Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00295

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00295

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 08 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Lanser маркийн 31-09 дугаартай машинтайгаа дэлгүүрийн орчимд явж байхад маркийн 45-25 машин урсгал сөрөн ирж мөргөөд зугтаасныг цагдаа дуудсан. 2016 оны 4 дүгээр сарын 01-нд мөргөсөн хүнийг олж надтай уулзуулсан. Бид хоёр уулзаад хохирлыг минь бүрэн барагдуулахаар тохирсон юм. Гэтэл өдий хүртэл барагдуулаагүй бөгөөд уг байдлыг утсаар хэлэх гэхэд утсаа авахгүй өдий хүрлээ. Иймд хагарсан обудын үнэ 560,000 төгрөг, буруу талын толины үнэ 300,000 төгрөг, дугуй буудсан үнэ 50,000 төгрөг, нийт 910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ы нэхэмжилсэн машины обуд, толь, дугуйг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор эд зүйлээр нь авч өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Н. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 910,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь :

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, ы нэхэмжилсэн машины обуд, машины зүүн талын толь, дугуйг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор эд зүйлээр нь авч өгөхөөр талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7 дахь зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н. холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч машины обуд, машины зүүн талын толь, дугуйг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор эд зүйлээр нь авч өгнө гэж харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 13,195 төгрөгийг, хариуцагч 13,195 тус тус гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ