Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01916

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/06959 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

*******-ийн гүйцэтгэх захирал ******* овогтой ******* хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ******* дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч *******ыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ******* овогтой *******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга *******, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* би *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, мөн ******* нь 50 хувийн хувьцаа эзэмшигч ба тэрээр 2*******4 оноос хойш өнөөдрийг хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. ******* нь ажиллах хугацаандаа буюу 2021 оноос той үгсэн хуйвалдан компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашиглах, компанийн тамгыг өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж өөрийн хувийн эзэмшилдээ байлгасан. Улмаар компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар гүйцэтгэх захирлыг солих, компанийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулахыг удаа дараа шаардахад одоог хүртэл гүйцэтгэх удирдлагыг солихгүйгээр хууль бус үйлдэл хийж байгаа нь компани болон хувьцаа эзэмшигч надад хохирол учруулсан. Тодруулбал, ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2021 оноос компанийн уурхайгаас их хэмжээний нүүрс экспорт хийсэн боловч компанийн татварын өр болон бусдад төлөх өр улам нэмэгдсэнээр хувьцаа эзэмшигч намайг хууль хяналтын байгууллагаас дуудах, улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах зэргээр миний эрхийг зөрчсөн.

1.2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан. Гэтэл ******* нь компанийн гүйцэтгэх удирдлагийн хувьд 2022-2024 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж компанийн санхүүгийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид танилцуулж батлуулах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар хариуцагч *******ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон. Түүний бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний бие Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******-д гаргасан боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасан хугацаанд хариуцагч тал шийдвэр гаргаагүй.

1.3. Миний бие гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж шинээр гүйцэтгэх удирдлага томилох, компанийн дүрмийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн батлуулахаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт зааснаар 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн тул хурлын мэдэгдлийг хариуцагч *******ад хүргүүлэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй. Тиймээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.6 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Компанийн тухай хуульд зааснаар хойшлогдсон хурал нь хүчин төгөлдөр болж захирал *******ыг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ц.*******ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж хувьцаа эзэмшигчийн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Харин уг шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд материалд компанийн тамга дарагдаагүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирал ******* овогтой Чинбатын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ******* дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч *******ыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ******* овогтой *******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга *******, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тухайд нэг талаас уг хурлыг тогтмол хуралдуулахаас гадна хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11, 62 дугаар зүйлийн 62.1.9-т заасан компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар үнэн, зөв мэдээлэл өгөх үүргийг гүйцэтгэх захирал хүлээдэг. Нөгөө талаас хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцох, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой тэнцүүлэн санал өгөх эрхтэйг Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан. Гэвч *******-ийн хоёр хувьцаа эзэмшигчийн нэг болох ******* нь 2021 оны ******* дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу д өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг худалдсан боловч уг хувьцаа шилжсэнтэй холбоотой маргааныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гарсан. Мөн хувьцаа худалдсантай холбоотой иргэний хэргийн маргааныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй нь уг хуралд оролцох эрх бүхий этгээд буюу *******-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч хэн болох нь шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй байсантай холбоотой. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий этгээд нь тодорхойгүй байсан тул энэ маргаан үргэлжлэх хугацаанд буюу 2021 оноос 2024 оны 08 сарыг хүртэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй байдалд хүрсэн.

Дээрхээс гадна нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн ногдол ашигтай холбоотой эрүүгийн болон иргэний хэрэг 2022 онд үүсээд одоог хүртэл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар зайлшгүй хэлэлцэгдэх асуудлууд маргаантай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх боломжгүй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлууд шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан ч *******-ийн *******ын нэр дээрх хувьцааг худалдаж авсан талаар маргаантай байсан нь уг хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгэл хийлгэхдээ хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр 2024 оны 07 сарын 23-ны өдөр гарсан. Ингээд *******-ийн 50 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч тогтоогдсоны дараа 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль, журмын дагуу зарлан хуралдуулсан. Эндээс үзвэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг боломжгүй нөхцөл байдал 2021-2024 оныг хүртэл хугацаанд үүссэн бөгөөд хууль ёсны хувьцаа эзэмшигч тодорхой болмогц гүйцэтгэх удирдлага ******* нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулсан байна. Тиймээс Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 хэсэгт заасныг үндэслэн *******ын бүрэн эрх дуусгавар болсон гэж дүгнэх нь дээрх үндэслэлүүдээр хуульд нийцэхгүй байна.

2.2. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж, мөн хуулийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж зохицуулсан. Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл компанийн гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй буюу хариу мэдэгдээгүй тохиолдолд санал гаргасан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсгийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг хариуцагч *******ад хүргүүлсэн. Уг шаардлагыг хүлээн аваад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус хурлыг хуралдуулах эсэх тухай шийдвэрийг *******т хүргүүлсэн.

Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******т хүргүүлсэн хариу бичгээрээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахын тулд зайлшгүй зөвшилцөх шаардлагатай асуудлууд байгаа, шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул энэ удаагийн шаардлагаар хуралдуулах боломжгүй тухай тайлбарласан буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч ******* дээрх татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд санал, шаардлага гаргасан этгээд энэхүү татгалзлын талаар шүүхэд гомдол гаргах замаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл ******* нь уг татгалзсан хариуг хүлээн авсан атлаа гүйцэтгэх удирдлага *******ыг хариу өгөөгүй, шийдвэр гаргаагүй мэтээр тайлбарлаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дэх хэсэгт нийцэхгүй байна. Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулахтай холбоотой Компанийн тухай хуулиас өөрөөр зохицуулсан заалт байхгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******т Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 69.3, 69.6 дахь хэсэгт заасан эрх үүсээгүй, хууль зөрчиж зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэр юм.

2.3. Хариуцагч *******ыг компанийн тамга тэмдгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан, мөн компанийн гүйцэтгэх удирдлагаар өөр этгээд томилогдсон тул *******-ийн тамга *******, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг шаарджээ. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд юм. Энэхүү үйл ажиллагаа албан ёсны байх, мөн энэ үйл ажиллагааг өөр этгээд хэрэгжүүлэхээс сэргийлэх буюу хэлцэл хийгч гуравдагч этгээдийг хамгаалах үүднээс компанийн тамга тэмдэг, холбогдох баримт бичиг, гэрчилгээ нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд түүний эзэмшилд байх нь зүйд нийцнэ. Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд уг тамга тэмдэг болон шаардлагатай бичиг баримтыг дараагийн албан ёсны гүйцэтгэх удирдлагад шилжүүлэх ёстой. Гэтэл *******-ийн гүйцэтгэх захирал *******ын бүрэн эрх дуусгавар болоогүй мөн хуулийн дагуу шинээр гүйцэтгэх захирал томилогдоогүй байх тул компанийн тамга, тэмдэг болон бусад чухал бичиг баримт, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гүйцэтгэх удирдлагын эрхгүй, хувьцаа эзэмшигч этгээдэд шилжүүлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс *******ыг компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашигласан буюу компанийн тамга, тэмдгийг хувийн хэрэгцээнд ашигласан гэх үндэслэлээр тамга, тэмдэг болон холбогдох бичиг баримт болох МV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шаардсан. Гэтэл ******* нь *******-ийн тамга, тэмдгийг хувийн хэрэгцээнд ашиглаагүй, нэхэмжлэгч нь *******ыг Компанийн тухай хуулийг зөрчсөн, өөрийн эрх мэдлийг ашиглан компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашигласан гэж үзэж байгаа тохиолдолд тус хууль бус үйлдлээс учирсан хохирлыг нотлох үүрэгтэй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 84.7, 85 дугаар зүйлийн 85.3, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт тус тус зааснаар компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна. Гүйцэтгэх захирал *******ын хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдсон тохиолдолд Компанийн тухай хуулиар зохицуулсны дагуу компанид учирсан хохирлыг шүүхийн журмаар шаардах эрхтэй ч уг үйлдлээс шалтгаалан гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх, гүйцэтгэх удирдлагын төлөөллийг илтгэх тамга, тэмдэг, бусад бичиг баримт зэргийг дараагийн гүйцэтгэх удирдлагад шилжүүлэх тухай асуудал нь *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой асуудал байна.

Дээрх үндэслэлээр *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******ын хүвьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ******* дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч ******* овогтой Чинбатыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж ******* овогтой *******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох, хариуцагч *******ыг *******-ийн тамга *******, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ...2021-2024 онуудад компанийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдаагүй байна... гэж үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа ...дээрхи шүүхийн шийдвэрүүдээс үзвэл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. ...гэмт хэрэг мөн эсэх асуудал 2024 оны 07 дугаар сард эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул *******ыг хурал зарлаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Хурал гэж үзэх боломжгүй ч тухайн уулзалтын агуулгааар нэхэмжлэгч *******ийн төлөөлөгч ...хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байгаа талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, талууд хувьцаагаа худалдах, худалдан авах талаар харилцан ярилцсан байх тул шүүх уг шаардлагыг үндэслэлтэй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэхээс өмнөх энэхүү уулзалтад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага гаргаж байгаагүй, мөн шүүхийн дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор хурал зарлах боломжгүй байсныг харгалзан гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй... гэж хуулийг буруу тайлбарлан үндэслэл муутай дүгнэлтээр хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэсэн. Гэтэл хариуцагч ******* нь Компанийн дүрмийн 9 дэх хэсгийн 6 дахь заалтад Компанийн гүйцэтгэх захирлын шйидвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж, 59 дүгээр зүйлийн 59.11 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг заавал зарлан хуралдуулах үүрэгтэй.

2022-2024 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж компанийн санхүүгийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар танилцуулах, батлуулах үүргээ биелүүлэхгүй байж эс үйлдэхүй гаргасан. Энэхүү үйлдэл нь Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар хариуцагч *******ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоох хууль зүйн үндэслэл бүрдсэн. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол түүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын шийдвэр буюу тушаал гаргах ёстой байсан боловч тухайн онуудад хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотойгоор гүйцэтгэх удирдлагаас ямар ч шийдвэр гаргаагүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хариуцагч зарлан хуралдуулахгүй байсан тул нэхэмжлэгч *******ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг хариуцагч *******ад гаргахад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №23/05-2 дугаартай албан бичгээр уулзалт зохион байгуулах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн боловч гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр буюу тушаал гараагүй.

4.2. Нэхэмжлэгчийн хувьд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т ...төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан... гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******-д гаргасан ба тухайн шаардлагатай холбоотойгоор хариуцагч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасны дагуу шийдвэрийг буюу гүйцэтгэх захирлын тушаал гаргах ёстой байсан. Харин анхан шатны шүүхийн болон хариуцагчийн тайлбарлаж буйгаар хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №23/05-2 дугаартай уулзалт товлох тухай албан бичгээр татгалзсан шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Гэвч компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн хувьцаа зээмшигчийн гаргасан шаардлагын дагуу хурал хуралдуулахаас татгалзахдаа Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.1-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, 61.5.2-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй гэж тус тус заасны дагуу хоёрхон үндэслэлээр татгалзах шийдвэр гаргаж Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5, Компанийн дүрмийн 9 дэх хэсгийн 8 дахь заалтад заасны дагуу хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр /гүйцэтгэх захирлын тушаал/ гаргаж хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Хууль болон компанийн дүрмээр олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт татгалзах үндэслэлийг тодорхой заасан нь хууль тогтоогчдын зүгээр гүйцэтгэх удирдлага хуулинд олгогдоогүй эрх эдэлж хувьцаа эзэмшигчийн эрхэд халдахаас урьдчилан сэргийлсэн заалт юм. Тиймээс нэхэмжпэгчийн зүгээс компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлаас шийдвэр гараагүй тул нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж шинээр гүйцэтгэх удирдлага томилох, компанийн дүрмийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн батлуулахаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг компанийн дүрмийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт болон компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчийн 02 дугаартай шийдвэрийг гаргаж тухайн шийдвэрээр 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тухайн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын зар буюу мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон шуудангаар дамжуулан хариуцагч хувьцаа эзэмшигч ******* хүргүүлсэн боловч хариуцагч нь 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй. Хувьцаа эзэмшигч ******* нь хуралд хүндэтгээн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно, 69.6 дахь хэсэгт Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ заасныг тус тус үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьиаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* хойшлогдсон хуралд ирснээр хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болж тухайн хурлаар гүйцэтгэх захирал ******* овогтой Чинбатыг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ц.*******ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж хувьцаа эзэмшигчийн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр шийдвэр гарсан. *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр ******* дугаартай шийдвэрийн дагуу Ц.*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигч *******ийн зарласан хувьцаа эзэмшигчдийн хурал болон хойшлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй, нотлох баримтыг хавсаргаагүй ба хэрэв хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож татгалзлаа өөрийн эзэмшиж буй саналын эрхээр илэрхийлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч *******ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу зохион байгуулсан.

4.3. Хувьцаа эзэмшигч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр ******* дугаартай шийдвэр гарсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд шийдвэр тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газраас компанийн тамга дарагдаагүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас компанийн тамгыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6 дахь хэсэгт Компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална гэж зааснаар компанийн бичиг баримт тамга нь хувьцаа эзэмшигчийн мэдэх газар хадгалагдах ёстой бөгөөд хариуцагч ******* нь өөрийн болон ын хууль бус үйл ажиллагаанд ашиглаж, ашиглуулж байгаагаас гадна хаана хадгалагдаж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гүйцэтгэх захирлаар Ц.******* томилогдсон тул тухайн компанийн гүйцэтгэх удирдлагад компанийн тамга, тусгай зөвшөөрөл хадгалагдах нь зүйн хэрэг юм.

Иймд Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/06959 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Компанийн гүйцэтгэх захирал нь хурлыг явуулах боломжгүй талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Тодруулбал, иргэний хэргийн маргаан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж, харин эрүүгийн хэргийн маргаан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийтгэх тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн. *******аас ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, 2021 онд улсын бүртгэлд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хариуцагч компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчээс гадна *******, н.Ичинхорол эсэх нь шийдвэрлэгдээгүй байхад компанийн гүйцэтгэх захирал ******* нь хурлын товыг хэрхэн зарлах эсэх нь тодорхойгүй, гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулах үүрэгтэй боловч шалтгаан нөхцөл байсан.

Хувьцаа эзэмшигч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эрүү, иргэний хэргийн маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулах шаардлага, мэдэгдлийг ирүүлсэн. Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал ******* нь хувьцаа эзэмшигчдийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед хурлыг зарлах нь хууль бус гэж үзээд татгалзсан шийдвэр гаргасан. Гэтэл Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж тайлбар өгсөн байхад өгөөгүй мэтээр дүгнэсэн. Хоёр дахь хурал 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явагдсан. Хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ******* нь тухайн хурал явагдахаас өмнө хувьцаа эзэмшигчдийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ээлжит бус хурлыг явуулах нь хууль зөрчих талаар сануулсан. Ээлжит бус хурлыг 10 буюу түүнээс дээш хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигч зарлан хуралдуулах эрхтэй. Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу 10 хоногт багтааж хурлыг явуулах эсэх талаарх шийдвэрийг гаргана. Энэ тохиолдолд 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу 2 өдрийн дараа хурлыг явуулах боломжгүй талаарх шийдвэрээ гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2 үндэслэлээр татгалзах ёстой гэх маргааны зүйлийг тайлбарласан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, гүйцэтгэх захирал удаа дараа татгалзсан байхад хурлыг явуулсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн. Улсын бүртгэлийн байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хурлыг бүртгэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгч хуулийг буруу тайлбарлан хурлыг явуулж гүйцэтгэх захирлаар бүртгэл хийгдээгүй Ц.*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон тухай хурал хууль бус тул компанийн тамга, тэмдэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Одоо хариуцагч компанийн гэрчилгээ бодитоор байхгүй, шүүх хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбогдуулан н.Ичинхоролд ял оногдуулсан. Өнөөдрийн байдлаар *******, ******* нар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн, яаж явуулах талаар санал солилцож байна.

Иймд анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******-ийн гүйцэтгэх захирал ******* овогтой Чинбатын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ******* дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч *******ыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ******* овогтой *******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга *******, компанийн МV-*******1281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. *******, ******* нар *******-ийн хувьцаа эзэмшигч байх ба хэн аль нь тус компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч байна.

 

3.2. Тус компани гадаад худалдаа эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан гэх нэртэй газар 344.70 га талбайд ТV-*******1281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

 

3.3. Тус компанийн гүйцэтгэх захирлаар *******ыг 2*******3 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэрээр тус компанийн 2021, 2022, 2023 онуудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй энэ талаар талууд маргаагүй.

 

3.4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн *******дугаар тогтоолоор ыг үргэлжилсэн үйлдлээр *******-ийн үүсгэн байгуулагчдын 2021 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой 21/06 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батласан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичигт тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гарын үсгийг зурж, хуурамч бичиг баримт үйлдсэн, улмаар 2022 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр уг хуурамч баримтыг мэдсээр байж ашиглан *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирлыг өөрчлүүлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчоор Ц.Сайбилэг, түүний өмгөөлөгч уг шүүх хуралд оролцсон байна.

 

3.5. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3604 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар магадлалаар ын нэхэмжлэлтэй *******ад холбогдох *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг *******ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч , нар оролцсон.

 

3.6. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах, хурлаар гүйцэтгэх захирал *******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.*******ийг гүйцэтгэх захирлаар томилох, компанийн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр *******ад шаардлага гаргасан.

 

3.7. *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь *******т дээрх шаардлагын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариу хүргүүлсэн. Уг хариунд ын нэхэмжлэлтэй *******-ийг хариуцагчаар татсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хүлээх, миний бие захирлаар ажиллаж байх үеийн 1,8 тэрбум, той гэрээ байгуулснаас хойшхи 2021-2023 оны татварын өр 7,5 тэрбум төгрөгийн өр авлагыг хэн хэрхэн барагдуулах талаар хэлэлцэх, компанийн сүүлийн 5 жилийн ажлыг дүгнэж, эрсдлийн талаар санал солилцож зөвшилцөлд хүрч шийдвэрлэх саналтай гэжээ.

 

3.8. Үүний дараа *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, тус компанийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагт хуралдуулах, уг хурлаар гүйцэтгэх захирал *******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр гүйцэтгэх захирал томилох, компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлах асуудлыг шийдвэрлэсэн.

 

3.9. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагт , Чингисийн өргөн чөлөө, 8-1, Гурван гал худалдааны төвийн 6 давхар дахь худалдааны танхимд хуралдах талаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Өдрийн сонины 240/7360/ дугаарт зар оруулсан.

 

3.10. Мөн үүний дараа *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь *******ад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдэгдэл, хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн.

 

3.11. *******-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч ******* ирээгүй ирц бүрдээгүй тул ээлжит бус хурлыг хойшлуулсан.

 

3.12. Тус өдөр *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь *******ад 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан талаарх мэдэгдлийг хэлэлцэх асуудлын хамт хүргүүлсэн байна.

 

3.13. *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь *******т 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх мэдэгдлийн хариуг хүргүүлсэн. Уг хариуд д өөрийн *******-ийн хувьцааг худалдсантай холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй, энэ хэрэгт тус компанийн хувьцаа эзэмшигч ******* гуравдагч этгээдээр оролцож байхад хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргах нь зохимжгүй байх тул хууль ёсны хувьцаа эзэмшигчийг тогтоож маргаан дуусгавар болсны дараа хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах зүйтэй байна гэжээ.

 

3.14. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигч *******ад тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж хувьцаа эзэмшигч ******* хуралдуулж, тус компанийн гүйцэтгэх захирал *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.*******ийг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн дүрмийг шинэчлэн баталжээ.

 

4.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан.

 

5. Гүйцэтгэх захирал ******* нь хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүрэгтэй байсан боловч *******-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой иргэний маргааныг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, мөн тус компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүх тус тус шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдалтай байсныг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэний журмаар хянан шийдвэрлэж буй хэрэг нь , ******* нарын хоорондох *******-ийн хувьцааны маргаан байсан нь тус компанийн нөгөө хувьцаа эзэмшигчээр ******* цаашид байх эсэхтэй холбоотой учир хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хойшлуулж уг маргааныг хянан шийдвэрлэж дуустал хувьцаа эзэмшигчийн хурал хуралдах боломжгүй байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгч *******ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдэл шаардлага бүрт хариуцагч ******* *******-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой, бичиг баримт хуурамчаар үйлдсэнтэй холбоотой эрүү иргэний хэргүүдийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааг хүлээх талаар хариу мэдэгдэж байсан тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаа эзэмшигчийн хуралд ирээгүй гэж үзэхгүй.

 

Иймээс шүүхийн шийдвэрүүд гарч хүчин төгөлдөр болохтой холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигчийн хурал зарлах боломжгүй болсон нөхцөл байдалтай байсан тул гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг зөрчихгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн *******-ийн гүйцэтгэх захирал *******ын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

7.Хариуцагч *******ын зүгээс нэхэмжлэгч *******ийн ирүүлсэн хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал хуралдуулах санал, шаардлагыг хүлээн авч хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй харин уг хурлыг хойшлуулах агуулга бүхий хариу мэдэгдсэн байхад *******-ийн хувьцаа эзэмшигч ******* нь бие даан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, тус компанийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг 2024 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагт, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт хуралдуулахаар тус тус шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасантай нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

8.*******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулсан хурал нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг зөрчсөн хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад ийнхүү хуралдуулсан нь буруу болжээ.

 

Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал хуралдуулах санал, шаардлагыг гаргах эрхтэй учир Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу хариуцагчид уг санал шаардлагыг гаргасныг тэрээр тус компанийн хувьцааны талаарх маргаантай асуудлыг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулах агуулга бүхий хариу мэдэгдсэн байхад хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах шийдвэрийг нэхэмжлэгч бие даан гаргасан нь үндэслэлгүй болсноос гадна хариуцагч нь энэ санал шаардлагыг хүлээн авснаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг гаргасан нөхцөлд нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар шүүхэд уг шийдвэрийн талаар гомдол гаргах байжээ.

 

Түүнчлэн, шүүх *******-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ******* дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч *******ыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.*******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв. Учир нь шүүхийн журмаар маргаан шийдвэрлүүлэх замаар компанийн дотоодод шийдвэрлэх асуудлыг шүүх хэрэгжүүлэхгүй. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагчаас компанийн тамга болон компанийн MV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулах шаардлагын шаардсан үндэслэлээ компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч бичиг баримт дээр тамга дараагүй гэх үндэслэлээр бүртгээгүй гэж тайлбарласан.

 

10. Улсын бүртгэлийг хийгээгүйтэй холбоотой *******-ийн хувьцаа эзэмшигч *******т улсын бүртгэлийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4/5726 тоот албан бичгээр хариу өгөхдөө Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 1040 дүгээр зөвшөөрлөөр *******-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэх хариуг өгснөөс үзвэл бичиг баримт дээр тамга дараагүйтэй хамааралгүй байна.

 

11. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ц.*******ийг гүйцэтгэх захирлаар томилох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд тус компанийн тамга болон компанийн MV-*******1281 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

12. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь заалтыг баримталсан нь оновчгүй байгааг залруулж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/06959 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...61 дүгээр зүйлийн 61.6 гэснийг ...61 дүгээр зүйлийн 61.1.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ