын өмчлөлд тооцогдохыг зохицуулаагүй, орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах байшингийн хэсгүүдийг тоочоогүй байна. Иргэний хуулийн 147 зүйлийн 147.2-т орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах талаар орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон сууцны доторх дундын ашиглалтын талбай,орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэсэн заалтын дагуу хэрхэн хувиарилсан талаар сууц өмчлөгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч тал засвар үйлчилгээний тарифаа хуулийн дагуу үндэслэлтэй тогтоогоогүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дээрхээс дүгнэхэд******* СӨХ нь хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, бүх гишүүдийн хуралдаанаас засвар үйлчилгээний зардлаа тогтоосон байх тул хариуцагч Б. нь******* СӨХ-ны төлбөрөө төлөх нь хуульд нийцнэ. Харин нэхэмжлэгч СӨХ нь Б.гаас өргөтгөлд авах засвар үйлчилгээний зардлын талбайг 2015 оны 1 сараас 75 м.кв-аар тооцсныг талуудын байгуулсан гэрээний дагуу 50 м.кв-аар тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч******* СӨХ холбогдуулан засвар үйлчилгээний зардалд төлсөн 1 390 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь хариуцагч Б. нь тус сууц өмчлөгчдийн холбоонд хуульд заасан журмын дагуу болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу СӨХ-ны төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчийг уг төлбөрийг үндэслэлгүйгээр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь уг орон сууцын болон өргөтгөлийг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж байгаа талаар маргаагүй байх тул дээрх төлбөрийг үндэслэлгүй төлсөн зүйлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.гаас ,*******,ны 01 тоот 29 м2 талбайтай байрны ашиглалт засвар үйлчилгээний зардалд 2014 оны 9 сараас 12 сарыг дуустал 11 450 /1 өрхөөс авах хураамжаар/ төгрөгөөр тооцож 45 800 төгрөг, 2015 оны 1 сараас 2016 оны 5 сарын дуустал 16 сарын төлбөр сарын 29 000 /29м.кв х 1 000/төгрөгөөр тооцож 464 000 төгрөг, уг байрны өргөтөл 50 м.кв талбайтай байрны ашиглалт завсар үйлчилгээний зардалд 2013 оны 4 сараас 2014 оны 12 сарыг дуустал нийт 21 сарын төлбөр сарын 50 000 /50м.кв х 1 000/ төгрөгөөр тооцож, 1 050 000 төгрөг, 2015 оны 1 сараас 2016 оны 5 сарыг дуустал нийт 16 сарын төлбөр сарын 100 000/50м.кв х2 000/ төгрөгөөр тооцож 1 600 000 төгрөг, нийт 3 159 800 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Харин хариуцагч Б. нь 2015 оны 3 сард 200 000 төгрөг, 7 сард 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байх тул дээрх төлбөрөөс уг мөнгийг хасаж, нийт 2 859 000 төгрөгийг /3 159 800-300 000/ гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 100 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, , 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.гаас 2 859 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 100 000 төгрөг, хариуцагч Б.агийн 1 390 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99 106.80 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 190 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 60 707 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ