Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/169

 

 

      2019              06                05                                                         2019/ШЦТ/169                                                             

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

-улсын яллагч М.Гансувд,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

-шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 1934000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овгийн Б.А, Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 8 дугаар гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын дундуур Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутгаас иргэн Д.Батнямын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулан 1000000/нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.А-д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Батнямтай муудалцсан. Адуу нь худаг дээр ирээд салахгүй байсан. Би адуугаа ирж аваа гэж хэлсэн. Дахиад нэг очоод авчих гэхэд тоохгүй байхаар нь уурандаа аваад явсан. Оронд нь өөрийнхөө халиун азрага аваад явсан. Батнямд халиун азрагыг нь өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, гэрч М.Баянбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-08-09 тал/, гэрч С.Ууганцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-12 тал/, гэрч З.Батсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13 тал/, хохирогч Д.Батнямаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-16 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-22 тал/, цэнхэр өнгөтэй, Hyundai Портер маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ /хх-26 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-29 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-30-31 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-33 тал/, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-35 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-37 тал/, Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 тал/, бичгийн баримт хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-40 тал/, Төв аймгийн Заамар сумын засаг даргын тодорхойлолт /хх-61 тал/,  Сумын үнийн комисс байгуулах тухай Төв аймаг Заамар сумын Засаг даргын захирамж /хх-63 тал/, шүүгдэгч Б.Аын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын дундуур Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагаас иргэн Д.Батнямын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулан 1000000/нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Д.Батнямын: “ ... Би Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Зүүн шанд гэх газарт нутаглаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын эхээр 2 тооны адуугаа хулгайд алдаад 10 гаран хоног хайгаад олоогүй байж байгаад Заамар сумын төвд худаг дээр өөрийн хоёр тооны адуутайгаа ус ууж байхад нь таараад аваад явах гэтэл миний 2 тооны адууг гал тамгаар тамгалсан байсан гэтэл Баянбат гэх Заамар сумын төвд байдаг залуу миний хоёр тооны адуу гэж хэлэхээр нь асуухад А гэх залуу миний халиун азаргыг 3 тооны адуугаар худалдаж авсан юм оронд энэ хоёр адууг авч ирж өгсөн би арав гаран хоног тэжээж байна гэхээр нь Атой уулзахад би таны хоёр адууг Баянбатад халиун  азарганы төлбөрт өгсөнд уучлаарай би авч ирээд өгнө гэж хэлээд маргааш нь өөрийн цэнхэр өнгийн портер машиндаа ачиж ирээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч М.Баянбатын:  “... Заамар сумын зүүн шанданд байдаг А гэх залуу миний халиун азаргыг зарах уу гээд өмнө жил нь сонирхоод байхаар 2018 оны 04 дүгээр сард би Аын Халзангийн давааны ард байдаг гэрт нь очоод уулзан би халиун азрагаа зарах гэж байна чи авах юм уу гэхэд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхээр нь би гурван бага адуугаар зарчихна гэхэд тэгвэл би орой очоод гурван адуугаар худалдаж авъя гэж хэлээд орой нь А нь өөрийн цэнхэр өнгийн портер машинаар гурван тооны адуу ачиж ирээд миний халиун азрагыг аваад өөрийн машиндаа ачаад явсан тухайн гурван адууг би гэртээ тэжээл өгч 10 гаран хоноод байж байхад Заамар сумын 3 дугаар багийн иргэн Д.Батням гэх хүн ирээд миний хоёр тооны адуу хулгайд алдагдсан юм тэгсэн танай хашаанд тэжээгдээд байж байна гэхээр нь би А гэх залууд халиун азрагаа зарсан юм тэрний оронд нь энэ хоёр тооны адууг авч ирж өгсөн гэж хэлэхэд Батням яваад өгсөн маргааш нь А нь өөрийн цэнхэр өнгийн машинаар хээр байдас хас тамгатай, саарал үрээ хас тамгатай 2 тооны адуу ачиж ирээд үлдээгээд энэ хоёр адуу Батнямын адуу юм аа би хулгайлаад танд өгсөн юм. Батнямын адуу нь хужир усан дээр ирээд байдаг Батням нь адуугаа авахгүй болохоор нь би хашраах санаатай аваад танд өгсөн юм гэж хэлээд Батнямын гэх 2 тооны адууг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

Гэрч С.Ууганцэцэгийн: “ ... Манай нөхөр А нь 2018 оны 04 дүгээр сард Заамар сумын төв ороод хүнээс Халиун зүсмийн азарга худалдаад аваад ирсэн гээд өөрийн портер машин дээрээ ачиж ирээд буулгаж байхын хараад чи ямар мөнгөөр хэдэн төгрөгөөр авсан юм бэ гэхэд манай нөхөр А нь би өөрийн гурван тооны адууг оронд нь өгөөд худалдаж аваад ирлээ гэж хэлсэн энэ азаргыг адуундаа тавьж төлийг нь авна хурдан азарга байгаа юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг хх-12 тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.А-ын хохирогч Д.Батнямын өмчлөлийн адуунаас хар хүрэн байдас, хул үрээг хашаандаа хашиж барьж аваад хашаандаа уяаад бусад адуунуудыг нь гэрийн зүг рүү нь хөөж явуулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

         “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна” гэж хуульчилсан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Аын бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж шийдвэрлэсэн болно.

        

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 морийг буцаан морь хэлбэрээр өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг сайн дураараа хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 98-27 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.А нь тухайн гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгоогүй гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл Б.А нь Д.Батнямын өмчлөлийн адуунаас хар хүрэн байдас, хул үрээг хашаандаа хашиж байгаад барьж авч хашаандаа уяаад бусад адуунуудыг нь гэрийн зүг хөөж явуулснаар түүний бусдын малыг хулгайлсан үйлдэл төгссөн байна.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд 98-27 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.А нь ашиглаагүй байх тул Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Б.А-д 98-27 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн Hyundai Портер маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй байна.

          

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч З овгийн Б.А-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар Б.А-д тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.

5.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар 98-27 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 98-27 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн Hyundai Портер маркийн тээврийн хэрэгслийг Б.А-д буцаан олгосугай.

 7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ