Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 257

 

2016 оны 07 сарын 08 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00257

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул д .̺ даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б ХХК

 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 934 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******,*******,*******,*******, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний өмгөөлөгч О.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК компани нь Хужирбуланд манай зүүн хашаанд орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан бөгөөд 2014 оны 8 сард туслан гүйцэтгэгч гэгч хүмүүсээрээ газар шорооны ажил буюу суурь ухаж байгаад шороо нөөцлөх зорилгоор овоо хийж 30 метр орчим газар блокон хашаа хурааж манай хашаанд байсан багаж эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн. Туслан гүйцэтгэгч нь болох хамтран хариуцагчаар татсан******* нь уг үйлдэл буруутай тул хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 497.1-т зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх тул буруутай этгээд болох ******* ХХК болон******* нараас эвдэлж гэмтээсэн зүйлийн үнэ 1 406 000 төгрөг, ажил гүйцэтгэхгүй банкинд хий төлсөн зээлийн хүү 328 550 төгрөг, нийт 1 734 550 төгрөг, гэм хор учруулснаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргаж өмгөөлөгч авах шаардлага гарсан тул өмгөөлөгчийн хөлс 200 000 төгрөг, нийт 1 934 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 08 дугаар сард ******* ХХК-тай амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Болдбаатар, Очироо нарын хамт ******* ХХК-ийн барих орон сууцны барилгын суурийн нүхийг эксковатороор ухуулж гарсан шороог өөрсдийн эзэмшлийн өөрөө буулгагч 3-н автомашинаар тээвэрлэж буулгасан. Харилцан тохиролцсоны дагуу хариуцагч ******* ХХК-ийн инженер Цээгий гэж хүний хэлснээр эхэлж бил барилгын талбайгаас 200 орчим метрын зайд жалганд 40 орчим машин шороо тээвэрлэж буулгасан. Дараа нь барилгын хашаан дотор суурь манахад шаардагдах нөөц шороо тээвэрлэж буулгасан. Хариуцагч ******* ХХК-ийн инженер Цээгий барилгын суурийн нүхийг аль талбайд, ямар хэмжээтэй ухах, гарсан шороог хаана тээвэрлэж буулгах зэрэг нүх ухах, шороо тээвэрлэж, буулгахтай холбоотой бидний гүйцэтгэж байсан ажлыг бүхэлд нь зааж, хянаж, түүний хэлснээр бид суурийн нүхийг ухаж шороог тээвэрлэж буулгасан бөгөөд бидний 3 жолооч, мөн эксковаторын жолооч бид нар ажлын хөлсөнд ******* ХХК-иас 3 700 000 төгрөг авсан. ******* ХХК-ийн инженер Цээгий нь жолооч Болдбаатарт буулгасан шороог шуух хэрэгтэй байна гэхээр нь ковшийн жолооч Баасандоржтой холбогдож, инженертэй тохиролцоод нөөц шороог шуусан. Шороо шууж байхад инженер Цээгий зогсч, түүнд хэлж зааварчилж байх тэр үед овоолсон шороо нурсан. Шороо шуух, овоолох ажил үүрэг нь бидний гүйцэтгэх ажил үүрэг биш харин энэ ажил үүрэг нь хариуцагч ******* ХХК-ийн ажил үүрэгт хамаарах юм. Учир нь бид хариуцагч ******* ХХК-тай нөөц шороо шуух, овоолох талаар тохиролцсон зүйл байхгүй, энэ ажлыг гүйцэтгээгүй. Тухайн барилгын ажлыг ******* ХХК нь гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг хариуцсан барилгын инженер нь хяналтаа тавьж ажиллаж байсан. Барилга дээрх аюулгүй ажиллагааг жолооч нар бус инженер бүрэн хариуцах ёстой байдаг. Хариуцагч ******* ХХК-ийн компанийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна. Тиймээс******* нь хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлага болон ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2014 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 68 дугаар байрны хашаанд суурийн нүх ухах ажлыг иргэн Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцон гүйцэтгүүлсэн. Тус жолооч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн 50 метр блокон хашааг нурж хохирол учруулсан. Иймээс манай компани нь иргэн*******т өр төлбөргүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд*******ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 734 550 төгрөг гаргуулахаар шаардснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчийн зардлын 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэм хор учруулсаны хохиролд 1 937 500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь 2014 оны 8 сард туслан гүйцэтгэгч гэх хүмүүсээрээ газар шорооны ажил буюу суурь ухуулж байгаад өөрийн блокон хашааг нурааж манай хашаанд байсан багаж эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн гэж тайлбарлаж нотлох баримтаар фото зургууд болон 2015 оны 7 сарын 9-ний өдрийн зарлагын баримтыг ирүүлсэн байна.

 

Харин хариуцагч ******* ХХК нь ...хашаанд суурийн нүх ухах ажлыг иргэн Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцон гүйцэтгүүлсэн. Тус жолооч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн 50 метр блокон хашааг нурж хохирол учруулсан, манай компани хариуцахгүй гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч******* нь ...бид хариуцагч ******* ХХК-тай нөөц шороо шуух, овоолох талаар тохиролцсон зүйл байхгүй, энэ ажлыг гүйцэтгээгүй. Тухайн барилгын ажлыг ******* ХХК нь гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг хариуцсан барилгын инженер нь хяналтаа тавьж ажиллаж байсан. Барилга дээрх аюулгүй ажиллагааг жолооч нар бус инженер бүрэн хариуцах ёстой байдаг. Хариуцагч ******* ХХК-ийн компанийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэж байна гэх тайлбарыг гаргасан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагч ******* ХХК нь 2014 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 68 дугаар байрны хашаанд суурийн нүх ухах ажлыг гүйцэтгэж байхдаа блокон хашаа нурсааны улмаас нэхэмжлэгч*******ын эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Харин уг гэм хорыг учруулсан этгээдийг ******* ХХК гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн барилгын ажлыг хариуцан ажиллаж байгаа этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч******* нь өөрийн ямар, ямар эд хөрөнгөнд хэдэн төгрөгийн хохирлыг хэн, хэдийд учруулсан, уг хохирлыг арилгахад хэдэн төгрөгийн зардал гаргасан талаараа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 7 сарын 9-ний өдрийн 1 135 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг худалдаж авсан гэх Зарлагын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг эд зүйлийг тухайн үед худалдаж авсан болон уг эд зүйл нь дээрх буруутай үйлдлийн улмаас устсан, гэмтсэн, ашиглаж болохгүй болсон талаар дүгнэх боломжгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, үүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42 705 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч*******, хариуцагч ******* ХХК-д мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК,******* нарт холбогдох гэм хорын хохиролд 1 934 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45 902 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 3 503 төгрөгийг улсын төсвөөс /ХУД татварын хэлтсийн 2603030349 данс/ буцаан гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ш тэй 㺺 , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд , зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

Д.ЭНХЦЭЦЭГ