Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/01543

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

     2025            09             10                                           210/МА2025/0153

                                                 

 

 

 

 

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 2,657,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХК нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, “*******” ХХК-д 1,30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Ингээд хариуцагч ******* нь “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг батлан дааж батлан даалтын гэрээг байгуулсан.

Зээлдэгч “*******” ХХК болон батлан даагч ******* нар нийт 20,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба үндсэн зээл 1,30,000,000 төгрөг, хүү 915,000,000 төгрөг, алданги 670,000,000 төгрөг, нийт 2,925,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 268,000,000 төгрөг төлсөн.

Иймд батлан даагч *******гаас 2,657,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг “*******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд байгуулсан. Энэ гэрээний дагуу “*******” ХК нь 1,30,000,000 төгрөгийг шилжүүлэх, “*******” ХХК буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. ******* нь энэхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. “*******” ХК-иас хэдэн төгрөгийг, хэзээ, хэний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй байна.

*******гийн хувьд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж байсан боловч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

Мөн 202 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичгийн тухайд Улаанбаатар хот, *******, ******* оффисын барилга барьж барилгын борлуулалтаас төлж болох талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийн байдлаар уг барилга ашиглалтад ороогүй, борлуулалт хийгдсэн зүйл байхгүй байна. “*******” ХК нь *******г шүүхэд өгч, зээлийн төлбөр үндэслэлгүйгээр шаардаж байгаа бол *******гийн зүгээс 202 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичгээс татгалзаж байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******гаас “*******” ХК шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас батлан даалтын гэрээний үүрэгт 2,108,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 10,697,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.1. Хэрэгт авагдсан баримтаас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг нэг талаас "*******" ХК, нөгөө талаас "*******" ХХК, "” ХХК, “” ХХК-иуд байгуулж, уг гэрээний дагуу "*******" ХК-иас 1,30,000,000 төгрөгийг зээлдэгч "*******" ХХК-д шилжүүлэх, “*******” ХХК нь 12 сарын дотор хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч "*******" ХК нь 1,000,000,000 төгрөгийн зээлийн хүүд нийт 26,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгт ногдох хүүд 102,000,000 төгрөгийг шаардах боломжтой байсан. Уг гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусаж, хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 он 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

.2. "*******" ХХК, түүний гүйцэтгэх захирал аас бичсэн гэх 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны албан бичгээс харвал зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамтаар төлөхийг хүлээн зөвшөөрч байсан байна. Тодруулбал, "*******" ХХК, түүний гүйцэтгэх захирал нь гэрээний алдангитай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч төлөх талаар тайлбар огт гаргаж байгаагүй байна.

Нөгөөтэйгөөр, Иргэний хуульд зааснаар алданги шаардах тохиолдолд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа, гүйцэтгэх үүргийн хэмжээ, алдангийн талаар тодорхойлсон гэрээ байхыг тус тус шаарддаг. “*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал аас бичсэн гэх албан бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл гэрээний үүргийн хугацаа энэ хугацаагаар сунгагдсан гэж үзвэл энэ тохиолдолд гэрээний үүргийг хэдий хүртэл хугацаагаар хойшлуулсан, гэрээний үүргийг хэзээ гүйцэтгэх ёстой байсан зэрэг нь тодорхойгүй ба нэхэмжлэгч "*******" ХК нь "*******" ХХК, "" ХХК, "" ХХК, *******гаас алданги шаардах эрхгүй.

.3. Гэтэл анхан шатны шүүх нь алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т ".... Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ ... " гэж, 60 дугаар зүйлийн 60.1-т "... Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ ...” гэж, 60.2-т " ... Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй..." гэж тус тус хуульчилсан.

.. Хэрэгт авагдсан баримтаас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулснаас хойш 202 оны 12 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл хугацаанд "*******" ХК, түүний удирдлага нь "*******" ХХК, түүний удирдлага, холбогдох ажилтнаас уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан мөнгөн хөрөнгийг харилцаж тохиролцож авч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.

Тодруулбал, Зээлдүүлэгч "*******" ХК нь "*******" ХХК, түүний удирдлага холбогдох ажилтнаас уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан мөнгөн хөрөнгийг харилцаж тохиролцож авч байгаа тохиолдолд *******гаас батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх нь батлан даалтын гэрээний үүргийг шаардах нөхцөл байдал бий болсон мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгөөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар “... хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүрэгтэй” ба нэхэмжлэгч "*******" ХК нь "*******" ХХК, "" ХХК, "" ХХК-иас шүүхийн болон бусад байдлаар гэрээний үүргийг шаардаж байсан үйл баримт огт тогтоогдоогүй, бодит байдал дээр ч шаардаж байгаагүй.

.5. Мөн нэхэмжлэгч "*******" ХК нь "*******" ХХК, "" ХХК, "" ХХК-ийг үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэх нөхцөл байдлыг нотлоогүй байхад анхан шатны шатны шүүх *******гаас батлан даалтын гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулсан нь Иргэний хуульд заасантай нийцэхгүй байна.

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тоот "Батлан даалтын гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1-т "... Батлан даагч нь зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг компанийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцах үүрэг хүлээж байна... " гэж, 2.2-т " ... Батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нь дараах төлбөр зардлуудын нийлбэр дүнтэй тэнцүү байна... " гэж, 2.2.1-т "... Зээлдэгчийн Үндсэн гэрээний дагуу авсан зээлийн үндсэн зээлийн хүүгийн төлбөр ... ", 2.2.2-т "... зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор төлөх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ...”, 2.2.3-т “... Барьцаа хөрөнгийг хадгалах хамгаалах, хураах, худалдан борлуулахтай холбоотойгоор компаниас гарсан зардал ... ", 2.2.-т " ... Үндсэн гэрээтэй холбоотой үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор компанид учирсан хохирол, зардал...”, 2.2.5-д " ... Үндсэн гэрээний болон энэхүү гэрээний үүргийг хангуулахтай холбоотой компаниас гарсан бусад зардал ..." гэж тус тус тусгасан.

Уг заалтад зааснаар зээлдүүлэгч үүргээ гүйцэтгээгүй бол зээлийн гэрээний үндсэн мөнгийг төлөх үүрэг, алдангийг төлөх үүргийг *******д хүлээлгээгүй.

.6. Нөгөө талаас Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д "Батлан даалтын гэрээг байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй..." гэж заасан. Тиймээс 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг нэг талаас "*******" ХК, нөгөө талаас "*******" ХХК, "” ХХК, “” ХХК-иуд байгуулснаас хойш “*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал нь “*******” ХК, түүний удирдлага гүйцэтгэх захиралд баталгаа гаргах байдлаар гэрээний хугацааг сунгасан, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан асуудалд хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх нь зээлийн гэрээний үндсэн мөнгө, алданги зэргийг *******гаас гаргуулж шийдвэрлэж, хуулийн зүйл, заалтыг болон гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Дээр дурдсанаар "*******” ХХК, түүний удирдлага нь “*******” ХК, түүний удирдлагатай тохиролцож зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх сунгаж болох боловч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тоот "Батлан даалтын гэрээ"-г сунгах эрхгүй.

.7. ******* болон "*******" ХК нь батлан даалтын гэрээний хугацааг сунгах эсвэл дахин шинээр байгуулж байгаагүй байна, энэ тухай баримт хэрэгт байхгүй бөгөөд бодит байдал дээр ч уг гэрээний хугацааг сунгаж байгаагүй.

Хэрэгт авагдсан 202 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичгийн батлан даалтын гэрээний хугацааг сунгах, сэргээх утга агуулга огт байхгүй бөгөөд ******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг нэрлэн зааж, уг хөрөнгөөс борлуулалт хийгдсэн тохиолдолд л төлбөр төлөх нөхцөлийг санал болгожээ. Тиймээс уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон тул уг гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

.8. Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймд хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлсэн байхыг шаардах тул ын гар бичмэлийг нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргах боломжгүй.

Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ мэт байдлаар бусдаар юм бичүүлж өгдөг байдлаар уг баримтыг үнэлдэг байдлаар хэргийг шийдвэрлэсээр байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих, уг гар бичмэлүүдийг бичээд байгаа этгээдүүдээс нөгөө тал асуулт асууж хариулт авах, шүүх хэргийн нөхцөл байдлыг гар бичмэлийг бичиж байгаа этгээдээс тодруулах зэрэг ажиллагаанууд бүхэлдээ орхигдоно.

Тиймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 20-ны өдрийн дугаар 192/ШШ2025/026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны мөн өдөр дуусгавар болсон. “*******” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд илгээж байсан удаа дараагийн албан тоотуудад үндсэн зээлийн төлбөр болон хүүг төлөхөө илэрхийлсэн хэдий ч алданги төлөх хүсэл зориг илэрхийлээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх үндсэн гэрээний хугацаа тасалдсан гэж дүгнэсэн бөгөөд бид үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Гэрээний хугацаа тасалдсан гэх үйл баримт тогтоогдсон тохиолдолд нэмэгдэл үүрэг буюу алданги тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

5.2. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөх хариуцлага хүлээх ёстой байсан гэх агуулгыг хариуцагч тал гомдолдоо дурдсан. ******* нь зээлийн төлбөр төлөх хугацаа өнгөрсний дараа батлан даалтын гэрээний үүргийг биелүүлж, төлбөр төлсөн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн ******* нь өөрийн данснаас 576,369 юань буюу 200,000,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар ******* нь уг маргаанд хамааралгүй мэтээр тайлбарладаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримт болон бодит байдал дээр ******* нь батлан даалтын гэрээг байгуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 1,000,000,000 төгрөг нь хүүгийн тооцоолол нэмэгдээд 1,591,58,166 төгрөг, 30,000,000 төгрөг нь хүүгийн тооцоолол нэмэгдээд 60,7,72 төгрөг болсныг тус тус баталгаажуулан нийт 2,232,301,908 төгрөгийн үнийн дүнгээр тооцоо нийлж, акт үйлдсэн ба үүнийг ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тооцоо нийлж гарын үсэг зурсан өдрөө нийт үнийн дүн буюу 2,232,301,908 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг хэрэгт нотлох баримтаар авагдсан ба гэрээг нотариатаар баталгаажуулаагүй хэдий ч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******д тус хүсэл зориг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед *******гийн өмчлөлийн үйлчилгээний талбайн барилга угсралтын ажил хийгдэж байсан. Тус барилгын , 1 давхрын 980 м.кв талбайг тооцоо нийлсэн 2,232,301,908 төгрөгт тооцож өгөхөөр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан буюу ******* өөрийн хөрөнгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа 202 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус тус ******* нь баталгаа бичиж өгсөн бөгөөд тус баталгаанд сая тайлбарласан үйл баримтыг баталгаажуулан бичсэн. Өөрөөр хэлбэл, ******* нь би өөрийн төрсөн ахын “*******” ХХК-ийн зээлийн төлбөрийг өөрийн барьж байгаа барилгаас төлнө гэдгээ илэрхийлсэн. 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баталгаанд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актын дүнгээр буюу 1, 2 дугаар актын дүнгээр төлбөр төлнө гэж бичсэн байдаг. Уг харилцаанд ******* нь эхнээсээ хамааралтай байсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж, батлан даалтын гэрээний үүргийг биелүүлэхээ илэрхийлсэн. Үүнийгээ ч 202 онд илэрхийлсэн хэвээр байсан. Иймд хариуцагч талын тайлбарласан гэрээний хугацаа сунгагдаад дууссан, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлүүд үгүйсгэгдэж байна.

5.. Зээлийн гэрээг “*******” ХК болон “*******” ХХК, “” ХХК, “” ХХК нарын хооронд байгуулагдсан гэж ярьдаг. Зээлийн гэрээний анхны хэсэг нь “*******” ХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан ба гэрээ байгуулсан тал гэх хэсэгт нь “” ХХК, “” ХХК нар гарын үсэг зурж, тамга дарсан. Учир нь тухайн үед “” ХХК нь *******гийнх, “” ХХК нь ын хамаарал бүхий компани байсан. Тус хоёр компани нь зээл авах баталгаа болгож, өөрсдийн нэр дээр байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг барьцаанд тавьсан бөгөөд энэ нь зээлийн гэрээний 2.1.3.г-д тодорхой заагдсан. Барьцаанд тавьж байгаа гэдэг агуулгаараа “” ХХК, “” ХХК нар нь гэрээнд гарын үсэг зурсан. Харин үндсэн зээлийн гэрээ “*******” ХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан. Тийм учраас “*******” ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дөрвөн удаагийн шилжүүлгээр 1,30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “” ХХК, “” ХХК нар зээл аваагүй. Барьцаанд тавьсан ашигт малтмалын хайгуулын лицензийг эх хувиар нь хадгалуулж байсан хэдий ч дараа нь лицензийн хугацаа дуусах гэж байгаа тул хугацааг нь сунгуулна гэх шалтгаанаар өөрсдөө авч явсан. Иймд “” ХХК, “” ХХК нараас зээлийн төлбөр шаардах үндэслэлгүй.

5.5. Батлан даалтын гэрээний 2.1 дэх заалтаас 2.5-д заасан хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой зардал болон шүүхийн зардлыг батлан даагч хариуцна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Гэтэл батлан даалтын гэрээний 2.1 болон 2.5-д энэ тухай маш тодорхой зохицуулсан буюу үндсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол бүхэлд нь батлан даагч хариуцна гэж заасан. Харин нэмэгдүүлсэн хүү болон шүүхийн зардлыг нэмэлтээр хариуцах агуулга нь гэрээнд хангалттай тусгагдсан гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээг өөрт ашигтай байдлаар тайлбарлах зорилгоор гэрээг бүхэлд нь тайлбарлаагүй.

5.6. Иргэн ын тодорхойлолтыг хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдсан. Нийт удаагийн шилжүүлгээр 1,30,000,000 төгрөг авахдаа, 960,000,000 төгрөгийг иргэн нь “*******” ХК-д өглөгтэй байсан тул тус өглөгийг “*******” ХХК-д шууд шилжүүлсэн. Энэ тухай “*******” ХХК болон иргэн ын дансны хуулгаар тогтоогддог. 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдөр “*******” ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанид өгөх ёстой байсан төлбөрөө “*******” ХХК-д шилжүүлсэн гэх агуулга бүхий тодорхойлолт бичиж өгсөн. Иргэн ын дансны хуулга болон “*******” ХХК-ийн дансны хуулга нь нотариатаар баталгаажсан, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирсэн. Үүнээс үзвэл, иргэн аас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагч талын гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 1,30,000,000 төгрөг, хүү 915,000,000 төгрөг, алданги 670,000,000 төгрөг, нийт 2,925,000,000 төгрөгөөс төлөгдсөн 268,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,657,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

. “*******” ХК болон ******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр “*******” ХХК хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг хариуцагч ******* баталж, “*******” ХХК зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцагч ******* нь түүний өмнөөс тухайн үүргийг бүрэн хариуцахаар тохиролцсон /хх-11-1/ байх ба уг гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй.

 

Энэ гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

5. Харин нэхэмжлэгч нь “хариуцагчтай батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцахаар тохиролцсон” гэж, хариуцагч нь “батлан даалтын гэрээний 2.2-т заасан хэмжээгээр хариуцлагын хэмжээг тогтоох ёстой” гэж тус тус маргажээ. 

 

Батлан даалтын гэрээний 2.2-т батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээг талууд тодорхойлохдоо зээлдэгчийн үндсэн гэрээний дагуу авсан зээлийн хүүгийн төлбөр, зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүйтэй холбоотойгоор төлөх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, барьцаа хөрөнгийг хадгалах, хамгаалах, хураах, худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал, зээлийн гэрээтэй холбоотой үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотой учирсан хохирол, зардал, зээлийн болон батлан даалтын гэрээний үүргийг хангуулахтай холбоотой компаниас гарсан бусад зардлыг  төлөхөөр тохиролцсон байна. /хх-12/

 

Өөрөөр хэлбэл, батлан даагч батлан даалтын гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр үүрэг хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60., 60.5-д заасантай тус тус нийцсэн.

 

6. Гэвч хариуцагч ******* 202 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хаяглан гаргасан өргөдөлдөө “... өөрийн төрсөн ах ын “*******” ХХК-ийн танай компаниас зээлсэн зээлийн төлбөрийг өөрийн барилгын эхний борлуулалтын орлогоос төлөхөө үүгээр батлаж байна” гэж /хх-22/, мөн 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөлдөө “... өөрийн төрсөн ах ын “*******” ХХК-ийн танай компаниас зээлсэн зээлийн төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1, 2 дугаар актаар өөрийн барилгын эхний борлуулалтын орлогоос төлөхөө үүгээр баталж байна” гэжээ.  /хх-86/  

 

Үүнээс үзэхэд батлан даагч ******* хоёр компанийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах, уг төлбөрийг Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффисын зориулалттай барилгын эхний борлуулалтын орлогоос төлөхөө баталж, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг “*******” ХХК хүлээн авсан байх тул   Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 0 дүгээр зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байх бөгөөд ******* нь батлан даагчийн хувьд “*******” ХХК-ийн зээлийн төлбөрийг түүний өмнөөс төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Иймд Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар нэхэмжлэгч нь “*******” ХХК болон ******* нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардаж болох тул нэхэмжлэгч “*******” ХК нь батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсаныг буруутгахгүй, тэрээр хариуцагчаас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн. 

 

Хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй, үндсэн зээлдэгч “*******” ХХК-иас эхлэн шаардах байсан гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээ нь тус тусдаа харилцаа тул үндсэн зээлдэгч “*******” ХХК-ийн зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан нь батлан даалтын гэрээний хугацаанд хамааралгүй. Зээлдэгч батлан даалтын гэрээний хугацааг сунгуулах эрхгүй” хэмээн гомдолд дурдсан боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамаарах тул зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээг хоорондоо холбоогүй гэх үндэслэлгүй бөгөөд зээлдэгч “*******” ХХК-ийн биелүүлээгүй үүргийг батлан даагч ******* хариуцна. 

 

7. Зээлдэгч “*******” ХХК зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот,  2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тоот, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тоот, 202 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2-0902 тоот, 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2-0915 тоот /хх-17-21/ албан бичгээр хүсэлт хүргүүлснээр уг гэрээний хугацаа сунгагдсан ба үндсэн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй тохиолдолд батлан даалтын гэрээний үүргийн  хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй. 

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагч талын  гомдол үндэслэлгүй.    

 

8. “*******” ХК болон “*******” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь 1,30,000,000 төгрөгийн зээлийн, 1,000,000,000 төгрөгийг 2.2 хувь, 30,000,000 төгрөгийг 2.5 хувиар, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, “*******” ХХК нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-7-9/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч *******гаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 576,369 юанийг “*******” ХК-д “ зээл төлөв” гэх утгаар /хх-82/, мөн 2017 оны дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг “*******аас зээл төлөв” гэх утгаар /хх-81/, иргэн гээс д 202 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг /хх-108/, 202 оны 07 дугаар сарын -ны өдөр 5,000,000 төгрөг /хх-106/, 202 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг /хх-107/, 202 оны 12 дугаар сарын 2-ний өдөр нийт 10,000,000 төгрөг /хх-79-80/-ийг тус тус “” гэх утгаар шилжүүлсэн байх ба дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг “*******” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд тооцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох зохицуулалтад нийцсэн байна. 

 

Тодруулбал, зээлийн гэрээний үүрэгт нийт 23,000,000 төгрөг төлөгдсөн нь баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 268,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, үндсэн зээлийн төлбөр 1,30,000,000 төгрөг, хүү 366,000,000 төгрөг, алданги 670,000,000 төгрөг, нийт 2,376,000,000 төгрөгөөс дээрх гүйцэтгэсэн үүргийг хасаж, үлдэх 2,108,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

 

Хариуцагч тал “Батлан даагч зээлийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлгүй” гэх гомдол гаргасан боловч талууд зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн “б” болон 2.2 дугаар зүйлийн “в” хэсэгт алданги төлөх үүргийг  тохиролцсон гэж үзэхээр байх ба уг тохиролцоо  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232., 232.6-д заасантай нийцсэн, алданги төлөх үүргээс хариуцлагийг чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно. 

 

            9. Хариуцагч талаас “Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, харин хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзан хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэж гэх агуулга бүхий гомдол гаргасан.

 

Гэвч хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийг өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримттай танилцах хугацаа олгож 2025 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан, харин гэрч оролцуулах, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай түүний хүсэлтийг шүүх 2025 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр хангахаас татгалзаж, энэ талаарх үндэслэлээ тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

 

            Иймд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, нэг талыг баримталсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээ тул хариуцагч талын энэ талаарх гаргасан гомдлыг хангахгүй.  

 

10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “*******ын нотариатаар гэрчлүүлсэн гар бичмэлийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан” гэх гомдол гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, энэхүү баримтад дүгнэлт хийгээгүй байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                             ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                      Н.ГЭРЭЛТУЯА