| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00206/И |
| Дугаар | 103/ШШ2016/00297 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2016/00297
| 2016 оны 07 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ2016/00297 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 201******* оны 12 дугаар сарын 07-нд ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, Б.Болортуяа нь ******* ******* ******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас халамжийн дэвтэр барьцаалан 7 хувийн хүүтэй 100,000 төгрөг аваад одоо болтол өгөхгүй зугтаад байна. Худаг дээр суудаг худгаа хөлдөөсөн гээд гуйгаад авсан. Иймд үндсэн зээл 100,000 төгрөг, хүү *******2,000 төгрөг, нийт 1*******2,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч 100,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас *******2,000 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******2,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь :
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэгдлийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул зохигчид эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7 дахь зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******2,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас *******2,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан гэж зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 2,60******* төгрөгийг, хариуцагч 2,60******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ