| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2022/05051/И |
| Дугаар | 210/МА2025/01958 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01958
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07116 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-д тус тус холбогдох,
******* тоотод байрлах 86,94 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай анх яармагт гурван өрөө байр болон авто зогсоол авахаар тохиролцож, түүнд Mercedes benz 350 маркийн машин болон мөнгө оролцуулан нийт 184,010,000 төгрөгийг төлсөн. ******* нь эхлээд Хангарьд сити хотхонд 3 өрөө байр, зогсоолтой нь өгнө гээд, дараа нь Хан вилла хотхонд байр зогсоол өгнө гээд бүтээгүй.
1.2. Дараа нь “*******” ХХК-ийн захирал *******н хүсэлтээр “*******” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* дүүргийн *******, ******* хотхон ******* блок, *******, ******* тоот хаягт байрлах 86.94 м.кв талбайтай орон сууцыг бартер хэлбэрээр авахаар тохиролцсон.
“*******” ХХК нь “*******” ХХК-ийн санхүүжүүлэн барьж буй ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд ******* бүхий 2 блок барилгын карказ угсралтыг хийж гүйцэтгэх ажлын дагуу 4 давхар хүртэл угсрахад миний өмчлөх орон сууцны төлбөрийг бүрэн төлөгдсөнийг тооцох талаар надад тайлбарласны дагуу би гэрээг зурж, баталгаажуулсан. “*******” ХХК-ийн зүгээс угсралтын ажлыг 11 давхар хүртэл хийсэн тул би байраа ашиглалтад орохыг хүлээж байсан.
1.3. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “*******” ХХК-аас надад мэдэгдэл хүргүүлж орон сууцыг “*******” ХХК-ийн зөвшөөрлөөр цааш борлогдох болсныг мэдэгдсэн. Миний бие уг орон сууцыг ашиглалтад орсон даруйд хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлэх эрхийг хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээр олж авсан. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 тоот орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад хууль ёсоор өмчлөх эрхтэй, нэхэмжлэгч миний зөвшөөрөлгүйгээр орон сууцны маань өмчлөх эрхийг шилжүүлэх, буцаах тохиролцоог аман болон бичгийн хэлбэрээр хийх зэргээр миний эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд ******* намайг ******* тоотод байрлах 86.94 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрт нь маргаан бүхий орон сууцыг өгөх байсан.
Гэтэл гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад “*******” ХХК нь гэрээний дагуу ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн албан бичгийг ирүүлсэн. Талуудын хооронд маргаан үүссэн.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК, ******* хоёрын хооронд байгуулсан гэрээний харилцаа байгаа ажил гүйцэтгэх гэрээний маргаан огт хамааралгүй гэж тайлбарлаж, хязгаараа тогтоож байгаа бол манай зүгээс өөр тайлбар байхгүй. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч ажил гүйцэтгэх гэрээ гэж байгаа боловч хуулийн дагуу гэрээний үүрэг биелэгдээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлбэл хуулийн дагуу гэрээний үүрэг биелэгдээгүй байна үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. “…******* гэдэг хүнтэй төлбөр тооцооны асуудлыг би огт хийгээгүй, ******* гэдэг хүнтэй хийсэн. ******* нь 8,000,000 билүү 15,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрт машин орж ирсэн байдаг.
******* нь ах аа ядаж барьцааны гэрээ хэрэгтэй байна гэхэд хамгийн эхний “*******” ХХК-ийн санхүүжилтийг хийсэн. Би “*******” ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, ямар нэгэн ажил гүйцэтгээгүй төлбөр тооцоо байхгүй. “*******” ХХК нь “*******” ХХК-иас төлбөрийн авлагатай байгаа тиймээс үүнийг өгч байгаа шүү гэсэн. Эвлэрэхэд асуудалгүй. “*******” ХХК-тай өнгөрсөн жил 05 дугаар сарын 01-нд очиж тохирч байсан. Би төлбөр гээд 128,000,000 төгрөгийг *******аас авсан. Надад 8,000,000 билүү 15,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрт машин тооцоод нийт 128,000,000 төгрөгийг л өгсөн байгаа. Анхнаасаа Хангарьд сити гэдэг хотхоноос байр өгөх гээд ярьж байсан. ******* нь гэрээ хийхгүй бол болохгүй байна гэсээр байгаад энэ гэрээг хийсэн...” гэжээ.
4. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. “...******* ХХК нь *******аас нэхэмжлээд байгаад үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг аваагүй байна. “*******” ХХК-ийн хариу тайлбар нотлох баримтаас үүсээд манай талаас ямар тайлбар гаргах эсэхээ шийдэх гээд байсан юм. Манай зүгээс иргэн *******тай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, орон сууцыг өмчлөлд өгнө гэсэн тохироо байгаагүй. Бид төлбөр мөнгийг хүлээн авсан зүйл байхгүй манайх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
4.2. Тиймээс шүүх төлбөр төлсөн баримтуудыг хүлээн авсан этгээдүүдтэй уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй байх. “*******” ХХК нь манай гүйцэтгэгч юм. Манайх барилга барих төлбөрөө байраар хийчихсэн юм. Гэтэл “*******” ХХК нь манай ажлыг өөрийн туслан гүйцэтгэгч компани буюу “*******” ХХК-д шилжүүлсэн. Тэгээд эд нар хоорондоо ажлаа дуусгаагүй гэрээгээ цуцлах асуудалд маргаад байгаа юм.
Манайхаас “*******” ХХК-ийн төлбөрт гээд тодорхой тооны орон сууцыг өгсөн байсан учраас Улсын бүртгэлд манай “*******” ХХК-ийн нэр дээр гарч ирэх нь тодорхой. Энэ асуудлаас болоод энэхүү маргаанд манайх ямар ч хамааралгүй хариуцагчаар оролцоод яваад байна...” гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан ******* тоот, 86,94 м.кв талбайтай орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 184,010,000 төгрөгийг буцаан гаруулж, нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,853,280 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “*******” ХХК-аас 1,078,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. “…Шүүхээс нэхэмжлэгч миний бие “*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал *******д 184,010,000 төгрөгийг 3 өрөө орон сууц, дулаан зогсоолын хамт авахаар тохиролцож төлсөн болохыг тогтоож шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1в-д дурджээ. Анхнаасаа хариуцагч ******* ХХК, түүний гүйцэтгэх захирал *******тай хийсэн тохиролцоо маань байр сууцтай болох зорилготой байсан тул 3 өрөө байр, дулаан зогсоолд төлсөн төлбөрт маань талбай бага зэрэг том 3 өрөө өгөхөөр болоход нь би зөвшөөрч хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж байсан. ******* ХХК, түүний гүйцэтгэх захирал *******д 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 184,010,000 төгрөгийн үлдэгдэл 14,200,000 төгрөгийг ээжээрээ дамжуулж төлүүлсэн. Тухайн үед би өөрөө Австрали улсад сурч байсан. Сургуулиа төгсөж ирээд байр оронтой болно гэдэг бодолтой найз *******д хэлэхэд “*******” ХХК-ийн *******тай холбож өгч байсан. Хариуцагч “*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал ******* хэрэгт тайлбар өгөхдөө зөрүүтэй зүйл хэлж байснаас үйл баримтыг ойлгомжгүй болгож байсныг дурдмаар байна.
6.2. Барилгын компаниуд хоорондоо ямар тохиролцоо хийгээд юу болж байгааг би сайн мэдэхгүй байсан ч “*******” ХХК-ийн *******гийн зүгээс 2 барилга дээр ******* карказ угсралтын ажил гүйцэтгэж байгаа, 4 давхар хүртэл нь гүйцэтгэчихвэл чиний байрны төлбөр болчихно, тиймээс намайг хэлэх үед очоод “*******” ХХК-тай гэрээгээ байгуулаарай гээд хэлэх үед нь очоод гэрээг байгуулж байсан. (Энэ бүгдийг миний өмгөөлөгч ******* нэгтгэж тайлбар байдлаар гаргаж өгч байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 165-167 талд байгаа) “*******” ХХК-аас энэ карказ угсралтын ажлаа 11 давхар хүртэл гүйцэтгэсэн байсан (1 дүгээр хавтаст хэргийн 157-р тал).
6.3. Гэтэл гэнэт л “*******” ХХК гэж гарч ирээд гэрээг цуцаллаа гэх мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны огноогоор надад ирүүлэхэд нь миний зүгээс гэрээний тал биш этгээдээс гэрээ цуцлах мэдэгдэл гаргаж байгааг гайхаж байгаа талаараа болон гэрээг цуцлахгүй тухайгаа “*******” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрөө (1 дүгээр хавтаст хэргийн 177-р талд), 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч маань (1 дүгээр хавтаст хэргийн 11-12-р талд) мэдэгдсэн.
6.4. Гэтэл шүүх “*******” ХХК-тай гэрээн дээр бичигдсэн байгаа орон сууцны төлбөр 339,066,000 төгрөгийг намайг төлөөгүй байж орон сууц авч болохгүй. Би энэ орон сууцны төлбөрт тооцогдох мөнгөө хариуцагч “*******” ХХК-д төлчихсөн гэдгийг шүүх өөрөө ч тогтоосон. Би 184,010,000 төгрөгийг “*******” ХХК-тай гэрээ байгуулахаас 2 жилийн өмнө төлж байсан, мөнгөний ханш унах, 2 жилийн хугацаанд байрны үнэлгээ ч өсөх нь ойлгомжтой, тиймээс 3 өрөө байр, дулаан зогсоолоо болиод байршлын хувьд ч гэсэн яармаг хавиар байсан болохоор 3 өрөө байр дээр гэрээ байгуулахад надад татгалзал байгаагүй тул зөвшөөрсөн. Шүүхээс надад 184,010,000 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулахаар шийдсэнийг би ойлгохгүй байгаа. Буцааж авах байсан бол мөнгөний үнэ цэнэ унахаас нь өмнө нэхээд авчих байсан, орон сууцтай болох л миний хүсэл зориг байсан. 2022 оны 04 дүгээр улирлаас ашиглалтад ороод, 2023, 2024 оны СӨХ төлбөр нь ******* миний нэр дээр гарч явж байсан (1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал). Барилгын компаниуд хоорондоо тохиролцчихоод иргэн миний эрх ашгийг хохироож байрыг маань булааж авч байгааг шүүхээс үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд энэ бүх үйл баримтыг бүхэлд нь үнэлж, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээж Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07116 дугаар шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, намайг ******* дүүргийн *******, Хаппи ресиденс хотхон, ******* блок ******* тоот, 86.94 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү…” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2, 6.3, 6.4, 6.5-т нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн эдгээр дүгнэлтүүд нь товчоор ******* нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг хариуцагч нарын алинд ч төлөөгүй тул орон сууцыг өмчлөх эрхгүй гэжээ. Гэвч нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэх энэ дүгнэлтийг шүүх гаргахдаа үйл баримтыг бүхэлд нь бүрэн үнэлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг хариуцагч “*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал *******д 184,010,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 158 дугаар тал дахь албан бичиг, гэрч *******ы мэдүүлэг, хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ч үүнийг гэрчийн мэдүүлгийн үед баталж хэлснээр нотлогддог. Энэхүү 184,010,000 төгрөгт 3 өрөө орон сууцыг, дулаан зогсоолын хамт *******т шилжүүлж өгөх тохиролцоо нь хэрэгжихгүй явсаар маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгөх тохиролцоогоор эцэслэгдсэн юм.
7.2. Хариуцагч “*******” ХХК нь барилгын ажлууд дээр карказ угсрах ажил хийж туслан гүйцэтгэгчээр ажиллах замаар ажлын хөлсөнд тухайн орон сууцны барилгаас орон сууцыг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэйгээр авах тохиролцоог хийж ирсэн бөгөөд хариуцагч “*******” ХХК болон “*******” ХХК нарын хамтарсан барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж (1 дүгээр Хавтаст хэргийн 7, 133, 135 дугаар талуудад байгаа баримтуудаар эдгээр компаниудын хамтрал нотлогддог) байхдаа *******т авсан төлбөртөө маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр болж “*******” ХХК-тай *******ыг гэрээ байгуулуулсан байдаг нь тогтоогддог. Тиймээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот Орон сууц захиалгын гэрээний 2.1-т “гэрээт орон сууцыг бартер хэлбэрээр тохирсон" гэх агуулгыг дурдаж, энэ гэрээг байгуулснаас хойш “*******” ХХК *******аас ямар ч бэлэн мөнгөний төлбөрийг шаардаж байгаагүй, шаардах ч үндэслэлгүй юм. Учир нь “*******” ХХК-ийн хамтрагч “*******” ХХК-тай *******ын төлбөр төлсөн “*******” ХХК ажил гүйцэтгэж өгөхөөр харилцан тохиролцож, тодорхой ажлуудыг гүйцэтгэж өгсөн байдаг.
Тиймээс дээрх үйл баримтыг үнэлж үзвэл, хууль зүйн хувьд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот Орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК нар байгуулах үед орон сууцыг бусдад шилжүүлэх эрх хэнд хадгалагдаж байсан гэдгийг тодруулах зайлшгүй шаардлага үүснэ.
7.3. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхийг “*******” ХХК-aaс шаардах эрхээ “*******” ХХК нь “*******” ХХК-д шилжүүлсэн байсан бөгөөд энэ үед “*******” ХХК нь *******т уг шаардах эрхээ шилжүүлж, “*******” ХХК-тай ******* гэрээг байгуулсан. Иймд “*******” ХХК нь Иргэний хуулийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцны төлбөрт “*******” ХХК-иар ажил гүйцэтгүүлж байгаа тул орон сууцны төлбөрийн үүрэг *******тай гэрээ байгуулах үед дуусгавар болчихсон байсан. ******* “*******” ХХК-д бэлэн мөнгө төлөх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд “*******” ХХК-ийн зүгээс ийм шаардлага гаргаж байгаагүй юм.
Иймд нэхэмжлэгч ******* маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардах эрхтэй. Орон сууцны төлбөр бартераар хэрхэн төлөгдөхөөр тохиролцсон талаарх хоорондоо холбоо хамаарал бүхий дээрх үйл баримтууд байсаар байхад шүүхийн шийдвэрт орон сууцны төлбөрийг мөнгөөр төлөх байсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
7.4. Шүүхийн шийдвэрийн 6.1.а, 6.1.б дэх дүгнэлтийг тус тус үзвэл өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэхэд шууд ач холбогдолтой биш байна.
Учир нь “*******” ХХК-аас нэхэмжлэгч *******т 3 өрөө байр, дулаан зогсоолын хамт шилжүүлэхээр 2020 оноос тохирч байсан бүх гэрээ, хэлцэл хэрэгжихгүй, биелэгдэхгүй явсаар төлсөн төлбөрт нь маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар шилжүүлэхээр эцэслэгдсэн байдаг. Өмнөх бүх хэлцэл, гэрээ нь биелэгдээгүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгч байсан тайлбарууд, гэрч *******ы мэдүүлэг, гэрчийн бүх ярьсан зүйлсийг үнэн гэж баталсан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарын тайлбаруудаар нотлогдог.
шаардлагаас хальсан шинжтэй байна. Нэхэмжлэгчийн хүсэл зориг мөнгө буцааж авах биш, төлсөн мөнгөнд нь өгөхөөр болсон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход оршиж байгаа.
Иймд Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07116 дугаар шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. “…Нэхэмжлэгч тал нь 2 агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байсан. Түүнчлэн орон сууц захиалгын гэрээгээр нийт 184,000,000 төгрөг төлсөн учир тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгоё гэх хүсэлт гаргасан. Үүнд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243, 112 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөгдөөгүй байна гэх дүгнэлт хийсэн. Тухайн дүгнэлтийг хариуцагч талын зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд өгсөн нотлох баримт болон давж заалдах гомдолдоо 184,000,000 төгрөгийг иргэн *******д шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд Иргэний хуульд заасан хуулийн этгээдүүдийн хоорондын харилцаа үүссэн. Иймээс 2 иргэний хооронд үүссэн төлбөр мөнгөтэй холбоотой харилцааг хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн харилцаанаас тусдаа шийдвэрлэхээр буюу “*******” ХХК-аас төлбөр гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү…” гэжээ.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа учир хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
10. Хариуцагч “******* ХХК нь нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна
3.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07-01 дугаар “Амины орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь 202,860,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******
н Е сууц 72,45 м.кв 3 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тоот 18 м.кв дулаан зогсоолыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагч *******т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
“*******” ХХК-ийн захирал *******н хүсэлтээр нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, ******* тоотод байрлах 86.94 м.кв орон сууцыг бартер хэлбэрээр авахаар харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ.
3.2.“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13, 14 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хх 222-240/, хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г “*******” ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17438 захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн боловч “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” баримтаар ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, талуудын маргааны зүйл нь “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн тохиролцооноос шууд хамааралтай тул энэ нөхцөл байдал шүүхээс дүгнэвэл зохих үйл баримтад хамаарах ба хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй байна.
3.3.Мөн хэрэгт “*******” ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр маргаан бүхий орон сууцыг ******* эзэмшилдээ авсан үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй байна. /1-р хх 200-202/
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/20094 дугаар захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байхад уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, тухайн орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа гэх *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ.
4. Иймд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,853,280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ