| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/09569/И |
| Дугаар | 210/МА2025/01880 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01880
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/10280 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******т холбогдуулан ******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/04071 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “*******” ХХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109,182,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас 19,182,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч *******а нь 90,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 45,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 45,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 42-44 дүгээр тал/
3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 24260059/244 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24260059/244-01 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-ийн 48-49, 57-58, 61-62 дугаар тал/
3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч болон авагчаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/83 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “*******” ХХК-ийн үнэлгээчин *******г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 65-69 дүгээр тал/
Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 65,911,870 төгрөгөөр тогтоосон, энэ талаар хариуцагч байгууллагаас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4-244/8393 дугаартай албан бичгээр *******ад мэдэгдсэнийг мөн өдөр хүлээн авсан байх тул дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /хх-ийн 70-95, 98-99 дүгээр тал/
3.4. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдлыг хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц зэргээр тодорхойлж, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, эдгээр хөрөнгүүдийн үнэ өртөгт нөлөөлж болох хүчин зүйлс буюу байршил болон чанарын байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт тус тус нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа чухам ямар журам, аргачлалыг баримтлан гаргасан тодорхойгүй, хоёр үл хөдлөх эд хөрөнгийн тус бүр нь ямар үнэлгээтэй болохыг гаргалгүй нийтэд нь 65,911,870 төгрөг гэж гаргасан гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй.
4. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий хувийн сууц, газрыг 85,000,000-90,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/10280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ