| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/07150/И |
| Дугаар | 210/МА2025/01995 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/01995
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07671 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХК-д холбогдох
20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
нэхэмжлэгч *******оос 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******гөөс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******ас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******гээс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******оос 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч эс 2,182,708 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга:
1.1. Бид Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дарга, мэргэжилтнээр тус тус ажилладаг. Бидний хувьд санаа нийлж нэг жилийн өмнөөс ярилцан төлөвлөж ээлжийн амралтаар гадаадын аль нэг улсад хамтдаа аялахаар тохиролцсон. Улмаар аялал жуулчлалын компаниудаас судалж байгаад ХХК-тай утсаар болон цахим хаягаар холбогдон 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулах БНХАУ-ын Хайнан муж руу зорчих 1 хүний 3,690,000 төгрөгийн төлбөртэй аялалд 12 хүн хамрагдахаар болсон. Тиймээс Г.Жадамбын дансанд тус бүр дараах дүнгүүдээр мөнгөө шилжүүлж төвлөрүүлсэн. Үүнд: ******* 2,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, ******* 1,700,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, ******* 1,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин ******* дээрх мөнгөнөөс данснаасаа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ХХК-ийн данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өглөө бид аялалдаа гарахаар Улаанбаатар хот руу 3 автомашинд хуваагдан сууж Дундговь аймгийн төв Сайнцагаан сумаас замд гарсан боловч Төв аймгийн нутагт нэг автомашин маань 10-11 цагийн үед осолдож мэргэжилтэн маань нас барсан харамсалтай үйл явдал болсон. Энэхүү харамсалтай, гэнэтийн ослын улмаас бид аялалдаа хамрагдах боломжгүй болж энэ талаар тухайн өдрийн 12 цагийн үед ХХК-ийн ажилтан т мэдэгдсэн. Бид эмнэлэг, цагдаа дээр байж байгаад нутаг руугаа буцсан бөгөөд ослын асуудал Төв аймгийн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Хариуцагч компани бидэнд анхнаасаа ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд төлбөрийн буцаалт хийхгүй талаар танилцуулаагүй, одоо болтол биднээс урьдчилгаанд авсан 20,000,000 төгрөгийг буцаан олгохгүй байна.
Иймд хариуцагч ХХК-аас нийт 20,000,000 төгрөг буюу *******ид 2,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 1,700,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 1,000,000 төгрөг, *******од 1,300,000 төгрөг, *******т 2,000,000 төгрөг, *******т 2,000,000 төгрөг, т 2,000,000 төгрөг, д 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нар БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа руу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах аялалд 1 хүний 3,690,000 төгрөгөөр нийт 12 хүн хамрагдахаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг буюу 40 орчим хувийг шилжүүлсэн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аялах боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн. Гадаад аяллын хувьд аялагчдын зочид буудал, билет болон холбогдох бүх үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлдөг. Компанийн зүгээс аялагчдын бүх захиалгын төлбөрийг дээрх төлбөр болон нэмэлтээр компаниас зардал гаргаж урьдчилж төлсөн.
Иймд бид дээрх төлбөрөөр нэгэнт аялагчдын төлөх ёстой байсан зардлыг санхүүжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:
ХХК нь жойн мэ онлайн платформыг ашиглан аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2023 оноос эхлэн БНХАУ-ын Хайкоу мужийн Хайнан арал руу аялал гаргасан. Ингэхдээ аялагчдын буух буудал, үзвэр үйлчилгээг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ХХК-тай, нислэгийн тийзийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХХК-тай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх аяллын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан аялалд Дундговь аймгийн Газрын Харилцаа, барилга, хот байгуулалтын 12 төрийн албан хаагч оролцохоор бүртгүүлж, нийт 44,992,500 төгрөгийн үнэ бүхий аяллаас урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг шилжүүлэн захиалгаа баталгаажуулсан.
Бид хамтран ажиллах болон нислэгийн гэрээний дагуу аялалд гарахаас 5-7 хоногийн өмнө зорчигчдын нэрсийн жагсаалт өгч төлбөр тооцоог 100 хувь барагдуулсан байх үүрэг хүлээдэг тул аялагчдын урьдчилгаанд үлдэх аяллын төлбөр болох 24,992,500 төгрөгийг компаниас гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл бүх аяллын төлбөр бүрэн төлөгдөж аялал эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аялагчид Дундговь аймгаас Улаанбаатар хот руу ирэх замдаа сайн дураараа татгалзаж, буцсан тухайгаа мэдэгдсэн. Дээрх аялагчид товлосон, захиалсан аяллаас татгалзсанаар манай байгууллагад өөрийн олох байсан орлого болох 23,009,792 төгрөгийн хохирол учирсан.
Иймд ХХК нь Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол болох 23,009,792 төгрөг буюу хариуцагч *******оос 1,982,708 төгрөг, хариуцагч *******гөөс 2,182,708 төгрөг, хариуцагч *******гаас 1,982,708 төгрөг, хариуцагч *******гээс 2,182,708 төгрөг, хариуцагч *******оос 2,182,708 төгрөг, хариуцагч *******аас 2,182,708 төгрөг, хариуцагч *******аас 2,182,708 төгрөг, хариуцагч *******ээс 1,982,708 төгрөг, хариуцагч *******аас 1,982,708 төгрөг, хариуцагч ээс 1,982,708 төгрөг, хариуцагч эс 2,182,708 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ биднийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу ирэх замдаа сайн дураараа татгалзаж, буцсан тухайгаа мэдэгдсэн. Аяллаас татгалзсанаар олох байсан орлого болох 23,009,792 төгрөгийн хохирол учирсан гэжээ. Бидний хувьд уг компанитай цахимаар холбогдон 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд болох БНХАУ-ын Хайнан мужийн аялалд хамрагдахаар болж Г.Жадамбын данс руу мөнгөө нийлүүлж 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Харин фэйсбүүкийн чатаар уг компанитай харилцаж аяллын хугацаа, үнийн мэдээллийг авч, бидний зүгээс эрэгтэй, эмэгтэй нийт хэдэн хүн явах тухай л мэдээллээ солилцсон байсан.
Гэтэл бид 2024 оны 03 сарын 28-ны өдөр аялалдаа явахаар Дундговь аймгаас Улаанбаатар хот руу зорчих замдаа 10 цагийн үед зам тээврийн осолд орж маань өөд болсон. Энэхүү нөхцөл байдал үүссэн талаараа ХХК-тай нэн даруй утсаар холбогдож мэдэгдэж, бидний хувьд осолд орж нэгийгээ алдчихаад цааш үргэлжлүүлэн аялах сэтгэл зүрхтэй нэг ч хүн байгаагүй тул эмнэлэг, цагдаагийн байгууллагад очсоны дараа нутаг буцацгаасан. Энэ харамсалтай, эмгэнэлтэй явдал тохиолдсоныг мэдсээр байж сайн дураараа, шалтгаангүйгээр аяллаас татгалзсан мэтээр нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаад гомдолтой байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас нэхэмжлэгч *******ид 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 1,700,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 1,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******од 1,300,000 төгрөг, нэхэмжлэгч *******т 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Буманбаатарт 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч т 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч д 2,000,000 төгрөг гаргуулан тус тус олгож,
Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч Д.Буманбаатар, нэхэмжлэгч , нэхэмжлэгч нараас нийт 23,009,792 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч Д.Буманбаатар, нэхэмжлэгч , нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг, хариуцагч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 273,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Чагнаадржид 46,950 төгрөг, нэхэмжлэгч *******д 46,950 төгрөг, нэхэмжлэгч *******д 42,150 төгрөг, нэхэмжлэгч *******д 46,950 төгрөг, нэхэмжлэгч *******д 46,950 төгрөг, нэхэмжлэгч *******д 28,550 төгрөг, нэхэмжлэгч *******од 35,750 төгрөг, нэхэмжлэгч *******т 46,950, нэхэмжлэгч Д.Буманбаатар 46,950 төгрөг, нэхэмжлэгч т 46,950 төгрөг , нэхэмжлэгч д 46,950 төгрөг тус тус гаргуулан олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд БНХАУ-н Хайнан арал руу аялахаар манай компанитай фэйсбүүк чатаар харилцан тохиролцсон. Компанийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зочид буудал, хоол, хөтөч, унаа, үзвэр үйлчилгээний зардлыг, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр онгоцны билетийг бичүүлж, нийт 41,254,500 төгрөгийн аяллын зардал төлөгдсөн. Хэрэгт авагдсан баримтаар онгоцны билетийг 72 цагт солих боломжгүй, бусад зочид буудал зэрэг төлбөр 72 цагийн өмнө бүрэн төлөгдөж, аялал эхлэхээс 7 хоногийн өмнө цуцлах эрх дуусгавар болдог. Нэр бүхий 12 иргэний зүгээс урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд компани аяллыг амжилттай гүйцэтгэхийн тулд үлдэгдэл 21,254,500 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. Гэтэл аялал эхлэхээс 1 хоногийн өмнө нэхэмжлэгч нар аяллаас сайн дураар татгалзаж, замаасаа буцсан тул урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг 11 иргэн буцаахыг шаардсан.
Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт жуулчин аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардалаа болон бусад үйлчилгээний төлөө урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэмнэсэн зардал буюу аливаа байдлаар зарцуулагдаагүй, төлөгдөөгүй үлдсэн хэсэг гэж ойлгох ба бусад үйлчилгээний төлөө буюу аливаа байдлаар аялалтай холбоогүй төлсөн төлбөрөө ч буцаан авах эрхтэй. Харин мөн хуулийн 378.2 дахь хэсэгт аяллын агент, түр оператор нь гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, аялагч сайн дураар буюу агентын санаачлагагүйгээр татгалзсан тохиолдолд аяллын компани хохирч үлдэх эрсдэлийг хааж, хөлс авахгүй ч гэсэн гаргасан зардлаа шаардах эрхийг хуульчилжээ. ХХК-ийн хувьд 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, гарааны компани юм. Иймээс бидэнтэй адил гарааны компаниудад туйлын ач холбогдолтой зохицуулалт байдаг. Компанийн зүгээс дээр дурдсанчлан аяллын бүх зардлыг жуулчдын өмнөөс төлсөн байсан талаарх баримтыг хэрэгт өгсөн.
Гэтэл шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан анхан шатны баримтаар нотлоогүй гэж дүгнээд эдгээр баримтуудыг үл харгалзан 20,000,000 төгрөгийг 11 иргэнд буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. Хуульд заасанчлан анхан шатны баримт гэдэгт ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлдэг. Компанийн зүгээс нислэгийн компанитай байгуулсан гэрээ, БНХАУ-н монгол дахь партнер компанитай байгуулсан гэрээ, түүний БНХАУ-н агент компанитай байгуулсан үндсэн гэрээ XХК-тай байгуулсан даалгаварын гэрээ, онгоцны билетийн төлбөр төлсөн цахим гүйлгээний баримт, холбогдох нэхэмжлэх, БНХАУ-н монгол дахь партнер компани руу төлбөр шилжүүлсэн цахим гүйлгээний баримт, холбогдох нэхэмжлэл зэргийг хэрэгт гаргасан. Цахим гүйлгээний баримтуудыг бид албан ёсны банкны теллерийн дардасыг даруулан хэрэгт хавсаргасан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасан жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох ...урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж дүгнэн үргэлжлүүлэн нэхэмжлэгч нар нь хариуцагчаас урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй байна гэж үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл яг энэ агуулгаар хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлах жишиг нь нөгөө талд аж ахуйн нэгжийг хохироох үр нөлөөтэй. Хуульд хэмнэсэн зардлаа болон өөр бусад үйлчилгээ авахаа төлбөр төлсөн бол түүнийгээ буцаах талаар зохицуулсан. Харин урьдчилж төлсөн төлбөрийг зарцуулсан, өмнөөс нь аяллыг санхүүжүүлсэн буюу хэмнэсэн зардал байхгүй эсэхээс үл хамаарч буцаан төлөх ёстой мэтээр хуулийн үзэл санааг гуйвуулж, үндэслэлээ гаргаж буй нь хэт нэг талыг барьж, үндэслэлгүй, хуульд үл нийцсэн шийдвэр гаргасан. ХХК-ийн хувьд бол буяны байгууллага биш, орлого олох гэж ажилладаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу бол бид жуулчдын төлбөрийг зочид буудал, билет бусад үйлчилгээнд төлсөн, түүнийхээ баримтаа өгсөн, нэмээд жуулчдад аялалаа цуцласны шагнал болгож 20,000,000 төгрөг олж өгөх, хандивлах өртэй болж байгаа нь шударга бус байна. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1, 378.2-т шударга бус байдлыг үүсгэхээс сэргийлсэн зохицуулалт юм.
Нөгөөтэйгүүр, аялалыг цуцалсан тал бид биш, аялагч нар бөгөөд компанийн зүгээс аливаа байдлаар цуцлах үр дагаварыг бий болгоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын дурдаж буй осолд бид хамааралгүй, нэхэмжлэгч нар тухайн ослын шалтгаан, гэм буруутныг олж тогтоон хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Сайн дураар аялалаас татгалзсан бол дээрх үр дагавар, эрсдэлийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөнд тооцогдох буюу зөвхөн хэмнэсэн зардлын асуудал яригдах ёстой. Харин компанийн зүгээс зарим онгоцны билетийг өөр зорчигчдод өгч өөртөө туслах ажиллагааг нэг хоногийн дотор маш шуурхай авч чадсан. Улмаар нийт гаргасан 41,000,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийг онгоцны билет болон зочид буудлын буцаалтаас гарган авч чадсан. Хэрэв дээрх баримтууд байгаагүй, бид аяллыг зохих ёсоор санхүүжүүлээгүй байсан тохиолдолд 12 хүний нэгтгэн урьдчилгаанд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг 11 хүн буцаан хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Компанийн зүгээс Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт зааснаар аялал цуцлагдсанаас үүдэлтэйгээр олох байсан орлогыг нэхэмжлэгч нараас нэхэмжилж байхад шүүх гуравдагч этгээд буюу зочид буудалд төлсөн төлбөрийг олох байсан орлогод тооцож нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн. Харин хуульд гэрээгээр тохирсон хөлс авах эрхээ алдана гэж заасан боловч гуравдагч этгээдэд төлсөн төлбөрийг хохиролд тооцож нэхэмжлэх эрхгүй гэж заагаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Хариуцагч гомдолдоо биднийг гэрээнээс сайн дураар татгалзсан, нас барсан иргэний мөнгийг үлдсэн 11 хүн нэхэмжилж байна гэх агуулгаар дурдсан. Бид ХХК-тай байгуулсан гэрээнээс сайн дураараа татгалзаагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг бүгд ойлгож байгаа. Осол гарсан газар утасны сүлжээ барьдаггүй, хөдөө хээр газар байсан тул бид утасны сүлжээ орсон даруйд хамгийн түрүүнд ХХК-тай холбогдож болсон нөхцөл байдлын талаар тайлбарласан. Тухайн үед ХХК нь ойлголоо гэх хариу өгсөн. Тухайн үед бид Төв аймгийн Цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгсний дараа тухайн газраас явсан. Энэ хооронд ХХК-аас холбогдоогүй, аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани тул ямар боломж байгаа талаар тухайн үед мэдэж байсан. Бид бүхэн цочролд орсон байдалтай байсан учраас энэ талаар бодох сөхөө байгаагүй. Хэрэв ХХК нь тухайн үед авч болох боломжийн талаар бидэнд мэдэгдсэн бол ямар нэгэн арга хэмжээ авах боломж байсан. Урьдчилгаа төлбөрийг Г.Жадамбын дансанд цуглуулж нийт 22,700,000 төгрөг цугларснаар 20,000,000 төгрөгийг ХХК-ийн дансанд 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Бид нас барсан талийгаачийн ар гэрт түүний мөнгийг хүлээлгэж өгсөн тул ХХК-аас үлдсэн 11 хүн мөнгөө нэхэмжилж байна.
Мөн гомдолд үлдсэн мөнгийг удаа дараа нэхсэн гэж тайлбарладаг боловч хариуцагчаас удаа дараа нэхэмжилсэн үйл баримт байхгүй. Тухайн үед онгоцны билетийн төлбөрийг шилжүүлэх талаар гэж хэлж байсан болохоос биш цаашид болох зүйлийн талаар бидэнд мэдэгдээгүй. Хариуцагч нь 03 дугаар сарын 28-ны өдөр 10 цагт одоо үлдсэн мөнгөө хэзээ хийх талаар *******ын чатанд бичсэн байдаг. Тухайн үед бид бүхэн замд сүлжээгүй явж байсан учраас тухайн чатыг сүлжээ орох үед харсан. Үүнээс өөр хариуцагч компани биднээс нэхэмжилсэн зүйл байхгүй. Бид гэрээнээс сайн дураараа татгалзсан зүйл байхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Тухайн үед бид анх удаа гадагшаа явах гэж байгаа учир юуг анхаарах, яах ёстой талаар зааварчилгааг авъя гэсэн хүсэлтийг гаргахад хариуцагч компани эм авч яваарай, жирэмсэн хүн байвал ингээрэй, тэгээрэй гэсэн ойр зуурын зааварчилгаа өгсөн болохоос биш хэрэв гэрээг цуцалсан тохиолдолд яах ёстой талаар мэдэгдээгүй.
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал бүдүүлэг байдлаар тайлбар гаргаж байгаа явдал харамсалтай байна. 22,700,000 төгрөг нэхэмжлэгч нарын дансанд төвлөрснөөс 20,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт ХХК-ийн дансанд шилжүүлсэн, бусдаар хүн болгон 1,000,000 төгрөгийг шилжүүл гэж хэлээгүй. Улмаар Г.Жадамбын дансанд төвлөрсөн мөнгөнөөс 2,700,000 төгрөг үлдсэн, үүнийг ослын дараа талийгаачийн ар гэрт Г.Жадамбын данснаас 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь анх 2,000,000 төгрөгийг Г.Жадамбын данс руу шилжүүлсэн бөгөөд түүнээс 700,000 төгрөгийг авсан тул ХХК-аас 1,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын тухайн мөнгийг хувааж өөрсдөө идэх гэж байгаа юм шиг агуулгаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн дансны хуулга, гүйлгээний баримтыг хуулийн дагуу шаардлага хангасан баримтаар шүүхэд нэхэмжлэлтэйгээ хавсаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотлох баримт, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус зааснаар нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа талаар зөв дүгнэсэн.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан болсон бөгөөд талуудын байгуулсан гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад хийсэн хэлэлцүүлгийг үндэслэн хууль, журамд заасны дагуу тухайн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хохирол гэж үзэж байгаа эсэх эсхүл олох байсан орлого гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд дунд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүн, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан *******ид 2,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 1,700,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, *******д 1,000,000 төгрөг, *******од 1,300,000 төгрөг, *******т 2,000,000 төгрөг, *******т 2,000,000 төгрөг, т 2,000,000 төгрөг, д 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, олох байсан орлогод нэхэмжлэгч *******оос 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******гөөс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******ас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******гээс 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******оос 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 2,182,708 төгрөг, нэхэмжлэгч *******ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч *******аас 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч ээс 1,982,708 төгрөг, нэхэмжлэгч эс 2,182,708 төгрөг, нийт 23,009,792 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1-р хх 1-3, 98-100/
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , // нарт жуулчлалын үйлчилгээ үзүүлэх буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайкоу мужийн Хайнан арал руу аялал зохион байгуулах, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , // нар үйлчилгээний хөлс 44,992,500 төгрөгийг төлөхөөр талууд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амаар харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
3.2. Нэхэмжлэгч нар гэрээний урьдчилгаа төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлсэн. /хх-ийн 10/
3.3. Хариуцагч Аялалын андууд ХХК нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр аялагчдын буух буудал, үзвэр үйлчилгээ авахаар, ХХК-тай байгуулсан нислэгийн гэрээгээр нислэгийн тийзийг худалдан авахаар тус тус байгуулжээ.
3.4. Хариуцагч Аялалын андууд ХХК нь өөрийн хамаарал бүхий зэрэгцээ компани болох ХХК-иар ХХК-д 6 энгийн өрөө, 6 далай харсан өрөөний төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16,957,500 төгрөг төлсөн, мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээр Улаанбаатар Хайку чиглэлд Хүннү Аэр компанийн агаарын хөлгөөр зорчих нислэгийн тийзийн төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 102-115, 117-125 дугаар тал дахь хэргийн баримтаар нотлогдсон.
3.5. Нэхэмжлэгч нар аялалд явахаар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу зорчих үед Төв аймгийн сум Бараат 1 дүгээр багийн нутагт зам тээврийн осол гарч, ослын улмаас аялалд хамрагдсан 12 жуулчны нэг байсан // нас барсан болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 215/
3.6. Дээрх нөхцөл байдлыг тухайн осол болсон өдөр нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчид мэдэгдэж, аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон.
4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4.1. Нэхэмжлэгч нар ...осол гарч нэг аялагч нас барсан учраас аялалыг үргэлжүүлэх боломжгүй болсон. Энэ талаар хариуцагчид мэдэгдэж гэрээнээс татгалзсан тул хуульд зааснаар урьдчилгаа төлбөр төлсөн мөнгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч нь 12 аялагчдын нислэгийн тийз захиалахад 24,000,000 төгрөг төлж, үүнээс аялал цуцлагдсантай холбогдуулан 10 нислэгийн тийзийг худалдан боруулсан, харин зочид буудал, унаа, үзвэр үйлчилгээний хөлсөнд 17,000,000 төгрөг урьдчилж төлсөн гэж тус тус тайлбарлан маргасан.
4.2. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аяллын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж заасан.
4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан талаар хариуцагчид мэдэгдсэн тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг зочид буудлын төлбөрт төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Шүүх нэхэмжлэгч нарыг гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.5. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулах БНХАУ-ын Хайнан муж руу аялах аялалд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орон нутгаас ирэх замдаа зам тээврийн осолд орсонтой холбоотойгоор Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан.
4.6. Талуудын хооронд байгуулсан аялал жуулчлалын гэрээнээс нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзсан байх ба аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аялалын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж зохицуулсан.
4.7. Хуульд заасан хэмнэсэн зардал-ыг аялал цуцлагдсанаас болж бодитоор гарахаа больсон, аялал зохион байгуулагчийн төлөх ёстой байсан боловч төлөөгүй үлдсэн зардал гэж үзнэ. Өөрөөр хэлбэл аялал цуцлагдсанаар тур операторын гаргах байсан боловч гаргаагүй мөнгө нь хэмнэсэн зардал юм.
4.8. Иймээс Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар жуулчин аялал эхлэхээс өмнө гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд тур оператор жуулчны төлбөрийг бүхлээр авч үлдэх ёсгүй, зөвхөн бодитоор гарсан зардлаа суутгаад үлдсэн буюу хэмнэсэн хэсгийг буцаах ёстой, харин гаргаагүй зардлыг авч үлдэхгүй.
5. Хариуцагчийн 12 аялагчийн онгоцны нислэгийн тийзийн зардалд 24,012,000 төгрөг төлснөөс аялал цуцлагдсан тул 10 нислэгийн тийзийг худалдан борлуулж, үлдэх 2 нислэгийн тийзийг худалдан борлуулж чадаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.
5.1. Аялагчдын онгоцны тасалбарт хариуцагч байгууллагаас төлөгдсөн төлбөрөөс онгоцны нислэгийн тийзийг буцаан худалдан борлуулснаар хариуцагч байгууллага гаргасан зардлаас 20,000,000 төгрөгийн хохирлоо нөхсөн байна.
5.2. Харин ХХК нь БНХАУ-ын ХХК-тай байгуулсан орон нутгийн операторын гэрээний 5-ын С-д аялагч өөрийн хүслээр аялалын гэрээгээ 14-21 хоногийн өмнө цуцалсан тохиолдолд нийт төлбөрийн 10 хувь, 8-14 хоногийн өмнө цуцалсан тохиолдолд нийт төлбөрийн 15 хувь, 0-7 хоногийн өмнө цуцалсан тохиолдолд төлбөрийг торгууль хэлбэрээр буцаан олгохгүй гэж тохирсон.
5.3. Хариуцагч ******* ХХК нь ХХК-д нэхэмжлэгч нарын нэрийн өмнөөс зочид буудлын 12 өрөөний төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16,957,500 төгрөгийг шилжүүлснийг цааш нь БНХАУ-ын ХХК-д шилжүүлсэн байна. Дээрх төлбөрийг зам тээврийн осол болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нар гэрээг 1 хоногийн өмнө цуцалсан тул гэрээгээр тохирсны дагуу БНХАУ-ын ХХК торгуульд суутган тооцсон байх тул Аялалын андууд ХХК-ийн төлсөн буцаагдахгүй зочид буудлын урьдчилгаа төлбөрийг хэмнэсэн гэж үзэхгүй.
5.4. Иймд нэхэмжлэгч нар буюу жуулчдын төлсөн 20,000,000 төгрөгөөс, тур операторын бодитоор гаргасан зардал болох буудлын төлбөр 16,957,500 төгрөгийг суутган тооцвол 3,042,500 төгрөгийг нэхэмжлэгч нарын хэмнэсэн зардалд тооцон Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулахаар, мөн нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулав.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
6.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...бид хамтран ажиллах болон нислэгийн гэрээний дагуу аялалд гарахаас 5-7 хоногийн өмнө зорчигчдын нэрсийн жагсаалт өгч төлбөр тооцоог 100 хувь барагдуулсан байх үүрэг хүлээдэг тул аялагчдын урьдчилгаанд төлсөн төлбөр дээр нэмээд үлдэх аяллын төлбөр болох 24,992,500 төгрөгийг компаниас гаргасан. Улмаар аяллын төлбөр бүрэн төлөгдөж аялал эхлэхээс нэг хоногийн өмнө аялагчид гэрээнээс сайн дураар татгалзан буцсан тухайгаа мэдэгдсэн. Тиймээс аялагчид товлосон, захиалсан аяллаас татгалзсанаар манай байгууллагад өөрийн олох байсан орлого болох 23,009,792 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарласан.
6.2. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсэгт Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд тур оператор, аяллын агент гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй гэж заасан.
6.3. Анхан шатны шүүх хариуцагч нь гуравдагч этгээдэд зочид буудлын өрөөний захиалгын төлбөрт төлсөн гэх төлбөрийг олох байсан орлогод тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хариуцагчид 23,009,792 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнээд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
6.4. Нөгөө талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нар аялал жуулчлалын гэрээнээс татгалзан гэрээг дуусгавар болгосон байхаас гадна нэхэмжлэгч нар гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байх тул хариуцагч нь олох байсан орлогод 23,009,792 төгрөгийг нэхэмжлэгч нараас шаардах эрхгүй.
6.5. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар болгон хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч ХХК-аас 3,042,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 16,957,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07671 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 3,042,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,957,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтад ...378 дугаар зүйлийн 378.2 гэснийг ...227 дугаар зүйлийн 227.1 гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгч , нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг, хариуцагч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 273,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 63,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* , , нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 373,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ