Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01959

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11364 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  итгэмжлэлээр төлөөлүүлэгч ******* нь төлөөлөгч *******д *******ын нэхэмжлэлтэй *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг, мөн өдрийн огноо бүхий итгэмжлэлээр *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэрэгт  нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг,  мөн өдрийн огноо бүхий итгэмжлэлээр *******ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох хэрэгт  нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг, мөн өдрийн огноо бүхий итгэмжлэлээр *******ын нэхэмжлэлтэй *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт  нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тус тус олгосон;

3.2. Монголын хуульчдын холбооны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/738 дугаартай албан бичгээр ******* нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй, хуульч биш болохыг, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05/295 дугаартай албан бичгээр ******* нь өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болохыг тус тус тодорхойлсон;

3.3 Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д олгосон дээр дурдсан итгэмжлэлийн дагуу хариуцагч нь иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэлд заасан этгээдүүдэд холбогдох хэрэгт нэхэмжлэл гаргах буюу хохирол барагдуулахаар тохиролцсон, нийт 2,500,000 төгрөг авсан талаар “Өмгөөллийн хөлс авах тухай” гэсэн гараар бичсэн баримт үйлдэгдсэн;

3.4 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* нь *******гийн ******* банкан дахь дансанд 2,500,000 төгрөгийг өмгөөллийн урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.  

Хариуцагч *******гийн хувьд хуульчийн болон өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй боловч итгэмжлэлийн хүрээнд бусдыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тодорхой хөлс авах, нэхэмжлэгч хөлс төлөх үүрэг хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна.  

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийг итгэмжлэлийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэж, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хувь хэмжээнд харгалзуулан хариуцагчаас ажлын хөлсөнд урьдчилан авсан байсан 2,500,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг хязгаарласан, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11364 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УУГАНБАЯР

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

 

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ